-ИРЭХ ЖИЛ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛТЭД ЯМАР Ч ТӨСӨВ ОРУУЛААГҮЙ БАЙНА-
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг НИТХ-аар маргааш хэлэлцэн батлах юм. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч М.Тулгаттай ярилцлаа.
-Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Хэр төсөв болсон гэж үзэж байгаа вэ?
-Төсөв гэдэг маань хотоо хэрхэн, яаж хөгжүүлэх вэ гэдэг хөгжлийн бодлогын тоон илэрхийлэл. Ирэх оны төсвөөс зоригтой, дорвитой шинэчлэл харагдахгүй байна. Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь түгжрэл. Орон нутгийн сонгуулиар бүх нам түгжрэлийг шийднэ гэж ярьсан. Гэтэл ирэх оны төсөвт түгжрэлийг шийдэх тодорхой зүйл тусгагдаагүй. Ямар ч шинэчлэлт, өөрчлөлт харагдахгүй байна.
-Өмнөх Засаг даргын хийж хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлж байгаа юм болов уу?
Өмнөх дөрвөн жил МАН ажилласан шүү дээ. Сонгуулиар засаг солигдоогүй. Гэтэл өнгөрсөн дөрвөн жил “Аз жаргалын индекс” гаргана гэж 4 тэрбум төгрөг зарцуулсан, гарч байна л гэсэн. Тэр нь одоо хаачсан юм бүү мэд. Залгамж чанар байхгүй.
-“Ковид-19” халдварт өвчний нөхцөл байдал амаргүй байна. Ирэх жилийн улсын төсөвт ч гэсэн дарамт учруулж байгаа байх?
-Нийт ажлын байрны 80-аад хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид бий болгодог. Тэд хамгийн хүнд нөхцөлд байна. Гэтэл тэднийг яаж дэмжих бодлого байхгүй. Энэ талаар тодруулж асуусан. Ковидоос үүдсэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах цогц арга хэмжээ УИХ, Засгийн газраас нэгдсэн журмаар гараад явах учир нийслэлийн төсөвт оруулаагүй гэж байсан. За тэрийг нь нэг талдаа ойлгоно. Гэхдээ нөгөө талаар нийслэлээс жижиг дунд аж ахуйн нэгжүүд рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэх ямар ч төсөвгүй байж болохгүй.
-Иргэд аж ахуйн нэгж рүү чиглэсэн хөрөнгө санхүү үнэхээр байхгүй хэрэг үү?
-Бичил зээлийг дэмжих чиглэлд 5.5 тэрбум төгрөг, нийгмийн эмзэг бүлгийн “Халамжаас хөдөлмөрт” гэсэн хөтөлбөрт 2.4 тэрбум төгрөг тусгасан байсан. Харин эдийн засгийг нуруундаа авч явдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн зүйл байхгүй.
-Хот мөнгөгүй байгаа юм уу?
-2016 оны нийслэлийн төсөв 553.8 тэрбум, 2021 оны төсвийн төсөлд нэг их наяд 107.7 тэрбум байна. Төсөв хоёр дахин өсөөд яваад байхад хотын асуудал нь өнгөрсөн хугацаанд шийдэгдсэн үү гэвэл үгүй. Наад зах нь түгжрэлийн асуудлаа шийдэж чадаагүй. Халдварт өвчний энэ хүнд үед аж ахуйн нэгжүүд бүгд бүсээ чангалаад байдаг. Хот маань төсөв нь данхайчихаад байна. Бас нэг асуудал нь нийслэлийн орлогоос улсын төсөвт 420.8 тэрбум төгрөг шилжүүлэхээр байна. Хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг дарга, удирдлагууд муу ажилласан байна гэж дүгнэж байгаа. Учир нь, улсын төсөв рүү өгдөг мөнгөө нэмсэн байна. Энэ мөнгө чинь тэгээд Хэнтий аймгийн хөшөө, дурсгал, хүн цөөтэй сумын хоёр, гурван зуун хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэг болоод яваад байна. Хотод хамгийн том эдийн засаг, хүн ам, хөгжил нь байгаад байдаг. Гэтэл хотынхоо асуудлыг шийдэж чадахгүй байна гэдэг нь хотоос сонгогдсон гишүүд муу ажиллаж байгаагийн илэрхийлэл.
-Ирэх онд нийтийн тээврийн шинэчлэлийн ажлыг орхигдуулсан харагдсан?
-Түгжрэлийг бууруулах дэлхий нийтэд шалгарсан арга бол нийтийн тээврээ хөгжүүлэх байдаг. Манайхан зам, гүүр, байгууламж барина гэж бодоод байдаг. Дэлхий нийтэд давхар гүүр бариад ч түгжрэлээ бууруулж чаддаггүй. Автомашины тоо улам ихэсдэг. Тиймээс нийтийн тээврээ хөгжүүлж байж арван сая, 30 сая хүн амтай хотууд түгжрэхгүй яваад байна. Гэтэл манай Улаанбаатар ирэх жил нийтийн тээврийн парк шинэчлэлтэд төсөв тусгаагүй. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниудад олгох зардал гээд 103 тэрбум төгрөг болон бусад зардлууд гээд 138 тэрбум төгрөг байна. Бусдаар нийтийн тээврээ сайжруулах чиглэлээр төсөв байхгүй байна.
-Эдийн засаг хямарч байгаа энэ үед тэвчиж болох барилга, байгууламжаа түр царцаагаад, боломжит хувилбараа ашиглаад явах талаар яриад байдаг. Ирэх оны төсөв энэ чиглэл рүү батлагдаж чадах болов уу?
-Аль ч төсөв байшин барих, цемент цутгах руу яваад байна. Тэр нь мөнгө “цохиход” хялбар байдаг юм уу, эсвэл ажил хийсэн болж харагддаг юм уу. Хотод шинэ байшин, барилга бариад байхаасаа илүү хуучин барилгуудаа тордмоор байна. Ядаж хашаа хайсаа будъя, сургууль, цэцэрлэгийн урсгал засварын зардлыг шийдэж өгье, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж тоглоомын талбайг нь засварлах, соёлын өвүүдээ хамгаалах, хуучны хөшөө дурсгал, байшин барилгыг засварлах ажилд хөрөнгө зарцуулмаар байна. Бид ямар ч түүхэн дурсгалгүй болж байна. Гол нь төсөвт урсгал зардлын төсөв байхгүй байна.
-Тэвчиж болох зардлууд гэвэл таныхаар юу байна?
-Олон агентлаг, нийслэлийн харьяа байгууллага, тэдний орлогч дарга нар, машин унаа, тавилга зардал гээд их мөнгө гардаг. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гээд ашиггүй ажилладаг газрууд байдаг. Тухайлбал, Багануур, Налайхын үйлдвэр технологийн парк, Авто худалдааны төв гээд үр ашиг нь мэдэгддэггүй олон газар бий. Энэ газруудыг зоригтой өөрчлөөд, хэт их данхар бүтцийг нь цомхотгох хэрэгтэй.

-ХОТЫН ДАРГА ӨДӨР БҮР “БҮДҮҮН ӨВСӨНД” ТЭЭГЛЭЭД ЯВМААРГҮЙ БАЙНА-
-Засаг даргын нөөц хөрөнгө нэмэгдсэн байсан. Үүний зарцуулалтад хэрхэн хяналт тавьдаг юм бэ?
-Засаг даргын нөөц хөрөнгийг 11.3 тэрбум төгрөг болгоод нэмсэн байна билээ. Нөөц хөрөнгийн зарцуулалт дээр хяналт тавих ёстой. Жинхэнэ дураараа дургидаг учраас үүний зарцуулалтад байнгын хяналт тавина.
-Хотын даргыг эргэж буцсан шийдвэр гаргалаа гэх шүүмжлэлүүд гарсаар байгаа. Төлөөлөгчийн хувиар хотын даргын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Орон нутгийн сонгууль дуусаад шинэ баг бүрдээд явж байна. Сайн, муу гэж үр дүнг хэлэх нь хэтэрхий эрт байна. Хотын дарга хүний үг үйлдэл, юманд хандаж байгаа хандлага нь буруу байна. “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэг. Өдөр болгон “бүдүүн өвсөнд” тээглээд дөрвөн жил явмааргүй байна. Ярих, хэлэх үгээ цэгнэж, багаа зөв бүрдүүлмээр байна. Зөв бичих дүрэм, найруулгын алдаан дээр нь ажилладаг зөвлөхтэй болмоор байна.
-Хувийн хөрөнгөөрөө халуун хэмжигч өрөөндөө суурилуулсан гэх шүүмжлэл дагуулаад байна?
-Хандлагын асуудал харагдаж байна. Эдийн засаг, иргэдийн амьдрал хүнд байна. Амиа бодоод байгаа юм шиг эсвэл баярхаад ч байгаа юм шиг харагдсан.
-Хотыг хөгжүүлэхэд төсөв мөнгөнөөс гадна ямар ажил хийх шаардлагатай гэж үзэж байна вэ. Хуулийн өөрчлөлт, бодлогын асуудал ч юм уу, эсвэл?
-Хотын хөгжил бол эдийн засгийн хөгжил. Хотын дарга эдийн засгаа хөгжүүлэх бодлого барих ёстой. Үе үеийн хотын дарга нар захиран зарцуулах төсвөө нэмэгдүүлэх, Төсвийн тухай хууль болон Эрхзүйн байдлын тухай хуулиа өөрчлөх замаар зээл авах, бонд босгох гээд яриад байдаг. Буруу биш. Нийслэлийн удирдлагуудад асуудлаа шийдэхийн тулд мөнгө хэрэгтэй. Гэхдээ хотын эдийн засгаа яаж тэлэх вэ, яаж өсөлт бий болгох вэ гэдэг тал дээр ярихгүй байна. Ингэснээр хот маань өнгө орно, нийт иргэдийн амьдрал сайжирна. Аж ахуйн нэгжүүдээ яаж дэмжих юм, эдийн засаг нь хэдэн хувиар өсгөх юм гэдэг тал дээр бодлого дутаад байна. Нэг талаасаа төсвийн тогтолцооны асуудал байгаад байна. Хотын дарга нарыг зуун хувь буруутгаж болохгүй. Тиймээс хөгжлийн бодлогын асуудлаа оновчтой тодорхойлох хэрэгтэй байна.
| М.ТУЛГАТ: Нэн шаардлагатай салбарууддаа мөнгө төсөвлөөгүй төсөв болж байна |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |