• Өнөөдөр 2025-04-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хурлаас хоцорсон ХНХ-ын сайд Х.Булгантуяаг зэмлэж, сануулга өгөв

2024-03-06,   3082

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” өнөөдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө.
 
Тэгвэл уг чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөдөлмөр нийгмийн, хамгааллын сайд Х.Булгантуяаг хурлаас хоцорсон хэмээн хатуу сануулга өгчээ. 
 
Тэрбээр "Хурлаас байнга хоцорч орж ирдэг сайд нар байх юм. Та нар бусдыг хүндэтгэж бай. Чи бос, Х.Булгантуяа, энэ хүмүүсээс уучлалт гуй. Та нар битгий ингэж хурлаас хоцорч бай" хэмээн Х.Булгантуяаг загнасан байна.  Үүний дараа Х.Булгантуяа сайд чуулсан олны өмнө уучлалт хүссэн юм. ХНХ-ын сайд Х.Булгантуяа энэ талаараа "Өнөөдөр Засгийн хурлаар Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслөө хэлэлцүүлээд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч бүрэлдэхүүний уулзалтад хоцорч ороод улсынхаа тэргүүнд загнуулчихлаа. Хүрэлцэн ирсэн бүсгүйчүүд минь хоцорсонд уучлаарай" хэмээн мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хурлаас хоцорсон ХНХ-ын сайд Х.Булгантуяаг зэмлэж, сануулга өгөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 16
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-08 21:36:16
    А: Т1 хархүү гэдгээ мөнхийн нотлох юм. Булганчимэгийн хоцорсонг өмөөрөх гээгүй ч казино тоглож улсаа самрахаас ямрав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-08 21:32:48
    O: Ёстой т1 харагдсан, хотынхоо түгжрэлийг арилгачихаад тэнэгтдэг байгаадаа эргүү гэж. Сайд байлаа ч хүн шүү. Улаан авлигачид нүүрсчид, ждүчид, казиночидоо яахыг харах үлдлээ. Хошин шог цаашаа….
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-08 16:12:32
    Би: Хогийн мэлхий. Харийханд үйлчилдэг шигээ шуурхай хөдөлж чадсангүй юу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-08 16:10:29
    Би: Мэлхийг хөөж чадахгүй худлаа шоудаад яах ч билээ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-07 04:57:32
    Зөвлөх: Оюун эрдэнэ ерөнхий сайд авилгачин, төрийн өмчийг хулгайлдаг луйварчдыг мөн ч сайн илчиллээ чадлаараа зүтгэж байна. Гэтэл нөгөө шудрага есны төлөө амь насаа хайрлахгүй гээд байсан хүн маань сохор, дүлий мэт огт дуугарахгүй байгааг л ард түмэн чинь гайхаад хүлээгээд байх юмдаа. Овоо тахиж одон гардуулахаас өөр хийж байгаа юм байнауу эрхэм ерөнхиылөгчөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-07 04:47:52
    Зөвлөх: Хуралд хоцорч ирсэн хүнийг загнаж суухийнхаа оронд төрийн өмчийг хулгайлаад байгаа луйварчдын талаар ядаж ганц үг дуугараачээ эрхэм ерөнхийлөгчөө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-07 04:45:53
    Зөвлөх: Хуралд хоцорч ирсэн хүнийг загнаж суухийнхаа оронд төрийн өмчийг хулгайлаад байгаа луйварчдын талаар ядаж ганц үг дуугараачээ эрхэм ерөнхийлөгчөө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 22:00:10
    Монголхүү: Хошного Топор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 21:48:57
    зочин: Булгантуяа Олон улсын байгууллагын суурийн төлөөлөгчийг яаман дээрээ дуудчаад 30 минут хүлээлгэснийг би гэрчилнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 21:26:31
    Зочин : Хурэлсухийн цуглаанд гиюурч суухнаас ЗГ ынхан хуралдаанд оролцсон нь дээр биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 21:09:22
    Зочин: Хойлуулшгүй ажилтай болоод л хоцроо биз; тэрнээс хоцрох хүн биш ээ. Зарчимч эмэгтэй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 21:02:46
    Зочин: Худлаа поп гар зайл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 20:28:26
    Туяа: Ясаа цайтал яана гээд байлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 20:27:38
    Ган: Тэгэж попордог юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 18:15:15
    Д.Цооз: Зөв юман дээр зэмлэх нь зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 18:04:27
    Зоригоо: Үе үе попрох юм даа
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188