Хорь гаруй жилийн дараа Н.Ялалт жүжигчин “Сычуаны сайн хүн” жүжгийн Ян суны дүрээр тайзнаа эргэн гарлаа. Өнгөрсөн хугацаанд бид дэлгэцээс нэг тийм зөөлөн, дөлгөөн, дулаахан инээмсэглэсэн, даруухан түүний дүр төрхийг харж байсан бол энэ удаад тэр хувиа хичээж, довоо шарлуулсан ээжийн эрх хүү, бусдыг өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө ашигладаг нэгний дүрээр үзэгчидтэйгээ уулзаж байна. Ер өөдгүй хүний дүрээр тайзан дээрээс масайтал инээмсэглээд л зогсож байгаа түүнийг л онцлох гэсэн юм. Түүний Ян суны дүрээс энэ л “Н.Ялалт шүү дээ” гэмээр зүйлс ч цухуйж байлаа. Учир нь тус дүрд хайр ч байлаа, заль муу санаа ч байлаа. Ухаарал, сэхээрэл ч байлаа. Үндсэндээ ингэж нэг дор хүний олон өнгийн ааш араншин, хувирлыг үзүүлж чадах гэхээр түүний ур чадвар, авьяас ямар байгааг үзэгчид харж байгаа байх.
Үндсэндээ тэр эгэл даруу, төлөв төвшин Н.Ялалтаас Ян суны дүрээр нүүжээ. Өөрийгөө илүү задалж, уран бүтээлчийнхээ хувьд өөрийгөө өөрөөр харуулах гэж зорьсон нь илт байв. Хүмүүс ч түүний эл дүрийг үзэн ядаж, тэр чинээгээр түүнийг "3эвүүн гар юм аа" гэх нь ч байсан. Энэ тухайд тэрбээр “Ян суны дүрээ би өмөөрнө.Тэр бол өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө явж байгаа дүр. Ян суны дүрээр би өөрийнхөө ертөнцөд нэгэн шинэ цонхыг нээсэн” гэсэн байдаг. Энэ л цэгээс, өдгөө яг тайзан дээрээ байгаа Н.Ялалт гэж ямархан жүжигчин Монголын урлат нүүж, бууж, айлсаж, авьяас чадвараа сориод байгааг бичих гэж зэхсэн минь энэ. Хувь үзэгчийнхээ зүгээс түүнийг өнгөөр зүйрлэвэл хөх өнгийн уран бүтээлч. Бүгээн аниргүй, дотогш чимээгүй. Гэхдээ өөрөөсөө хачин их авьяас, дуу хоолойг урсгаж, дулаахан элч эергээр үзэгчдийг дулаацуулж, ивээж, гийж байдаг. Яг л ийм дулаахан төрхөөрөө олон ч уран бүтээлд сайн хань, сайхан аавын дүрийг ч гаргасан нэгэн. Үүгээрээ тэр намбатай, буурьтай, мөнхүү тов тод уран бүтээлч.
Тэр хорь гаруй жилийн өмнө театрт ажиллах байсан ч хатуу дүрэм, журмаас болоод орж чадаагүй уран бүтээлч. Тэгэхээр түүний театрын жүжигчин байх хүсэл, Ян суны нисэх хүсэл мөрөөдөлтэй хамт эргэн ирээд байгаа нь энэ юм.

Н.Ялалт жүжигчний бусад уран бүтээлчээс ялгарах онцлог бол дуу хоолой. Их тод хурц хэллэгтэйгээс гадна хаана ч сонссон шууд таних дуу хоолой. Энэ ч утгаар тэрбээр энэхүү дуу хоолойгоо мөн орчуулгын кинонд дайчилж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн байдаг. Энэ тухай тэрбээр “СУИС-ийг төгсөх жил Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багш Радиод нэвтрүүлэгчээр ажиллавал чамд боломж байгаа гэж харж байна. Радиод очоод Г.Отгон гэж нэвтрүүлэгчид шалгалт өгөөд үз” гээд очиж шалгуулахад “Чи бол одоогоор Радиогийн нэвтрүүлэг хийх боломжгүй байна. Харин орчуулгын кинонд орох боломж байна” гэж орсноор л уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэдэг. Ингэж л тэр анхны гэсэн бүхнээ телевизийн орчуулгын киноны дуу орчуулагчаас эхэлж, өөрийнхөө авьяас чадварыг илүү тордож, хөгжүүлж, ирлэж эхэлжээ. Түүний дуу хоолой ч тэр үеэс үзэгчдэд хүрч, ийм нэгэн дуу хоолой, авьяас бидний дунд буусан байдаг. Хүүхэд байхдаа киноны текст цээжилж, уншдаг байж. Энэ ч магад түүнийг өдгөө орчуулгын киноны дуу оруулагч гэх зам руу хөтөлж, жүжигчин болох суурийг нь тавьж байсан болов уу гэмээр. Жүжигчин болсон тухайгаа харин “Аравдугаар ангид байхдаа цэнгээнт бүжгийн тэмцээнд найзуудаараа орж, түрүүлсэн юм. Тэр надад их түлхэц болсон байх. Нөгөө талаар хүүхэд байхдаа урлагийн үзлэгт их ордог. Хуучны монгол кино их үзэж, хэсгээс нь их цээжлэх дуртай байсан минь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх” гэж ярьсан байдаг.
Үндсэндээ Н.Ялалт жүжигчний уран бүтээлийн эхлэл, үүсгэл ийм аж.
-“БООЛЫН ГЭРЭЭ”-ГЭЭС “ЯВУУЛЫН ХҮН” ХҮРТЭЛХ НҮҮДЭЛ-
Ингэж л тэр урлаг, тэр дундаа дэлгэцийн урлаг гэх халуун ам бүлд багтаж, чамгүй уран бүтээлүүдийн дүрийг чамбайхан базаж, гаргасан нэгэн. Жүжигчин бүтээлээс бүтээлийн хооронд нүүж, өөрийгөө өсгөж, ур чадвараа нэмэгдүүлж, дүрээс дүрийн хооронд туршлага суудаг болов уу. Н.Ялалт жүжигчин энэ зарчмаар олон уран бүтээлийн дүрийг авьяас, ур чадвараараа үүрч, дүүрч ирсэн. Ингэхдээ “Боолын гэрээ”, “Дурлалын ангууч”, “Ми-15”, “Чонын алтан шагай”, “Монгол төрийн товчоон МБХК”, “Найз”, “Хөлтрөг”, “Хүдэн”, “Улаан дөрвөлжин”, “Зориг”, “Алтан судал”, “Хайрын эрэлд”, “Тнгри”, “Ганц бие бүсгүйчүүд”, “Мөрдөгч”, “Анчид”, “Донор”, “Хамтдаа”, “Тайга”, “Босуул”, “Бохир ертөнц”, “Төмөр нар”, “Үргээлэг”, “Сайн уу амьдрал минь-2”, “Цагаан хадаг”, “Сайн аав”, “Явуулын хүн”, “Үхээд өгөөч хайрт минь”, “Хайр эргэсэн хавар”, “ Үүр цайгаасай”, “Хоёр ертөнц”, “Үзэсгэлэнт 12 сар”, “Дайн”, “Хийморь”, “Онцгой эрх”, “Цасан хүн”, “Этгээд” зэрэг киноны гол болон туслах дүрд тоглосон байдаг. Түүний дүрийн өнгө аяс нь аядуу тайван, намдуухан голлоно. Харин эсрэг дүрийг нэг тийм хувирал багатай мөртлөө дотроосоо үзүүлчихнэ. Тэр дулаахан дөлгөөхөн царайнаас хачин хүйтэн инээмсэглэж дүрээ гаргана. Онцолж зарим дүрээс нь дурдвал “Чонын алтан шагай” кинонд тэрбээр амьдралдаа алдаж оносон ч угтаа мөн чанараа алдаагүй залуугийн дүрийг гаргасан. Мөнхүү хүүгийнхээ төлөө бүхнийг хийж байгаа аавын дүр.
Хэн нэгний төлөө амьдрах, зүтгэх, бүхнээ өгөх дүрд тэр тун зохицдог. Магад эл дүрүүд нь өөрийн зан чанар, дотоод ертөнцтэй нь яг таг нийцдэг гэмээр.
Эл дүрүүдээс түүний тоглосон "Явуулын хүн" киноны дүрийг дурдахгүй байхын аргагүй. Хачин тунгалаг агаад амар амгалан дүр. Аливаад тайван, юунд ч барьц алдаж, алдрахгүй эр хүний дүрийг нэг их хувиралгүйгээр л үзүүлчихсэн. Ерөөс тус киноны дүр Н.Ялалт жүжигчний зан чанар, байр байдалтай тун төстэй, ойр байсан болов уу. Амьдралд бид цөм л явуулын хүн. Түр аянчилж, буудаллаж байгаа л хэрэг шүү дээ. Үүнтэй адил Н.Ялалт жүжигчин ч мөн урлаг гэх аяны нэгээхэн он цагт өөрийгөө үлдээж байгаа явуулын хүн шүү дээ.
"NO RULES" КИНОНЫ ХЭНД Ч ДИЙЛДЭМГҮЙ БАТБОЛД
Найруулагч Р.Эрхэмбүрэн түүнийг ёстой нэг зэвүүн эсрэг дүрд тоглосон шиг тоглууллаа даа. Шүднийхээ завсраар шүлсээ татаж байгаад л эрх мэдэл, хөрөнгө мөнгийг нь үгүй хийх гэж байгаа хэн бүхнийг тэр хөнөөж, замаасаа зайлуулна. Үр хүүхэд, эхнэр нь байсан ч огт хамаагүй хүссэнээ биелүүлэхийн төлөө хэнийг ч алж орхино. Инээж, аядуухан ярьж байгаад л бүхнийг гартаа атгаж, эзэрхийлж, бүхний дээрээс удирддаг хачин муухай, жихүүцэм хүний дүрийг тэр ёстой сайн үзүүллээ, итгүүллээ. Одоо ч харах төдийд, магад дайралдах үед тэр араас бариад авах мэт, эсвэл багалзуурдах мэт шиг хүйтэн мэдрэмж төрнө. Уран бүтээлийнхээ хувьд жигдэрч, төлөвшиж яваа тэр Батболдын дүрээрээ үзэгчдийн зүрх тархинд дахин нэг тэсрэлтийг хийлээ.

Тэрбээр харин 2013 онд “Х -ТҮЦ” продакшны “Сэрүүн хасын нууц” жүжигт шивэгчний хүү дурлалт залуугийн дүрд ажилласан. Энэ тухай тэрбээр “Би энэ жүжгийн тоглолтоо аавдаа зориулж тоглож байна. Аав минь та хүүгээ ямар жүжигчин болсныг хараарай” гэсэн байдаг. Үнэхээр ч “Сэрүүн хасын нууц” жүжигт тэрбээр тайзны уран бүтээлч гэдгээ батлан харуулж, үзэгчдэд өөрийгөө харуулж чадсан. Аав нь түүнийг хамгийн зоргоороо, эрх танхи өсгөсөн гэдэг. Нэг тийм эрх дураараа, юу хүссэн бүхнээ хийдэг мөртлөө хэм хэмжээнээсээ давсан дарууллаггүй ч хүү байгаагүй аж. Харин хэмжээтэй, гэхдээ зорьсон зүйлдээ хүрч чаддаг хүү, тэр байж. Үндсэндээ Н.Ялалт гэж жүжигчний уран бүтээлийн өнгө төрх, зам харгуй ийм байсаар өнөөдөр тэр 40 гарсан эр, дөрөө дарсан ат гэдэг шиг л тэр тайзнаа өөрийгөө үзэгчдэд бүр ч ойртуулахаар иржээ. Одоо түүнийг хэсэгтээ бид тайзнаас харна. Өөрийнхөө хүслийг биелүүлж, тайзнаа гаргахыг хүссэн олон ч дүртэй нь уулзана. Дэлгэцээс зөөлөн, дөлгөөн, үргэлжийн дулаахан уран бүтээлчээ хэсэгтээ харахгүй ч өөрийгөө өсгөхөөр, илүү авьяас чадвартай гэдгээ харуулахаар тайзнаа гарсан түүнд амжилт хүсье. Ян суны дүр сонин, содон, гайхам байлаа. Бүр их тэсрэлтээр нь уулзья, Н.Ялалт аа.
-ТОГЛООМЧДЫН НЭГ-
Тун найрсаг зангаар хүнийг хууран мэхэлж болохыг мөн ч онож харууллаа, тэр. Урьд бид Н.Ялалтыг ийм дүрээр харж байсангүй. Хачин буржгар үс, нүдний шил, тэр жигтэй харц гээд ондоо Ялалтыг тайзнаас харахад "Аргагүй жүжигчин хүн баримлын шавар шиг юунд ч хувирдаг юм байна" гэсэн бодол төрж байв. Сүүлийн үед тэр эсрэг дүрд эрхгүй хүч үзэж байна шүү. "Тоглоомчид" жүжгийн мөрийтэ тоглоомчны дүр нь эерэг юм шиг мөртлөө хүнийг хууран мэхэлдэг эсрэг дүр аж. Эвтэйхнээр, ая талыг нь олж байгаад хамаг бүхнийг хуу хамж, хоослох аргыг зүү утас шиг сүвлэж, түүнийгээ хэрэгжүүлэхдээ хорвоогийн хамгийн сайн хүний дүрд тоглож, бусдад өөрийгөө сайн хүнээр итгүүлнэ гэдэг амаргүй. Гэсэн ч тэгж жүжиглэж, бүр үзэж байгаа үзэгчийг ч итгүүлж чадсан гэхээр хувь уран бүтээлчээс их ур чадвар шаардсан нь тодорхой. Н.Ялалт жүжигчин энэ дүрийг ёстой туршлага, чадварын араамаараа авч гарлаа, амжилттай ч гаргалаа.
.jpg)
| Н.ЯЛАЛТААС НҮҮСЭН ЯН СУН |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |