• Өнөөдөр 2025-07-20

УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА

2025-07-02,   11456

      УИХ-д янз, янзаар л орж ирцгээдэг. Ж.Эрдэнэбат гэхэд шоронд байхдаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Атал зарим нь нас, намтрынхаа талыг нэр дэвшихэд зориулдаг. Жишээ нь, Б.Батбаатар гэхэд 2004 онд 30 настайдаа анх АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Амтшаад 2008, 2012 онд АН-аасаа дэвшсэн ч угсраа унасан. 2016 оны сонгуулийн өмнөхөн АН-аасаа хөөгдөөд нэр дэвшиж чадалгүй өнжсөн. Арга ядаад 2020 онд МАХН-ын “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн ч бас л унасан. Ингээд өнгөрөгч 2024 оны сонгуульд ИЗНН-ын жагсаалтыг тэргүүлэн дэвшээд 20 жилийн дараа 51 настайдаа УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон байдаг.

      Зарим нь мөнгийг баруун, солгойгүй цацаж сонгогдоно. Б.Түвшин гэхэд өнгөрөгч сонгуулиар 1.1 тэрбум төгрөг зарлагадаж байж УИХ-ын гишүүн болсон. Харин зарим нь угаас УИХ-ын гишүүн байх тавилантай мэт л байдаг. Ц.Даваасүрэн гэхэд “10 хувь” гэх АТГ-ын хаалга татах болзол хангасан хочтой мөртөө л УИХ-ын гишүүнээр улираад байдаг. Одоо тав дахь удаагаа сонгогдчихоод сууж буй.

       Тэгвэл өнгөрөгч 2024 онд гадаадаас “уригдаж” ирээд УИХ-ын гишүүн болсон олон хүн бий. Урьд өмнөх УИХ-ын сонгуулиудад байгаагүй шинэ жишиг. Таван удаа нэр дэвшиж, түрийвчээ сэгсэрч байж сая нэг Төрийн ордны бараа харсан хүн байхад “уригдаж” ирээд шууд УИХ-ын гишүүн болох нэг талаасаа шударга бус. М.Энхцэцэг гэхэд Австралид ажиллаж, амьдарч байгаад “уригдаж” ирээд УИХ-ын гишүүн болсон. Г.Лувсанжамц гэхэд Японоос эх орон руугаа ниссэн онгоцноос буугаад л ордонд хүрч ирсэн. Ч.Лодойсамбууг АНУ-д хэлний бэлтгэлд сурч байхад нь АН-ын дарга Лу.Гантөмөр дуудаж авчраад УИХ-ын гишүүн болгосон. Бас л “урилга”-аар ирсэнд тооцогдоно.

     Харин хамгийн холоос “уригдан” ирж УИХ-ын гишүүн болсон нь Д.Ганмаа. Тэр 1997 оноос аав Д.Даваасамбуугийнхаа даргаар нь ажилладаг Цэргийн төв эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаад, 2006 онд АНУ-ын Харвардын Анагаах ухааны их сургуульд багш, судлаачаар ажиллахаар явсан. Ингээд 18 жил АНУ-д амьдарч, Харвардад ажиллаж байгаад өнгөрөгч 2024 онд “урилга”-аар ирээд, МАН-ын жагсаалтын тавд бичигдэж, шууд УИХ-ын гишүүн болсон байдаг. Америк дахь ажил, амьдралаа цэгцлэлгүй яаруу, сандруу ирснийх үү, УИХ-ын гишүүний тангарагаа өргөчихөөд Америк руу буцаж, лавтай аравдугаар сар гартал УИХ-ын чуулганд нэг ч суугаагүй. Чуулган таслалтынхаа тоогоор тэргүүлсэн эл “амжилт”-аараа ард түмэнд бага ч атугай танигдаад авсан. 

     Гол нь, Харвардаас ирсэн болохоор нь Д.Ганмааг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн “урилга”-тай хүн гэж дүгнэж байсан. Атал Д.Ганмаа эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнийн хөөж явуулсан МАН-ын экс дарга М.Энхболдын хүн байх ажээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНМАА, УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН ЭХНЭР Ж.ТУЯАЦЭЦЭГ ХОЁРЫН ХҮҮХДИЙН ЦУС ХУУЛЬ БУСААР ЦУГЛУУЛСАН ГЭХ ХЭРЭГ БА Д АМИНДЭМИЙН “БИЗНЕС”

        УИХ-ын гишүүн Д.Ганмаа МАН-ын дарга асан М.Энхболдын эхнэр Ж.Туяацэцэг, АШУҮИС-ийн Дэд захирал Г.Батбаатар, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, одоогийн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган нар “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ыг хамтран байгуулж, хамтран эзэмшиж, удирдаж ирсэн. Тэгээд болоогүй Д.Ганмаагийн нөхөр С.Болдбаатар нь М.Энхболдын эхнэр Ж.Туяацэцэгтэй “Хүнс үйлдвэрлэгч инженер технологчдын холбоо” ТББ-ыг хамтран эзэмшиж ирсэн. Д.Ганмаа, С.Болдбаатар хоёр М.Энхболдын эхнэр Ж.Туяацэцэг, М.Энхболдын 10 жилийн ангийн найз С.Бямбасүрэн, М.Энхболдын хамаатан УИХ-ын гишүүн А.Ундраа нарыг АНУ руу авч явж, Харвардын Анагаах ухааны их сургуулиар аялуулж ч байлаа. Товчхондоо, УИХ-ын гишүүн Д.Ганмаа гэр бүлээрээ М.Энхболдын гэр бүлтэй тун дотно. Тиймдээ ч М.Энхболд МАН-д үлдсэн “багахан” нөлөөгөө ашиглан Д.Ганмаад УИХ-ын гишүүн болох “урилга” илгээснийг үгүйсгэх аргагүй.

Гол нь, Д.Ганмаа, Ж.Туяацэцэг, Г.Батбаатар, Ж.Амарсанаа, П.Эрхэмбулган нар “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-аараа 2015 оноос Харвардын их сургуулийн санхүүжилтээр “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” нэртэй судалгаа явуулж, Ерөнхий боловсролын 200 гаруй сургуулийн 9000 гаруй хүүхдээс цусны шинжилгээ авч, АНУ-д үйлдвэрлэсэн Д аминдэмийг уулгаж эхэлсэн байдаг.

      Хамгийн ноцтой нь, Д.Ганмаа, Ж.Туяацэцэг нар Харвардаар халхавчилсан “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-аараа дамжуулан судалгаа нэрийн доор 9000 гаруй хүүхдээс цусны дээж авахдаа, АНУ-д үйлдвэрлэгдсэн гэх Д аминдэм уулгахдаа ч эцэг эхчүүдээс нь зөвшөөрөл аваагүй байж таарсан. Ингээд болоогүй, тухайн Д аминдэмийг нь уусан хүүхдүүдэд гаж нөлөө илэрсэн гэх ноцтой асуудал ч гарч ирсэн. Тиймээс 2018 оны хавар эцэг, эхчүүд нэгдэн, Д.Ганмаа, Ж.Туяацэцэг нарын “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ыг хүүхдүүдийн цусны дээжийг эцэг, эхчүүдийнх нь зөвшөөрөлгүй буюу хууль бусаар цуглуулсан, АНУ-д үйлдвэрлэсэн гэх Д аминдэм  уулгаж хууль бусаар “туршилт” явуулсан үндэслэлээр шалгуулахаар хууль хяналтынханд хандсан байдаг. Тухайн үед “Харвардын санхүүжилттэй төсөл гэх халхавчийн доор сүрьеэгээр ашиг олдог гадаадын компаниудын захиалгаар эмийн гаж нөлөөг турших судалгаа явуулж байсан”, “Монголчуудын генийн бүтцийг нарийвчлан тогтоох зорилгоор Хятадын санхүүжилтээр хүүхдүүдийн цусны дээжийг цуглуулж байсан” гэх мэт ноцтой хардлагууд ч гарч байлаа.

      Ингээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар болон МХЕГ-аас Ажлын хэсэг гарч Д.Ганмаа, Ж.Туяацэцэг нарын “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ыг шалгасан. Ингэхдээ Д.Ганмаа, Ж.Туяацэцэг нар 9000 гаруй хүүхдийн цусны дээжийг АШУҮИС-ийн лабораторит хоёр хөргөгчинд хадгалж байсныг нь МХЕГ-аас лацдаж битүүмжилж байв. Улмаар энэ хэрэг хүндэрдгийн даваан дээр прокуророос “гэмт хэргийн шинжгүй” гэдэг дүгнэлт гаргаснаар асуудал намжсан түүхтэй. Тухайн үед М.Энхболд УИХ-ын дарга байсан учраас мөрдөн байцаалтад “нөлөөлж”, хэрэгсэхгүй болгуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Уг нь бол ямар ч зөвшөөрөлгүйгээр 9000 гаруй хүүхдээс цус аваад, хоёр хөргөгчинд хуваан хадгалж байсан нь зүгээр өнгөрөөх асуудал биш л баймаар.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНМААГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ АШИГ СОНИРХОЛ

     Дээр дурдсанчлан, УИХ-ын гишүүн Д.Ганмаа өөрөө АШУҮИС-ийн Дэд захирал Г.Батбаатар, Эрүүл мэндийн дэд сайд асан, алдарт “Хаппи-Веритас” эмнэлгийн эзэн Ж.Амарсанаа, НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган нартай хамтарсан ТББ-тай, нэгдмэл ашиг сонирхолтой. Тэд бол эрүүл мэндийн салбартаа луугарууд нь.

     Харин УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн нөхөр Сономын Болдбаатар нь 2015 онд Батбаатарын Энэрэл, Батаагийн Алтангэрэл, Батаагийн Гэрэлмаа, Японы иргэн Күно Шёожи дөрөвтэй “Тоорюүмон” ХХК-ийг хамтран байгуулсан байдаг. Ноцтой нь, С.Болдбаатарын эдгээр хамтрагч нь өдгөө эрүүл мэндийн салбарын бүх л том төсөвтэй тендерийг түүж буй компаниудын эзэд байж таарах ажээ.

Тухайлбал,

- Б.Энэрэлийн аав нь АШУҮИС-ийн Дэд захирал Г.Батбаатар. Харин Г.Батбаатар нь УИХ-ын гишүүн Д.Ганмаа, МАН-ын дарга асан М.Энхболдын эхнэр Ж.Туяацэцэг нартай “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ыг хамтран эзэмшиж ирснийг дээр танилцуулсан. Өөрөөр бол, Д.Ганмаа, түүний нөхөр С.Болдбаатар хоёр Г.Батбаатар, түүний хүү Б.Энэрэл хоёртой хамтарсан ТББ, хамтарсан ХХК-тай буюу нэгдмэл ашиг сонирхолтой гэсэн үг. Тэгвэл Г.Батбаатар, Б.Энэрэл хоёр “Антинен” ХХК-ийг эзэмшдэг. “Антиген” ХХК нь улсын эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис, оношлуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх 53 тендерт шалгараад байгаа. Ялангуяа “Ковид-19” цар тахлын үед хамгийн ашигтай ажилласан компаниудын нэг нь “Антиген” ХХК бөгөөд улсын эмнэлгүүдэд 3.9 тэрбум төгрөгийн оношлуур нийлүүлсэн байдаг. Зөвхөн 2025 он гарснаас хойш гэхэд л Булган, Увс, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгүүд болон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 200 орчим сая төгрөгийн дөрвөн тендерт шалгараад байна.

  Цаашилбал, Б.Энэрэл нь ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, түүний эхнэр Ж.Гүндэгмаа, ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Одмаа, МАН-ын дарга асан М.Энхболдын бэр Б.Номундарь нартай “Реженератив медикал сентр” ХХК буюу “RMC” Үр шилжүүлэх суулгах эмнэлгийг хамтран эзэмшдэг. Ингэхээр УИХ-ын гишүүн Д.Ганмаа Б.Энэрэлээр дамжуулж дахиад л М.Энхболдтой холбогдохоос гадна ХСҮТ болон ХӨСҮТ-ийн захирлуудтай ч холбогдож байгаа юм. Сонирхуулахад, Б.Энэрэл ингэж ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Одмаа хоёртой хамтарсан компанитай, халаас нэгтэй мөртөө аав Г.Батбаатартайгаа хамтран эзэмшдэг “Антиген” ХХК-аараа өнгөрөгч 2024 онд ХСҮТ болон ХӨСҮТ-өөс 3.7 тэрбум төгрөгийн тендер авсан байдаг.

- Батаагийн Алтангэрэл нь “Мэдикал ресурс” ХХК-ийг эзэмшдэг. “Мэдикал ресурс” ХХК нь улсын эмнэлгүүдэд ЭХО-ны аппарат, тоног төхөөрөмж нийлүүлэх 24 тендерт шалгараад байгаа. Жишээ нь, өнгөрч 2024 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 1.0 тэрбум төгрөгөөр эмчилгээний аппарат, ХСҮТ-д 288 сая төгрөгөөр ЭХО-ны аппарат гэх зэргээр нийлүүлсэн. 2025 он гарсаар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд 870 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ.

-  Батаагийн Гэрэлмаа нь “Си Ай Ти” ХХК-ийг эзэмшдэг. “Си Ай Ти” ХХК нь улсын эмнэлгүүдэд томографийн аппарат, рентген аппарат, бусад багаж хэрэгсэл нийлүүлэх 113 тендерт шалгараад байгаа. Зөвхөн өнгөрөгч 2024 онд л гэхэд 30 тендерт шалгарсан бөгөөд Халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах төслийн нэгжид 1.9 тэрбум төгрөгөөр зөөврийн рентген аппарат, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 5.5 тэрбум төгрөгөөр томографийн аппарат зэргээр нийлүүлжээ.

 Японы иргэн Күно Шёожи нь Батаагийн Гэрэлмаатай “Сакура мэдикал” ХХК-ийг эзэмшдэг. “Сакура мэдикал” ХХК нь Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд 271 сая төгрөгөөр тоног төхөөрөмж нийлүүлээд байна.

Товчхондоо, эрүүл мэндийн салбарыг төлөөлж МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн нөхөр С.Болдбаатарын үүсгэн байгуулсан “Тоорюүмон” ХХК-ийн ард эрүүл мэндийн салбарын том тендерүүдийг түүдэг дөрвөн том компанийн эзэд бий гэсэн үг юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХАМГИЙН ХӨРӨНГӨЛӨГ ДАРГА НАРЫН НЭГ НЬ Д.ГАНМААГИЙН ТӨРСӨН ДҮҮ

        УИХ-ын гишүүн Д.Ганмаа өөрөө жилдээ 500 гаруй сая төгрөгийн орлоготой, 1.2 тэрбум төгрөгийн орон сууц, зуслангийн хаустай, 120 сая төгрөгийн Lexus жийптэй, хурдан удмын 50 адуутай, 1.1 тэрбум төгрөгийн гурван газартай, 250 сая төгрөгий үнэт эдлэл, 700 гаруй сая төгрөгийн хадгаламж, 500 сая төгрөгийн авлагатай. Энэ хөрөнгөөрөө Д.Ганмаа УИХ-ын гишүүд дундаа нэлээд дээгүүр бичигдэж буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн төрсөн дүү Д.Энхмаа нь түүнээс дутахгүй нэгэн ажээ. Тодруулбал, төрсөн дүү Д.Энхмаа нь ЭХЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал бөгөөд Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Д.Энхмаа нь 1.9 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууцтай, нэг хаустай, нэг оффистой, 156 сая төгрөгийн Land cruiser 200 загварын жийптэй, 695 сая төгрөгийн хадгаламжтай, товчхондоо эрүүл мэндийн салбарын хамгийн хөрөнгөлөг дарга нарын нэг. Харин Д.Энхмаагийн нөхөр нь Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ц.Шийрэвдамба агсны хүү, “Рилайнс” ББСБ-ын эзэн Ш.Батболд гэж залуу байдаг ажээ.

УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 79
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-13 11:02:13
    зочин: Ганмаа гээч чинь Монголын амьдрал мэдэхгүй, АНУ-аас шууд Миеэгийн татаасаар ирээд л гишүүн, хурал чуулганд суух суухгүй шахуу. Ашиг сонирхлын асар том зөрчилтэй, монгол хүүхдүүдийн эрүүл мэндийг туршилт болгосон өөдгүй хүүхэн байна . Энийг шалгаач, Энхболдын салаа мөчрүүд энд тэндгүй ургаж цэцэглээд дургуй хүрмээр. Ядахад бүдүүн охин нь СХД-ийн ИТХ-ын гишүүн ч гэх шиг, дараа сонгуулиар их хуралд бс нэг мэгж сууж байхыг хэн мэдлээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-08 09:11:47
    Хүн: Ху нар гэж үнэн юм даа. Мааньтад ху их бий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-07 12:49:35
    Muugii: НҮГЭЛТ БУЗРУУД!!///!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-07 08:54:35
    Зочин: Энэ 60 тэрбумыг сүлжээ шиг ТББ дамжуулж мөнгө угааж, тэнгэр цавчигчид болжээ, Энхболдын гар хөл устахгүй юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-06 17:39:01
    Монгол: Энэ нийгэмд аьилгачид, албан тушаалаар аалзны тор мэт холбогдон төрөөс элдэь янзаар мөнгийг сааж байдаг хуьалзууд аар энэ үасаг төр, төрийн бус баыгууллага гээд... тоолж баршгүй хуйьалдагсад бидний татварын мөнгийг угааж , хуульд албан тушаалаар нөлөөлж, хуулийг ч гууль болгон завхруулж байхад энэ улс эх орон минь яаж ч хөгжихөв дээ!!! Энэ нийгэм тэр аяараа ялзран өмхөрчээ! Орвонгоор нь эс өөрчилвөөс энэ л янзаараа..., үнэн гэж байхгүй, авилгачдын торондоо ороолдоод, эгэл ардын горьдлого бүгд тэг заалтыг л заах үед энэ эх орон минь юу болох болоо???!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-06 16:51:03
    Төмөр: МАН ан бүлэглэлийн төсөв тёндэр цавчигч хулгөйч улс төрчид Монголын их өрийг өлхөн дарчих юм бна 500 сая төг ийн авлага нь Төрд төсөв татвар төлөгчдийн мөнгөнөөс цавчсан цавчаагаа авлага гэж л бна даа хулгай хамтарч үргэлжилсээр ард түмэн энэ хулгайч нарыг тэжээсээр Улс өрөөнд орсоор яанадах ямар их шунал вэ Улсаа самраад самраад хаячихлаа ч дээ энэ олон мянган аудит цагдаа шүүх прокурор АТГ хэдэн мянган шалгадаг төрийн албан хаагчид үр дүнгүй ажилласаар Ард түмэн татвар нэрээр дарамтлуулсаар орох орон ойчих аяга ч алга даа

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-06 14:24:52
    Зочин: Үйлийн лай нь хаалга андууралгүй дайрах буй. Нүгэл үйлдсэн бол лайгаа үүрнээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-06 06:04:04
    P: Iim erdemten nertei naimaachin um biz deeee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-05 08:15:12
    Иргэн: Шившгийн юмнууд, ичиж үхээсэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-05 07:27:00
    Иргэн: Бузартай авгай байна даа Ганмаа чинь. Энэ бүлэглэлийг бүгдийг шоронд насаар нь хорьж, бүх хөрөнгийг хураах хэрэгтэй. Гэр бүл үр хүүхдийн хамтад нь. Бас хил гаоахыг насаар нь хаах ,ийм болсон цагт өр өмхийнөөсөө сална.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-05 07:10:32
    Монгол ээж: ...Уг нь бол ямар ч зөвшөөрөлгүйгээр 9000 гаруй хүүхдээс цус аваад, хоёр хөргөгчинд хуваан хадгалж байсан нь зүгээр өнгөрөөх асуудал биш л баймаар...Тиймээс 2018 оны хавар эцэг, эхчүүд нэгдэн, Д.Ганмаа, Ж.Туяацэцэг нарын “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ыг хүүхдүүдийн цусны дээжийг эцэг, эхчүүдийнх нь зөвшөөрөлгүй буюу хууль бусаар цуглуулсан, АНУ-д үйлдвэрлэсэн гэх Д аминдэм уулгаж хууль бусаар “туршилт” явуулсан үндэслэлээр шалгуулахаар хууль хяналтынханд хандсан байдаг..Тухайн үед “Харвардын санхүүжилттэй төсөл гэх халхавчийн доор сүрьеэгээр ашиг олдог гадаадын компаниудын захиалгаар эмийн гаж нөлөөг турших судалгаа явуулж байсан”, “Монголчуудын генийн бүтцийг нарийвчлан тогтоох зорилгоор Хятадын санхүүжилтээр хүүхдүүдийн цусны дээжийг цуглуулж байсан” гэх мэт ноцтой хардлагууд ч гарч байлаа!!! ...Үүнийг дахин шалгаж,үр дүнг нь ард олонд ил тод мэдээлэх хэрэгтэй!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-05 05:34:32
    Үсээ янзал гээд бгаа малд : Зарим эргүү нь юу гэнэ үү .үс гэзгээ янзалчихсан толгой хоосон бвл болчих юмуу .Хүний оюуныг аятайхан хувцас янзалсан үсээр үнэлдэг өсөхийн өлөнтэй новшнууд дуугүй яваач .Угаа босго чхшг .шампуниа соль чхшг .Зүгээр хуц за .Наад хүний чинь толгойг дэлхий үнэлсэн .Суудал түрээсэлсэн үсчин авгай минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-05 03:29:07
    1: Ёо ямар гөлөгнүүд дээр суугаад, эрүүл мэндээр минь тоглоод бгаа юм бэ. Энэ лалруудад үйлийн үр нь удамд нь очно доо гэж хараая. Түй муусайн Монголыг шулаач нар. Хэлэх ч үг алга. Хараал очно оо удахгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-05 03:28:53
    1: Ёо ямар гөлөгнүүд дээр суугаад, эрүүл мэндээр минь тоглоод бгаа юм бэ. Энэ лалруудад үйлийн үр нь удамд нь очно доо гэж хараая. Түй муусайн Монголыг шулаач нар. Хэлэх ч үг алга. Хараал очно оо удахгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-05 01:10:53
    Зочин: Анзаарсан бол гоё хувцасладаг, нүүр үсээ арчилдаг хүн илүү сэтгэлтэй байгааг анзаарсан уу? Нарантуяа байна. Хүн өөрийгөө гоё авч явдаг хүмүүс ажилдаа илүү сэтгэлтэй байдгийн. Учир нь юмыг чанартай хийдэг нь өөрөөс нь харагдана. Шампуниа солих ухаан хүрэхгүй хүн маш чухал юманд толгой ажиллах уу? Яагаад үсээ арчилж чаддаггүй юм бэ? Хүмүүс яагаад үнэнийг нь хэлдэггүй ингээд хачин үстэй явуулаад зургийн аваад байдгийн?? 3н эмэгтэйн үс гэж шарилж юмуу хайшайн? Аятайхан сэнсдээд угаа босгоод лак цацаад зурагаа хүн шиг авхуул. Эртхэн босоод үсээ янзлах сэтгэл чадвар дутсан уу? Үсээ янзалж арчилж чадахгүй хүн үс шигээ юманд хандах уу??
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-05 01:00:05
    Зочин: Их хуралд сууж байгаа хүмүүс гадаад үзэмжиндээ анхаармаар байна. Өөртөө арчаатай баймаар байна. Аятайхан хувцасла. Нүүрний арьсаа сайн арчил. Нүүрээ аятайхан будаад сэтгэлтэй бусдыг хүндэлж гоё орж ир. Бүдүүнүүд нь одоо тур. Баян гээд бүдүүн байх албагүйшдээ. Нүдэнд тээртэй бүдүүн ядаргаатай байна. Эрчүүд нь наад гүзээнээсээ сал. Маш муухай дасгал хийдэггүй, зөв хооллодоггүй гэдэг чинь харагдаж байна. Өөрийгөө гоё авч яв. Өөрөө гоё хүн хариуцсан юмаа гоё аваад явдгийн. Өөрийгөө өнгөлөг арчаатай харагдуулж чадахгүй хүн хариуцсан ажил нь бас арчаагүй өнгө алдсан гундсан байдгийн. Хүний хэн гэдэг нь гадаад үзэмжнээс харагдана. Аймар бүдүүн залуу дасгал хийдэггүй залхуу сэтгэлгүй гэсэн үг. Хачин муухай үс арьстай эмэгтэй ч дээ. Гараас нь тийм л юм гарна. Арчаатай өнгөлөг бай. Боловсролтой гээд үс арьс нь муухай бүдүүн бол бас л болоогүй байнаааааа гэсэн үг шүү. Царай муутай биш залхуу арчаагүй сэтгэлгүй хүн гэж бий. Тэд ажилдаа яг адилхан хандана. Тиймээс өөртөө арчаагүй хүмүүст найдах хэрэггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-05 00:45:36
    Зочин: Мөнгөтэй боломжтой хүн үсээ арьсаа арчилмаар байнаа. Үс бол нэг буруу шампунидаа үнэнч хүн байна. Арьс арчилгаа 0. Гадаад үзэмжиндээ анхаарч жоохон царайлаг байж болдоггүй юм уу? Хамараа янзлуулчмаар 3н хүүхэн байна. Боломжтой бол хамраа янзлуулаарай. Хөмсөгний шивээс нь аймар эгч байна. Гоо зүйн мэдрэмжтэй байлдаа. Тураач дээ. Яасан ч бүдүүн юм. Яагаад ингээд таргалаад байдгийн? Бүдүүн, үс нь хэлбэргүй тайралттай буруу шампунитай, хамраа янзлуулах мөнгөгүй, нүүрээ арчилах завгүй, гоё хувцаслалдаа. Бүдүүн болохоор хувцас гоё суухгүй байна. Тур тур. Аймар бүдүүн хүмүүс одоо тураа. Арай л муухай байна шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 23:56:29
    Бороо: Хүний өвчин дээр дөрөөлөн бизнeс хийх чинь хамгийн муухай бохир нүгэлтэй дээ. Үзнэ ээ та нар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 20:39:02
    Шаа псда: Цогтбаяр гэж хэний боовны үс вээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 20:39:01
    Шаа псда: Цогтбаяр гэж хэний боовны үс вээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 19:50:37
    иргэн: Орлогоо нотолцгоо, Хүний үрийн орлогыг нотлуулахын гэж юу боллоо!!!!НООРГИЙНХОН ЦУГЛААНАА ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ОРЛОГЫГ НОТЛУУЛ!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 19:49:12
    иргэн: Орлогоо нотолцгоо, Хүний үрийн орлогыг нотлуулахын гэж юу боллоо!!!!НООРГИЙНХОН ЦУГЛААНАА ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ОРЛОГЫГ НОТЛУУЛ!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 19:44:33
    Зочин9: Энхболд. Жунай. Сү........нарын сүүдэр улбаатай яваад байвал Аюултай, Монголын Төр түчигнэх нь аргагүй, түйвээгчдийн мөрийг таслан зогсоох хэрэгтэй .. .....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:50:24
    Зочин: Их ноцтой зүйл бичиждээ Заавал шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой. Хууль хяналтынхан чадах эсэхийг мэдэхгүй юм. Японы атомын хаягдалыг монголд булшлахаар гэрээ хийсэн 2012 оны асуудал чинь бас энэ бригадтай холбогддог байх шүү..

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:50:23

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:50:22

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:50:21
    Зочин: Их ноцтой зүйл бичиждээ Заавал шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой. Хууль хяналтынхан чадах эсэхийг мэдэхгүй юм. Японы атомын хаягдалыг монголд булшлахаар гэрээ хийсэн 2012 оны асуудал чинь бас энэ бригадтай холбогддог байх шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:50:20
    Зочин: Их ноцтой зүйл бичиждээ Заавал шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой. Хууль хяналтынхан чадах эсэхийг мэдэхгүй юм. Японы атомын хаягдалыг монголд булшлахаар гэрээ хийсэн 2012 оны асуудал чинь бас энэ бригадтай холбогддог байх шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:50:00
    Зочин: Их ноцтой зүйл бичиждээ Заавал шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой. Хууль хяналтынхан чадах эсэхийг мэдэхгүй юм. Японы атомын хаягдалыг монголд булшлахаар гэрээ хийсэн 2012 оны асуудал чинь бас энэ бригадтай холбогддог байх шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:49:58
    Зочин: Их ноцтой зүйл бичиждээ Заавал шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой. Хууль хяналтынхан чадах эсэхийг мэдэхгүй юм. Японы атомын хаягдалыг монголд булшлахаар гэрээ хийсэн 2012 оны асуудал чинь бас энэ бригадтай холбогддог байх шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:49:57

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:49:55
    Зочин: Их ноцтой зүйл бичиждээ Заавал шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой. Хууль хяналтынхан чадах эсэхийг мэдэхгүй юм. Японы атомын хаягдалыг монголд булшлахаар гэрээ хийсэн 2012 оны асуудал чинь бас энэ бригадтай холбогддог байх шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:49:54
    Зочин: Их ноцтой зүйл бичиждээ Заавал шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой. Хууль хяналтынхан чадах эсэхийг мэдэхгүй юм. Японы атомын хаягдалыг монголд булшлахаар гэрээ хийсэн 2012 оны асуудал чинь бас энэ бригадтай холбогддог байх шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:49:53
    Зочин: Их ноцтой зүйл бичиждээ Заавал шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой. Хууль хяналтынхан чадах эсэхийг мэдэхгүй юм. Японы атомын хаягдалыг монголд булшлахаар гэрээ хийсэн 2012 оны асуудал чинь бас энэ бригадтай холбогддог байх шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:49:52

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:49:50

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:49:48
    Зочин: Их ноцтой зүйл бичиждээ Заавал шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой. Хууль хяналтынхан чадах эсэхийг мэдэхгүй юм. Японы атомын хаягдалыг монголд булшлахаар гэрээ хийсэн 2012 оны асуудал чинь бас энэ бригадтай холбогддог байх шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:49:47
    Зочин: Их ноцтой зүйл бичиждээ Заавал шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой. Хууль хяналтынхан чадах эсэхийг мэдэхгүй юм. Японы атомын хаягдалыг монголд булшлахаар гэрээ хийсэн 2012 оны асуудал чинь бас энэ бригадтай холбогддог байх шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:49:45
    Зочин: Их ноцтой зүйл бичиждээ Заавал шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой. Хууль хяналтынхан чадах эсэхийг мэдэхгүй юм. Японы атомын хаягдалыг монголд булшлахаар гэрээ хийсэн 2012 оны асуудал чинь бас энэ бригадтай холбогддог байх шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:49:36
    Зочин: Их ноцтой зүйл бичиждээ Заавал шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой. Хууль хяналтынхан чадах эсэхийг мэдэхгүй юм. Японы атомын хаягдалыг монголд булшлахаар гэрээ хийсэн 2012 оны асуудал чинь бас энэ бригадтай холбогддог байх шүү..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:45:14
    Зочин: Энэ хүүхэн чинь тэгвэл гэмт хэрэгтэн байна шүү дээ. Иш чааваас даа гаднынхны шургаас энэ хэд хэдэн нөхдүүдийг их хурлаас татах болж дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:38:20
    Зочин: Энэ балиар сүлжээг шалгуулах, таслан зогсоох, Ганмааг эргүүлэн татах хэрэгтэй бна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 18:17:57
    Ard: Tegeed yamar hun songogdoh yostoiin tailbarla chih???!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 17:54:56
    Зочин : Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ш инэчилж түмэн олонд хүртээмжтэй болгох талаар дуугарч байгаа ганц хүнээ муухай харлуулж байна аа наад бичсэн юм чинь бүгд гүтгэлэг шүү. Бүх насаараа энэ мэргэжилдээ үнэнч байж бүхий л амьдарлаа эрдмийн ажил судалгаагаараа зориулж ном шагайж явснаас хулгай луйвар хийж яваагүй юм шүү энэ хүн. Мөрөөрөө ажиллаж амьдарч яваа дүү нөхөр гэр бүлийг нь хүртэл оруулчихсан ямар муухай атаархуу хүмүүс вэ. Ганмаа доктор луйварчдын идэх хулгайлах хоолонд нь саад болж хорхойтой араанд нь зуулгаждээ. Үнэг ялнаа айлгүй тэмцээд л байгаарай амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 15:44:55
    Зочин: Түвшин сонгуульд 1.1 тэрбумыг зарцуулсан гэнэ үү, ха ха. Наад мөнгө чинь бол цайных нь л мөнгө. 20 тэрбумыг зарцуулсан шүү Түвшин. АН-н жагсаалтын суудлыг Пунсалмаа Батчимэг нар 10 тэрбумаар авсан. Атморын Цэнгүүн бол мөнгө, бөгсөөр, Баярмаа нь мөнгө, Баярцогтын татаасаар авсан. МАН-н Энхцэцэг бол Хүүкийн татаасаар жагсаалтад орсон. Энэ Ганмаа нь бол М.Энхболдынх юм байлгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 15:02:46
    Сонгогч: ЭМЯ цул тендэрээр хөлжигсөд, түүнээ булаалдсан дарга нар дүүрэн. Чинбүрэн Мөнхсайхан гээд цаашаа урт жагсаалт... Нээх ард түмний энхийн манаанд зогсох гээд үзэлцээд бгаан биш.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 15:02:25
    Сонгогч: ЭМЯ цул тендэрээр хөлжигсөд, түүнээ булаалдсан дарга нар дүүрэн. Чинбүрэн Мөнхсайхан гээд цаашаа урт жагсаалт... Нээх ард түмний энхийн манаанд зогсох гээд үзэлцээд бгаан биш.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 15:02:23
    Сонгогч: ЭМЯ цул тендэрээр хөлжигсөд, түүнээ булаалдсан дарга нар дүүрэн. Чинбүрэн Мөнхсайхан гээд цаашаа урт жагсаалт... Нээх ард түмний энхийн манаанд зогсох гээд үзэлцээд бгаан биш.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 15:02:17
    Сонгогч: ЭМЯ цул тендэрээр хөлжигсөд, түүнээ булаалдсан дарга нар дүүрэн. Чинбүрэн Мөнхсайхан гээд цаашаа урт жагсаалт... Нээх ард түмний энхийн манаанд зогсох гээд үзэлцээд бгаан биш.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 14:19:12
    Х: ЯАСАН АЙХТАР ТОРОН СҮЛЖЭЭ ВЭ. ХСҮТ-ИЙН ДАРГА АСАН ЭРДЭНЭХҮҮТЭЙ НАЙЗ ЮМ БОЛ ОДООГИЙН САЙД ЧИНБҮРЭНТЭЙ ХОДИЙ Л БАЙЖ ТААРАХ НЬ. АМИЛСАН БУГ ЧӨТГӨРҮҮД ЮМАА. ӨӨРСДИЙГ НЬ БАЙГ ГЭХЭД ҮР ХҮҮХДИЙГ НЬ ТЭНГЭР НИРГЭХ ӨДӨР ИРНЭ ДЭЭ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 14:17:43
    Иргэн: Бузар нүдэн Мие Энхболдын гэр бүлийн нэг гэхээр ээ бүү үзэгд!!! Монгол улсын толгой авилагчин Миеэгомбо!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 14:14:52
    Иргэн : УИХ-ЫН гишүүн хүн УИХ- н чуулганд үг үзэл бодлоо илэрхийлэхдээ хүн ойлгогдохоор ярьж үзэл бодлоо илэрхийлэж байх ёстой шүү!!! Эрүүл мэндийн салбарын талаар ээрч муурч юу ярих гээд байгаа нь ойлгомжгүй үг хэлж телевизээр гарах гэж үйлээ барьж байгаа аятай харагддаг гишүүн бол Ганмаа хэмээх гишүүн харагдсан!!! Уг нь УИХ-ГИШҮҮН хүн бага ч гэсэн чадвартай хийсэн юмтай хэлэх үгтэй нэр цэвэр цус Монгол хүн байх ёстой шүү мафиуудаа!!! Очиж очиж Үхэр Нүдэн Мие Энхболдын сурганы үс байсан юм уу!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 12:40:59
    Зочин: Шулмыг дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 12:40:39
    Зочин: Төрд тэр чигээрээ авилгач ашиг сонирхлын зөрчлүүд амраг садан бизнес танил талаараа холбгдсон бүлэглэлүүд гарсан байна шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 10:43:43
    Зочин: Бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн яам .газрууд нь том бүтэцтэй баахан ажилгүй нөхдүүд өрөөнөөсөө гардаггүй сууж байхаар төнөг төхөөрөмж эм хэрэгсэлээ өөрсдөө судлаад авч болдоггүй заавал тендер зарлаж гоё мөнгө идэх юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 09:18:07
    Зочин: Миеэ Энхболдын хурууны хумс юм байна Эрүүл мэндийн Яам газраар ойртуулах болохгүй аюултай шулам байна Д.Ганмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 09:10:13
    Баагий: Яасан ч их тоо томшгүй олон компани вээ, алж Агиймаа бна дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 09:10:04
    Зочин : Бөөлуис цутгаад байна ийм юмнууд ыг бурхан байлгаад байм юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 09:03:30
    Punishment : Ih tseverlegee hiihgui bol bid hezee Ch ginjin tsuvaanaas salahgui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 08:48:55
    үГЛЭЭ өвгөн: гинжин цуваанаас хэрхэн ангижрах вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 08:34:27
    Иргэн: Ха ха жүжиг тавьчих юмаа. Монголын топ хулгайч луйварчин новшийн уриалгаар гэнүү. Данхан Толгойтоос эхлээд Харвард төгссөн гэх өлөнгүүд зөндөө л байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 01:32:35
    Иргэн : Зохиолч, судлаач Мягмартогтох буюу Todko Samson-ы Чамд хэн итгэх юм бэ? цуврал романы I боть Вангийн нулимс тэр чигээрээ нүдэнд харагдаад явчихлаа шүү. Энэ мэдээг нам дараад л өнгөрөх байхдаа. Хэрэв бүгд нотлох баримттай үнэн мэдээлэл бол дэндүү харамсалтай юм даа. Хууль сахиулах байгууллага маань хүч нь хүрэх болов уу даа энийг шалгаж. Эрүүл жагсаал нэрийн дор засгаа унагасан. Гол шалтгаан нь орлогоо нотлох байсан. Яасан ч удаан нотлогдодгүй орлого вэ? Хууль бүх хүнд тэгш үйлчлэх үндсэн зарчим хэрэгжсэн цагт л улс хөгжих замруугаа орно доо. Харин энэ нийтлэл бичсэн сэтгүүлчийн хувьд бол сүүлийн үед харагдхаа байсан найруулга зүйтэй байна шүү сайшаалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-04 01:01:18
    МАНАН Бүлэглэл: Монголын бүх улс төр, засаг, төрийн байгууллагууд ийм заваарсан аалзны тор болсон, бүгд дээрээ ийм хамгаалалт МАНАН-гийн дарга нартай. Энэ улсад ямар ч ирээдүй харагдахгүй байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-03 21:25:00
    зочин: ЯАХ АРГАГҮЙ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТҮҮД БАЙНАХ. ТЭГЭЭД АРД ТҮМНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ САМРААД ЗОГСОХГҮЙ УИХ-ын ГИШҮҮН БОЛЧИХДОГ АЖ, ЭНЭ УИХ ИЙМ Л ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧИД, ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕЩНТҮҮДИЙН ЦУГЛУУЛГА, ХОРГОДОХ ҮҮР БОЛСОН ГАЗАР БОЛСОН.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-02 23:59:43
    Нэг: Лгэмгүй царайлчихаад аймаар хүүхэн байнаа. Хамгийн аймаар нь хүүхдүүд дээр яаж туршилт хмйж чадаж байнаа. Тэр их цусыг яасан бол? Энхболд даргын эхнэр чинь аюултай хүн байна. Настай, намбатай баймаар хүн яаж ийм хэрэгт орооцолдож байнаа Тодко Самсоны Вангийн нулимс дээр гардаг хүмүүс шиг сангдчихлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-02 20:13:49
    Зочин: Үнэн бол асар мундаг татаастай хүн бнаа, хязгааргүй ч хөрөнгөьэй юм бнаа, аргагүй их л дээрэлхүү хүн харагддаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-02 14:08:35
    Зочин: SEXSEER BIEE UNELLENE SEKSEER VANXANDI ANUSDI BOOW XXNO BOOBN DOLOON SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-02 10:57:31
    Tulgat: Yamar ashigch zalijin humuus ve. Eruul mendiin salbariin hamag l tom alban tushaald shigdetsgeesen baina ed nar. Ih surguuliin ded zahiral ch geh shig. Yasanch is mongotei yum. Yaj mongotei bolsniig ni ATG shalgaasai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-02 09:55:34
    иргэн: уншаад ч ойлгомооргүй ямар ч олон хамтрагчтай юм Яасан ч овчин хүмүүс юм Бэтгэт шаазгайн үлгэрийн амилсаг баатарууд байна да
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188