Эхний хэсгийг ЭНД дарж уншина уу.
“Нарлаг монгол”-ынхон арай хийж бараагаа зарчихаад буцахдаа олсон хэдийгээ орос цагдаа нарт алдчихдаг байж. Тухайн үед Оросын хилээр бэлэн мөнгө гаргадаггүй байсан учир цагдаа нарын шалгалт чанга. Монгол наймаачдыг бүр ч илүү шалгадаг байсан гэдэг. Албаны хувцас, буу зэвсгээрээ түрий барьсан цагдаа нар монголчуудыг хүссэнээрээ дээрэлхэж, улаан цайм мөнгө нэхдэг байжээ. Монголчуудыг мөнгө гэж хардаг байсан тэд шалгаж байх явцдаа их мөнгө харчих юм бол хууль зөрчөөгүй байсан ч зөрчсөн болгочихдог байжээ. Ганцаараа их мөнгөтэй явж байгаад цагдаа нарт баригдах юм бол бүр аюултай. Их мөнгө харсан цагдаа нар “Чамайг буудаад Моксва гол руу шидчихсэн байхад хэн ч олохгүй шүү. Бид баригдлаа гэхэд чамайг эсэргүүцэл үзүүлсэн гээд биенийгээ гэрчилчихнэ. Эсвэл гарт чинь буу бариулаад зургийг чинь дарна” гэж айлган сүрдүүлдэг байжээ. Бас хар тамхи үзүүлчихээд энийг цүнх рүү чинь хийчихсэн байхад чи хэн ч биш болж, Оросын шоронд доод тал нь найман жил хоригдоно. Эсвэл мөнгөнийхөө 50 хувийг өгөөд биднээс мултарч болно” гээд буу тулгачихдаг байсан гэдэг. Бүр шуналтай, шийдчихсэн цагдаа нар бүх мөнгийг нь авна гэж дайрдаг байсан гэх. Тухайн үеийн хамгийн аюултай дээрэмчид бол орос цагдаа нар байжээ. Нийтлэлийн минь гол дүр болох Ж.Олзод цагдаа нарт хэрхэн дээрэлхүүлж, дарамтад орж байсан тухай ярихдаа “Би бараага зарж дуусчихаад хэдэн төгрөг шилэн триконд хуйлж хийгээд бүсэлчихсэн явж байтал цагдаа нар биед нэгжлэг хийгээд мэдчихсэн. Намайг мөнгөтэй явааг мэдсэн цагдаа станцаараа УАЗ-69 машинтай дөрвөн цагдаа дуудаж, цагдаагийн газар руу дагуулж явна гээд машиндаа суулгасан. Машины ар талд гурав, хажууд хоёр цагдаа сууж намайг бүсэлчихсэн байсан гэсэн үг. Цагдаагийн газар руу явна гэж худал хэлж машиндаа суулгачихаад 200, 200 ам.доллар өгөхийг шаардсан. Тэгэхээр нь би “Надад тийм их мөнгө байхгүй. Би бас амьдралтай хүн шүү дээ. Тавуулангийнх нь дунд 100 ам.доллар өгье гэтэл “Тэгвэл бид чиний бүх мөнгийг чинь аваад Москва гол руу шидчихье. Чамайг хэн ч олохгүй” гэж дарамталсан. Намайг гол руу шидчихсэн байхад хэн ч мэдэхгүй болохоор хэлсэн мөнгийг нь өгөөд амьд гарахаас өөр аргагүй байсан” гэсэн юм.

Оросын хилээр мөнгө гаргадаггүй байсан болохоор вагоны эд анги задалж тарваганы арьс нууж оруулдаг байсан шигээ мөнгөө нуухаас өөр аргагүй байж. Мөнгөтэй томчууд нь эмэгтэйчүүдийг банк болгочихсон дөрөв, таваар нь дагуулаад явдаг байжээ. Оросын хилээр мөнгөө хэрхэн нууж гардаг байсан тухай ярихдаа тэрбээр “Монголчууд мөнгөө цагны зай шиг хуйлж бэлгэвчинд хийж байгаад бөгс рүүгээ хийчихдэг байсан. Бараагаа бэлэн мөнгөөр зарчихаад Монгол руу яаралтай буцахын тулд онгоцоор нисэхийг хичээдэг байлаа. Харамсалтай нь онгоцны байцаагч нар зорчигчдыг вагоныхноос илүү шалгана. Нэг удаа найзуудтайгаа хамт онгоцоор нисэхээр болсон. Тэд мөнгөө хадгалаад сурчихсан байсан. Одоо бүр баяжсан хүмүүс байдаг болохоор нэрийг нь хэлээд яах вэ. Бид онгоцонд суухаасаа өмнө ариун цэврийн өрөө орж, мөнгөө биедээ нуусан. Би тухайн үед гурван мянган ам.доллар арай хийж оруулсан. Харин найзууд маань 5-10 мянган ам.долларыг угсруулаад л хийчихдэг байсан. Биедээ их хэмжээний мөнгө хийчихсэн хүний нүүр, царай нь бадайрч, чинэрээд эвгүй харагддаг юм билээ. Бараг ухаан алдаад унах гэж байгаа юм шиг л харагддаг байсан” гэв.

Монгол, хятад наймаачдын мөнгийг дээрэмддэг орос цагдаа нарыг В.Путин зохион байгуулалттайгаар зогсоожээ. Тэрбээр ганзагын наймаачид цэцэглэсэн 1990 оны эхэн үеэс хойш олон жил ажилласан, дараагийн үеийнхэндээ дээрэм хийхийг хүртэл заачихсан ахимаг настай цагдаа нарыг хугацаа нь болоогүй байсан хүчээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэгээд цагдаагийн сургууль төгссөн шинэ залуу үеийнхнээр хууль, хяналтын байгууллагаа шинэчилж, Оросод суурьшсан бага ястангуудыг хөөн гаргаж, улсаа цэвэрлэж байсан түүхтэй.
.jpg)
“Нарлаг монгол” вагон явж эхэлсэн цагаас хойш нутаг нутгийн атаманд наймаачидтай хамт вагонд “амьдардаг” байжээ. Тухайлбал, Багануур, Налайх, Дархан, Сэлэнгэ, Дэнжийн мянгынхан гээд нутаг нутгаараа нийлдэг байж. Тэднээс хамгийн олуулаа явдаг, нөлөө ихтэй нь налайхынхан байсан гэдэг. Атамануудын атаман болох Бодийн Төмөр, Алдаржав, Дарханы Бек нар тухайн үед хүчтэй байсан гэдэг. Монголын наймаачид тэднээс бараа зарах зөвшөөрөл авдаг бол оросууд хэнээс нь бараа авахаа мөн тэдээс асуудаг байж. Хэрэв асуугаагүй худалдсан, худалдан авсан бол асуудал үүсдэг байж. Өөрөөр хэлбэл, тэдэнд дарамтлуулна гэсэн үг. Тийм болохоор наймаачид тэднийг “Төмөрөө найз аа, Төмөрөө ах аа, надад хэдэн гэрлийн бүрхүүл байна зараад өгөөч” гэж эвтэйхэн гуйдаг байжээ. Монголын атамануудын босс болох Бодийн Төмөрөөгийн туслах гээд 18-25 насны шижигнэсэн залуус ажилладаг байж. Харин тэд ядарсан монголчуудыг огт дээрэлхэхгүй. Харин буруу гарын орос, Оросод суурьшсан монголчуудыг баздаг байсан нь үнэн гэдэг. Москвад орос, монголын атаманууд биенийгээ их хөнөөж байсан гэдэг. Тэднээс ухаантай, сэргэлэн, арга зальтай нь л амьд үлдэг байж. Бодын Төмөрөөг тухайн үеийн наймаачид, найз нөхөд нь “Тунгалаг тамир” киноны Цахиур Төмөр шиг сайхан эр. Хан хэнтий шиг том биетэй. Нэг суучихвал босохгүй, бүдүүн тоймын шударга яриатай сайхан эр гэж өнөөг хүртэл хүндэтгэн ярьдаг юм билээ. Түүнийг вагонаас буухад бараа авахаар цугласан оросууд жагсааад зогсчихдог байсан гэдэг. Тэгээд л “Тимур бид аль вагоноос бараагаа авах вэ” гэж найрсагаар асуудаг байжээ.

ТОМ, ЖИЖИГГҮЙ ХАЛААСНЫ ХУЛГАЙЧ НАР ОРОС РУУ ГАРЧЭЭ

1990-ээд оны дунд үеэс Монголын халаасны хулгайчид Орос руу гарсан гэдэг. Тухайн үед вагонд асар олон хулгайч үүрлэх боломжтой байсан гэдэг. Харин атаманууд нь вагонд яваа болохоор тэд төдийлөн вагон руу орж чаддаггүй байж. Хэрвээ вагон дотор хулгай хийх юм бол атамануудад зодуулж, хутгалуулж, вагонд дахин орж ирж чадахааргүй болоод гардаг байсан гэх. Тийм учраас наймаачдад атамануудын их байсан гэдэг. Наймаачдыг бараагаа зарах гэж тэмцэлдэж байхад нь вагоны хулгайч нар бууж оросуудын халаасыг ухдаг байжээ. Тэгээд наймаачид хулгайч нар өрсүүлээд бараагаа зарж чаддаггүй байсан гэдэг. Тэд Тарваган шуба гэх мэт үнэтэй бараа авах гэж байгаа хүнийг андахгүй дагачихдаг байсан гэдэг. Москвад хутгалуулж нас барсан Алдаржав, Мөрөн нар суурин газар амьдардаг хулгайчдын атаман байсан гэдэг. Алдаржав халхын шоронгийн атаман байсан болохоор хулгайч нар түүнийг “Ахаа гээд дагадаг байж. Бас онгоцоор бараа нь очдог томчуудаас татвар авдаг атаман байсан гэдэг.
Атаманууд унтдаг, хоолоо хийдэг, тамхиа татдаг олон өрөөтэй байж. 2000 оноос хойш вагон бүр нэртэй болсон гэдэг. Тухайлбал, Бодийн Төмөрийн вагон, Бекийн вагон, найлахынхны вагон гэх мэтчилэн нэрлэдэг болчихсон. Тухайн вагонд өөрсдийнх нь хүн л орно. Билетээ авчихсан хүнийг хүртэл вагондаа суулгахгүй “Вагоны даргатайгаа уулзаж, учраа ол” гээд явуулчихдаг байсан гэдэг. Сүүлдээ аатаман нарын вагон, хулгайчдын вагон, хурцынх, шивэгчнийх, гэр бүлийнх, архичдынх гээд арван хэдэн вагон бүгд нэртэй болсон гэдэг. Тухайн үед атаманууд жаахан л сөргөлдөх юм бол дэлхийд хоёр нар байхгүй гээд л үзэлцдэг байсан гэх. Нутаг нутгийн атаманууд бие биенээ дийлэх гэж рестораныг нурааж, цус, нөжтэйгөө холилддог байжээ. Бас машин, мотоциклын сэлбэг зөөдөг, их хэмжээний мөнгөтэй явж байгаад оросуудад алуулсан олон хүн байдаг гэх. Ор сураггүй алга болсон олон хүн байдаг гэх.
Орос, монгол атамануудын дунд худалдаа эрхэлдэг наймаачид өөрсдийн авьяас, ухаан, хүч хөдөлмөр, тэвчээртэй чанараараа амьд гарч, үр хүүхдүүдээ хоолтой нь залгуулж байжээ. Залуу насаа вагонд өнгөрүүлсэн мянга мянган наймаачдын төлөөр Ж.Олзод ч хүүхдүүдээ хүний дайтай явуулж, хоол ундаар таслахгүйн тулд ядарсан ч ядраагүй юм шиг зүтгэж, буу тулгасан дээрэмчдийн гараас эвтэйхэн мултарчихдаг байсныхаа хүчээр өнөөдрийг хүртэл наймаа хийгээд сайхан амьдарч байна. “Нарлаг монгол”-ын наймаачдын ачаар монголчууд одоог хүртэл хоолтойгоо залгаж, ач, гучаа тэжээж байгаа.

| ОРОСУУДЫГ ХУВЦАСЛАЖ, МОНГОЛЧУУДЫГ ТЭЖЭЭСЭН “НАРЛАГ МОНГОЛ”-ЫН НАЙМААЧДЫН ТҮҮХ-II |
|
Синдерелла мэс заслын эмнэлэг: Манайд нүдний сүв гэмтээсэн талаар ямар ч гомдол ирээгүй
2025-12-01 14:43:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганы хаан" жүжгийг дөрвөн өдөр дахин толилуулна
2025-12-01 14:16:34
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2025-12-01 14:08:06
ТАНИЛЦ: Арван хоёрдугаар сард тоглогдох үзвэрийн хуваарь
2025-12-01 14:06:45
2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аваргын тэмцээн Монголд болно
2025-12-01 13:42:31
Өнөөдөр олон улсын ХДХВ, ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна
2025-12-01 13:31:43
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байна
2025-12-01 12:12:41
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балетыг тоглох хуваарь
2025-12-01 11:27:13
Он гарснаас хойш ХДХВ-ний халдварын тохиолдол 36-гаар нэмэгджээ
2025-12-01 11:13:24
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
2025-12-01 10:02:29
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 хүний амь насыг авран хамгааллаа
2025-12-01 09:52:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Итали Улсад хүрэлцэн ирлээ
2025-12-01 09:44:22
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-01 08:00:00
ЧЕРНОБЫЛИЙН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН 29 ХҮҮХДИЙГ ГҮҮНИЙ СААМ, ЧАЦАРГАНЫН ШҮҮСЭЭР ХООЛЛОЖ, АМИЙГ НЬ АВАРСАН Л.ПАГМАДУЛАМЫН ТҮҮХ
2025-12-01 07:00:29
ТӨВ БАНКАНД ҮҮРЛЭСЭН БИЗНЕСГҮЙ ТЭРБУМТНУУД, ТОМЧУУДЫН ТАВИУЛУУДЫГ С.НАРАНЦОГТ ЦЭГЦЛЭХ ҮҮ
2025-12-01 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-01 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2025-12-01 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-01 07:00:00
Ж.ПҮРЭВСҮРЭН: Монгол эхнэрийн хувцас, үсийг дотоод бясалгалаас минь төрсөн хээтэй уялдуулан барималдаа шингээсэн
2025-12-01 07:00:00
Г.ЦЭЦЭГЖАРГАЛ: Волейболын би биш, бид гэсэн зорилго нь амьдралд ч чухал
2025-12-01 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
2025-12-01 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -24 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-12-01 06:00:00
Б.ГОНЧИГСҮРЭН “АБУ ДАБИ-2025 ГРАНД СЛАМ”-ААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2025-12-01 00:12:53
Д.Номинзул “Абу Даби-2025”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-11-30 18:24:12
2025-11-30 18:19:31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
2025-11-30 14:55:28
Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 81 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байна
2025-11-30 14:40:22
Гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги шинэ байртай боллоо
2025-11-30 13:30:38
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-11-30 13:00:00
Томуу, томуу төст өвчний үед гэртээ хийх эмчилгээ
2025-11-30 12:05:32
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн давтамж, хохирол өсөн нэмэгдэж байна
2025-11-30 11:59:47
Өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-нд Монгол хэл бичгээр эхэлнэ
2025-11-30 11:57:12
ИРЭХ САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ
2025-11-30 11:00:00
Х.Баттулга (IJF Executive Member & Education Director) боллоо
2025-11-30 09:56:10
Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар “Абу Даби-2025”-д өнөөдөр барилдана
2025-11-30 09:50:17
САЯХНЫГ ХҮРТЭЛ “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ МОНГОЛЫН ДАЙСАН ЯВЛАА, ХАРИН ОДОО ХҮҮТЭЙГЭЭ, ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ТӨСӨЛТЭЙГӨӨ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД ОРЖЭЭ
2025-11-30 07:00:52
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-11-30 07:00:00
АН-ЫН ЭКС ДАРГА Л.ГАНТӨМӨР НАМЫНХАА “АЖИЛГҮЙЧҮҮД”-ИЙГ ТӨРД ИНГЭЖ ШАХЖЭЭ
2025-11-30 07:00:00
Э.ЭНХ-АМАР: ASIA PACIFIC CUP ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛСОН АНХНЫ МОНГОЛ БАГИЙН ТАМИРЧИН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА
2025-11-30 07:00:00
БАЯРЛАЛАА, И.МИШЭЭЛ
2025-11-30 07:00:00
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2025-11-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |