Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “1,7 сая хүн амьдарч байгаа нийслэл хотод түгжрэл, утаа, сургууль цэцэрлэгийн хүртээмж, нийтийн тээврийн хүрэлцээ гээд тоочоод баршгүй түмэн зовлон бий. Нийтийн тээврийн хүртээмж хангалтгүй байж иргэдээ унах унаа, зорчих таксигаар нь хааж, хөдөлгөөн сийрүүлнэ гэдэг бол арга ядсан зохицуулалт. Асуудлыг том зургаар нь бид харах ёстой” гэж хэллээ.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Намайг 2020 онд анх гишүүн болоход Баянгол дүүргийн 34 хорооны 11-д нь улсын сургууль байгаагүй. Тэр бүүхэл 13 хороо нь цэцэрлэггүй байсан. Өнөөдрийн байдлаар бүх хороон 100 хувь цэцэрлэгтэй болсон. Мөн 10 хороонд шинээр сургуулийн асуудлыг шийдээд байна. Баянгол дүүргийн нэг хороо дунджаар 10 мянган оршин суугчтай гэж бодоход 10 хороо гэвэл 100 гаруй мянган иргэний асуудал шийдэгдсэн гэсэн үг шүү. Иргэд хүүхдээ -40 хэмийн хүйтэнд хөтлөөд 40-50 минут автобус хүлээж зогсох хэцүү. Тиймээс зээлээр ч болсон машин аваад л өнөөх түгжрэлдээ орно. Түгжрэл бууруулахад том нөлөө үзүүлэх зүйл бол хороо бүр сургууль, цэцэрлэгтэй байх. Сургууль барих төсвийг суулгах нь асуудал биш. Газар чөлөөлнө гэдэг бол том асуудал юм байна. Улаанбаатар хотод барилгын компаниуд ноёрхож, даам гарсан гэж хэлж болно. Учир нь, орон сууцны захиалга авахдаа сүртэй гоё зураг төсөл, сургууль цэцэрлэгтэй гэчихээд ашиглалтад ороход аль алийг нь шийдээгүй, захиалагч нар аа хуурч, хулхиддаг. Хамгийн сүүлд 16 мянган оршин суугчтай “Алтай” хотхонд сургуулийн газрыг чөлөөлөх гэж “Тайгам Алтай” компанитай хэд хэд уулзах хүсэлт тавиад сүүлдээ бүр иргэдтэйгээ жагсаал тэмцэл хийж байж үр дүнд хүрсэн. Бид цаашид хотхон, хорооллуудыг заавал улсын сургууль, цэцэрлэгтэй нь хүлээж авдаг болох ёстой. Одоо манай дүүргийн 29 дүгээр хороонд сургуулийн асуудал шийдэгдээгүй байна. Тэнд “Эрин”, “Өнөр” гэх мэт томоохон орон сууцны хороолол байгаа ч мөн л улсын сургуулийг нь шийдээгүй. Хүүхдээ сургахын тулд нэгдүгээр хорооллоос 10 дугаар хороолол руу зөөнө гэдэг иргэдэд үүсэж байгаа нэг том хүндрэл. Тиймээс тухайн бүсэд байгаа хувийн сургуулийг улсад авах эсвэл түрээслэх санал тавиад байна. Энэ хороонд сургуулийн асуудлыг шийдсэнээр Баянгол дүүргийн 34 дүгээр хороо улсын сургуультай болж иргэд хүүхдээ гэртэйгээ ойрхон сургуульд сургана. Хамгийн сайн сургууль бол гэртэйгээ ойрхон сургууль юм шүү” гэлээ.
| Х.Ганхуяг: Барилгын компаниуд иргэдийг хууран мэхэлж, хотхондоо сургууль, цэцэрлэг барихгүй байгаа нь асуудал болж байна |
|
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |