Монголчууд үндэсний “Лидергүй”, үндэсний бахархлаар дутагдаад удаж байгаа. Сагсан бөмбөгийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн дөрвөн охин бүтэн долоо хоногийн турш Монголчуудыг огшоож, Монгол охидоороо, тамирчдынхаа амжилтаар бахархах сэтгэлийн баяр хөөрт, ард түмнийгээ умбуулж чадлаа. “Багийн спортоор монголчууд хэзээ ч амжилт гаргаж чадахгүй” гэдэг байсан. Олны дунд тархсан буруу ойлголтыг “тас цохиж” чадсан хүн бол энэ дөрвөн гавьяат охины багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга юм. Тэрбээр гудамжны хэмээн нэрлэдэж байсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн спортыг өсвөр үе, залуучууд, оюутан, насанд хүрэгчид гээд бүх насны ангилалд дэлхийн тавцанд гаргаж ирсэн гавьяатан билээ.
“Токио 2020” олимпын өмнө С.Тулга “Удахгүй Монголын баг сагсан бөмбөгөөр дэлхийн аварга болно. Бүр олимпоос ч медаль хүртэх боломж бий. Бусад орны тамирчдын авч байгаа медалийг Монголчууд яагаад авч болдоггүй юм. Бид тэдэнтэй адилхан гар, хөлтэй. Үүнд зөв менежмент, төрийн дэмжлэг, тамирчдын сахилга, бат чухал” гэж байлаа. Тэр үед С:Тулга дасгалжуулагчийг сайхан мөрөөдөж, “Сэрэхгүй, сэрүүн зүүдэлж байна” гээд олон хүн элэглэн шоолсон.
Гэтэл тэр боломжгүй гэгдэж байсан мөрөөдлийг бодит амжилт болгон, Монгол хүн сагсан бөмбөг тоглож чаддаг юм байна гэдгийг бодитоор нотлон харуулж чадлаа. Монголын сагсан бөмбөгийн өвөрмөц тоглолтын хувилбарыг дэлхийд таниулан, тамгалж чадсан юм. С.Тулга дасгалжуулагч “Дэлхийн шилдэг систем, тактикаар тоглодог багуудын гуравдугаарт Монголын багийг оруулсан байна лээ. Европын орнууд хуучин Югославыг бүрэлдэхүүнд байсан улс, Латив, Монгол гэж жагсаасан байсан. Бид гадны багуудаас дутуу, сул. Харин тэр сул талаа нөхөхийн тулд олон хувилбарт, тактик ашигладаг. Бид өөрсдөө “Монгол хувилбар” гэж нэрлээгүй юм шүү. Гадны сагсны мэргэжилтнүүд бидний тоглолтын тактикийг бусад орны багт байдаггүй, өвөрмөц онцлогтой “Монгол хувилбар” байна гээд байгаа. Бид эдгээр хувилбарыг өөрийн багт тааруулж зохиохдоо дэлхийн шилдэг багуудын хувилбараас санаа авч, өөрчилж, засаж сайжруулахыг хичээсэн. Гадны багуудын хувилбарууд тэмцээн болгон дээр шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Бид тэднээс хоцрох ёсгүй. Зэрэгцээд хувилбар, тактикаа улам боловсронгүй болгохын төлөө зүтгэж, хөдөлмөрлөж хэрэгтэй” гэж байлаа.
С.Тулга дасгалжуулагч Баянзүрх дүүргийн 33 дугаар дунд сургуульд анх орсон ч 79 дүгээр сургуулийг төгссөн юм билээ. Дээд лигийн гурван удаагийн аварга “Монгол даатгалын “ Лидер” багт тоглож байсан. Хоёр удаа лигийн аварга болсон тамирчин. Лигээс авч болох бүх л шагналыг С.Тулга тамирчин байхдаа хүртсэн. Өсвөр үе, оюутны лиг, залуучуудын улсын аварга, дээд лигийн аварга, насанд хүрэгчдийн улсын аварга гээд л үргэлжилнэ. Тэрбээр сагсан бөмбөгийг шоу үзүүлбэр хийдэг “TLG-13” багийг анх байгуулсан. Одоогийн 3х3 багийн үндсэн суурь “TLG-13” багаас эхтэй. Тус багийн Э. Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, А.Гансүх нар одоо 3х3-ын шилдэг тоглогчид болчихсон байна. Тэр үед 170 см орчим өндөртэй байсан гэдэг. Гэтэл одоо хоёр метр өндөртэй шахуу сайхан залуучууд болчихсон байгаа. С.Тулга дасгалжуулагч өөрийн гараар үндсэн суурийг нь тавьж бэлдсэн тэр хүүхдүүдтэйгээ тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж байлаа. Ази, далай орнуудын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа финалдаж байв. Ази тивийн хошой аварга багийг С.Тулга дасгалжуулагч бэлтгэн гаргаж чадсан.
Охидын баг нь “Токио-2020” олимпын наадамд гайхалтай өрсөлдөөнийг өрнүүлж, дэлхийн шилдэг багуудын “Зүрхэнд шар ус хуруулж” байв. Түүний дараа Австри Улсад болсон 3х3-ын ДАШТ-д оролцсон манай эмэгтэй шигшээ баг АНУ-ын багтай тоглож, хожих шахсан билээ. Тухайн үед С.Тулга дасгалжуулагч "Эмэгтэй багт Монголын хамгийн өндөр хоёр сагсчин байгаа л даа. Өөр өндөр тоглогч авья гэвч одоогоор байхгүй. Тийм болохоор өөрсдийн нуруу, биеийн онцлогт тааруулж системээ зохионо. Ямар ч зүйлд эрсдлийг давуу тал болгож ажиллах ёстой. Бид намхан гээд хожигдолтой биш. Хожил авахын төлөө хамаг байдаг бүхнээ дайчлан тэмцэх ёстой. АНУ-ын сагсан бөмбөгчид ур чадвар дээр тулгарлаж тоглодог. Монгол сагсан бөмбөгчид 13-р зуунд дэлхийг базсан шиг тийм тактик дээр тулгуурлаж тоглодог юм. Ялгаа нь ердөө энэ” хэмээж билээ. С.Тулга дасгалжуулагчийн үед шигшээ багийн тамирчид насанд хүрэгчдээс бусад бүх насны ангилалд тив, дэлхийгээс медаль хүртсэн байдаг. Гавьяат дасгалжуулагч С.Тулгыг, Г.Минжин, О.Хулан хоёрыг шигшээ багт авлаа гээд бөөн хэл ам гарч байсан. Жакартагийн Азийн наадмын багт О.Хуланг сагсчин биш гээд дуудаагүй. О.Хуланг ямар ч эвсэлгүй, робат шиг болхи хөдөлгөөнтэй гээд аль муухайгаар хэлсэн. Гэтэл өнөөдөр дэлхийн шилдэг тоглогч болчихсон явна. Ер нь манай багш нар хүүхдийг гадаад байдлаар нь шууд дүгнэх гээд байдаг. Судалгаа, дүгнэлтийг огт хийдэггүй. Ирээдүйд хөгжих байдал, авьяас чадварыг нь олж харахыг хүсдэггүй юм. Гэхдээ манай хүүхдүүд дандаа магтуулаад байж болохгүй. Хүнд муу хэлүүлж, хатуу үг сонсож сурч байж л хурцлагдана. Тэр бүхнийг хүндээр тусгаж авдаггүй. Муу хүмүүст муулуулах нь мундаг сайн гэж хэлбэл арай дэгсдүүлсэн болох байх. Хүн өөрөө л зөв байх ёстой гэдгийг С.Тулга дасгалжуулагч хэлж байсан.
Түүний эрс шийдэмгий, хэлэх гэсэн үгээ хэнээс ч айлгүй хэлчихдэг шударга, шулуун занд дургүй хүмүүс МСБХ-д нэлээдгүй бий. Тийм ч учраас С.Тулга дасгалжуулагч 3х3-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаасаа чөлөөлөгдөх шалтгаан болсон. Түүний горыг Монголын эрэгтэй шигшээ баг амсаж, амжилт нь уруудаж байгаа. “Монгол хувилбар” зогсонг байдалд орсон. Манай эрэгтэй багийн хуучин хувилбаруудыг гадны багууд бүрэн дүүрэн судалж, эсрэг, хамгаалалт, тактикаар тоглоод эхэлсэн. Өндөр нуруулаг багийн эсрэг, Монголын намхан нуруутай баг, тамирчид хамгаалалт, довтолгооны ямар тактик хэрэглэх вэ гэдгийг С.Тулгаас илүү боловсруулах чадах хүн одоогоор алга байна.
Монгол Улсын Засгийн газар, спортын салбар өндийж хөгжиж байгаа спортоо өөрсдөө татаж унагаад байдаг билээ. Өөрийн улсын тамирчнаа хорлодог, уралдаан, тэмцээнд орох эрхийг нь хасуулдаг. Дасгалжуулагч нараа шийтгэж, торгодог, эрхийг нь хасдаг ийм гажиг спортын салбартай улс манайхаас өөр байхгүй. Амжилт гаргаж байгаа нэгэндээ атаархдаг. Түүнийг хэл ам, хэрүүл тэмцэл хийж “Амжилтыг” нь нураадаг хүмүүс олширч байгаа.
С.Тулга дасгалжуулагч “Нэг хүнээс хамраалтай сагсан бөмбөг гэж байж болохгүй. Тийм болохоор дараагийн үеэ бэлтгэн гаргах ёстой. Монголчууд өөрийн багаар бахархах, бахархалтай байж яагаад болохгүй гэж. Үүнийг бүтээхийн тулд бид хөдөлмөрлөсөн. Хүнд хэцүү байгаа хэдий ч өөрсдийн бахархлаа идэж амьдармааргүй байна. Сайхан сэтгэлтэй ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүст баярлаж явдаг. Хувийн хөрөнгө оруулалтаар энэ сайхан хөгжлийн түвшинд хүрчихсэн сагсан бөмбөгийг одоо улс авна гээд байх юм. Төр бол хамгийн муу менежер. Төр чадахгүй, дийлэхгүй байж, олон зүйл рүү гар дүрж ордог. Даахгүй нохой булуу цуглуулна гэгчээр эрх мэдлээрээ далайлган бүгдийг удирдах гэдэг нь буруу.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн спортыг дэмжиж, ивээн тэтгэж ажилладаг байгууллагуудад нийт сагсан бөмбөгчдийнхөө өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье. Ивээн тэтгэгч байхгүй бол энэ спортын хөгжил зогсоно, цааш явахгүй. Ивээн тэтгэгч “Энержи Ресурс”-ийн хамт олон, Г.Батцэнгэл захиралд, “ММС энержи” клуб Монголын 3х3 холбооны захирал Л.Мягмаржав, МСБХ-ын ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, нарийн бичгийн дарга Б. Дамба багшдаа, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны С.Эрдэнэ ерөнхийлөгчид баярлалаа. Үүнээс гадна сагсан бөмбөгийн спортод хайртай, биднийг дэмждэг хүмүүст маш их баярлалаа” гэсэн юм. Тэр өөртөө болон багийн тамирчдадаа дэндүү итгэлтэй байсан болохоор дэлхийн аваргаас Монголчууд медаль авч чадна хэмээн ам бардам хэлж байжээ. Одоо харин олимпоос медаль хүртэхийг нь харах үлдсэн. Гэхдээ бид МУГД Сүхбаатарын Тулгыг хөдөлмөр, зүтгэлийг хэзээ ч мартах ёсгүй.
С.ТУЛГА ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АМЖИЛТЫГ БАХДАХ ӨДРҮҮД |
|
2025-07-04 14:42:18
2025-07-04 14:32:56
2025-07-04 14:23:56
2025-07-04 13:49:02
2025-07-04 13:40:09
2025-07-04 12:56:16
2025-07-04 12:42:19
2025-07-04 12:40:09
2025-07-04 11:36:02
2025-07-04 10:53:35
2025-07-04 10:00:00
2025-07-04 09:01:51
2025-07-04 08:07:27
2025-07-04 08:00:00
2025-07-04 07:00:20
2025-07-04 07:00:16
2025-07-04 07:00:00
2025-07-04 07:00:00
2025-07-04 07:00:00
2025-07-04 07:00:00
2025-07-04 06:00:00
2025-07-03 19:01:24
2025-07-03 18:56:08
2025-07-03 18:17:58
2025-07-03 17:29:04
2025-07-03 17:28:46
2025-07-03 17:00:50
2025-07-03 16:56:09
2025-07-03 16:34:03
2025-07-03 16:21:25
2025-07-03 16:16:53
2025-07-03 15:44:04
2025-07-03 15:43:04
2025-07-03 15:17:13
2025-07-03 15:06:01
2025-07-03 15:02:43
2025-07-03 14:58:40
2025-07-03 14:45:45
2025-07-03 14:08:56
2025-07-03 13:50:50
2025-07-03 13:44:29
2025-07-03 13:08:51
2025-07-03 12:13:12
2025-07-03 11:56:39
2025-07-03 11:40:46
2025-07-03 11:31:23
2025-07-03 11:12:45
2025-07-03 10:52:48
2025-07-03 10:44:24
2025-07-03 10:42:49
2025-07-03 10:41:31
2025-07-03 10:40:45
2025-07-03 10:39:01
2025-07-03 10:18:34
2025-07-03 10:11:47
2025-07-03 09:43:49
2025-07-03 09:30:40
2025-07-03 09:26:49
2025-07-03 08:57:20
2025-07-03 08:16:32
2025-07-03 08:00:52
2025-07-03 07:44:20
2025-07-03 07:34:47
2025-07-03 07:00:00
2025-07-03 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |