• Өнөөдөр 2024-03-28

Б.МОНГОЛХҮҮ: Дэлхийн алдартай театр "Liceu opera house"-н тайзнаа дуулсандаа баяртай байна"

2021-10-23,   464

Испани Eлсын Барселон хотноо Дэлхийн нэрт сопрано "MONTSERRAT CABALLE" нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XVI тэмцээн болжээ.
 
Олон улсын тэмцээнд 58 орны 117 дуучин гурван үе шаттай өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг төлөөлөн дөрвөн дуучин оролцсон байна.
 
Тэмцээний финалд 13 дуучин шалгарч, дуурийн дуулаач Б.Монголхүү финалист болжээ.
 
Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулж, "Дэлхийн алдартай театр "Liceu opera house"-н тайзнаа дуулсандаа баяртай байна" хэмээн бичсэн байна. Дуурийн залуу дуучин Б.Монголхүү нь 2007-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав багшийн удирдлага дор Дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж төгсжээ.

Б.МОНГОЛХҮҮ: Дэлхийн алдартай театр "Liceu opera house"-н тайзнаа дуулсандаа баяртай байна"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188