Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГД Д.Банди багш нэрэмжит “Олимпын гараа” боксын өсвөр үеийн УАШТ-ий нээлт боллоо. Энэ жилийн тэмцээний онцлог нь ОХУ, Казахстан, Узбекистан зэрэг боксын спорт өндөр хөгжсөн орнуудаас өсвөрийн тамирчид ирж оролцож байна. Жил бүр энэхүү тэмцээнд оролцогч бүх хүүхдүүдэд гарын бэлэг өгч урамшуулдаг “ӨӨЖИН МЕД” эмнэлгийн хамт олонд хүүхдүүдэд гарын бэлэг өглөө.
“Олимпын гараа” тэмцээнийг 1979 оны “Хүүхдийн жил”-д анх санаачлан зохион байгуулж байжээ. “ОЛИМПЫН ГАРАА-2025” тэмцээн Спортын төв ордонд үргэлжилэн явагдаж байна. Жилээс жилд хүрээгээ улам өргөжүүлэн тэлж томорч байгаа энэхүү тэмцээнд 53 байгууллагын 514 тамирчин хүүхдүүд өрсөлдөж байна.
.jpg)
Тэмцээнийг нээж олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Бадар-Ууган хэлсэн үгэндээ: Би анх энэ тэмцээнд оролцохдоо Баян-Өлгий аймгийн хүүхдэд ялагдаж байлаа. Аав үзээд сууж байсан маш их урам хугарсан гэхдээ улам их хичээх хэрэгтэй юм байна гэж бодоод бэлтгэлээ илүү сайн хийдэг болж дараа жил нь алтан медаль авч улмаар арван жилийн дараа олимпын аварга болж байсан. Иймд эрхэм дүү нар өнөөдөр ялагдсан гэж сэтгэлээр унахын оронд бэлтгэлээ илүү сайн хийх хэрэгтэй. Үүнийг ойлгож бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, өндөр амжилтанд хүрээрэй” гэж захиж олон хүүхдэд урам зориг өглөө.
| “Өөжин мед” эмнэлэг “ОЛИМПЫН ГАРАА” тэмцээнд оролцогч хүүхдүүд бэлэг өглөө |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |