УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн Бүлгийн хуралдаанаар 2024 оны хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлууд болон зудын эрсдлийг бууруулах чигэлэлээр авч хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа асуудлын талаар Шадар сайд мэдээлэл танилцуулсан. Хаврын чуулганаар юун УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуулийг хэлэлцүүлэн батлах ёстой. Дараагийн парламент гарч ирэхээс өмнө дэг нь, хууль нь бэлэн байх ёстой. Тиймээс энэ хуулийг тавдугаар сарын 15-наас өмнө хэлэлцэж батлах юм.
Хоёрдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцүүлнэ. Засгийн газраас энэ хуулийн төслийг ирэх долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцүүлэн Их хуралд өргөн мэдүүлэх байх. Гуравдугаарт, бүсчилсэн хөгжилтэй холбоотой асуудлаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ. Дөрөвдүгээрт, хувийн хэвшлийг дэмжих тухай хуулиуд орно. Засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай, ахмадын тухай хууль зэрэг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлнэ.
Мөн УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх эсэхийг шийдсэн хуулиудаа хэлэлцэж батлана. Өнгөрсөн хугацаанд цаг агаарын хүндрэлтэй асуудал тулгарсан. Зудын эрсдлийг бууруулах тодорхой арга хэмжээний саналуудыг боловсруулж өргөн мэдүүлэх үүрэг өгч байна. Тухайлбал, зээлийн хүүг бууруулах, малжуулах арга хэмжээ авах зэргээр. Засгийн газраас гаргасан тооцооллоор 16 сая орчим мал хорогдох прогноз гарсан байна лээ. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар одоогийн байдлаар хөгжих боломжгүй юм байна. Тиймээс цаашид ямар чиглэлтэй вэ гэдэг дээрээ санал боловсруулах үүрэг өглөө. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа боловсруулагдсан. Засгийн газраас өргөн мэдүүлэх хуулийн дагуу хүлээгдэж байгаа юм. Энэ хуулиар нийслэлийн доторх хотуудын асуудлыг ч ярина, Дархан, Эрдэнэт зэрэг, шинээр бий болох аймгууд, хотуудын асуудлыг ч хуулиар зохицуулна. Хуулийг орон нутгийн сонгуулиас хэлэлцээд, хот, тосгоны сонгуулийг хамтатгаж хийгээд нэг чиглэлтэй болгох ажил байгаа юм. Харин хөрөнгө оруулалтын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцүүлээд УИХ-ын дарга чиглэл өгч хойшлуулсан. Мөн 100 гаруй мянган иргэний санал илгээсэн асуудал байгаа. Үүнийг нэгтгэж ойрын үед санал гаргана. Иргэд эсэргүүцсэн учир Хөрөнгө оруулалтын хуулийг оруулахгүй болов уу" гэлээ.
| Д.Тогтохсүрэн: Баялгийн сангийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэн батална |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |