• Өнөөдөр 2024-05-14

ҮАБЗ-ийн асуудлыг хэлэлцүүлэхээр чуулганыг хаалттай горимд шилжүүлэв

2024-03-15,   949

      УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж, 18.2-д “…ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэж тус тус заасан байдаг.
 
     2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцсон юм. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн мэдээллийг сонсохоор хаалттай горимд шилжүүүллээ.

ҮАБЗ-ийн асуудлыг хэлэлцүүлэхээр чуулганыг хаалттай горимд шилжүүлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-15 12:17:09
    Би: Эд нарын дотор харь улсын мэдээлэгч байхгүй гэдэгт итгэлтэй байна уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-15 10:48:53
    haha: manaid undesnii ayulgui bdal aldagdaad mash h udaj bga shde hunshnii ayulgui bdal eruul mendiin ayulgui bdal gazar nutagiin ayulgui bdal haa saigui ******** emnelegeer n duuren obchindoo shanalsam humuus haa saigui
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188