Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад долдугаар дугаар сарын 06-ны өдөр хүрэлцэн ирэх гэж байна.
Хоёр улсын харилцааны түүхэнд анх удаа Япон Улсын эзэн хаан, хатны хамт манай улсад айлчлах гэж байгаа юм.
Тэгвэл Эзэн Хаан Нарүхито нь Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жил, Монгол Улс дахь “Япон жил”-ийн хүндэт зочны хувиар 2007 оны долдугаар дугаар сарын 10-17-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байсан юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхаж, Үндэсний их баяр наадмын нээлт, сурын харваа, Соёолон морьдын уралдааныг сонирхож, Төрийн хүндэтгэлийн дайллагад оролцсон.
Байгалийн түүхийн музей, Палеонтологийн хүрээлэн, “Говь” үйлдвэр, Дамбадаржаа дахь япон иргэдийн дурсгалын цогцолбор, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон Өвөрхангай, Архангай аймгуудад зочилсон.
Айлчлалын үеэр Дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулсан Хүндэтгэлийн концертод эрдүү хийл хөгжмөөр Монгол Улсын Филармонийн оркестр, Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн хамт К.Сен-Сансын “Хун” аялгууг тоглож байсан түүхтэй.
| Японы Эзэн Хаан Нарүхито хунтайж байхдаа Монгол Улсад айлчилж байсан |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |