Монгол ардын намынхан хадгалж байсан хоёр хөзрөө зэрэг дэлгэлээ. Улс төрийг арай сонирхолтой харагдуулахаар Ардчилсан намыг толгойлох гол дүрүүдийг өөрчлөхөөр шийдсэн нь энэ. С.Эрдэнэ Ардчилсан намын даргын хувьд ч, хувь хүн талаасаа ч монголчуудад таалагдахаа больчихсон хэт хуучирсан дүр. Уг нь тэр 2020 оны сонгуулиар намаа ялагдал хүлээхэд нь “Би намаа ялуулж чадаагүй юм чинь дарга нь байгаад яах вэ дээ” гэх маягтай тамгаа намын гишүүн Ц.Туваанд үлдээгээд явсан. Ингэж улс төрийн хаалгыг зөөлөн хаасан түүнийг МАН-ынхан өгөөшлөж, цэрэгт байхдаа хүний аминд хүрсэн гэх эртний хэргээс нь эхлүүлээд ийм, ийм хэргээрээ ял эдлэх үү, эсвэл Ардчилсан намын даргын дүрээр манай талд ажиллах уу хэмээн түүнийг хийсэн хэргүүдээр нь барьцаалж, хэргийг нь наймалцсан гэх. Ингээд С.Эрдэнэ зургаан сарын дараа Ардчилсан намын даргын дүрд тоглох үүрэг аваад ирсэн нь Ардчилсан намыг тамганы хэрүүлээс өөр зүйлд хүргээгүй, сөрөг хүчин байж чадаагүй, бүр чадахгүйд хүргээд буй нь энэ. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Ардчилсан намынхны тамганы хэрүүл мандаж, өнөөдрийг хүртэл С.Эрдэнийн тамга, Х.Баттулгын тамга хэмээн бужигнуулсан, бужигнасан хэвээрээ байгаа нь цаанаа учиртай. Угтаа МАН-ынхны инээд хүрч, "Ардчилал" хэмээн цээжээ дэлддэг зарим хүний бухимдлыг барахаас хэтрэхгүй биз. Яг энэ хэрүүлийн хүрээнд өчигдөр Ардчилсан намын байр руу залуучууд дайрч, цонх, шилийг нь хагалж, байшингийн оройгоос далбаагаа буулгаж, сүрийг үзүүлээд амжив. Үүний араас удалгүй "Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дэд даргаар Ч.Сайханбилэгийг батламжлав" гэх мэдээлэл гарсан.
Энэ нь МАН-ынхан С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар тавьсан дээрх жишээтэй ижил тохироо байж ч мэдэх юм. Тодруулбал, МАН-ынхан Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын их хэмжээний мөнгөтэй холбоотой эдийн засгийн гэмт хэргийг нь наймаалцаж, тэднийг Монголд ирэх, бүр Ардчилсан намыг удирдах нэр, нүүртэй болтол нь цэвэрлэчихсэн, Х.Баттулгын өдөөс хоёуланг нь зэрэг тавихад бэлэн болсон гэсэн үг. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын холбогдож байсан зарим хэргийг дурдвал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн АТГ-ын болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс яллагдагчаар татаж байсан. Тэрбээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шалгуулж байхдаа гадаад руу зугтсан байдаг. Харин түүнийг инперполоор эрэн сурвалжилсны дараа хорт хавдартай дүүгийнхээ донор болж буй тухай захидал илгээж, нөхцөл байдлыг зөөлрүүлсэн. Сүүлдээ бараг өөрөө хүнд өвчтэй болж, эмчлүүлж байгаа гээд ор сураггүй болж билээ. Хэрвээ Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Ч.Сайханбилэг Монголд ирсэн бол түүний шүүх хурлыг хэдхэн хоногийн дотор зарлаж, хуулийн дагуу ял оноох байсан биз. Үүнийг мэдсэн тэрбээр "Биеэ эмчлүүлж байна, өвчтэй дүүгийнхээ донор болж байна" гэх зэргээр эрүүл мэндийн шалтаг хайж, үнэндээ Х.Баттулгаас айгаад ирээгүй. Харин саяхнаас идэж уусан мөнгөө энд, тэнд багтааж, шингээчихээд МАН-ынхантай найрсаг харилцаа, хамтран ажиллах боломж бүрдэж, эдлэх ялынхаа оронд Ардчилсан намыг Х.Баттулгаас булаах үүрэгтэй улс төрд эргэн ирлээ гэхэд болмоор.

Харин С.Баярцогтын хувьд Оюу толгойн үйл ажиллагааг нь явуулах ажлыг гардсан цаг үеэс нэр хүнд нь тасралтгүй унасан. Бүр оффшор дансандаа эх үүсвэр нь тодорхойгүй нэг сая ам.доллар хадгалж байгаад баригдахдаа “Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдахаа мартчихсан” хэмээн мэлзэж байв. Сүүлдээ сандарч, арга ядахдаа уучлалт гуйж, албан ажлаа хүлээлгэн өгч байв. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үедээ “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-д эзэмших 49 хувийг УИХ-аас нууж, хувийн хэвшилд өгсөн хуйвалдаанд оролцсон хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байсан. Энэ үед Ч.Сайханбилэгийн нууцаар хийсэн гэх Дубайн гэрээ, “Чингис” бондын мөнгөний зүй бус зарцуулалтыг С.Баярцогт толгойлж, гал тогоог нь барьж байсан Засгийн газрын гишүүдээ гомдоогоогүй гэдэг.
Ингээд түүнийг дээрх хэргүүдэд холбогдуулан шалгаж, хэдэн сар саатуулж байсан. Харин саяхан тэрбээр таван улсын шүүхээс болон Монголын гурван шатны шүүхээс нэр цэвэр, бүр цагаадаад гараад ирлээ. Тэдний МАН-ын талд Ардчилсан намд ажиллах ажлын гараа ингэж шинээр эхэлж байна. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар цоо шинэ мөрнөөс шилдэг улс төрчийн дүрээр улс төрийн амьдралдаа дахин залрахад ард түмэн хэрхэн хүлээж авах бол. Цахим хуудсаар тэдэн шиг улс төрч, лидерүүд байгаагүй, дахиж төрөхгүй мэт магтаж, бүр шагширсан сэтгэглүүдийг зохион байгуулалттайгаар өдөр, шөнөгүй сэвж байна лээ. Тэднийг тэнгэрт тултал магтсан, саймширсан давалгаанд ард түмэн удахгүй дасаж, бүр уусна биз. Үнэндээ С.Эрдэнийн дараа Ардчилсан намынх гээд гараад ирчих чансаа өндөртэй, тухайн цаг үедээ лидер явсан улс төрч тэр хоёроос өөр байхгүй нь үнэн. Харин МАН-ын тохироогоор буюу тэдний бүрдүүлсэн Засгийн газрынхны "Монгол Улсынхаа төлөө намаараа нэгдэж зүтгэе" гэх зальжин уриалга, мэхэнд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар сайн дураараа нэгджээ. Удахгүй Ардчилсан намынхан том, том хурал зарлаж, удахгүй С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг хадаг, сүүтэй хүлээж авах биз ээ. Ингээд ирэх өдрүүдэд Ардчилсан намыг амьтай болгох уу, тамганых нь хэрүүлийг намжаагаад өнгөрөх үү эсвэл 2024 оны сонгуулиар Ардчилсан намыг МАН-ынханд тушаах уу гэдгийг харах үлдлээ.

| Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ НАР АРДЧИЛСАН НАМД АМЬ ОРУУЛАХ УУ, АРДЫН НАМД ТУШААХ УУ |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |