Өсгөх боломжгүй гэх шалтгаанаар нялх хүүхдээ орцонд хаясан 21 настай эмэгтэйн хавтаст хэргийг бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, өөрийн төрүүлсэн хүүхэд болох 20 хоногтой А.А-ийг 2026 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн нутагт байрлах 115 дугаар байрны таван давхарын 39 тоотын үүдэнд хаясан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Гэрч Ч.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гатал хоёрдугаар сарын 17-ны өглөө 07:00 цаг өнгөрөөд сэрэхэд тухайн байрны таван давхарт хүүхэд уйлах чимээ гарсан. Тэгээд би ороо хурааж, гэрийн хогоо хаяхаар уйлснаас хойш 20 орчим минутын дараа гарч шатны хэсэгт хогоо тавьчхаад гэр лүүгээ орох гэхэд манай хаалганы баруун талд байрлах 39 тоот айлын үүдэн дээр цайвар манцуутай хүүхэд уйлж байхаар нь би очихгүйгээр охин Б.Цэнгэлмааг дуудсан. Тэгээд охин гарч ирээд харчихаад цагдаагийн байгууллагад дуудлага өгч, уйлаад байсан учраас аваад тэврэхэд нь духан дээрээ хөө түрхсэн байдалтай хүүхэд байсан” гэх мэдүүлэг.
Гэрч Б.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 02 дугаар сарын 17-ны өглөө 07 цаг өнгөрч байхад ээж намайг сэрээж орцонд нэг хүүхэд уйлаад байна гэхээр нь би гарч харахад бид хоёрын байсан 40 тоот байрны баруун талын айл болох 39 тоот айлын яг үүдэнд нь цайвар цоохор өнгийн манцуутай хүүхэд уйлж байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгчөөд хүүхдийг авч тэвэрэхэд духан дээр нь хөө түрхэж хоёр гарт нь бээлий өмсгөсөн байдалтай нярай хүүхэд байсан. Тэгээд удалгүй цагдаа болон эмнэлэг ирээд хүүхдийг аваад явсан” гэх мэдүүлэг
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Б.Аын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1-т заасан “Хүүхдийг хаях” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ад 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
| ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ |
|
Нийтийн тээврийн 15 чиглэлийн маршрутыг түр хугацаанд өөрчилжээ
2026-07-31 14:00:41
Тайландаас “Modun Wolves” “U18” насны баг мөнгөн медаль хүртжээ
2026-07-31 13:57:28
КОП17-Д ТАНИЛЦУУЛАХ МАНАЙ ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭДИЙНЭ САНХҮҮЖИЛТ ТАТААД ЭХЭЛЖЭЭ
2026-07-31 13:42:01
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт болжээ
2026-07-31 12:32:17
“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана
2026-07-31 12:12:35
Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ
2026-07-31 11:39:56
Б.АРИУНЗУЛ ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН ФОТО АГШИН
2026-07-31 11:37:59
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-07-31 11:34:19
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 иргэний амийг аварчээ
2026-07-31 11:10:49
Монголын үндэсний спортын VIII наадмын нээлт боллоо
2026-07-31 08:49:01
Монгол, Японы стратегийн V зөвлөлдөх уулзалт Токио хотод болов
2026-07-31 07:13:10
Монгол, Хятадын Консулын XXIV зөвлөлдөх уулзалт боллоо
2026-07-31 07:08:03
Б.Ариунзул чөлөөт бөхийн “U17” ангиллын дэлхийн аварга боллоо
2026-07-31 06:38:34
ЗУРХАЙ: Үс засуулах буюу үргээлгэвэл өнгө зүс доройтно
2026-07-31 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, бороо орохгүй
2026-07-31 06:00:00
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ
2026-07-30 16:19:21
АҮЭБЯ: БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо
2026-07-30 16:01:20
ЖҮДО БӨХИЙН “АРА ОПЕН-2026”-ГИЙН СҮҮЛИЙН ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-07-30 14:53:41
ТААНАГҮЙ ГОВЬ
2026-07-30 13:53:56
ТАНИЛЦ: Өнөөдөр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дараах байршилд цахилгаан хязгаарлана
2026-07-30 13:33:45
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ардчилсан намын засаглаж байгаа аймгийн Засаг даргыг нь огцруулаад, ажил хийх боломжгүй болгож байгааг бид эсэргүүцэж байна
2026-07-30 12:47:45
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн бэлэн байдлыг хангах асуудлаар хуралдав
2026-07-30 12:19:04
ТАНИЛЦ: Ирэх сард болох тоглолтууд
2026-07-30 11:28:36
УЛСЫН НАЧИН Д.ЦЭРЭНТОГТОХЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
2026-07-30 11:25:17
2026-07-30 07:21:51
Элчин сайд Г.Байгалмаа итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-30 07:10:00
Дарханы соёлын салбарт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж олгов
2026-07-30 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороо орно
2026-07-30 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу үргээлгэвэл өвчин ирнэ
2026-07-30 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |