Шведийн зураач Ник Алмын ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
“Menorca Pulsar” цахим сэтгүүлээс зураач Ник Алмаас маш өвөрмөц бөгөөд сонирхолтой ярилцлага авчээ. Нийт урлаг, уран бүтээлийн тухай 45 асуултаас бүрдэх асуултуудыг “Menorca Pulsar” цахим сэтгүүлийн Карлес Гомила бичиж, Хорхе Фернанлес Алдай ярилцсан байна.
Уран бүтээлч аливаа зүйлийг гүйцэтгэдэггүй. Харин тэр зүйл дотроо амьдардаг
Нэгэн зүйлээ тоолшгүй үй олон удаа хийсэн болоод тэр зүйлийнхээ мөн чанарын нэг хэсэг болсон. Нөгөөтээгүүр ухамсартай хариу үйлдэл үзүүлсэн ч гэж хэлж болох юм.
Үр дүн үү аль эсвэл давамгай зүйлд итгэх үү
Үр дүнд хэзээ ч бүү итгэ. Хамгийн чухал зүйлээ битгий алд, март. Энэ дэлхийд тулаантай кино шиг олон сая муу зураг бий.
Үр дүнг найдвартай болгох нь үр нөлөөг нь сулруулдаг
Хэрэв буруу нөлөө үзүүлэх юм бол шүү дээ. Бусдыг сайжрахад, хөгжихөд доош нь дарах, түлхэх нөлөөлөл бий. Гэсэн ч өөртөө мэдрэмж, сэтгэгдэл төрүүлэх нь түүнээс эрс тэс нийтлэг зүйл.
Практик урлаг онолоосоо үргэлж зөрдөг
Үгүй. Гэхдээ зарим онол хэтэрхий “суурь өвчин” болсон учраас мэднийг эвдэж, зөрөхөөс өөр аргагүй үе тохиодог. Онол нь ихэвчлэн дагаж, мөрдөх ёстой удирдамж байдаг учраас уран бүтээлчийн мэдрэмжээс зөрвөл дүрмээ зөрчиж болно шүү дээ. Харин уран бүтээлч дүрмээ зөрчиж байгаа нь хэтэрвэл “Би”-д баригдах болно.

Зөвхөн сайн, сайхан руу тэмүүлж амьдарсан ч, сайхан зүйлдээ хүрэхгүй үе бий
Зарим нь үнэн. Нэг талаараа маш их зөрчилдөөнтэй зарчим. Амьдралынхаа гол дүр болж яваагаа харуулах, батлахын тулд эсрэг талын дүр хэрэгтэй. Харин уран сайхны алдаа дутагдалтай ч, ухаалаг зурдаг нэгнийг би шүүмжлэхгүй.
Онол бол бэлгийн сулрал
Үгүй ээ, би тэгж хэлээгүй. За за, үнэндээ би өөрөө тийм ч их онол гаргадаггүй. Зүгээр л хэн хүнээс илүү ухамсартай байхыг хичээдэг юм.
Ухаалаг зураг тусам тэнэг болно
Би үүнтэй санал нийлж чадах эсэхээ хэлж мэдэхгүй л байна. Олон зураач ухаалаг, ухамсартай байхыг хичээсээр амжилтад хүрсэн. Гэхдээ амжилт хүрэх гэдэг нь өөрөө тэнэг зүйл байж ч болох юм.
Гадаад буюу ажиглаж байгаа зүйл, дотоод буюу ажиглагч хоёр нэг нэгнээсээ нөхөж, урлаг бүтээдэг
Мэдээж хэрэг, тэд үргэлж хоорондоо холбоотой байдаг. Харсан зүйлээрээ хариу үзүүлж, мэдлэг, мэдрэмж чинь бүтээх болно. Энэ бол объектив болон субъективын харилцан үйлчлэл.
Найдваргүй байдал бол өдөөгч
Байж болно. Бас эсрэгээрээ ч байж магад. Найдваргүй байдал хүнийг идэвхжүүлж, мөн тайвшруулж чадна.

Эмх замбараагүй байдал урлагт хэрхэн нөлөөлдөг вэ
Тийм болохоор би эмх замбараагүй байдалд дургүй. Эмч замбараагүй байдал бол стресс.
Хайрцагнаас гарч сэтгэнэ гэж байхгүй. Учир нь анхнаасаа л хайрцаг байгаагүй
Бид хүссэн ч, хүсээгүй ч сэтгэлгээг хязгаарладаг хайрцагтай л байж таараа. Бидний зарим нь бусдаасаа арай жаахан том хайрцагтай. Хамгийн гол нь хайрцгаа томруулж, бусдын хайрцагнаас зайлсхийх ёстой гэж бодож байна.
Хүн сэтгэхээсээ өмнө итгэл үнэмшилдээ баригддаг
Тийм. Тийм учраас л зураачид итгэл үнэмшлээсээ эхэлж зурдаг. Итгэл үнэмшлээсээ эхлүүлсэн зүйлээ мэдэрч, оюун ухаанаа хөгжүүлж чадна.
Индивидуализм хүний шунал, тачаалыг ихэсгэж, доройтуулдаг
Энэ нь индивидуализмын буруу өнцөг байж болно.
Зургаа амжилттай болгох гэж шунахгүй бол амжилтад хүрч чадна
Бага зэрэг тайвшрах хэрэгтэй. Үргэлж төгс төгөлдөрийг хүсэж, шилдэг нь байх албагүй. Уран бүтээлч хүн хүсэлдээ автвал өөрийгөө хязгаарлана. Тиймээс хэт их хичээхгүй байх хэрэгтэй.

Гоо сайхан бол шинж тэмдэг
Наадах чинь бага зэрэг сөрөг сонсогдож байна шүү.
Урлаг дурсамжийг төрүүлдэг
Тодорхой хэмжээгээр урлагийг төрүүлж, мэдрэмжийг төрүүлж, холбоог өдөөдөг. Уран зураг ч гэсэн роман шиг, хөгжим шиг сэтгэл хөдлөлийг сэрээж, тэр хүнийг дахин төрүүлдэг шүү дээ.
Уран зургийн гол зам нь уран бүтээлчийн зорилго биш
Тийм ээ, үнэхээр шүү. Урлагийг хэрэгсэл гэж харж болохгүй. Урлаг бол хэний ч мэдэхгүй, юугаар ч орлуулшгүй үнэ цэнтэй зүйл.
Урлаг бол бүхий л асуултын хариулт
Тийм. Гэхдээ хариултыг нь та өөрөөсөө олно. Өөрөөр хэлбэл, урдаг бол асуулт юм.
Сайн, муу гэж үнэлэгдэх урлагийн бүтээлийн хоорондын ялгаа
Муу урлагийн бүтээлд ч гэсэн үнэ цэн бий.

Урлагийн бүтээл бол уран бүтээлчийн шарх
Уран бүтээлчийн юу хийж байгаагаас л хамаарна даа. Зарим бүтээлд үүнтэй санал нийлэх ч бүгд биш.
Дотоод эрх чөлөө бол урлагийн хүчилтөрөгч
Гарцаагүй.
Гэрэл бол үнэн. Харин сүүдэр зохиомол
Зөв юм шиг сонсогдож байна.
Цагаан өнгө гэрлийг бий болгодоггүй. Харин бүтэц бий болгодог
Уран зураг дахь үнэ цэнийн шатлал бол сүүдрийн шугам. Гэрэл цагаан өнгөгүйгээр ч үр дүнд хүрч чадна.
Өнгө бол гэрэл, сүүдрийн тэмцлийн үр дүн
Тийм.

Сонгодог бус урлаг “биеэ үнэлэгч шиг” хөгширдөг
(инээв) Би наадханд чинь гарын үсэг зуръя. Сайн байна (инээв). Хамгийн тод жишээ нь архитектур.
Уран бүтээлч ямар ч томъёололгүйгээр сэтгэдэг
Миний амьдрал дахь хийсвэр мэдрэмжүүд амьдралыг минь хэтэрхий удаашруулсан. Урлагт үнэн оршдог.... (дуугаа хураасан хэсэгт минь та үг оруулах шаардлагагүй)
Урлаг бол уран бүтээлчийн нүүрээ халхалсан баг
Чиний хэлсэн “Баг”-ийг зүйрлэл гэж ойлголоо шүү. Урлаг ч тэр, хувь хүн ч тэр байсаар байх болно. Миний бүтээлийг үзэгч хэрхэн хүлээж авах тал дээр би нэг их юм боддоггүй. Гэхдээ би үүнийгээ “Баг” гэж хэлэхгүй.
Жинхэнэ уран бүтээлч хүн л өөрийгөө магтахгүйгээр бусдад өөрийгөө илэрхийлж чаддаг
За. Гэхдээ би үүнтэй санал нийлэхгүй байна. Хүн мөн чанараа л алдахгүй бол, өөрийгөө магтаж, өөрийгөө бахдан илэрхийлж болно. Жишээлбэл, дуучид өөрийгөө магтахгүй байж чадна гэж үү дээ (инээв).
Уран зураг хүний сэтгэл хөдлөлийн бүх илэрлийг бататгадаг
Мэдээж.

Дүрэм гэж байхгүй. Зөвхөн арга, зам л гэж бий
Хэрэв үр дүн нь байгалийн хуультай адилхан байвал зөрчиж болохгүй хэдэн дүрэм бий. Эс тэгвээс эмх замбараагүй байдал үүсэх болно.
Уран бүтээлч техниктээ дасан зохицох ёстой
Хэрэв юу илэрхийлэхийг хүсэж байгаагаа тодорхойлсон бол түүндээ тааруулан техникээ тохируулна. Гэхдээ уран бүтээл ихэвчлэн юу илэрхийлэх нь тодорхойгүй байдаг шүү дээ.
Техник ямарваа нэгэн зүйлийг л дамжуулдаг. Юу ч үүсгэдэггүй
Магад хоёуланг нь дамжуулж, үүсгэж, бүтээдэг.
Туршлага бүтэлгүйтлээс сэргийлэх ч, амжилтад гаргахад нөлөөлөхгүй
Туршлагатай болох тусам амжилтаа давж, давтаж чадна гэдэгт итгэлтэй байна.
Том төлөвлөгөө болгон гэнэн байдаг
Тодорхой хэмжээнд үргэлж гэнэн байдаг. Биднийг зураг зурах, найруулахад үргэлж л саад, бэрхшээл тулгардаг. Тэгснээр бид хэзээ ч бүтээлээ анхны төлөвт нь харж чадахгүй болдог. Тиймээс ч бидэнд зарим талаараа бэлтгэл ажил хэрэгтэй.

Дүрэм үүсгэж байгаа нь алдаа үүсгэж байгаа гэсэн үг
Үүсгэх албагүй. Боломжтой ч гэсэн тийм биш...
Хоорондын харилцаанаас өөр хувь хэмжээ гэж үгүй
Гоо сайхан үргэлж давуу талтай байдаг. Гэхдээ ихэнх зураачид пропорцыг илүүд үздэг. Тэгээд л байгалийг сохроор дагадаг. Харин миний хувьд гоо зүйн үзэмжид нийцүүлэн дүрсийн харьцааг байнга өөрчилдөг.
Үйл явцыг үүсгэж байж л ойлгох нь цорын ганц арга зам
Хэрэв ямар нэгэн зүйлээрээ туршлагатай бол илүү сайн ойлгох болно. Үүнд туршлага хуримтлуулах нь тийм ч чухал биш.
Сонирхол бол нээлттэй асуудал
Хэрэв гутранги үзэлтэн бол шүү дээ.
Бодит үнэн үргэлж үйл явцтай байдаг
Үгүй ээ, би тэгж бодохгүй байна. Бодит үнэн бол зөрчилдөөн. Зарим үнэн өөрчлөгдөх ч, бүгд өөрчлөгддөггүй. Үнэн бол бидний бүтээн байгуулалт, нийгмийг өөрчилж чадах хүчтэй үзэл бодол. Хааяа хүмүүс бидний ойлголтоос ч давсан юмс гэж байдаг.

Бүү ай. Гарцыг нь ол
Хоёунланг нь хий. Хэн нэгний хэлсэнчлэн бид хайсан зүйлийнхээ төгсгөлд хүрч, олохыг хүссэн зүйлээ олон. Гэхдээ тэгэхэд ч гэсэн хүнд айдас хэрэгтэй.
Өдөөлтийн хариу үйлдэл нь өдөөгчийн үхэл юм
Ихэвчлэн тохиолддог. Гэхдээ хариулт нь сэтгэл ханамжид хүрдэггүй.
Хичээл, сургууль мартагддаг. Харин туршлагыг мартдаггүй
Үгүй. Гэхдээ яахын аргагүй туршлага илүү хүчтэй.
Суралцахаас өмнө туршлагатай байх ёстой
Туршлага нь давуу тал ч гэсэн суралцахад төдийлөн шаардагдахгүй.
Боломж бол гэнэтийн зүйл
Ямар нэгэн зүйлийг төлөвлөөгүй байсан ч, өөрт гарч ирэх боломжийг мэдэж байдаг. Тиймээс гэнэтийн зүйл биш байх аа, тийм үү?
Саад, бэрхшээл л оюун ухаан, сэтгэлгээг сэрээж, хөгжүүлдэг
Мэдээж хэрэг. Тийм ч учраас бид үргэлж тэр зүйлийг хайж байдаг.

| НИК АЛМ: Урлаг бол асуулт |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |