“Днепр их мөрөн сарны саруулд цайвалзан бидэрлэвч нүдэнд минь солби шар атны дусал нулимс дүрслэгдэж, цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс бүжгийн хөгжим хангинан дуурсавч чихэнд минь гагцхүү нүүдлийн замаар цуван одох ингэний буйлалт нэхэн сонсогдоод харих жигүүр сэтгэлд ургана” хэмээн бичсэн нь өдгөө харь нутагт суугаа нэгэн бүү хэл, уугуул нутаг, төрсөн хаяанаасаа хэсэгхэн холдсон хэн бүхэнд “далавч” ургуулдаг ид шидтэй өгүүлбэр болсон юм санжээ. Далавч ургуулсан шидтэн нь зохиолч Ж.Лхагва гуай. Түүний ид шидээрээ бүтээсэн нөмөр дороос жигүүрлэн ниссэн уншигчид олон биз ээ.

Дээр дурдсан жигүүрлэх хүслээр дүүрэн өгүүлбэр бол зохиолч Ж.Лхагва гуайн “Толгодын цаана ингэ буйлна” номын “Нутаг” хэмээх өгүүллэг. Манай орны ихэнх уран зохиолд шимтэгч, дурлагсад Ж.Лхагвагийг үргэлжилсэн үгийн зохиол, тэр дундаа богино өгүүллэгийн “мастер” хэмээх нь бий. Харин миний бодлоор уг эрхэмд мастер гэдэг үг зохихгүй. Оронд нь богино өгүүллэгийн гарамгай бичээч гэсэн бол хавь дээр сэн. Учир юу гэвээс, Ж.Лхагва гуайд харь хэлний гадаад үгс зохихгүй шүү дээ. Тэрээр “Толгодын цаана ингэ буйлна” богино өгүүллэгтээ “Гэрийн дотор харанхуйвтар, авдар савыг тоос даржээ. Дээвэр өндөлзөн өндөлзөх нь ямар нэгэнд яарсан мэт бөгөөд хүвэрхий уяа оосор гэрийн туургыг пид пид балбана. Яндан хангир жингэр хавирахуй, хошлонд хавчуулан босгосон уурганы үзүүр салхинаа улина” гэж монгол хэлний яруу, тансгийг ямар ч уншигчдад маш ойлгомжтой, цэгцээр мэдрүүлэм үгсийн дараа ч түүнд мастер гэх үг зохино гэж бодож байгаа бол “гонжийнжоо”.
Түүний тухай нэгэн удаа Монгол Улсын гавьяат хуульч, Ардын багш Б.Чимид “Л.Түдэв гуайн "Оройгүй сүм" номыг англиар орчуулаад дэлхийд тараах юм бол шууд л Нобелийн шагнал авна. Харин толгодын цаана ингэ буйлна гэдэг үгийг англиар "Жижиг уулын цаана эмэгтэй тэмээ орилов" гэж орчуулсан байна билээ. Тэгэхээр яаж гаднынхан Монгол үгийн яруу, тансгийг мэдрэх юм бэ. Тийм ч учраас залуусыг монгол хэлээ шүтээсэй хэмээн хэлэх байна” хэмээсэн байдаг. Ж.Лхагва гуайн бүтээж буй ид шид нь өдөр тутмын амьдралын ердийн хэрэглэгдэхүүн бус, соёлын үнэт өвийг буй хэвээр нь авч, үлдээсэнд байгаа юм.

Богино өгүүллэгийн гарамгай бичээч Ж.Лхагва гуайг дэлхийд гарах, бүр Нобелийн шагнал ч авч болохуйц томоохон роман бичих учиртай байсан гэдэг. Зарим нь Нобелийн шагнал ч тэр зохиолд нь жижигдэнэ гэлцдэг. Тухайн роман нь Жамух хааны тухай түүхэн, намтарчилсан зохиол. Гэвч тэрээр романаа бичиж, үлдээгээгүй нь өнөө цагийн уншигчдын хүсээд хүрэхгүй “тэнгэр” нь болсон. Харин түүний яагаад бичээгүйг нь хоёр өөр өнцгөөс тайлбарлаж болж байна. Ямар ч утга зохиолын хүн, уран бүтээлчдэд ханах гэдэг муу зан байдаг аж. Нэрт зохиолч маань дэлхийд гарах учиртай байсан романыхаа тухай ойрын хүрээлэл, таньж мэддэг хүндээ ярьж байсан талаар хожим цөөнгүй зохиолчид дурдсан байдаг. Харин олонх таньдаг хүндээ дэлхийд ч анхдагч байж болохуйц бүтэцтэй романыхаа тухай ярьж явсаар, улмаар түүндээ ханаж, зохиолоо бичээгүй ч байж болно. Түүнийг бурхны оронд заларсны дараа ойр дотны хүрээлэл, найз нөхөд нь Жамухын талаарх романыг нь сурагласаар гэрт нь очсон ч роман байтугай ганц өгүүлбэр тэмдэглэсэн цаас ч олдоогүй гэдэг.
Нөгөө талаас нь Ж.Лхагва гуай залхуурсан байж мэдэх. Амьдралынхаа туршид богино өгүүллэг бичиж, ямарваа нэгэн бүтээлээ удаан хугацаанд нухаж, нүдэлгүй гараасаа гаргачихдаг нь хожим түүний муу зан болсон байх магадлалтай. Гэсэн хэдий ч бичигдээгүй романы араас өнөөг хүртэл маш олон уншигчид харуулдан суугаа нь Монголын утга зохиолын салбарт түүний бөглөлгүй орхисон маш том “хар нүх” буйг илтгэнэ.

“17-той байхад” өгүүллэгийг уншсанаас хойш “Манайх Цээлд, Бөөдэйнх Улаандэлд зусч байлаа” гэдэг өгүүлбэр толгойноос гардаггүй. Энгийн нэгэн өгүүлбэр өгүүллэгийн гол цөм, утга, агуулгыг авч гардаг. Бөөдэйг харж явсан 17-тын хайр энгийн нэгэн шохоорхол биш. “Нэг өдөр айлын адуунд байсан даагатай гүү авчрах далимаар Улаандэл орж, хэргээр орой болгоод Бөөдэйн адууг бэлчээрээс нь хөөн, Цээлийн нууранд авчирчихаад маргааш нь Бөөдэйг ирнэ гэж нуурын баруун овоон дээр харуулдан суутал” гэсэн түүний хайр нь цаглашгүй. “Монголын уран зохиолын дээж 46 дугаар боть” номонд орсон Ж.Лхагва гуайн “Хонзон”, “Бид ялав”, “Нутгийн тэнхээ” зэрэг бүтээлүүдийг уншихад шар үс босгож, хүйтэн хөлс чахруулах вий. Ялангуяа “Нутгийн тэнхээ” өгүүллэгт дайны уршгаар харь нутагт олон жил амьдарч, төрөлх хэлээ мартаж ирсэн найз нь уугуул нутгийнхаа ганц уулыг хараад “Ээ, Бумбат улаан ундөөр хэмээн галзуу хүн шиг хашгирч” хэмээсэн нь нэг л нуруунд хүйт даалгуулаад болж өгөөгүй юм.
Хэдий шар үс босгох бүтээлүүд бичсэн ч Ж.Лхагва гуай их наргианч, хөгжөөнтэй хүн байсан гэлцэх. Ямар сайндаа “Дутуу хөрөг буюу зохиолчдын паян” гэж нэрлэж байгаад зохиолч бүрийг нэр устай нь, хийсэн паянтай нь зарлаад, ном болгочихсон байх вэ дээ. Хэдий нь тэнгэрт дэвшсэн ч Ж.Лхагва гуай надад алмайрал, гайхширал, инээд хөөр, шар үс босох гээд байж болох бүхий л мэдрэмжийг монгол хэлний сайхнаар мэдрүүлж чаддаг, амьдрал дээрх миний мэдэх хамгийн бодит шидтэн билээ.

| Ж.Лхагвын бүтээсэн МОНГОЛ ХЭЛ |
|
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |