• Өнөөдөр 2024-05-05

С.Билигсайхан: Би АН-ын даргад өрсөлдөнө

УИХ-ын гишүүн асан С.Билигсайхан сүүлийн жилүүдэд Европын орнуудаас технологи оруулах ажил хөөцөлдөж яваа гэнэ. Тэрбээр хог боловсруулах үйлдвэрийн технологийн төсөл хэрэгжүүлж байгаа аж. 70 сая еврогийн өртөгтэй энэ төслийн 17 сая нь орж иржээ. Тэрбээр ОХУ-ын Найрамдлын одон, Буриад Улсын гавьяат эдийн засагч цолтой.
 
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар байгуулагдсан Ази Европын ансамблей гэж юу вэ?
 
-Евроазийн 67 орон нэгдсэн байгууллага. Гишүүн орнуудынхаа хөгжлийн асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцдэг.
 
-Та энэ байгууллагад ямар хамааралтай вэ?
 
-Гишүүн орнуудыг төлөөлсөн 21 тэргүүлэгч байдаг. Би Монголыг төлөөлсөн тэргүүлэгчээр ажилладаг.
 
-Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж байсан уу?
 
-Хурлуудын үеэр таарч, цөөхөн үг сольж байсан.
 
-Өмнөх ярилцлагадаа Европоос хөрөнгө оруулалт оруулах тухай ярьж байсан.
 
-Ковидоос болж багагүй ажил зогсоод байна. Гэхдээ 70 сая еврогийн өртөгтэй, хог боловсруулах үйлдвэрийн төслийн 17 сая нь орж ирсэн.
 
-Нийслэлийн удирдлагатай холбоотой байгаа юу?
 
-Өмнөх удирдлагатай холбоотой байсан. Одоо Д.Сумъяабазар цааш нь үргэлжлүүлэх байх.
 
-Ямар чиглэлээр хөрөнгө оруулалт хөөцөлдөж байна?
 
-Би ер нь суурин ба нүүдлийн соёл иргэншлийн чиглэлээр хөрөнгө оруулалт хайдаг.
 
-Манайд тохирох технологиуд байна уу?
 
-Маш их байгаа. Бидэнд бүр давуу тал байна. Бид дугуй зохиож толгойгоо гашилгах хэрэггүй. Сүүлийн үеийн хотжилтын олон технологи гарсан.
 
-Жишээлбэл?
 
-Нийслэлд хуучирсан орон сууц олон байгаа. Гэтэл барилгын дулааны алдагдлыг багасгах талаар дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Хэрэв миний хөөцөлдөж байгаа хуучин барилгыг дулаалах технологийг оруулж ирвэл маш их дулаан, цахилгаан хэмнэнэ.
 
-МоАХ өнөөгийн нийгмийн амьдралд маш их шүүмжлэлтэй хандаж байна. Та үүнд ямар байрь суурьтай байна вэ?
 
-Би МоАХ, МоАХ-г байгуулж явсан хүн. Анх бид газар, мал, орон сууцыг хувьчлах зорилт тавьж байсан. Өнөөдөр харахад бүгд биеллээ олсон. Иргэд хувийн өмчтэй болсон. Гэтэл хүн амын 30 хувь нь ядуу гэсэн статистик дүгнэл гараад байна.
 
-Юунаас болов?
 
-Мал, орон сууцны хувьчлал үр дүнгээ өгсөн. Харин газрын хувьчлал иргэдэд үр өгөөж өгөх нь бага байна. Би АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа энэ асуудлыг хөндөж байсан. Иргэдэд 700 метр биш, нэг га газрын эрх өгөх ёстой гэж үзэж байсан.
 
-Тийм боломж байгаа юу, нийслэлийнхэн ч газраа хувьчилж авахдаа хойрго байгаа шүү дээ.
 
-Манайх шиг хүн ам цөөтэй, газар нутаг ихтэй оронд нэг иргэнд 0.07 га газар гэдэг бол бараг доромжлол болчихож байгаа юм. Энэ хэмжээний газар өмчлөх эрх олгосон нь газрын хувьчлалын дампууруулсан. Иргэд яагаад жаахан ч гэсэн газраа авахгүй байна гэвэл төр хийх ёстой ажлаа хийхгүй байгаа юм. Дэд бүтэцгүй ямарч газар, хэнд ч хэрэггүй. Та нар харж байгаа бол хаана дэд бүтэц байна. Тэнд бүтээн байгуулалт явагдаж байгаа. ДНБ-ий 70 гаруй хувийг хувийн хэвшил бүтээн байгуулж байна. Гэтэл нийслэлийн дэд бүтэцтэй талбайн ихэнх хувь дээр төр л барилга барьж байна. 
 
-Төрд дэд бүтэц татах хөрөнгө байгаа юу?
 
-Сумдад Тамгын газар, Соёлын ордон, Спорт танхим байгуулж байна. Энэ бол ашиглалтад орсны маргаашаас л төсвийг нэмэгдүүлнэ. Үнэхээр шаардлагатай бол хойшлуулж болно. Харин энэ их хөрөнгөөрөө нийслэлийн дэд бүтцийг өргөжүүлбэл хувийн хэвшлийнхэн асар их бүтээн байгуулалт хийх боломжтой. Тэдний төлсөн татвараар дараагийн асуудлыг шийдэж болно биз дээ.
 
-Иргэн бүрт нэг га газар өгнө гэдэг нь санаанд буухгүй байна.
 
-Яагаад болохгүй гэж. Жишээлбэл, тариаланчид, малчид гэр бүлээрээ нийлээд газар авбал багагүй хэмжээний газартай болно. Заавал нийслэлд гээд байх шаардлага алга. Хөдөө орон нутагт иргэдэд га газар өгчих хэрэгтэй.
 
-Хуульд харшлах уу?
 
-Үндсэн хуульд газар нийтийн өмч гэсэн заалт бий. 2050 онд нэг иргэн 30 мянган ам.долларын орлоготой болно гэж яриад байна. Тэр болтол өнөөдөр байгаа иргэдийн хэдэн хувь нь амьд байх бол. Түүний оронд төр өнөөдөр байгаа капитал болох газраа иргэддээ өгчих хэрэгтэй. АНУ-ын хөгжлийн түүх чинь үнэн хэрэгтээ газрын өмчлөл байхгүй юу.
 
-Үнэлгээ хийх үү?
 
-Нэг иргэнд нэг га газар олгохдоо нэг метр квадратыг нэг еврогоор үнэлэх хэрэгтэй. Энэ нь иргэддээ арван мянган евро буюу 30 гаруй сая төгрөг өгч байна гэсэн үг.
 
-Газар хүрэх үү?
 
-Иргэн тус бүрт газар өгснөөр 38 мянган км квадрат газар л иргэдэд очно. Армян Улс 33 мянган метр квадрат талбайтай. Бид 1.5 км квадрат нутагтай шүү дээ.
 
-Та АН-ын даргад өрсөлдөнө гэсэн үнэн үү?
 
-Үнэн. Би АН-ын даргад өрсөлдөнө.
 
-Яах гэж?
 
-Нэгдүгээрт, танд ярьсан зүйлээ хэрэгжүүлнэ. Хоёрт, манай залууст туршлага дутна.
 
-Нийгэм залууст байраа тавьж өгсөн дээр гэж үззэд байх шиг...
 
-Та судалгаа хийсэн юм уу. Бизнест залуус, улс төрд туршлагатай 

С.Билигсайхан: Би АН-ын даргад өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188