Д.Норов туужаа “Мөнхийн дуудлага” гэж нэрлэсэн нь тун сонирхолтой. Дайнд мордож буй, мордуулж буй сэтгэлт хоёр дахин уулзах үгүй нь эргэлзээтэй. Ирнэ, хүлээнэ гэсэн амлалт тавин салж буй хосд амлалт нь бие бие рүүгээ дуудагдах шалтаг болон үлдэнэ. Тэр л үүднээс бүсгүй эр нөхөртөө хэлэх зүйлтэй хүлээнэ. Эр нөхрийнх нь сэтгэл зүрх хэзээ ч ирэхгүйгээр өөр зүгт одож буйгаар ийнхүү нэрлэсэн байж болох. Гэхдээ мөнхийн дуудлага гэж юу байж болох вэ. Юу биднийг хэзээ ч эргэж ирэхгүйгээр дуудан оддог билээ. Мэдээж үхэл л биднийг мөнхийн дуудлагад авч оддог шүү дээ. Тиймээс ирэхгүйгээр явж буй нь биш ирэхийг нь хүлээсээр үлдэж буй нь мөнхийн дуудлагад явж одно.
Зохиолын тулгуур дүр бол охин юм. Зохиолын бодит цаг хугацаанд Хишигийн дүр дурдатгалаар орж байгаа билээ. Охины дүр туужийг тэнцвэртэй авч явж байгаа бөгөөд ээжийнхээ захиасыг аавдаа хүргэх хоёр дүрийн холбогч дүр болж байгаа юм.
Тууж эхлэхдээ охин аавынхаа хуримд ус зөөхдөө ээжийнхээ дүрсийг уснаас олж харна. “Ээжийнхээ захисныг мартаагүй биз дээ” гэнэ. Зохиолын шугам бол охин усанд явахдаа ээжийнхээ тухай дурсаж, маргааш нь аавыгаа явахдаа ээжийнхээ захиасыг хэлэх тэрхэн хугацаа билээ. Бусад нь зохиолд дурдатгал маягаар бичигджээ.
Ер нь бид амьдралынхаа туршид ямар нэгэн зүйл хүлээж л амьдардаг юм шиг. Заримдаа аз жаргалыг хүлээж, эсвэл ямар нэгэн гайхамшиг тохиохыг хүлээдэг. Тэр зүйл нь ирсэн ч бид мэдэлгүйгээр тавьж явуулж, эсвэл өөр зүйл хүлээж эхэлдэг мэт. Хүлээлтээс хүлээлт үүсдэг ч байж мэднэ.
Тус тууж нь хүний мөн чанар уруу чиглэжээ. Дэлэг дайнд явж, Хишиг нөхрөө хүлээнэ. Хишиг итгэл найдвар тээн хүлээсээр байх хэдий ч нөхрөөс нь сураг алдарч, Дэлэгийг дайнд үрэгдсэн гэдэгт бага багаар итгэж эхэлнэ. Энэ л үед Хишиг өөрийн мөн чанарын тухай эргэцүүлнэ. Зохиолын гол шугам нь хүлээлт мэт боловч түүний цаана итгэл, хайр, цэвэр ариун сэтгэл, үнэнч чанар нь тодоор илэрнэ. Хүлээнэ гэдэг амар зүйл биш. Тэр тусмаа хэл сураггүй, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй бол хэн нэгэнд хэлье гэсэн ч амнаас гардаггүй, дотроо мянгатаа хашхирч түмэнтээ зовсон ч ил гарчихдаг зүйл биш. Тэр л хашхирааныг зохиолч олж сонссон биз ээ. Хүлээх хэрэггүй, ирэхгүй гэдгийг мэдэхэд тэр бүх зүйл угтаа ямар ч хэрэггүй байсан мэт санагдана. Төгсгөлд Хишиг охиндоо захиас дамжуулахад ээжийн хүлээлт нь охинд дамжиж, охин тэр захиасыг хэлэх гэж аавыгаа хүлээнэ.
“Мөн ч их хүлээсэн дээ” гэдэг үгийг охин аавдаа дамжуулахад бүх зүйл дууссан, ямар ч ач холбогдолгүй мэт боловч он цагийг урт нь энэ үгийг улам хурц болгоно.
Д.Норов гуай нууцыг маш сайн хадгалагч гэж хэлэх байна. Зохиолч уншигчдыг юунд ч итгүүлж чадна. Яг л зохиолдоо дагуулж ороод үйл явдлаа хаана нуусныг биднээс асуух мэт. Эцэст нь би энд л хийсэн байсан шүү дээ гээд л байж боломгүй хаа нэг газраас гаргаад ирэх шиг. Бичлэгийг арга барилаас нь зохиолчийг та олж харахгүй ч байж мэднэ. Дүрүүдийн эрс тэрс зан чанар, хурц үг хэллэг, гүн бодрол зэргээр зохиолч үзэл санаагаа бүрэн дүүрэн илэрхийлжээ.

Охины сэтгэл зүй: Зохиол эхлэхэд охины аав ирж хурим найр хийж байхад, охин ээжийгээ санана. Охин ээжийгээ дурсахад ээжтэйгээ хамт байхдаа хэзээ ч хараагүй аавыгаа хүлээн, шалгаадаг байсан. Охин “Тэр ногоон дэрс хүрчих юм сан. Тэнд ээж минь амардаг байсан” гэж ус зөөхдөө гараа мэдрэхгүй болтлоо тэсэж буй хэсэг бол дүрийн өсөлт билээ. Охин урьд ээжийнхээ ямар ачааг нуруун дээрээ үүрч буйг мэдэлгүй эрхэлж байсан бол одоо ээжийнхээ ачааг өөр дээрээ авч, ээжийнхээ үйл хэргийг нуруун дээрээ авч буйг илтгэсэн биз. Мөн охин ээжийгээ шаналж байгааг мэдрэн “Ээжээ би аавыгаа санадаггүй тэ” гэх хүүхдийн ярианд аавыгаа санаж буй хэдий ч ээжийгээ зовоочих вий гэсэн хүүхдийн сэтгэл зүйг тусгажээ. Мөн “Үхнэ гэж яахыг хэлдэг юм бэ” гэж охиныг асуухад “Холоо явахыг хэлдэг юм” гэж ээж нь хариулдаг. Ээжийгээ өөрөөс нь холдохгүй гэж итгэдэг байсан ч ээж нь өөд болоход жинхэнэ үхлийг ойлгодог.
Хишигийн сэтгэл зүй: Эр нөхрөө үнэнчээр хүлээж ирнэ хэмээн итгэж хүлээж байсан ч цаг хугацааны эрхэнд нөхрөө ирэхгүй гэдэгт итгэж эхэлдэг. Нөхрөө ирнэ гэж дуулахад амлалтаасаа урвасан, өөрийн үнэнч чанар нь алдагдсан байна. Хишиг биеэрээ урвасан ч сэтгэл нь урвадаггүй. Гэхдээ энэ урвалт нь цэвэр ариун сэтгэлд нь хар толбо болон үлддэг.
“Мөнхийн дуудлага” тууж нь давхар зөрчлүүдтэй.
Хишиг: Ханд авгай өөрт нь итгэдэггүй байдлаас зөрчилдөнө. Даш Хишигийг эхнэрээ болгохыг хүсэх ч Хишиг нөхрөө ирнэ гэж итгэх. Хишиг Дэлэгийг хүлээн цаг хугацаа, орон зайг давж гарахыг хичээнэ.
Хишигийн тухай дахь худал цуурхал, хов жив, мөн нөхрийг нь нас нөгчсөн гэсэн яриа түүнийг туйлдуулна. Хишиг энэ бүгдтэй тэмцэхийг хичээж, итгэхийг үл хүснэ.
Хишиг, Ханд авгай, охин, ажаа бүгд дайнтай чадахаараа тэмцэнэ. Нөхөр, аав, хүү, дүүгээ бүгд хүлээн чих тавин чагнаж, дайнд сайн морио байгаа эд хөрөнгөө өгөх нь тэдний хувьд дайныг хурдан дуусгачих юм шиг санагдана.
Хишиг: Хишигийн доторх оршихуйн мөн чанарын зөрчилдөөн. Тэрээр хүүхдээ элэг бүтэн өсгөх, хайртай хүнтэйгээ хамт амьдрахыг хүссэн. Тэгсэн хэдий ч хүн амьдралыг ганцаар давахыг хүсдэггүй. Нөхөр нь дайнд үрэгдсэнийг хулгар Загдийн хүүгээс сонсоод Базартай энгэр зөрүүлсэн нь түүний дотор үүрлэж байсан, өөртэй нь тэрсэлдэж байсан зүйл нь илрэн гарсан юм. Мөн Базараас хөл хүнд болсноо мэдэх үед өөрийнхөө өөр нэг би-тэй нүүр тулгарна. Хэдий өөрийг нь хүрээлж, өөрийг нь хүлж байсан маш олон зүйлээс зөвхөн “Хишиг гэж хэн бэ” гэдэгтэй, өөрийн мөн чанартайгаа зөрчилдөх аж. Эр нөхрөө хүлээнэ гэж амласан ч хэлсэндээ хүрч чадаагүйдээ шаналж, охиндоо сайн ээж байхыг хүсэх ч гэдсэн доторх хүүхдээ үзэн яддаг. Өөрийнх нь тухай ярих хов живт уурлаж байсан бол одоо тэр хүүхнээс нь ялгаагүй болсноо мэдэрдэг. Ингээд л тэр өөрийнхөө жинхэнэ “Би” байж чадаагүйдээ бүх зүйлээс өөрийгөө чөлөөлдөг.
Дэлэг: Дэлэг дайнд яваад өөр бүсгүйтэй болсон учраас эргэж ирж чаддаггүй. Эхнэр хүүхэд нь хүлээж буйг мэдэх ч буцаж очих зүрх нь хүрдэггүй. Дэлэг сүүлийн захиандаа “Цэрэг хүн тангаргаа зөрчвөл цэрэг хүн биш, хүн биш урвагч болдог юм” гэж тангарагласан ч захиагаа бичиж байхдаа аль хэдийн урвагч болсон байдаг.
“Бутан дундаа төөрсөн
Болжмор шувуу хөөрхий
Бусдын газар очсон
Хүүхэн үр хөөрхий
Морь морины дундаас
Үрээ морь хөөрхий
Үр үрийн дундаас
Хүүхэн үр хөөрхий”
гэж Хишиг дээл эсгэж байхдаа, мөн найран дээр дуулдаг. Энэ ардын дуу зохиолын санааг тодотгож өгсөн. Хишиг хүүхэн сайн хань, сайн ээж, сайн охин. Гэхдээ түүний зовж буй нь эмэгтэй болж төрсөн учраас л гэсэн санаа явж байх шиг. Энэ санаа нь “Түмэн нүглийн дайтай ганц нүгэл гэж бий бол энийг л хэлэх байх” гэсэн Хишигийн үгэн дээр дахин давтагддаг. Ганц алдаа нь мянган нүглийн дайтай болох нь зөвхөн эмэгтэй хүнд ирэх зовлон байх. Хишиг зовж шаналсандаа энэ дууг дуулж буй биш ч байж болно. Энхрий охин нь мөн л нөхөрт гараад өөрийнх нь туулсан зүйлийг туулна даа гэсэн охиноо хайрлах сэтгэл байж болно.
Зохиол эхлэлээс төгсгөл хүртэл уран яруу найрагчийн үгэнд ховстуулах шиг. Дэлэгийг бид дайны шархаа дийлж чадсангүй хэмээн итгэнэ. Үүнд итгүүлэх үрээ эхнээс тавьж эхэлсэн ба удаан хугацаанд ирэхгүй байгаа нь, нөхөр нь биш байж магадгүй ч үхсэн байх магадлалтай захиа, цэргийн даргын үг бүр нотолж өгнө. Гэхдээ хэн ч энэ бүгд баттай хүний үг биш гэдгийг анхаарах ч сөхөө өгөлгүй дараагийн үйл явдалд биднийг хөтлөн одно.
Зохиолын эхнээс л өөр нэг үндэс үүссэн нь Хишигийн үнэнч чанар билээ. Нөхрийнхөө үгэнд итгэх, явахдаа өгсөн амлалтаа, хайрт ганц охиноо бодон өөр хүнтэй болох бодол байхгүй цэвэр ариун эмэгтэйд уншигчдыг бүгдийг нь итгүүлж орхино. Тэгсэн хэдий ч тэр эмэгтэйг цэвэр ариун байдлаасаа урвахад хэн ч жигшихгүй ердөө л өрөвдөнө. (Энэ хэсгийг “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд тунгалаг саран дотор үүл орж буй кадраар оновчтой илэрхийлсэн). Учир нь, зохиолч тэр хооронд мөн л бидэнд мэдэгдэлгүй нууцаар Хишигийг хайрлах сэтгэлийн үндсийг усалж явсан юм шүү дээ.
Д.Норов гуайн “Мөнхийн дуудлага” туужийг 1983 онд дэлхийн II дайны үеийн Монголыг дүрсэлж бичжээ. Монголын уран зохиолд эмэгтэй гол дүртэй зохиол ховроос гадна эмэгтэй хүний дотор орсон мэт бичсэн нь олзуурхууштай.
Эвлүүлдэг тоглоомын ганц хэсэг л дутсанаас энэ зохиол үргэлжилнэ. Хэрэв Дэлэг дайнд шархдаагүй бол, хэрэв дайнд яваагүй бол, явсан ч өнөөх эмэгтэйгээ орхиод гэртээ хүрээд ирсэн бол бүгд байр байрандаа орох байсан. Харамсалтай нь бүх зүйл цаг хугацаатай байдаг аж.
Хишигийн нөхрөө гэх тэр их хайр, хүлээлт нь ч цаг хугацаатай байжээ. Зохиолын гол шугамаа дайнд мордсон нөхрөө хүлээж буй эмэгтэйгээр авсан нь оновчтой болжээ. Нэг гэрт гурван эмэгтэй ганц л хүнийг хүлээж сууна. Зохиолч нөхцөл байдлыг хурц, нарийн босгосон байх ба чимэхлүүр жижиг хэсэг болгоныг хаялгүй нямбайлан үйл явдлаа сүлжжээ. Төгсгөлд Дэлэг ирэхэд түүнийг хүлээж үлдсэн хүн байхгүй байна. Бид ч мөн амьдралын ийм нэгэн эргүүлэгт амьдарч байдаг юм шиг. Орчлонгийн олон эрчлээс, хүлээс дунд төөрөлдөн, таарч тохирохгүй хэсгийн тааруулах гэж, ямар нэгэн зүйлийг өөр зүйлээр орлуулах гэж зүтгэсээр, эсвэл бидний амьдралд уясан утас бүр гишгэсэн газар бүрт өөр нэгэн эрчлээс үүсгэж, түүндээ төөрөлдсөөр байгаа мэт мэдрэмж энэ туужийг уншиж дуустал салахгүй зууралдсаар байсан билээ.
| Мөнхийн дуудлага буюу ХҮЛЭЭС |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |