Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаарх ээлжит уулзалтаа Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд хийлээ. Яармаг бүсэд Хан-Уул дүүргийн 5,6,7,8-р хороо багтдаг, 30,754 хүн амтай. Уулзалтад тус бүсэд ажилладаг төрийн албан хаагчид оролцлоо. Тус бүсэд төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэг, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний 184 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Ерөнхий сайд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулав. Засгийн газар баялгийн реформ хийж, авлигатай тэмцэн, нүүрсний арилжааг ил тод болгосноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаагаа 5000 ам.долларт хүрсэн. Улсын төсөв давж биелсэн орлогоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. 2021-2023 онд Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн гадаад өр төлбөрийг барагдуулсан гэв. Мөн бүсчилсэн хөгжлийн дагуу орон нутгийг баруун бүс, хангайн бүс, хойд бүс, говийн бүс, төвийн бүс, зүүн бүс гэсэн зургаан бүсэд хуваасан. Үүнтэй адил нийслэлийг бүсчилж хөгжүүлэх боломжтой. Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, хүртээмжтэй болно. Иргэд төрийн ямар ч үйлчилгээг 20 минутад авдаг байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.Мөн нийслэлд тулгамдаж буй түгжрэлийн асуудал ч шийдэгдэнэ” гэлээ.
Дараа нь уулзалтад оролцсон төрийн албан хаагчид саналаа хэлэв. ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга Д.Алимаа: Иргэд бүсчилсэн хөгжлийг дэмжиж байна. Хороодыг нэгтгэж бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна. Манай хороонд барилга их баригдаж байна. Ногоон байгууламж барих газаргүй болох вий гэсэн болгоомжлол байна. Үүнд анхаарч өгөхийг хүсье. ХУД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Наранцацрал: Засаг захиргааны одоогийн бүтэц төр иргэн хоёрыг холбоход хүндрэлтэй болсон байна. Тиймээс дүүргүүдийг 42 нэгжид хуваах бодлогыг зөв гэж үзэж байна. Хорооны Засаг даргад тодорхойлолт бичиж өгөхөөс өөр ямар ч эрх мэдэл алга. Тиймээс Засаг дарга нарын эрх мэдлийг нэмж өгмөөр байна.
ХУД-ийн Засаг даргын орлогч Б.Цэрэн Яармаг бүсийг бүсчилсэн хөгжлийн загвар болгон хамгийн түрүүнд хөгжүүлэх боломжтой. Хамгийн гол нь төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь чухал байна. Бүсчилж хөгжүүлбэл жишээ нь, өрхийн 4-5 эмнэлгийг нэгтгэж хэвтэн эмчлүүлдэг эмнэлэг болгох боломжтой гэсэн санал хэллээ.
| Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдэж байна |
|
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |