Сонгууль дөхөхөөр улстөрчид, намууд амандаа орсноо амлаж, иргэдийг хуурч, том том төслүүд хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаад, бэлэн мөнгө тараадаг жигтэйхэн баян улс болчихно. Өмнө нь өгсөн амлалтаа эргэж хараад мартчихсан хэр нь дараагийн амлалтаа улам томруулж, чихэн дээр цэцэг ургуулаад саналаа авч, санаагаа гүйцээсэн бол мөнөөх амлалт нь цаасан дээрээ үлддэг.
Уг нь улстөрчдийн амласнаар бол өдийд Монгол Улс хөгжлөөрөө хоёр зуун жил тэргүүлж, Азийн цагаан дагина гэгдэх Улаанбаатар хотын иргэд нь метро хөлөглөөд, дүүжин тээврээр дүүлж, гэр хороолол гэж байхгүй, утаа униараас салчихсан түгжрэл гэж огт мэдэхгүй “диваажинд” байгаа мэт л амьдрах байлаа. Оросоос бинзен, түлш горьдох нь битгий хэл Газрын тосны үйлдвэр ашиглалтад орчихсон шатахуунаар бялхаж, том том цахилгаан станц барьчихсан эрчим хүчээр бүрэн хангагдчихсан, ёстой үйлдвэрлэгч орон болчихсон жаргаж суух байсан юм.
Гэтэл бодит байдал дээрээ нийслэлийн утаа, түгжрэл утгаа алдаж, сүүлдээ дүн өвлийн хүйтэнд суух автобусгүй болов. Шатахууны хомстолд орж, бензиндээ сав бариад дугаарладаг, эрчим хүчний хязгаарлалтад орж, харанхуй байшинд лаа бариад суудаг боллоо. Шинэ жилийн баяраа ч тухтай тэмдэглэж чадахгүй цахилгаанаа хязгаарлуулж, түгжрэлд өдрийг бардаг болсон байх.
Гэтэл дахиад л гоё нэртэй сайхан амлалтуудаа цаасан дээр илүү дэлгэрэнгүй болгоод бариад ороод ирэх нь тэр. Сонгууль болгоны өмнө л Улаанбаатар утаагүй болж, хөдөөгийн иргэд халуун ус хананаасаа авч, паартай байшин суух мөрөөдлийн амлалтууд эрчимжиж эхэлдэг. Энэ удаад ч ажил хэрэг болдоггүй амлалтууд ар араасаа хөвөрч эхэллээ.
Тэр байтугай сонгуулийн сургаар цаасан дээр бичсэн төлөвлөгөөгөө амьдрал дээр хэрэгжүүлсэн мэтээр сурталдаад эхэлсэн нь ч нууц биш. Түүний хамгийн тод жишээ нь нийслэлд метро барьж, түгжрэлийг бууруулах том төлөвлөгөө орж байна. Угтаа бол уул үзээгүй байж хормой шуув, ус үзээгүй байтлаа гутал тайлав гэгчээр метро барих Зөвлөх үйлчилгээний тендер зарлахтай зэрэгцээд метрогоор 1000 төгрөгөөр зорчуулах ханшаа тогтоож, эрчим хүчний эх үүсвэрээ барьж дуусаагүй цахилгаан станцаас хангана гээд мэдэгдчихлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод байгуулах етроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур байх юм байна. Олон улсын байгууллагын урьдчилсан тооцооллоор метро жилд 50-60 мВт цахилгаан эрчим хүч ашиглана. Ийм хэмжээний эрчим хүчээр хангах нь битгий хэл хэрэглээнийхээ цахилгааныг хангаж чадахгүй байгаа нийслэлчүүдийн хувьд мөрөөдөл байх нь гарцаагүй. Харин хотын удирдлагуудаас эрчим хүчний эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж шиднэ хэмээн мэдэгдлээ. Ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэгч болох нь. Угтаа бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангана гэж байлаа. Харин мертоны эх үүсвэрийг тус цахилгаан станцаас шийдвэл нийслэлчүүд эрчим хүчний хязгаарлалтад байх хэвээр байх бололтой.
Цаашлаад нийслэлд метро барих ажил тийм ч амархан бүтчихгүй гэдгийг мэдсээр байж ийн иргэдийн чихэн дээр цэцэг ургуулж эхлэв. Угтаа бол төлөвлөлтгүй хотод метро зорчих газар ч байхгүй болсон гэдгийг эрх баригчид нийслэлийн удирдлагууд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Газар нь байж гэхэд газар доогуур явсан дулааны шугам галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг Улаанбаатарыг хэрчихсэн байгаа нь ч бодит үнэн. Ингээд харахад метро барих нь мянгуужингийн үлгэр болж мэдэх нь.
Тэгвэл метроны төсөл гэх мөрөөдлийн төлөвлөгөөг боловсруулж дуусаагүй байтал баруун аймгуудыг хойд, урд хөрштэй холбоно гэх амлалт өгчихлөө. Тэр байтугай хоёр ч аймгийг төмөр замаар холбож, баруун бүсийн аймгуудын эдийн засгийг эргэлтэд оруулах гэнэ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга нь иргэдтэй уулзалт хийх үеэрээ өөрөө амлалт өгч харагдна лээ. Тэрбээр “Сонгуулиас өмнө Говь-Алтай, Завхан аймгийн төмөр замаар Хятад, Орос Улстай холбоно. Засгийн газар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр бүх шийдвэр нь гарчихсан. УИХ-аар асуудлыг хэлэлцүүлж шийдээд хоёр аймаг урд, хойд хөрштэй төмөр замаар холбогдоно” хэмээсэн удаатай.
Гэтэл бодит байдал дээрээ бариад бэлэн болгочихсон төмөр замаа ч Хятад Улстай холбож чадахгүй, хоосон бүтээн байгуулалт хийчихээд тэнгэр хараад сууж байгаа нь бодит үнэн болоод буй. Угтаа бол Гашуунсухайтын төмөр зам царгийн зөрүүнээс болоод өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, эдийн засгаа үр өгөөжөө өгөх нь битгий хэл хөгжлийг хойш татаж байгаа нь нууц биш. Өмнөх ажлууд нь ар араасаа ийн хүлээгдэж байхад өөр ажил санаачлаад хэрэг байна уу даа.
Ямартай ч Говь-алтай, Завхан аймаг хоёр хөрштэй төмөр замаар холбогдож, нийслэлд метро барих амлалтаар сонгуулийн “сурталчилгаа” эхэлж байгаа бололтой. Нэг ёсондоо ард түмэнд биднийг дахиад сонговол ийм ажил хийнэ гэх сонгуулийн боловсон санал энэ юм шүү дээ.
Гэхдээ сонгуулийн жинхэнэ амлалт эхлээгүй байна. Одоогийн хэллэгээр бол энэ ердөө трейлер нь. Угтаа бол намууд хараахан мөрийн хөтөлбөрөө танилцуулаагүй байна. Хуулийн хугацаараа намууд энэ сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулж, өргөн мэдүүлэх учиртай.
| ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН АЙМАГ ХОЁР ХӨРШТЭЙ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОГДОЖ, НИЙСЛЭЛД МЕТРО БАРИХ СОНГУУЛИЙН АМЛАЛТ |
|
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |