Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдсэн.
Уг шийдвэрийн дагуу Төв, Дундговь, Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад туулах чадвар сайтай автомашинуудыг гардуулав. Машинуудыг MSM групп, Хюундэй, Ниссан компаниас хөнгөлөлттэй үнээр худалдан авчээ. Машины түлхүүрийг аймаг, сумдын Засаг дарга нарт гардуулав. Шадар сайд САмарсайхан "Өнөөдрийн байдлаар нийт гурван сая мал хорогдоод байна. Өмнө нь аймгуудад пургон, УАЗ машин нийлүүлэхэд жилийн дараа эвдэрч байсан. Иймд энэ удаад Форд, Ниссан брэндийн машинууд нийлүүлж байна. Түлхүүр гардсан жолооч нар замдаа сайн яваарай. Засгийн газрын хүсэлтээр хөнгөлөлттэй үнээр 100 машин нийлүүлсэн ААН-д талархаж байна" гэв. Хэмнэлтийн хуулийн дагуу өнгөрсөн 2-3 жилд сумдын машиныг шинэчлээгүй байна. Ирэх долоо хоногт 60 сумын эмнэлэгт мөн машин нийлүүлнэ.
| С.АМАРСАЙХАН: Улсын хэмжээнд гурван сая мал хорогдсон. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад форд, ниссан машиныг хүлээлгэн өглөө |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |