Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн консерваторын дөрөвдүгээр ангийн оюутан, хийлч Б.Дөлгөөнзаяатай ярилцлаа.
-Хийл хөгжмөөр хэдэн жил хичээллэж байна вэ. Хэзээнээс хөгжмийн урлагийг сонирхож эхэлсэн бэ?
-Хийл хөгжмөөр 18 дахь жилдээ суралцаж байна. Намайг зургаан настайд аав, ээж хоёр Хөгжим бүжгийн сургуульд хийл, төгөлдөр хуурын ангид шалгуулж байсан. Хоёуланд нь тэнцэж, хийл хөгжмийг сонгон суралцсан. Тухайн үед хөгжмийн талаар ойлголтгүй байсан. Хийл хөгжмийг сурах тусам мэргэжилдээ хайртай болсон.10 жилийн сургуулиа төгсөөд хийлч мэргэжлээр үргэлжлүүлэн сурах шийдвэр гаргасан.
-Хийлийг хатан хөгжим гэж ярьдаг шүү дээ. Чиний хувьд хийл бусад хөгжмөөс юугаараа ялгардаг вэ?
-Хийл хөгжмийн өнгийг хүний дуу хоолойтой зүйрлэж болно. Хүний сэтгэлд буй нарийн мэдрэмжийг гүн гүнзгий илэрхийлж чаддаг хөгжим гэж ойлгодог. Мөн оркестр, камерный оркеструудын гол үндэс нь утсан хөгжмийн бүрэлдэхүүн. Тиймээс хамгийн чухал үүргийг хийл хөгжим бүрдүүлдэг. Дэлхийн алдартай хөгжимчид тус хөгжимд зориулан олон зохиол бичсэн байдаг.
-Хөгжим бүжгийн сургуульд хэдэн жил сурсан бэ. Багшийнхаа талаар дурсвал?
-Хөгжим бүжийн сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн Д.Алимаа багшийн удирдлага дор 14 жил суралцсан. Би багшийгаа хоёр дахь ээж минь гэж боддог. Хүний амьдралд хэрэгтэй хамгийн чухал зүйлийг зааж, сургаж, хүмүүжүүлсэн. Багшдаа баярлалаа, хайртай шүү.
-Хийл хөгжмөөр дамжуулан хүнд хамгийн сайхан мэдрэмж бэлэглэдэг байх. Харин танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би хийл хөгжим тоглож хорвоо, ертөнц дээрх хамгийн нандин мэдрэмжийг авдаг. Хөгжим тоглохгүй удахаар хийлийн утсанд хүрдэг мэдрэмжээ санадаг. Тоглолт бүрт догдлол, сандрал байдаг. Тайзан дээр тоглохдоо мэдэрдэг мэдрэмж бүр дахин давтагдашгүй нь гайхалтай. Тухайн үед сэтгэл ханамжийн дээд цэгт хүрдэг. Миний тоглож буй хөгжмийг хүлээн авах үзэгчдийн мэдрэмж мөн өөр. Би өөрийгөө илүү илэрхийлэхийн тулд гэртээ нэг бүрчлэн нямбай давтдаг. Харин тайзан дээр эрх чөлөөтэй тоглохыг хичээдэг.
-Аливааг шинээр сурахад саад бэрхшээл тулгардаг шүү дээ. Түүнийг хэрхэн даван туулж байсан бэ?
-Хөгжим тоглох нь тайзан дээр хоёр цаг тоглолт хийгээд дуусчихдаг шиг амархан зүйл биш. Тухайн тоглолтыг олон жилийн хүч хөдөлмөр, цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулж хийдэг. Хүүхэд насаа эргэн дурсахад бусадтай тоглож байсан үе санаанд ордоггүй. Хийлээ давтаж, хичээж суусан үе сэтгэлд ойр, тод санагддаг даа. Мэргэжил бүр сайхан. Гэхдээ сонгодог хөгжимчин болох хэцүү. Хийл хөгжим бүх өнгийг цэвэр тоглох ур ухаан, хатуужил, чадварыг шаарддаг. Нарийн ажиллагаа, давталт, мэдрэмж, хөдөлмөр, сэтгэлээр тухайн хөгжим хөглөгдөж эхэлдэг.
-Өөрийгөө сорьж, олон уралдаан тэмцээнд хүч үзэж байсан байх. Уран бүтээлийн тоглолт хийх төлөвлөгөө бий юү?
-Хөгжим бүжгийн сургуульд сурч байхад Ж.Чулууны нэрэмжит өсврийн хөгжимчдийн уралдаанд оролцож, шагналт байрт эзэлж байсан. 2012 онд Америк Улсад болсон хийлчдийн уралдаанд тэргүүн байр, 2013 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит мэргэжлийн хөгжимчдийн уралдаанд гуравдугаар байрт орж байлаа. Сүүлийн хоёр жил консерваторын оркестороор Хятад Улсын хотуудаар тоглолт хийсэн. Одоогоор хувийн уран бүтээл гаргаагүй. Сургуулиа төгсөөд уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байна.
-Хийл хөгжим сонирхдог, шинээр сурч буй залууст юу зөвлөх вэ. Хувь хүнээс ямар чадвар шаардагддаг вэ?
-Хийл хөгжим тоглож сурахад ухаан, анхаарал, зүтгэл, тэсвэр тэвчээр их шаардана. Хийл хөгжим тоглож сурах гэж хичээж байгаа бол тэвчээртэй байгаарай. Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг үнэн байх.
| Б. Дөлгөөнзаяа: Хийл хөгжим тоглох бүрт дахин давтагдашгүй мэдрэмж төрдөг |
|
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |