Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой ярилцлаа.
--НИЙСЛЭЛИЙН АН УЛС ТӨРД БОДЛОГЫН ӨРСӨЛДӨӨН ХИЙДЭГ СОЁЛЫГ БИЙ БОЛГОХОД МАНЛАЙЛЖ АЖИЛЛАНА-
-Улс төрийн нам улс орны хөгжлийг тодорхойлж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явдаг олон нийтийн байгууллага. АН-ын хувьд өнгөрсөн найман жилийн хугацаанд сөрөг хүчин байж ирсэн. Нийслэлд ч гэсэн. Нам дотроо Нийслэлийн АН гэдэг энэ бүтэц хэр чухал институци вэ. Танайх намын үйл ажиллагаанд улс төрийн ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-АН бол баруун төвийн үзэл баримтлалтай нам. Хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээл, хувийн хэвшлийг дэмжсэн бодлого, цомхон чадварлаг төрийг бий болгоно гэсэн гол зарчмуудыг баримталдаг. Гэвч өнөөдөр Монгол Улсын маань нөхцөл байдал яг үүний эсрэг байгаа. Төр хувийн хэвшлээ хянадаг, дарамталдаг. Тэдэнтэй адилхан төрийн өмчит компаниуд байгуулдаг гээд чөлөөт эдийн засаг, зах зээлийн өрсөлдөөн байхгүй болсон. Мөн хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хаагдсаар байна. Тэгэхээр жил ирэх тусам бүдгэрч байгаа ардчилсан нийгмийн үндсэн үзэл баримтлалыг нийгэмд бат бөх байлгахын төлөө ажиллана. Ардчилсан үзэл баримтлалаа бэхжүүлэх бодлого боловсруулж, мөрийн хөтөлбөртөө тусгаж, 2024 оны сонгуулиудад оролцоно.
Улс төрийн намууд нийгмийн аливаа асуудал дээр шийдэл, гарц дэвшүүлэн бодлогын өрсөлдөөн хийж, иргэдэд сонголт бий болгон ажиллах үндсэн үүрэгтэй. Нийслэлийн АН улс төрд бодлогын өрсөлдөөн хийдэг соёлыг бий болгоход манлайлж ажиллана.
Улс төрийн намууд дээд шүүхэд ямар дүрэм, журам, зохицуулалтаар үйл ажиллагаа явуулахаа бүртгүүлдэг. Манай АН-ын үндсэн дүрэмд Нийслэлийн Ардчилсан нам нь Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж, есөн дүүргийн намын нэгжүүдээ удирдлагаар хангах, Нийслэлийн АН-ын гишүүд, дэмжигчдээ идэвхжүүлэх, манлайлах, нийслэлийн орон нутгийн сонгуульд ялалт байгуулах, нийслэлд засаглах үндсэн чиг үүрэг, зорилготой гэж тусгасан байдаг.
Нийгмийн асуудал, хамрах хүрээний хувьд Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдарч, эдийн засгийн эргэлтийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байгааг та бид мэдэж байгаа. Улаанбаатар хотын асуудал бол өөрөө Монгол Улсын асуудал гэж хэлж болохуйц юм.

-АН-ын дотоод асуудал их ойлгомжгүй, нэлээд зөрчилдөөнтэй үед та Нийслэлийн АН-ын дарга болсон. Улс төрийн хувьд хэр ач холбогдолтой албан тушаал юм. Бас улстөржилтөд хэр өртдөг институци вэ?
-Та улс төрийн хувьд ач холбогдлын тухайд асууж байна. Түрүүн дурдсанчлан АН-ын бүхий л үйл ажиллагаа, удирдлагуудын эрх мэдлийн хэм хэмжээ бол үндсэн дүрмийнхээ хүрээнд хэрэгждэг. АН-ын үндсэн дүрмэнд Нийслэлийн АН бол нийслэлийн 9 дүүргийн намын дунд шатны байгууллагуудыг хариуцан, удирдлага чиг үүргээр ханган ажилладаг. Нийслэлийн намын даргын хувьд намын удирдлагын багт байх, улс төрийн зөвлөлд байх, НИТХ-ын сонгуульд намын багаа бүрдүүлэн, манлайлж оролцох зэрэг чиг үүрэг байдаг. Ингээд хархаар нийслэл гэдэг өөрөө ямар том бүтэц, асуудалтай засаг захиргаа нэгж байдаг билээ, нийслэлийн АН-ын хамрах хүрээ тэр хэмжээгээр томорч, үүрэг хариуцлага нэмэгдэж байдаг.
Одоогоор Монгол улсад бүртгэлтэй 37 улс төрийн нам байна. Үүнээс та бидний мэдэж байгаачлан АН, МАН, ХҮН гэсэн УИХ-д суудалтай гурван нам идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ер нь нийгэмд тэр дундаа залуучуудын дунд улс төрийн намуудын нэр хүнд жил ирэх тусам унаж, намуудын тухай ойлголт их явцуу байдлаар ойлгогдож байгаа нь нөгөө талаас их харамсалтай юм. Манай улс парламентын засаглалтай, түүнийг улс төрийн намууд бодлого хэрэгжүүлэн удирддаг учраас нийгмээ илүү хөгжүүлэх, эрүүл, эрх чөлөөт нийгмийг бүтээхийн тулд манай залуучуудын улс төрийн оролцоо, намд хандах хандлага илүү идэвхтэй байх нь чухал гэж боддог.
-Та нийслэлийн АН-ын даргаар сонгогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Намын үйл ажиллагааны хүрээнд ямар бодлого, зарчимтай ажиллах вэ?
-Намын дүрэм, журмын дагуу дотоод сонгууль болж, миний бие ялалт байгуулан сонгогдсон. Нийслэлийн хотын намын даргын дотоод сонгууль уг нь 2020 онд болох ёстой байсан. Манай намын сүүлийн жилүүдийн дотоод асуудлуудаас хамааран энэ процесс нэлээд хожуу боллоо. Одоо нийслэлийн АН-ын даргын хувьд надад харьцангуй богино хугацаанд ажиллах нөхцөлтэй байгаа. Хэдийгээр шат шатны төрийн сонгуулиуд хаяанд ирсэн ч “Улаанбаатар хотоо өөрчлөх ёстой, хотоо гоё болгох ёстой” гэсэн итгэл үнэмшилтэйгээр багаа бүрдүүлэн ажиллаж байна.
Бид хоосон амлалт, улстөржилтөөс илүү хотын асуудлуудыг шийдвэрлэх судалгаатай, эрдэмтэн, судлаачдын гарц, шийдлүүдийг хэрэгжүүлэх зорилго дэвшүүлэн ажиллана. Нийслэлийн АН бодлогын нам болно. Бодлого дэвшүүлж хэрэгжүүлэхэд улс төрийн манлайлал үзүүлнэ. Нөгөө талаас улс төрийн намын үндсэн зорилго бол төрийн эрх барих, засаглах байдаг. Тэгвэл төрийн эрхийг бодлогогүй, шийдэлгүй улс төрийн хүчин засаглахаар улс орны хөгжил уруудан, доройтдог гэдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Цаашид улс төрийн соёлд бодлогын өрсөлдөөн бий болгохыг үлгэрлэн, ажиллахыг зорьж байна.
АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСЭЭ ХАМГААЛЖ АВЧ ҮЛДЭХ ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОЛТЫН ӨМНӨ СОНГОГЧИД ИРЭЭД БАЙНА
-Та Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн, дарга байсан. УИХ, нийслэлд МАН ялсан өнгөрсөн жилүүдэд Баянзүрх дүүрэгт намаа ялуулж байсан удаатай. Одоо дараагийн шатанд буюу хотод ялалт байгуулах итгэл үнэмшил хэр байна вэ?
-Тийм ээ, бид 2012-2016, 2016-2020 оны орон нутгийн сонгуулиудад Баянзүрх дүүрэгт бас түүхэн Ардчиллын ялалтыг байгуулан, засаглаж байсан туршлагатай. Бид нийтээрээ нэг зүйлийг бодитойгоор харж, мэдэрч байгаа. Тэр нь Ардчилсан нийгэмд зүүний үзэл баримтлалын үндсэн суурьтай нам урт хугацаанд, дангаараа засаглахаар нийгэм ямар хурдтайгаар Ардчиллын суурь зарчмаас ухарч байгааг, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг яаж алдагдаж байгааг биеэр тууллаа шүү дээ.
Иргэдийн уур, бухимдал, дургүйцэл ч их байна. Нөгөө талаас алдагдаж буй Ардчилал, ардчилсан үнэт зүйлсийнхээ төлөө бид нэгдэж, АН ялахаас өөр замгүй гэж харж байгаа юм. Иргэд, олон нийт маань ч үүнийг хүсэж байгаа. Монголчууд бид, Нийслэлчүүд бид үндсэн хуулиараа тунхагласан Ардчилал, ардчилсан үнэт зүйлсээ авч үлдэх, хамгаалах хариуцлагатай сонголт, цаг хугацаатай нүүр тулсан байна.
Мөн асуудалд бодитойгоор хандаж тооцож үзье л дээ. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид хотын ямар асуудлыг барьж, авч шийдсэн юм. Бид түгжрэлд хэдэн төгрөг алдаж байгаа билээ. Мэргэжлийн байгууллагын судалгаа гарсан байна. Нийслэлийн төсөв энэ жил 3.2 их наяд төгрөгөөр батлагдлаа. Гэтэл хотын иргэд маань автозамын түгжрэлд 2.7 их наяд төгрөгийг алдсан байна. Нийслэлийн бүтэн жилийн төсвийг бид дахиад л алдаад байна гэсэн үг. Харамсалтай байгаа биз дээ. Тэгэхээр хотын иргэд маань энэ бүхнийг харж, тунгаан бодож байгаа байх гэдэгт итгэж байна.

-АН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа. Олны дунд нийслэлийн АН амь орлоо, сөрөг хүчнийхээ ажлыг хийж эхэллээ гэх. Нөгөө талаас сөрөг хүчин гэхээрээ бүхнийг харлуулдаг, эсэргүүцдэг байх албагүй гэх хандлагууд байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Нийслэлд ужгирсан олон асуудал байгаа нь үнэн. Энэ бүх асуудал урт хугацаандаа үүссэн ч үнэн. Гэхдээ бид дөрвөн жилийн хугацаатай сонгууль хийж, тухайн засаглалд иргэд дүнгээ тавиад явдаг. Нөгөө талаас намууд тухайн сонгуулийн жил бүр үүссэн нөхцөл байдлыг сайжруулна. Хийнэ, чадна гээд амлаад сонгогддог. Өнөөдрийн эрх барьж, засаглаж байгаа нам ч мөн адил ингэж амлаад л иргэдийн сонголтыг авсан. Аливаад, цаг хугацаанд, асуудалд ялархаад байлгүйгээр ажиллах үүрэгтэй гэсэн зарчим дээр л нийслэлийн АН байгаа.
Харин нөгөө талаас хүний эрх, иргэдийн эрхэд халдсан, хуулиас давсан шийдвэрүүдэд тухай бүрд байр сууриа илэрхийлээд, иргэдийн төлөөлөл, дуу хоолой болоод явж байгаа. Хотын асуудалд оновчтой бодлого, шийдэлгүйгээр ажиллах нь иргэдийн эрх, хүний эрхэд яаж халдаж, иргэдийг эрүүл мэнд, эдийн засаг, цаг хугацаагаар яаж хохироодгийг бүгдээрээ нүдээр үзэж, биеэр туулаад явж байна шүү дээ. Цаашид ч ийм нөхцөл байдал дээр бид байр сууриа илэрхийлээд явах болно. Энэ бол Ардчилсан нийгэмд байх ёстой эрүүл үзэгдэл гэж бодож байна.
- Ярилцсанд баярлалаа
| Т.БАТЦОГТ: НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМ БОДЛОГЫН НАМ БАЙНА |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |