Үзэгч бүрийн сэтгэл зүрхэнд хүрсэн дотно дүрийг Д.Сэдэд гуай бүтээж, бас дархалж чаджээ.

Тэгээд л Цэрмаа гуай түүнийг наран зүгээс ирнэ гээд насаа дуустал хүлээж, ирээд явахад нь авдартаа олон жил хадгалсан даалингаа гаргаж өгөөд, сая нэг уужраад нулимстай үднэ.
Д.Сэдэд гуайн гарын шавь нарын нэг МУГЖ Ё.Цог “Эцсийн тушаал” жүжигт багшийгаа үнэхээр мөнхөлж, нэгэн эр хүний амьдралын гуниг баяраар тэгнэн жүжгийнхээ амин гол санааг гялалзуулж чаджээ. Тэрбээр багшийнхаа тухай “Хүнд хачин их тусархуу ховор хүн байсан даа, багш минь. Намайг жүжигчний шалгалт өгөхөд бэлдүүлж, дараа нь Дарханы театрт ажиллах замыг минь зааж өгсөн. Нэг ёсондоо урлагийн гарааг минь тавьж өгсөн хүн. Уран бүтээлчийнхээ хувьд үнэхээр агуу хүн байсан даа. Багшийгаа анхны бүтээлийнхээ гол дүрд тоглуулж амжсандаа шавийн хувьд их баяртай байдаг. Үнэхээр манай багш л бүтээх дүр байсан” хэмээсэн билээ. Тэгэхээр Ё.Цог гуай түүнийг урлагт, дэлгэцэд дахин давтагдашгүйгээр мөнхөлж чаджээ. Бүр ханьтай нь, хайр сэтгэлтэй нь хамт мөнхөлж. Түүнчлэн түүний хань Д.Жавзмаа “Талын цуурай”, “Шинэ хотын гэрэл”, “Жаргал даахгүйн зовлон”, “Эргүнэ хонгийн домог”, “Шадар ван” зэрэг кинонд чадварлаг тоглосон уран бүтээлч байсан гэдгийг дурдах нь зүйтэй байх.


| “НАРАН ЗҮГЭЭС ЧАМАЙГАА ИРНЭ ЭЭ ГЭЭД НАСАА МАРТТАЛ ХҮЛЭЭНЭ ГЭСЭН ДЭЭ...” |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |