Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаагийн “Тэд бидний тухай” буландаа Герман Улсын нийслэл Берлин хотод төвтэй “BNE” сэтгүүлийн нийтлэлч Антонио Грасеффогийн “Заяа нь хаясан” монголчууд ам.долларын хомстол дунд зовж байна” гэсэн гарчигтай нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
ОХУ, Украины асуудалтай холбоотойгоор өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээс хойш төгрөгийн ам.доллартой харьцах ханш эрчимтэй унаж, инфляц өссөөр байна. Үүнд дайны нөлөөгөөр байгалийн хий, эрчим хүч, улаан буудайн үнэ нэмэгдсэн зэрэг хэд хэдэн шалтгаан зонхилж байгаа юм. Бүр цаашилбал, БНХАУ-ын “ковид тэг”-лэх бодлоготойгоор холбоотойгоор Монгол Улсын экспорт буурч, урд хөрш нь хилээ хааснаас үүдэн тус улсын ам.долларын “тогтмол” орлого буурчээ. Мөн дээрх шалтгаан нь Монгол Улс БНХАУ-аас импортын бараа, бүтээгдэхүүн татахад саад учруулсан нь Монгол Улс дахь өргөн хэрэглээний бараа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж, ариун цэврийн цаас, шүдний ооноос эхлээд бүх бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Түүнчлэн “Ковид-19” цар тахлын сүүлийн хоёр жилийн хугацаанд гаднын орнуудас ирэх жуулчдын тоо цөөрч, экспорт багассан нь Монгол Улсын ам.долларын нөөц багасах шалтгаан болжээ.

Монгол Улсад орж ирэх ам.долларын урсгал нь импорт, мөнгөн гуйвуулга, аялал жуулчлал, зээл, тусламжаас үүдэлтэй. Уг ам.долларын олонх нь Монголбанканд нөөц сан болон эргэлддэг. Харин Монголбанкнаас тус улсын ам.долларын нөөц хэр хэмжээтэй байхыг тодорхойлдог аж. Долоо хоногийн хэмжээ ямар байхыг тодорхойлсныхоо дараа үлдсэн хэсгийг долоо хоногт хоёр удаа арилжааны банкууд руу дуудлага худалдаагаар зардаг юм байна. Харин арилжааны банк бүр нь үйлчлүүлэгчдийн дундах эрэлт, хүлээлтэд тулгуурлан харилцан адилгүй үнийн санал гаргах аж.
Нийслэл Улаанбаатар хотод худалдаа эрхэлдэг валютын ченжүүдийн манайд өгсөн мэдээллээр өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр ОХУ-аас Украин руу довтлохын өмнөхөн оросууд Монголд ирж, их хэмжээний ам.доллар худалдаж авсан нь нийлүүлэлт буурах шалтгаан болжээ. Энэ асуудлаар “Украинд юу болж байгааг мэдсээр байж ченж, банкирууд яагаад хамаг доллароо оросуудад зарчихсан юм бол” гэж асуухад Монголын эдийн засгийн дата судлаач “Ченж, банкир эрэлт, нийлүүлэлтийнхээ дагуу л зах зээлийн ханшаар зардаг. Түүнээс бус макро эдийн засгийн хүчин зүйлд санаа зовдоггүй” гэв. Мөн дээрх асуултад Монголын нэгэн арилжааны банкны ажилтан “Монголбанкаас төгрөгийн ханшийн зохицуулалтад анхаардаг ч, ченж, банкируудын үйл ажиллагаанаас болж, тэгэх боломж байдаггүй. Монгол Улсад ченж, банкирууд бол үйлчилгээ үзүүлэгч гэхээсээ илүү бизнес эрхлэгчид. Ченж, банкирууд мэргэжлийн байгууллагын таамаглалаас үл хамааран өөрийн хувийн ханш гаргаж, валют зарж, авах нь зах зээлийн ханшид нөлөөлж байна. Тэд ямарваа нэгэн геополитикийн үйл явдлын үед мөнгөн тэмдэгтийн арилжаагаа зогсоохоос илүүтэй үнэтэй зарахыг боддог” гэлээ.
Өнөөгийн Монгол Улсад ам.долларын хомстол үүсэж, нийлүүлэлт буурч, эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд өдөр ирэх бүр “үнэ цэнгүйдэж” байгаа төгрөгийн дансаа ам.доллар руу хөрвүүлэх хүсэлтэй байгаа юм байна. Эрэлт нэмэгдсэн, үнийн өсөлт гэх зэрэг шалтгаантай холбоотойгоор өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард Монголын арилжааны банкууд болон валют арилжааны “Найман шарга” захад валют арилжих дээд хэмжээ тогтоож, хязгаарласан. Тухайн үед ч Монголбанкнаас “Эмнэлгийн тусламжийн зардал, гаднын их, дээд сургуулиудын сургалтын төлбөр шилжүүлэх зэрэг яаралтай үеийн хэрэгцээнд их хэмжээний ам.долларын гүйлгээ хийхэд ямар ч асуудал тулгарахгүй. Валют хөрвүүлэх хязгаарлалтад Монголбанк оролцоогүй. Арилжааны банкууд валютын хязгаарлалт тогтоосон” гэж мэдэгдсэн. Монгол Улсад тогтоосон валют хөрвүүлэх хязгаарлалт нь гуравдугаар сард 50 сая төгрөг буюу ойролцоогоор 16,550 ам.доллар байв. Харин дөрөвдүгээр сард 300 мянган төгрөг буюу 99.30 ам.доллар болтлоо буурсан байгаа юм.

Энгийнээр хэлбэл, Монгол Улсад банк, ченж, “Фэйсбүүк” гэсэн гурван үндсэн гадаад валютын зах зээл байдаг гэж хэлж болно. Хувь хүн, иргэд “Фэйсбүүк” платформ дахь “Валютын арилжаа, солилцоо” гэх зэрэг нэртэй группт гадаад валютаа өндөр үнээр борлуулдаг. Харин үүнээс нь харж үзэхэд, банк, ченж, “Фэйсбүүк” дээрх валютын үнийн хооронд хэдэн зуун төгрөгийн зөрүү гарч байгаа юм.
Жишээ болгоход, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын нэг иргэн “Фэйсбүүк” платформд “Ам.доллар 3140 төгрөгөөр авъя” гэсэн зар оруулахад тухайн групп дэх ченжүүд 3150-3160 төгрөгөөр худалдаалж байна. Харин арилжааны банкуудын ам.долларын ханшид авах нь 3470, зарах нь 3530 төгрөг байв. Мөн ченжүүд өөр өөрсдийн үнээ гаргасан нь нэг нь 3420 төгрөгөөр авч байхад нөгөө нь 3460 төгрөгөөр авах аж. Харин ямарваа нэгэн төв, худалдааны төвд байрлах ченжид ам.долларын үнэ 3510-3550 төгрөг байв. Тэгвэл яг тухайн өдрийн Монголбанкны ханшаар ам.доллар авах нь 3250, зарах нь 3551 төгрөг байсан юм. “Хар ухаанаар” бодоход “Фэйсбүүк” дээрээс 3150 төгрөгөөр ам.доллар худалдаж аваад банканд 3470 төгрөгөөр зараад зөрүү нь мөнгөөр нь хөрөнгөжих боломжтой. Харин тийм зүйлийг бодит болгож, Монгол Улс дахь валютын зах зээлийг гажуудуулахгүйн тулд арилжааны банкуудад валютын арбитраж хийх хатуу журам бий.

Монголд ам.доллароос гадна бусад валют ч хомстож байгаа гэнэ. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд ханган нийлүүлэгчдээ ашгаа шилжүүлэх, мөнгөн гүйлгээ хийхийн тулд ихэвчлэн их хэмжээний австрали доллар, канад доллар, фунт стерлинг болгодог аж. Гэсэн ч сүүлийн үед дээрх валют “Фэйсбүүк” платформд үзэгдэхгүй байгаа нь арилжааны банк, ченжүүд эрэлт ихсэж, нийлүүлэлт нь өссөн нь валютын ханш өндөр байгаатай холбоотой.

“Фэйсбүүк” пламформын Монголын гадаад валютын худалдааны группд ам.доллароос гадна юань их хэмжээгээр бэлэн байх аж. Гэвч ам.доллароос ялгаатай нь юань зарж байгаа ченжүүд нь холбоо барих утасны дугаар, цахим хаягаа үлдээж, ханшаа нийтэд мэдээлээгүй байв. Үүнээс харахад, худалдан авагч нь ченжтэйгээ холбогдож, үнийг нь асуух, нөхцөл бүрдвэл бага үнээр тохиролцож авч ч болох юм. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн арилжааны банкны ажилтан бидэнд өгсөн мэдээлэлдээ “Ханш нь чангарч байгаа валютууд Монголд хомс байгаа нь манай орны нөөц “буруу гар”-аар орж, цаашид үнэ нь маш их хэмжээгээр өсөж магад” гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Харин үүний үр дүнд гурван зах зээл, гурван валютын хооронд шилжих арбитражийн боломж ч гарч ирж болзошгүй.
Монгол Улс дахь ам.долларын хомстолоос үүдсэн тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын бизнес эрхлэгчид олон улсын төлбөр, тооцоо хийхэд хүндрэл тулгарч байна. “Оорцогийн хөндий” банк бус санхүүгийн байгууллагын ажилтан н.Төрболд хэлэхдээ “Цаг үеийн асуудалтай холбоотойгоор зөвхөн бизнес эрхлэгчид төдийгүй иргэдэд ч хүндрэлтэй байна. Жишээ нь, би нэг өдөр Худалдаа хөгжлийн банкны виза картаараа төлбөр хийх гэсэн боловч, өдрийн хязгаар нь 330 ам.долларт хүрсэн тул хийж чадаагүй. Харин ийм үед бусад компани, аж ахуй нэгж гадаад худалдан авалт хийхдээ өөр валют ашиглаж байгаа гэж бодож байна” гэсэн юм. Тэрбээр “Ойрын гурван сарын дотор ам.долларын ханш монгол төгрөгтэй харьцах дээд хэмжээндээ хүрнэ” гэдэгт итгэлтэй байгаа гэв.

Мөн Төрийн банкны зээлийн менежер н.Нараа бусад гадаад валютын талаар “Хүмүүс төгрөгөө гадаад валют руу хөрвүүлэхийг хүсэж байгаа ч, чадахгүй бололтой. Одоо байж болох хоёрхон сонголт нь ам.доллар, юань. Юанийг арилжааны банкууд, ченжүүд болон хувь хүн, иргэд “Фэйсбүүк”-ээр дамжуулан их хэмжээгээр нийлүүлж байгаа нь олон улсын төлбөр, тооцоонд тийм ч их нөлөөлөхгүй. Харин ч энэ үед өөр шийдэл гаргах боломжгүй гэдгийг л харуулж байна” гэсэн тайлбар өглөө.
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголчууд ам.долларын хомстол дунд “зовж” байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |