ХХ зууны эхэн үеийн Европын дүрслэх урлагт хайрын хамгийн дотно, хамгийн гоо зүйтэй илэрхийлэл болон үлдсэн бүтээл бол Густав Климтийн алдарт “Үнсэлт” юм. Алтан өнгө, бэлгэдэл хээ угалз, намуухан хөдөлгөөнөөр дамжуулан зураач дурлал, дотно харилцааг үггүйгээр өгүүлж, хүний сэтгэлийн гүн рүү хөтөлдөг. Энэхүү зураг нь зөвхөн хайр дурлалын агшиныг бус, тухайн цаг үеийн урлагийн сэтгэлгээ, гоо зүйн шинэчлэлийг илтгэснээрээ өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй хэвээрээ байна.

Үнэхээр хүний сэтгэлийн торгон утас хөндсөн, хайр энхрийлэл гэдэг ямаршуу байдгийг төгс илтгэн харуулсан мэт нэгэн нандин зургийг дэлхий дахин андахгүй. Гэвч хаанахын хэн гэдэг зураач ямар үүх түүхтэй зурсан зураг болохыг нь олонхи хүн мэддэггүй төдийгүй сонирхдоггүй.
Харин энэ зургийг зуу гаран жилийн өмнө урласан зураач бүтээлээ “Үнсэлт” хэмээн нэрлэжээ. Гэтэл урлагийн түүхэнд болоод тив дэлхийд уг зураг “алтан” хэмээн алдаршсан байдаг. Угаасаа ч зураач бүтээлээ алтаар урладаг байсан гэдэг. Густав Климт хэмээх уг "алтан гартай” зураач 1862 оны долдугаар сарын 14-нд Австар-Унгарын эзэнт гүрний Вена хотын ойролцоох нэгэн сууринд төрсөн байна. Климтийн гэр бүл дундаж орлоготой л айл байв. Эцэг нь үнэт эдлэлийн дархан, сийлбэрчин, бар зургийн зураач хүн байсан учир хүүгийнхээ ирээдүйн уран бүтээлд жинхэнэ утга учир, өнгө будгийг нь олж өгсөн гэлтэй. Мөн түүний ээж хүүгээрээ бахархаж байгаа ч гэсэн бусдад гайхуулаад байдаггүй, чимээгүйхэн хүүдээ тусалдаг эгэл даруухан эмэгтэй байв.

Хорин нас хүрээд Густав Австрийн урлагийн музей, үйлдвэрлэлийн дэргэдэх дүрслэх урлагийн сургууль төгсөөд барилга архитектурын уран зургийн мэргэжил олж авчээ. Түүний анх туурвисан бүтээлүүд үндсэндээ театрын тайзны томоохон чимэглэл, хаад, ноёдын хөрөг зургууд байв. Гэтэл тэрбээр 26 насандаа дүрслэх урлагийн ертөнц натуралист, реалист, символистуудын урсгал чиглэлд талцан хуваагдаад байсан үед буюу 1897 онд тэрээр Вена хотын уран илтгэгч зураачдыг нэгтгэсэн “Венийн секцион” (Vienna Secession) холбоог үүсэн байгуулж, ерөнхийлөгчөөр нь ажиллах болсон бөгөөд 1900-аад оны эхээр Венийн урлагийн тайзыг эзэгнэж байлаа.
Климт аливаа зүйлд ямагт чин сэтгэлээсээ ханддаг байсан гэдэг. Тиймдээ ч түүний бүтээлүүд бүхэлдээ хүний сэтгэлийн илэрхийлэл, өнгө аясыг тодотгосон байдаг бөгөөд зөвхөн өөрийн сэтгэл хөдлөлийг гаргасан зураг зурах сонирхолтой байжээ. Климтийн “алтан эрин”-ий зургуудаас илүү түүний уран бүтээлийн чиг хандлагыг тодорхойлох зүйл үгүй.

Климтийн энэ сэдвийн бусад хувилбарын нэгэн адил эрэгтэйн царай мөн л бараг харагдахгүй байна. Тийм хэдий ч түүний эр чадлыг бухын мэт хүзүү, асар том гар нь бүсгүйн гарыг хүүхдийн мэт харагдуулж байгаагаар илэрхийлжээ. Тэр мөн Герегийн бурхан Дионис болон түүний дагалдагч сатируудын билгэдэл ороонгоор хийсэн титэм зүүжээ. Эдгээр зүйрлэсэн дүрүүдээр тэрээр үржил шим, хуял тачаал илэрхийлжээ. Эмэгтэй харин үүнээс ялгаатай нь огтхон ч идэвхгүй байна. Нүүр нь үнсэн цагаан ч нүд нь сэтгэлийн таашаалтай байдлаар аниастай байна. Түүний бүр хойшоо гэдийсэн толгойн байрлал Симболлог урлагт өргөн байсан тасдсан толгойноос сэдэвтэй. 1901 онд Климт “Холофэрнийн толгой барьсан Юдит” хэмээх зураг зурж байжээ.
.jpg)
Байгалийн орчин зурах замаар Климт зургийн амгалан, тайван байдлыг илэрхийлжээ. Түүний эхэн үеийн бүтээлүүдэд харагддаг цэцгэн чимэглэлийг санагдуулам уг сэдэл түүний урлангийн цэцэрлэгтэй холбоотой аж.

Уран бүтээлийн замналынхаа энэ үед Климт сэтгэл татам хийсвэр болон дүрслэлийн элементүүдээр туршилт хийх дуртай болсон байв. Найзуудыгаа тэрээр туйлын тансаг, хээтэй чимэгэлтэй хувцастай дүрсэлснээр тэд бараг асар том нөмрөг дотроо алга болж байх шиг санагддаг. Ихэнхдээ тэдний нүүр, гар л "Үнсэлт"-энд харагдаж байгаа шиг ил харагддаг баол биеийн галбир нь бүдгэрсэн байдаг ажээ.
.jpg)
Эмэгтэйн даашинз амрагийнхаа хувцаснаас эрс өөр харагдана. Алтлаг чимэглэл нь гол төлөв хооронд нь нарийн долгиолог шугамуудаар холбосон жижигхэн, дугуй дүрсүүдээс бүтжээ. Гэсэн ч түүний нөмрөгний хамгийн харц булаасан зүйл нь дотроо олон жижиг тойрог бүхий тод өнгөтэй дугуй дүрсүүд байна. Эдгээр нь тэдний хөл доорх цэцэгнүүдтэй төстэй ажээ. Даашинзны доод хэсгийн зарим нь бүр цэцгийн дэлбээ загвартай байна. Даашинзан дээрх цэцэг, хээ угалзуудыг мөн үржил шимийн билэгдэл гэж тайлбарлаж болдог.
.jpg)
Климт зургийнхаа мэдрэмжийн нөлөөг ихэсгэхийн тулд янз бүрийн үнэт материалаар чимэглэх дуртай байсан юм. Үнсэлт зургийн сууриндаа тэр хар хүрэн дэвсгэр дээр алтан шаргал тоос цацан гялтганасан ширхэглэг харагдац үүсгэжээ. Хайртуудын нөмрөгөн дээрх ялгаатай ширхэглэг харагдацыг тэр эхлээд зарим хээг нь жессогоор зуураад сүүлд нь алтлаг өнгөөр будан гаргасан байна.

Хос хоёрыг хооронд нь ялгахын тулд өөр хооронд нь ижилгүй бэлгэдлийн дүрсүүд ашиглажээ. Эрэгтэйн хувцсыг дөрвөлжин, тэгш өнцөгт хэлбэрүүдээр чимэн хар, цагаан, мөнгөлөг өнгөөр буджээ. Эдгээр өнцөгт дүрсүүд эрэгтэйн зан чанарыг илэрхийлэх зорилготой нь эмэгтэйн нөмрөгний өнгөлөг, дугуй дүрснүүдээс тод ялгаран харагдаж байна.

Климт дүрийн хөл гарыг бие махбодоос нь ялгаатайгаар ихэнхдээ сунасан, дүрс нь өөрчлөгдсөн байдлаар зурдаг байв. Хуруунууд нь нугарсан, мушгирсан байхад гар нь дэндүү том байх жишээтэй. Энэ нь тухайн үед дөнгөж гарч ирж байсан экспрессионист хэв маягийн нөлөөлөл байсан байж болох юм. Энэ зурагт эмэгтэйн хөл нэлээд хоёрдмол утга агуулжээ. Нэг бол баяр баясалдаа болоод атирсан байж болно, эсвэл энэ ертөнцөөсөө салахгүйн эцсээ хүртэл зуурах гэсэн санаа юм шиг харагдана. Түүний нэгэн адилаар эмэгтэйн гар харагдахгүй байгаагийн дээр баруун гар нь маш эвгүй байрлалтай байна.
| ҮНСЭЛТ |
|
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-09 07:01:16
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
Э.Даваанасан Азийн хошой медальт Хван Ёүнжүг ялж, хагас шигшээд үлдлээ
2026-04-08 17:34:28
О.Ариунзаяа Узбекистаны бөхийг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-08 17:22:53
Э.Дэлгэрмаа Солонгосын Пак Хёнёнийг 9:0-ээр буулган авлаа
2026-04-08 17:06:50
Э.Дэлгэрмаа Узбекистаны бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-08 17:00:33
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
2026-04-08 14:37:07
Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
2026-04-08 14:35:53
2026-04-08 14:00:00
Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов
2026-04-08 10:22:02
Б.Мянганбаяр Зүүн Азийн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгогдлоо
2026-04-08 09:52:19
“Улаанбаатар-2026” Азийн аваргын алтан медалийн тулаан маргааш эхэлнэ
2026-04-08 09:26:54
“Хасын хүлэгүүд” 86:84-өөр Хонконгийн “Сөүт Чайна Атлетик” багийг хожлоо
2026-04-08 08:37:45
“ЮНЕСКО”-гийн байранд “НАУРЫЗ ӨВИЙН БАЯР”-ыг тэмдэглэв
2026-04-08 08:08:02
ДЭЛХИЙ, САРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ДЭРГЭДЭЭС НЬ ХАРУУЛЖ ЧАДСАН “АРТЕМИС-II” НИСГЭГЧИД
2026-04-08 07:47:26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР КИЛОГРАММ НЬ 160-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ БАРУУН АЙМАГТ НООЛУУР АВЧ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
2026-04-08 07:00:00
ШИНЭ САЙД НАРЫН СҮРЖИГНЭЛ
2026-04-08 07:00:00
П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД
2026-04-08 07:00:00
2026-04-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |