• Өнөөдөр 2024-04-23

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг ажлаас нь чөлөөлжээ

       Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг ажлаас нь огцруулжээ. Тодруулбал тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанд Ардчилсан намын гурав, МАН-ын 18 гээд нийт 21 төлөөлөгч оролцжээ. Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад 20 төлөөлөгчийн саналаар огцруулахыг дэмжсэн байна.  
 
          Өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуулиар Архангай аймагт АН 20 суудал, МАН 19 суудал авсан. Орон нутгийн сонгуулийн дараа буюу арван нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Д.Золжаргалыг Архангай аймгийн Засаг даргаар томилсон. Түүнийг огцруулах асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдаж байсан билээ.

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг ажлаас нь чөлөөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188