• Өнөөдөр 2025-06-26

АМРАЛТЫН ГАЗРЫН НЭГ ХОНОГИЙН ҮНЭ ХЯМД НЬ 150-500 МЯНГА ТӨГРӨГ БАЙНА

2025-06-26,   38

Урин дулаан зуны улирал ирж, амралт зугаалгын цаг эхэллээ. Сургуулиуд амарч, олон нийт хотоос түр ч болов холдохыг зорьж, гол мөрөн, нуур цөөрмийн эрэг, байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих хөдөлгөөн улам нэмэгдэж байна. зуны улиралд манай улсад дотоодын төдийгүй гадаадын жуулчид ч идэвхтэй зорчиж, амралтын газрууд ачаалалтай ажилладаг. Тэр дундаа нийслэлчүүдийн хамгийн их зорьдог бүсүүд болох Алтай-Таван Богд, Түнхэл, Хөвсгөл, сайхан зэрэг газарт байрлах амралтын баазуудын үнэ ханшийг сурвалжиллаа.

"TERELJ STAR RESART"

Улаанбаатар хотоос 53 км зайд орших Тэрэлж Стар Резорт нь байгалийн үзэсгэлэнт орчин, Монгол уламжлалын хослуулсан амралтын цогцолбор. Тус резорт зочид буудал, гэр, хаус, вилла зэрэг тохилог орон сууцуудтай. Морь унах, дугуй унах, ууланд авирах, нум сум харвах зэрэг аялал, спортын хөтөлбөрүүдээс гадна халуун рашаан, спа, массаж, саун зэрэг биеийн амралтын төвүүдтэй. Онцлог нь байгалийн цэвэр агаар, монгол соёл уламжлалыг харуулсан арга хэмжээ, үзвэр үйлчилгээтэй. Энэхүү амралтын гурван хүний ортой гэрийн нэг өдрийн төлбөр 500 мянга, өдрийн гурван хоолны төлбөр 52 мянган төгрөг. Үзвэр үйлчилгээний төлбөрүүдийн үнэ тустай.

Terelj Star Resort – Terelj Star Resort

"ОНГОЛОГ ТУР АМРАЛТ"

Хөвсгөлийн цэвэр тунгалаг нуурын эрэг дээр байрлах Онголог Тур жуулчны бааз нь байгаль орчны үзэсгэлэнт дунд оршиж, амрагчдын тав тух, ая тухыг бүрэн хангадаг амралтын цогцолбор юм. Тус бааз нь монгол уламжлал, орчин үеийн тохижилтыг хослуулан 11 монгол гэр, 12 зуны дүнзэн байшин, таван өвлийн зориулалттай байшингийн сонголттой. Таван зуун хүний багтаамжтай ресторан нь орон нутгийн уламжлалт хоол хүнсээр үйлчилдэг.  Морь унах, усан онгоцоор аялал хийх, загасчлах, явган аялал зэрэг амралтын соёлын олон төрлийг санал болгодог. Мөн массаж, саун зэрэг амралтын төвүүдээр хангагдсан тул зочид эрүүл мэнд, бие сэтгэлийн амар амгаланг мэдрэх боломжтой. Хөвсгөлийн Онголог Тур нь гэр бүл, найз нөхөд, баг хамт олны амралт, уулзалт зохион байгуулахад тохиромжтой цогц үйлчилгээтэй. Нэг хүний хоногийн төлбөр 280 мянган төгрөг. Дүнзэн байшин 550 мянган төгрөг.

No photo description available.

"ТҮНХЭЛ АМРАЛТ"

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Түнхэл амралт Улаанбаатар хотоос 120 км зайд оршдог. Ойн зах, голын хөвөө, уулсын бэлд орших энэхүү газар нь зуслан, амралтын баазууд төвлөрсөн амралтын цогц бүс нутагт тооцогддог. Түнхэл амралтын газрууд нь гэр, байшин, зочид буудал зэрэг байрлах орчны өргөн сонголттой. Мөн Түнхэлийн байгаль нь явган аялал, жимээр алхах, голын эрэг дагуу завь, дугуй унах зэрэг хөнгөн аяллын чиглэлд хамгийн тохиромжтой. Нийслэлд хамгийн ойр, байгалийн гоо үзэсгэлэнг мэдрэх боломж бүхий амралтын бүс нутгийн нэгт тооцогддог. Түнхэл амралтын гэр нэг хоногийн 120 мянга, шовгор буюу гурвалжин байшин 120 мянган төгрөгийн үнэтэй. Улаанбаатар хотоос ирсэн амрагчдыг угтах, үдэх үйлчилгээ, өглөөний цай зэрэг нь төлбөртэй багтсан.

Түнхэл Тур

"АР ГҮНТИЙН АМРАЛТ"

Улаанбаатар хотоос хойш 25 орчим км зайд байрлах Ар Гүнтийн амралт нийслэлчүүдийн дунд амралт, чөлөөт цагаа байгалийн дунд өнгөрөөхөд хамгийн тохиромжтой бүс нутгийн нэг. Цэвэр агаар баялаг байгалийн цогцолбор бөгөөд зуслан, амралтын газрууд, жуулчны бааз, хувийн амралтын байр, зочид буудлууд олноор төвлөрдөг. Энэ бүсэд морь унах, явган аялал хийх, дугуй унах, бяцхан ногоон байгууламжуудтай зуслангууд, хүүхдийн тоглоомын талбай, майхан барих боломжтой ногоон бүсүүд байдаг. Цэвэр усны эх үүсвэр бүхий булаг, гол горхи, модны сүүдэртэй орчин нь амар тайван байдал хүссэн хотын иргэд, гэр бүл, найз нөхдийн аялалд хамгийн тохиромжтой. Тус амралтын нэг хүний хоногийн төлбөр 160 мянга. Өдрийн гурван хоолны төлбөр 45 мянган төгрөг.

Гүнтийн амралт - Huree.mn

"ХУСТАЙН ҮНДЭСНИЙ ПАРК"

Хустайн үндэсний парк Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 50 орчим километрт байрладаг.  Монгол Улсын томоохон байгалийн хамгаалалтай бүс. Энэхүү парк цэвэр агаар, үзэсгэлэнт уул, ой модоороо алдартай. Паркийн талбайд хус, гацуур, улиас, арц зэрэг олон төрлийн мод, бут сөөг ургадаг. Тахин сүрэг зэрэг олон зүйлийн ан амьтан, шувуудтай. Зочид буудал, амралтын газрууд, аялал жуулчлалын төвүүд байршиж, зочдод зориулсан хөтөлбөр, морь унах, явган аялал, байгалийн зураг авалт зэрэг үйл ажиллагаатай.  Нэг хоногийн  гэрийн төлбөр 275 мянган төгрөг.   Хустайн Үндэсний парк улсын тусгай хамгаалалтай газарт нэвтрэхэд Монгол Улсын иргэн 10 мянган төгрөг, гадаад улсын иргэн 70 мянган төгрөг.

"АЛТАЙ ТАВАН БОГД АМРАЛТЫН ГАЗАР"

Баян‑Өлгий аймгийн Улаанхус ба Цэнгэл сумдын нутагт байрладаг. Монголын хамгийн сүрлэг, байгалийн өвөрмөц тогтоц бүхий уулсын нэгдэл бөгөөд тус бүсэд байрлах амралтын газрууд нь байгаль, адал явдал, эрүүл мэндийн аялал жуулчлалын төв. Энэхүү амралтын бүс нь ууланд авирах, явган аялал, уулын дугуй унах, морь унах зэрэг спорт, адал явдалт үйл ажиллагааг санал болгодог бөгөөд байгалийн цэвэр агаартай, уудам тал нутаг, өвөрмөц экосистемийг хадгалсан орчинд үйл ажиллагаа явуулдаг. Алтай Таван Богдын амралт нь байгалийн гоо үзэсгэлэн, амралт, соёлын аялал жуулчлалын цогц үйлчилгээтэй бөгөөд жуулчдын дунд хамгийн их эрэлттэй бүсүүдийн нэг билээ. Нэг хүний нэг өдрийн аяллын төлбөр 125 мянган төгрөг байна. Харин 4-12 насны хүүхэд нэг өдрийн 75 мянган төгрөг. Энэхүү үнэ ханшид дараах үйлчилгээ багтдаг. Үүнд: Өдөр, оройн хоол, хөтөч, тайлбарлагч, унаа, тээврийн зардал зэрэг багтсан.

May be an image of water hyacinth, grass and lake

Хол, ойрын аль ч амралтын газрын үнэ сүүлийн жилүүдэд тогтмол өсөж, зарим тохиолдолд дундаж өрхийн төсөвт ахадсан дүнтэй болжээ. нэг өдрийн амралтын үнэ  150-500 мянган төгрөг байгаа бол орон нутгийн амралтуудын үнэ, тээврийн зардлыг нэмбэл илүү өндөр дүнтэй болно.


АМРАЛТЫН ГАЗРЫН НЭГ ХОНОГИЙН ҮНЭ ХЯМД НЬ 150-500 МЯНГА ТӨГРӨГ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188