Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.
-Хөл хорионы өдрүүдэд ямар ажил хийж байгаа вэ?
-Өдөр тутам өвчтөнөө үзэж, зөвлөгөө өгч байгаа. Эмчийнхээ ажлыг түлхүү хийж байна.
-Засгийн газраас “Ковид-19” цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ ажил хийхэд хэрхэн нөлөөлж байна?
-Уг нь хэрэгжүүлэх гээд байгаа санаанууд нь зөв боловч хэрэгжих шатандаа алдаа гараад байх шиг. Үл ойлголцол үүсэх ч юм уу, хоорондын уялдаа холбоо тааруугаас болоод алдаа гараад, тэр нь иргэдэд хүндрэл учруулж байна. Ямар ч улс орон салаа замын сонголт дээр ирж байна. Эдийн засгаа авч үлдэх үү, ард иргэдийнхээ эрүүл мэндийг авч үлдэх үү гэсэн сонголтыг улс орон болгон хийж байна.
Манай улсын хувьд хатуу хөл хориог урт хугацаанд үргэлжлүүлбэл ард түмэн тэсэхгүй, өлсгөлөнд нэрвэгдэж, хувийн хэвшлүүд нь дампуурчих гээд байна. Хүйтний улирал таарчихлаа. Эдийн засгийн зуд, өвлийн хүйтний зуд дээр эрүүл мэндийн зуд нэмэгдчихээр Монголын ард түмэнд асар хүнд тусах хандлагатай байна. Маш сайн тооцоолол хийх хэрэгтэй. Эдийн засгаа авч үлдээд, хөл хориогоо зогсоовол хэдэн хүн халдвар авч, цаашлаад хэдэн хүний амь насны асуудал яригдах гээд байгаа юм. Харин эсрэгээрээ хатуу хөл хориогоо үргэлжлүүлээд халдвараа нам зогсооё гэхэд хэдэн хүний амьжиргаа хэцүүдэх вэ гэдгийг жингийн туухай дээр тавиад аль хохирол багатайг нь улс орнууд сонгож байна.
Орон нутаг явах иргэдээ шинжилгээнд хамруулах санаа нь зөв байсан боловч шинжилгээнд хамруулж байна гэж бужигнуулаад, хүмүүсийг өвлийн хүйтэнд гадаа олон цагаар дугаарлуулж, зогсоож байна. Тэрнээс нь болж хэчнээн хүн эрүүл мэндийн ямар ч хохирол амсаж байгаа юм билээ. Уг нь санасных нь зоргоор явдаг бол сайн үр дагавар гарахаар шийдвэрүүд бас байна.
-Та Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд Эрүүл мэндийн шинэ сайдын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Эрүүл мэндийн шинэ сайдын үйл ажиллагааг ерөнхийд нь ажиглаж байна. Есдүгээр сараас хойш эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээнд шинэчлэлтийн шинжтэй нэлээд өөрчлөлт оруулж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад эрүүл мэндийн салбарт хувьсгалын шинжтэй зөв арга хэмжээнүүд авахаар төлөвлөсөн байна. Үүнтэй нь санал нэгдэж байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалаас улс болон хувийн эмнэлгийн тусламж үйлчилгээг адилхан тарифаар санхүүжүүлнэ гэсэн санаа гарч байна. Харин хэрэгжүүлэх шатандаа алдаагүй явах ёстой. Сар бүр эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр эм авах гэж хэдэн хөгшчүүд дугаарлаж зогсдог байсан. Энэ ажлыг бас чирэгдэл учруулахгүйгээр зохион байгуулдаг болсон байна. Олон засаг дамнаж, олон хүн шийднэ гэж худлаа ярьсан энэ ажлыг шуурхай зохион байгуулсан байна лээ.
-Коронавирусийн халдвар авсан иргэдэд хийгдэж байгаа эмчилгээний талаар судалж үзэв үү?
-Эмчилгээний арга, тактикийн хувьд манай улс зөв эм тариануудыг хэрэглэж байгаа юм билээ.
-Халдвар авсан нэг иргэний эмчилгээнд найман сая төгрөг зарцуулж байна гэх шүүмжлэл гараад байсан?
-Би тэр хүснэгтийг нь харсан л даа. Цусны дэлгэрэнгүй шинжилгээг хэдэн удаа хийсэн гэдэг нь тодорхой биш байсан. Жишээ нь, цусны дэлгэрэнгүй шинжилгээ 17 мянга гээд нийт дүнг нь биччихсэн байна. Нэг л удаа цусны шинжилгээ хийж байгаа бол 17 мянга гэдэг чинь үнэтэй байна. Коронавирусийн PCR шинжилгээ 900 мянга гээд биччихсэн хэрнээ хэдэн удаа шинжилгээ авсан гэдэг нь байхгүй. Тухайн хүнд гурван удаа вирусийн шинжилгээ хийсэн юм уу, ганцхан удаа хийсэн юм уу гэдэг нь тодорхойгүй. Хэрвээ ганцхан удаа хийсэн бол үнэтэй байна. Тэр хүснэгтээ улам дэлгэрэнгүй болгох хэрэгтэй.
-Хувийн эмнэлгүүдэд цусны дэлгэрэнгүй шинжилгээ ямар үнэтэй байдаг вэ?
-Хувийн эмнэлгүүд зах зээлийн үнээр буюу 10 мянган төгрөгөөр хийдэг. Улсын эмнэлэг, улсын төсвөөс санхүүждэг байгууллага. Улсын байшинд байдаг эмнэлэг юм чинь хямдхан л хийдэг байх.
-Та Хятадад коронавирус гарсны дараа Ухань хот руу явах хүсэлт гаргаж байсан. Тухайн үед ямар нэгэн хариу зөвшөөрөл ирж байсан юм уу?
-Ганцхан би ч биш, надтай хамт 200-300 эмч явах хүсэлтэй байсан. Тухайн үед надтай хамт явахад бэлэн гээд гарын үсэг зурсан 60 орчим эмч байдаг. Эмч нарынхаа овог нэр, лицензийн дугаар, холбоо барих утасны дугаарыг бичээд албан ёсоор хүсэлт гаргасан. Гэвч тэрний хариу ирээгүй байдаг. Дараа нь Монгол Улсад гаднын иргэн орж ирээд халдвар тараалаа гээд бөөн юм болсон. Тэр үед Дорноговь руу явж ажиллая гэж хэлсэн боловч мөн л хэн ч, ямар ч хариу өгөөгүй.
-Харин өнөөдөр халдвар дотоодод тархчихсан нөхцөл байдал хүнд байна. Та Сэлэнгэ рүү явж ажиллах хүсэлт гаргасан юм уу?
-Би хаашаа л бол хаашаа явахад бэлэн. Хоёр ч удаа албан бичиг өгчихсөн хүн чинь гурав дахиа өгөөд яах вэ гээд харзнаж байна. Улс орны өнцөг булан бүрт ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Улсын онцгой комисс огт авч хэлэлцээгүй.
-Коронавирусийн халдварын эмчилгээний үед уламжлалт эмчилгээний аргыг хэрхэн хэрэглэж байгаа бол. Танд энэ талаар судалсан зүйл байна уу?
-Энэ өвчин хүн бүхэнд өөр өөр тусч байна. Тухайн хүнд ямархуу шинж тэмдэг давамгайлж байна гэдгээс шалтгаалж, эмчилгээ нь өөрчлөгддөг. Монгол ардын уламжлалт эмнэлэгт ч мөн тухайн хүний онцлогт тохируулж өөр өөр эмчилгээ хийдэг. Уламжлалт анагаах ухаанд коронавирусийн халдварт өвчний үеийн эмчилгээнд хэрэглэж болох эмийн жагсаалт, ургамал зэрэг байдаг. Хятадын ардын анагаах ухааны туршлагыг өмнө нь би танилцуулж байсан. Манай ХӨСҮТ уламжлалт анагаах ухааны чиглэлийн тодорхой эмчилгээг хийж байгаа болов уу гэж харж байна. Тухайлбал, “Банздо 12”, “Норов долоо”, “Мана дөрөв тан” зэргийг өргөн хэрэглэх боломжтой гэж харж байгаа. Гэхдээ тухайн хүний онцлогт тохируулан хэрэглэх нь зүйтэй.
-Энэ өвчний үед дархлаагаа дэмжих хэрэгтэйг анхааруулсаар байгаа. Дархлаа сэргээх талаар та зөвлөмж хэлэхгүй юү?
-Дархлааг яаж дэмжвэл коронавирусийн эсрэг үр дүнтэй вэ гэдэг талаар нэлээд уншсан. Дархлааг дэмжихэд гурван төрлийн бэлдмэл үр дүн сайтай байна. Үүнд, С витамин, Д витамин, цайр гурав үнэхээр хүний дархлааг дэмждэг, шинжлэх ухаанаар нотлогдсон үр дүнтэй гэж олон судалгаанаас уншсан. Эерэг үр дагавартай бөгөөд хор хөнөөл харьцангуй багатай юм байна. Ямар тунгаар яаж уух вэ гэдгийг эмчээс сайн асууж, зөвлөгөө аваад гэр бүлээрээ дархлаагаа дэмжихэд буруудах зүйл байхгүй.
Хүний дархлаа ганцхан эм бэлдмэлээс шалтгаалахгүй. Жишээ нь, өөдрөг бодол, баяр хөөр, сэтгэл санааны тайван байдал, нарны гэрэл авах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, цэвэр агаар амьсгалах зэргээс хүний дархлаа дэмжигдэж байдаг. Мөн уламжлалт анагаах ухааны эмчилгээнүүд дархлааг маш сайн дэмждэг. Тухайлбал, зүү эмчилгээ үр дүнтэй. Зарим төөнүүр, мөн давсан дээр гишгэх нь дархлааг дэмжиж өгдөг. Гэхдээ эмчээс заавал зөвлөгөө авч байж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Түүнээс биш, хаа хамаагүй мэдээлэл сонсоод түүнийгээ хэрэгжүүлэх, эсвэл интернэтэд байгаа болгоныг дур мэдэж хийж болохгүй.
-Иргэд дам яриагаар дур мэдэн эмчилгээ хийлгэх тохиолдол их байдаг юм шиг санагддаг?
-Хүний дам яриа болон сургаар үнэн худал нь мэдэхгүй юм хэрэглэж, эргээд эм тарианд хордох зүйл их гардаг. Хордлого нь эд эрхтний дутагдалд оруулах, амь насанд нь аюул учруулах зүйл их байдаг. Энэ тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дархлаагаа дэмжих гэж байгаа бол нотолгоонд суурилсан эмчилгээг хэрэглээрэй.
-Та 10 ам.доллараар PCR оношлуур авах тухай санал гаргасан ч Эрүүл мэндийн яам дэмжээгүй хэрнээ түүнээс үнэтэй оношлуур хэрэглэж байгаа гэж шүүмжилсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өнгөрсөн хоёрдугаар сард би Эрүүл мэндийн яаманд лабороаторийн туршилтаар батлагдсан хоёр хайрцаг PCR оношлуур хандивласан. Тухайн үед Хятадын компаниас “Хэрвээ танай Эрүүл мэндийн яам дэмжиж байна гэсэн албан бичиг өгчих юм бол бид 10 мянган ширхэг PCR оношлуур хандивлая” гэсэн санал тавьсан. Гэвч Эрүүл мэндийн яамныхан үүнийг дэмжээгүй. Тухайн үед Д.Сарангэрэл сайд ажиллаж байсан. Тэгээд 10 мянган оношлуур авч чадаагүй. Цаашлаад хямд үнэтэй уг оношлуурыг Хятадын компаниас авчрах боломжтой байсан. Эрүүл мэндийн яам тэрнээс хойш ямар нэгэн хариу өгөөгүй, таг болчихсон. Би ч тухайн үед илүү хямд оношлуур олчихсон юм байлгүй дээ гээд чимээгүй болчихсон. Гэтэл сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллийг сонссон чинь ширхэг оношлуурын үнэ 150 мянган төгрөг гэж байна. Энэ чинь одоогийн ханшаар 50 ам.доллар болж байна. Миний хэлснээс тав дахин илүү үнээр шинжилгээ хийж байна гэдэгт нь бухимдаж байр сууриа илэрхийлсэн.
-Таны яриад байгаа PCR оношлуур ДЭМБ-д зөвшөөрөгдсөн юм уу?
-Зөвшөөрөгдөлгүй яах вэ дээ.
-Эрүүл мэндийн яамныхан ДЭМБ-ын зөвлөсөн оношлуурыг хэрэглэж байгаа гэж тайлбарлаж байсан?
-Ажлаа мэддэг хүмүүс бол бүх юмаа ДЭМБ-аар заалгана гэж юу байх вэ дээ. Тэр оношлуурыг авснаар буруудах зүйл огт байгаагүй. Сураг сонсоод байхад одоо Хятадаас тэр оношлуурыг авах тухай яригдаж эхэлсэн байна. Вакцины асуудал дээр ч гэсэн ДЭМБ-ыг хараад суух биш, аль болох олон улс оронтой яриа хэлэлцээр хийж, судалгаа хийх хэрэгтэй. Ганцхан улсын вакциныг хүлээж суух хэрэггүй гэж бодож байна.
-Нэг хэсэг улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан. Одоо Ардчилсан намын үйл ажиллагаанд оролцож байгаа юу. Намын даргын сунгааны асуудал яригдаж байна уу?
-Ардчилсан нам дотроо эрүүл мэндийн бодлогын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Намын даргын асуудал яригдаж байсан. Хөл хорионоос болоод хойшилчих шиг боллоо. Шударга зарчим үйлчилж, сунгаа ил тод зөв болох ёстой гэсэн байр суурьтай л байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Эдийн засгаа авч үлдээд, хөл хориогоо зогсоовол хэдэн хүн халдвар авч, цаашлаад хэдэн хүний амь насны асуудал яригдах гээд байгаа юм. Харин эсрэгээрээ хатуу хөл хориогоо үргэлжлүүлээд халдвараа нам зогсооё гэхэд хэдэн хүний амьжиргаа хэцүүдэх вэ гэдгийг жингийн туухай дээр тавиад аль хохирол багатайг нь улс орнууд сонгож байна
| Ж.АМАРСАНАА: Ухань явах хүсэлтэд маань хэн ч хариу өгөөгүй |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |