Онцгой байдлын ерөнхий газраас үерийн эрсдэл, газар хөдлөлт, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа нар танилцуулсан юм.
Үерийн эрсдэлийн үнэлгээгээр Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд байна. 330 сумаас 19 сум маш их, 30 сум их, 159 сум дунд, 94 сум бага, 28 сум маш бага эрсдэлтэй гэж үнэлэгдээд байна. Маш их болон их эрсдэлтэй 49 сумд 137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Он гарсаар зургадугаар сарын 1-ний байдлаар 3.5-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 24 удаа бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, иргэдэд мэдрэгдсэн. Мөн өнөөдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичиргээ нь Улаанбаатар хотод мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.
2025 оны долдугаар сарын 3-ны байдлаар Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө суманд гарсан гурван түймрийг цурамд оруулсан бол Ерөө, Хүдэр, Мандал суманд гарсан дөрвөн түймрийг унтраахаар ажиллаж байна. Уг ажиллагаанд нийт 417 хүн, 38 автомашин, үүн дотор нэг нисдэг тэрэг оролцож байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт 151 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өмнөх оноос 50.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
| 137 мянга гаруй өрх үерийн эрсдэлтэй байна |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |