“Уран зохиолын агуу шинж нь бүхний толгой дээгүүр элэн халихад биш, харин хүний гүн ертөнц рүү нэвтэрч ороход оршино” /А.Камю/
Ч.Лодойдамбын “Гэрээслэл” гэж нэг сайхан өгүүллэг байдаг даа. “Сайхан хайр байдаг юм шүү. Олбол гагцхүү алдаж л болохгүй” гэж Ханд эмгэн гэрээслэлээ үлдээгээд насан эцэслэдэг. Гэхдээ энэхүү бичвэрт тус өгүүллэгийн тухай ярих гээгүй тул ингээд орхиё.
Р.Чойномын “Гэрээслэл” шүлэг нь нэлээд хожуу үед бичигдсэн болохыг мэргэжлийн бус уншигчид ч амархан тааж дөнгөнө. Германы суут идеалист философич Г.Ф.Гегелийн тодорхойлсон шиг түүний бүтээлүүд энгийнээсээ нарийн төвөгтэй зохиомж, бүтэц рүү аажмаар гулсан орж, спираль маягаар дэвшин дээшлэх шугамын дагуу хөгжиж буйг доорх шүлгээс харж болно.
“Үнэн шүү, битгий гайхаарай,
Үхэл гуай ирж, нэгэн цагт
Үүд тогшино. Тэгэхэд би
Үлдэх хүмүүст ингэж гэрээсэлнэ” хэмээсэн дөрвөн мөрөөр шүлэг эхэлдэг.
Зүгээр л нэг захидлын эхлэл шиг... /Үнэндээ гэрээслэл чинь захидал гэдгийг санах хэрэгтэй./ Гэвч орчлонгийн жам ёс, мөнхийн хөдөлгүүрээс гажиж, замын хажууд гээгдэж үлдээд мөнх амьдралыг хүртсэн хүн үгүй санагдана. Гэгээрсэн хутагт хувилгаад хүртэл нас нөгчиж, хэзээ нэгэн цагт ирж, үүд тогших үхлийн өмнө тэргүүн гудайсан байдаг.

Харин цаашилбал шүлгийн тухай бүр өөр зүйл яригдах болно.
1.
“Өндөр жааны эрэмбэ хойно
Өөрийн минь хойноос бүү уйлаарай
Биеийг минь авсанд тааруулалгүй
Биед минь авсыг тааруулаарай”.
“Биед минь авсыг тааруулаарай” гэдэг мөрнөөс оршихуйн талаарх асуулт, хувь хүний өөрийгөө тунхаглах экзистенци үзэл санааны бадрангуй мөртүүд урган гарсан шиг санагдана. Экзистенциализмын томоохон төлөөгчдийн нэг Жан Поль Сарт “Хүн өөрийгөө хэрэгжүүлж байгаа хэмжээгээр л оршин байдаг. Ингэхлээр тэр нь өөрийн үйлдлийн цогцоос өөр юм биш, өөрийн хувийн амьдралаас өөр юу ч биш” гэсэн нь “Биед минь авсыг тааруулаарай” гэх шүлгийн мөрүүдтэй утга дүйнэ. Өөрийн мөн чанар, амьдралын утга учрыг хайхаас илүү оршихуйгаа ийн тунхагласан нь хувь хүний үйлдэл, цогцлоон бүтээсэн аж төрөхүйгээс өөр юу ч биш.
Дахин нэг жишээ авая. “Хүн өөрийн л амьдралаар амьдардаг, өөрийн дүр төрхийг буй болгодог. Энэ дүр төрхөөс нь өөр юу ч үгүй билээ” /Жан Поль Сартр/. Гагцхүү ийн ухамсарласан оюун санаа амьд, оршихуйн нөхцөлт дүрийг яруу найргаар төлөөлөн гаргахад дээрх мөрүүд хангалттай санагдана. Тэгээд дараагийн мөрүүдэд оршихуйн илүү том категори, үүслийн шалтаг шалтгаан нь эцэс төгсгөлгүй үргэлжилж буйг тодорхойлсон нь мэдрэгдэнэ.
2.
“Суусан бол суусан чигтээ,
Суниасан бол суниасан чигтээ
Үүрд би оршихыг хүснэ
Үүнд минь, нөхөр авс захирагдвал зохино.”
“...аливаа уран бүлийн үндсэн мөн чанар, оршин байхуйн /экзистенци/ түгээмэл болзол нь уран сайхны хэлбэр, түүний илрэх уран сайхны арга хэрэгсэл юм” /С.Энхбаяр/ Мэдээж нь энэ өнгөрсөн зуунаас л хойш нийтэд төлөвшсөн үзэл хандлага. Харин Р.Чойномын “Гэрээслэл” шүлгийг уран зохиолын онолын сэтгэлгээний хамгийн ерөнхий бүдүүвчилсэн үндсэн гурван чиглэлийн хоёрт нь хамаатуулан үзэх боломжтой. Уран зохиолын онолын социольный чиглэл буюу “агуулга > хэлбэр” ба мөн онолын формалист чиглэл болох “агуулга < хэлбэр”-ийн үүднээс авч үзэж болно. /С.Энхбаяр “Утга зохиолын онол” 2008 он УБ. 29, 30-р тал/
Мэдээж тус шүлэгт хэлбэрээс илүүтэй агуулга давамгайлсан хэдий ч “Үүнд минь, нөхөр авс захирагдвал зохино” хэмээх шүлгийн амь, амьсгалыг тээсэн мөртүүдэд хэлбэр давамгайлсан нь ажиглагдана. Утга санаа давамгайлсан реалист хандлага бүхий эл шүлгэнд “Авс хүнд захирагдах” тухай мөр тааралдах нь олон хүнд этгээд сонин, байж боломгүй мэт санагдаж магад. Гэвч тийм бус. Хүн төрөлхтөнд дан ганц бодит байдлын үүднээс бус мэдрэмжээрээ дамжуулан төсөөлөл дотроо бодит зүйлийг амилуулах боломжтой фенемон шинжийг бурхан хайрласан гэдгийг мартаж болохгүй. Гэвч үндсэндээ өөрийн оршихуйг яв цав баригдмал зүйлстэй хольж хутгахгүй гэсэн санааг илэрхийлснээрээ жинхэнэ бодит дүрслэл болон хувирч буй юм.

3.
“Суусан бол суусан чигтээ,
Суниасан бол суниасан чигтээ
Үүрд би оршихыг хүснэ
Үүнд минь, нөхөр авс захирагдвал зохино”.
“Хүн анх эхлээд юуг ч илэрхийлдэггүй, төлөөлдөггүй тул экзистенциализмын хувьд тэр тодорхойлолтод өртдөггүй. Харин нэлээд хожуу хүн болдог. Тэр өөрийгөө хэрхэн өөрчилж байна, тийм л хүн болно. Тиймээс хүний мөн чанар гэж ямарч юм байхгүй... Хүн зөвхөн өөрийгөө төсөөлж буйгаар бус, тэр ямар болохыг хүсч буйгаараа оршин байдаг.” /Жан Поль Сартр/
Судлаач С.Энхбаяр “...яруу найраг бол ухамсар оюун санаа, сэтгэл мэдрэмж хоёрын уулзах цэг, мэдлэг ба оюун сэтгэхүй хоёрын сүлэлдэх талбар, эргэцүүлэл ба зөн билгэ хоёрын учрах хаяалбар мөн” гэх буюу “Энэ утгаараа жинхэнэ яруу найраг нь бүрэн төгс танин мэдэхүйд ойртох хамгийн нандин, хамгийн хүнлэг, давтагдашгүй хувилбар нь юм” хэмээсэн байдаг. Тиймээс дээрх мөртүүдийн экзистенци шинжийн талаар дахин нэг хувилбар гаргах гээд үзье.
4.
“Суусан бол суусан чигтээ,
Суниасан бол суниасан чигтээ
Үүрд би оршихыг хүснэ
Үүнд минь, нөхөр авс захирагдвал зохино”.
Ерөөс дээрх шүлэгт хувь хүний эрхэмлэн дээдлэх алдар нэр, эрх чөлөө, дарангуйлал, гоо сайхан зэрэг зүйлс нь “маш өчүүхэн” болохыг хэдийн амь тавиад “сууж эсвэл суниасан” үхмэл дүрийг олсон гэх эхний хоёр мөрөөр илэрхийлсэн байна. Суусан, суниасан гэх хоёр давхцал үгс нь утгын гүнзгийрэл рүү хөтөлсөн давхар санааг илтгэж буй хэрэг. Тиймдээ ч оршихуйг тунхагласан шинжтэй болоод хүвь хүний сэтгэлийн ертөнц, амьдралыг нээхийг эрхэмлэсэн буй нь илт. “Гэрээслэл” шүлгийн дээрх мөртүүд эрчтэй, зоримог санаа ба сэтгэл түгшим байдлаар дүүрэн. Үүгээрээ өөрийн эх оронч, баатарлаг шүлгүүдээс ялгаатай бөгөөд Чойномын шүлгүүдийг хувьсамтгай чанартай гээд тодорхойлчиход буруудах зүйл үгүй.
“Үүнд минь, нөхөр авс захирагдвал зохино” хэмээн “бие хүн” гэж нэрлэгдэх болзол хангаснаар өөрийн оршихуйд хамаарах сонголтыг бурхны /хэн нэгэнд итгэх үнэмшлийн тухайд бус/ туслалцаагүйгээр хийж чадаж буй юм. Өөрт нь хэрэгжүүлэх ёстой үйл хөдлөл байхгүй болчихвол л экзитенциализмын онолчдын үзсэнээр амьдрал туйлын утга учиргүй зүйл бол хувирна.

5. /Төгсгөх хувилбар/
Энд шүлгийн төгсгөлийн дөрвөн мөрийг эш татах нь зүйтэй болов уу.
"Дуусан амьдарч чадаагүй
Дуучин Чойном энд нойрслоо.
Төдөөс төдөн он. Цэг
Төлөвхөн, даруухан байг”.
“Камюгийн философийн гол сэдэв нь хүний оршин байхуйн утга учир, “амьдрахын тулд хүн амьдрах хэрэгтэй юм уу” гэсэн асуулт байв. Тэрээр тухайн үеийнхээ бодгаль хүнийг бүр хамгийн бага бүрдэл хэсгээр нь судалж, түүний амьдралыг авч үзэдээ өөрийн оршин байгаагийн учир утгыг эрэлхийлэх явцад оюун санааг юу хөдөлгөж өгдөг вэ гэсэн асуултыг ойлгохыг зорьж байв”. /Ц.Алтантуяа Философи дахь гайхамшигт 50 санаа /
Ямартаа ч түүний “Гэрээслэл” шүлгээс экзистенциализмын үзэл санаа, бодлын гүнзгийрэл нэвт ханхалж буйг дээрх хувилбаруудаар тайлбарлахыг оролдов. Тус шүлэг нь аж төрөхүйн дарамтнаас ангид өөрийн эрх чөлөөг дээдэлж, оюун ухаан, үзэл бодлыг хэн нэгний дайралтаас авран хамгаалахад заан чиглүүлсэн бадрангуй үнэний дуулал мөн гэдэгтэй уншигчид одоо дуу нэгтэйгээр санал нийлэх биз. Бусдыг эрхшээлдээ оруулагч “нөхөр авс” гэх санааг олон утгад шилжүүлэн тайлбарлаж болох ч гэлээ эцсийн асуултанд ялгуулсан авьяас билгээрээ Чойном найрагч нэгэнт хариулчихсан билээ.
| “Гэрээслэл” шүлгийн “экзистенциализм” хувилбарууд |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |