Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогчийн төлөөлөгч *** шүүх хуралдаанд: “Манай гэр бүл тавуулаа байсан. ***сая хэллээ өвөө, эмээ нь өсгөсөн. Миний төрөн эгч олон жил Солонгост ажилласан. Би өөрөө Америкт сурч байсан. Өвөө, эмээ нь *** өсгөсөн. Дөрвөн том хүний дунд ганц жоохон хүүхэд байсан учраас хүүхдийнхээ хувьд ганцаараа өссөн. ***ээждээ маш их хайртай. Ээж нь сургууль соёлтой, эрдэм боловсролтой бүх зүйлээ зарцуулсан. Гэхдээ том хүмүүсийн харилцаа жоохон хүүхдээс хол хөндий байдаг юм байна даа гэж бодож байна. Аав маань 2015 онд нас барсан. Эмээ нь 72 настай хөгшин хүн байгаа. Хоёр хөл нь муу явж чадахгүй хагалгааны заалттай. Хүү минь хэзээ гарч ирээд эмээгээ үүрээд явах бол гэж байнга асуудаг. Миний хувьд ээж, ***гэсэн хоёрхон хүн л байна. Би анх энэ хэрэг гарсны дараа ***яагаад ч ийм зүйл хийхгүй өөр хүн байгаа байх гэж бодоод байсан. Ерөөсөө ийм зүйл болно гэж бодоогүй. Үнэхээр итгээгүй. Эхний хэдэн сар *** ерөөсөө уулзаж чадаагүй. Анужин прокурор дээр хэрэг шилжсэний дараа эхний өдрөөсөө бид хэдийг уулзуулсан тэрэнд нь их баярласан. Ээж бид хоёроос уулзах болгондоо уучлалт гуйсан. Үнэхээр харамсалтай байна. Одоо хүртэл ойлгож чадахгүй байна. Бүхэл бүтэн зургаан сар өнгөрсөн байна. 27-хон настай амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хүүхэд. Ийм хэрэг болоогүй бол одоо сургуулиа төгсөх гээд явж байгаа. Ажилд орно ээжийгээ тэжээгээд явж байх байтал Идэр залуу насан дээрээ ийм том алдаа гаргачихлаа. Ээжийгээ их л зовоож байна гээд бодчихсон юм болов уу даа гэж бодож байна. Ээжийгээ зовоохгүй гээд ийм зүйл хийсэн байх гэж бодож байна. Бүх насаараа харамсаад барахгүй байх гэж бодож байна. Би ойрхон байгаагүй ч гэсэн яг өөрийн хүүхэд шиг бодож өсгөдөг байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Уг нь бол маш зөөлөн дэмтэй тустай эмэгтэй хүүхэд шиг зөөлөн өссөн. Шүүхийн өмнө хэлэхэд мэдээж хуульд заасан хариуцлага үүрнэ гэхдээ хуульд зааснаар хамгийн багаар хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Одоо энэ хүүхдэд өндөр настай эмээ бид хоёр л байна. Манай гэрт өөр ямар ч хүн байхгүй их цөөхүүлээ байдаг. Цаашдаа яаж амьдрах юм бэ яаж хүүгээ хүлээх юм бэ, ийм залуу насандаа ийм муухай хэрэг хийлээ. Хүмүүжихэд нь боломж олгооч гэж шүүхээс хүсэж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...Миний төрсөн эгч *** нь 1974 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр ***гийн том охин болж Улаанбаатар хотод мэндэлсэн. Аав маань 2015 онд нас барсан юм. Эхээс эгч бид хоёр л байдаг, өөр ах, дүү байхгүй. Хүүхэд байхдаа эцэг, эхийн гар дээр дөрөвдүгээр хороололд өсөж торнисон. Арван жилдээ Нийслэлийн 47 дугаар дунд сургуульд 1981 оноос 1991 онд суралцаж төгсөөд, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүнсний технологийн сургуулийг Хоолны технологич, инженер мэргэжил эзэмшиж төгссөн. Их сургуулиа төгсөөд “Чингис” зочид буудлын ресторанд тогоочоор 8-10 жил ажиллаж байгаад Бүгд Найрамдах Солонгос Улсад гэрээт ажилчнаар хоёр удаа, нийт найман жил явж байсан. Миний санахаар 2023 онд Бүгд Найрамдах Солонгос Улсаас гэрээний хугацаа нь дуусаад Монгол Улсад ирсэн. Эгч маань 1998 онд арван жилийн ангийнхаа Улаанхүү гэх залуутай хайр сэтгэлийн холбоотой болж, Н.*** тэр жилдээ төрүүлж, Улаанхүү нь хамтран амьдрахгүй гээд салж явснаас хойш одоог хүртэл холбоогүй байдаг юм. Эгч минь Солонгос хэлээр уншиж, бичиж, ярьдаг. Ингээд Монголд ирснээс хойш хүүтэйгээ ***од амьдарч байсан юм. Эгч минь ээж, надтай, хүүтэйгээ маш ойр дотно харилцаатай, өөрөө даруухан зантай, маш сайхан амттай хоол хийдэг, хүүдээ бүх зүйлээ зориулдаг, тэр хоёр бие, биедээ маш их хайртай байсан. Эгч 55 нас хүртлээ буюу “тэтгэвэртээ гартлаа Солонгост очиж ажил төрөл хийе, *** сургуулийнх нь диплом ирээд ажил төрөл хийгээд, одоо үерхэж байгаа охинтойгоо амьдраад цаашид гэр бүлээрээ сайхан амьдарна” гэж төлөвлөн ярьдаг байсан. Сүүлийн хугацаанд эгч минь сэтгэл санаа нь өөрчлөгдсөн, ямар нэгэн зүйл ажиглагдаагүй. Хүүтэйгээ гэр бүлийн бусад гишүүдээс илүү аминчхан харилцаатай байдаг. Архи, тамхи хэрэглэдэггүй байсан. *** 1998 оны долдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод миний эгчийн ганц хүү болж төрсөн. Хүүхэд нас нь Орос тавдугаар цэцэрлэгт хүмүүжиж, нэгдүгээр сургуульд 1-8 дугаар ангид суралцаж байгаад, 9-10 дугаар ангиа “Шинэ эрин” сургуульд суралцаж төгссөн. Математик, физикийн хичээлдээ дуртай, маш сайн сурдаг байсан. Арван жилээ төгсөөд Хүмүүнлэгийн их сургуульд хоёрдугаар курс хүртлээ сураад, Америкийн Нэгдсэн Улсын Калифорниагийн Их сургуульд компьютерын инженер мэргэжил эзэмшсэн. 2021 онд дөрөвдүгээр курст сурч байх үед нь Корона вирусын халдварын улмаас Монгол Улсад эргэн ирж, үргэлжлүүлэн Монгол Улсаасаа цахимаар суралцаж байсан. Сургуульдаа шалгалтаа өгчихсөн, дипломоо ирэхийг хүлээж байсан юм. *** манай аав ***, ээж *** нар өсгөсөн. Учир нь эгч маань тэр үед Солонгос явчихсан, аав нь салаад явчихсан байсан. Зан аашны хувьд зөөлөн, дуугай төрлийн, даруухан, ээждээ маш их хайртай, хоол сайн хийдэг, ааваас хойш эмэгтэй хүмүүс дунд өссөн учраас цэвэрч, хүмүүжилтэй, тусч зантай хүүхэд байгаа юм. Архи, тамхи хэрэглэдэггүй. Нэг охинтой үерхэж байгаа гэж сонсож байснаас биш би тэр охиныг нь харж байгаагүй. Эгч ***хоёр хэвийн харилцаатай байсан. Энэ хоёр хэрүүл маргаан болж байсан удаа ч байхгүй. Бие биедээ маш их хайртай, хоорондоо аминчхан харилцаатай байсан. Би эгч ***ийн гэрийн хажуу талын хаалганд амьдардаг ээж ***ийг эргэж очдог бөгөөд миний хувьд тусдаа гарчихсан юм. 2024 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр би ээжийг эргэхээр очиход эгч хоол хийчихсэн гэрт нь байсан ба тэгэхэд эгчтэйгээ уулзсан. Харин *** тэр өдрөөс хоёр хоногийн өмнө гэрт нь уулзсан. Надад тухайн үед ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй, хэвийн байсан. ...Амь хохирогч *** Солонгос Улсад 10 гаруй жил ганцаараа ажил хөдөлмөр хийж байгаад ирсэн. Ирснээс хойш маш их ядарсан, турж эцсэн юм. Харин ***нас биед хүрсэн учраас одоо ээжийгээ баярлуулах цаг нь болсон гэж үзэж, мөн *** ирээдүйг бодсондоо түүнийг “ажил төрөл олж хий, сурч байгаа сургуулийн чинь диплом юу болж байна, ирж байгаа юу” гэх зэргээр сардаа 1-2 удаа асууж шалгаадаг байсан. Харин ***нэг биш удаа “би өөрөө мэдэж байгаа шүү дээ, удахгүй сургуулиас хариу ирнэ гэж би хэлсэн шүү дээ, тэрийг яагаад дахин дахин асуугаад байгаа юм бэ” гэж цааргалсан өнгө аясаар хариулж байсан. Үүнийг ***“дээрэлхэж байна, ардуур муулж байна” гэж буруугаар хүлээн авсан байхыг үгүйсгэхгүй. *** одоо үерхэж байгаа охиноос гадна өөр охинтой үерхэж байгаа гэдгийг би амь хохирогчоос сонсож байсан. Тэр охинтой нь уулзаж, харилцаж байгаагүй. Гэр бүлийн зүгээс *** үерхэлтэй холбоотой ямар нэгэн хандлага гаргаж, нөлөөлж, харилцаанд нь оролцохыг оролдож байсан тохиолдол байхгүй. *** үерхэл миний болон эмээгийнх нь хувьд нууц, харин амь хохирогч энэ талаар сайн мэддэг байсан. ...Амь хохирогч *** маш их өмөөрч, муу үг хэлүүлдэггүй хүн байсан ...ба *** ямар нэгэн байдлаар загнах үед ***дуугай л сонсдог, өөдөөс нь өөрийгөө өмөөрөх, сөрж үг хэлэх зэрэг үйлдэл гаргаж байгаагүй. Хэлсэн үгийг нь гүн гүнзгий хүлээж авдаг. Энэ нь тодорхой цаг хугацааны дараа “ээж надад ингэж хэлж байсан” гэж ярих байдлаар илэрдэг байсан. Амь хохирогч Samsung маркийн гар утас, Iphone маркийн гар утас болон Tablet ашигладаг байсан. Манай гэр бүлийн зүгээс ийм зүйл болно гэж бодож байгаагүй. Яагаад Бат- Эрдэнэ ийм зүйл хийх болсон талаар мэдэхгүй байна. *** дутагдах, гачигдах зүйлгүй өсгөсөн, гэр бүлийн хувьд хангалттай боломжийн байсан. Яагаад ийм зүйл хийсэн гэдгийг яаж ч бодоод олохгүй байна...” гэжээ.
Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...Тухайн өдөр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр урьдын адилаар *** бид хоёр орой 23 цаг хүртэл утсаар ярьж байгаад унтацгаасан. Тэгэхэд надад ямар нэгэн сэжигтэй, сэтгэл хямарсан зүйл мэдрэгдээгүй. ...2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр 05:00 цагийн үед *** над руу залгахдаа “би ээжийгээ алчихлаа, би амиа хорлолоо, би муу хүн шүү дээ” гэж надад хэлсэн. ...Би тухайн үед юу яриад байгааг нь сайн мэдээгүй, дээр нь нойрмог байсан учраас ойлгож ядаж байх хооронд утсаа салгасан. Намайг эргүүлж залгаад ярихад “би амиа хорлох гэж байна” гээд байсан. Намайг эргүүлээд хэд хэдэн удаа залгахад утсаа авахгүй байсан болохоор нь би аавдаа тэр дор нь болсон үйл явдлын талаар хэлж, үүрийн 06 цагийн орчимд аавтайгаа хамт гэрийнх нь гадаа очсон. Би Н.*** гэрийнх нь орцыг мэдэхгүй учраас орж чадаагүй тул буцаад аавтай хамт гэртээ харьсан. Намайг гэртээ хариад ***эс дуудлага хүлээгээд сууж байхад цагдаагаас аав руу холбогдож, аав бид хоёрыг “*** гэрийн гадаа хүрээд ир” гэж хэлэхтэй зэрэгцээд *** над руу залгасан. Миний байгаа газрыг асууж “би амиа хорлох гэж байна” гэхээр нь би түүнд хандаж “би чиний хаана байгаа газарт яваад очъё” гэж хэлэхэд *** “зуслан дээрээ байна” гэж хэлсэн. ...Тэгээд би эхлээд цагдаа нар дээр очиж, цагдаа нарт зусланг зааж өгч явуулсан. ...Өөрийнх нь хувийн мэдээллийг үл таних хүн ашиглаад хоёр ширхэг гар утас зээлээр гаргуулж аваад, тэрнээс болоод “Стор пэй” (Story pay) нь Н.*** шүүхэд өгсөн талаар хэлж байсан. Надтай *** анх үерхэж эхлэхдээ “Болормаа гэдэг охинтой үерхэж байх үед бөөрний хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг гараад, *** тусалъя гэж хэлээд, нэлээд их хэмжээний мөнгө өгч байсан. Тэр мөнгө нь гэрийнхнийх нь мөнгө” гэж ярьж байсан. Тэр үед *** гэрээсээ явчихсан, тэгээд тэр охин нь ***эс салсан талаар хэлж байсан. *** надад өвөөгийнхөө талаар ярихдаа “бага байхад нь архи уудаг, гэрийн хүмүүсээ их зоддог, гэрээс нь хөөгөөд гаргачихдаг байсан. Тэгэхдээ ***д гар хүрч байгаагүй” гэсэн. “Эгчтэйгээ, эмээтэйгээ муудалцчихлаа, намайг хүн биш юм шиг үзэх юм, миний саналыг тоохгүй юм” гэж хэд хэдэн удаа ярьдаг байсан. Энэ байдал нь Н.*** сэтгэлээр унагаадаг байсан. Ээжтэйгээ сайн харилцаатай байдаг юм шиг санагдсан...” гэсэн.
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би *** гэдэг хүний талаар мэдэхгүй. Миний мэдэхээр манай охин ***тэй үерхэж байгаа гэж *** өөрөө надад хэлсэн. 2024 оны намар байх, ***, Н.*** анх гэртээ дагуулан ирж танилцуулж байсан. Тухайн үед уулзаж ярилцахад хэвийн, дөлгөөн тайван, өөрийн гэсэн үзэл бодолтой, шударга зантай, дажгүй сайн залуу шиг санагдсан. Ингэж би энэ залуутай нэг л удаа уулзаж байсан. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны үүрээр манай гэр бүл гэртээ унтаж амарч байхад охин *** манай өрөөнд орж ирээд “*** сонин юм яриад байна” гэдгээс өөр зүйл хэлэлгүй, бид хоёр түүний хороололд байх гэр рүү нь шууд явсан. Явж байх замдаа охин ***тэй холбогдох гэж оролдсон боловч утас нь болохгүй байсан. Гэрийнх нь гадаа очсон боловч орцны кодыг нь мэдэхгүй байсан. Тэгээд гэртээ эргэж ирээд удаагүй байхад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс алба хаагч надтай холбогдож ***ийн талаар тодруулж, бид нарыг “Н.*** гэрийн гадаа хүрээд ир” гэж дуудахаар нь эргэж очоод цагдаа нартай уулзсан. Тэр үед *** маш их сандарсан байсан бөгөөд Н.*** зуслан руу явсан. Цагдаа нар тэндээс Н.*** барьсан. Бид нарыг Н.*** зуслан хүртэл явж байх замд нэг газарт зогсоож үлдээсэн. Миний хувьд тухайн өдөр Н.*** огт хараагүй...” гэжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Боржигин овогт ***ийн *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.*** 14 жил хорих ялаар шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 14 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар ногоон өнгийн гэртэй, хар өнгийн айфоне 15 про макс загварын гар утас 1 ширхэг, хөх өнгийн гэртэй, хар өнгийн Самсунг Галакси Эс-9 гар утас 1 ширхэг, ар хэсэгтээ хөх өнгийн тагтай, хөр өнгийн дэлгэцтэй Таблет 1 ширхэг хохирогчийн төлөөлөгч ***д буцаан олгож,
Ganzo гэх бичлэгтэй хар өнгийн хутга нэг ширхэг, үс мэт зүйл хоёр ширхэг, биологийн дээж 13 ширхэг, хөр өнгийн сүхний гэр, Ganzo гэх бичиглэлтэй хар өнгийн хутганы хуй нэг ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн алчуур нэг ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн дэвсгэр даавуу нэг ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн футболк нэг ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цэцэгтэй цагаан өнгийн хөнжлийн даавуу нэг ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн хөнжлийн даавуу нэг ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу нэг ширхэг, орны бүтээлэг нэг ширхэг, хөх өнгийн дотоож нэг ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд нэг ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** урьд цагдан хоригдсон 157 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР УНТАЖ БАЙСАН ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХАРГИСААР ХӨНӨӨЖЭЭ |
|
2025-06-27 11:06:41
2025-06-27 10:58:08
2025-06-27 10:54:29
2025-06-27 10:15:40
2025-06-27 10:13:02
2025-06-27 10:04:34
2025-06-27 09:59:34
2025-06-27 09:58:28
2025-06-27 09:16:31
2025-06-27 08:55:11
2025-06-27 08:40:41
2025-06-27 08:09:58
2025-06-27 08:00:00
2025-06-27 07:09:14
2025-06-27 07:00:00
2025-06-27 07:00:00
2025-06-27 07:00:00
2025-06-27 07:00:00
2025-06-27 07:00:00
2025-06-27 07:00:00
2025-06-27 07:00:00
2025-06-26 21:39:15
2025-06-26 19:45:29
2025-06-26 19:29:55
2025-06-26 16:29:06
2025-06-26 16:12:51
2025-06-26 15:56:57
2025-06-26 15:50:56
2025-06-26 15:36:49
2025-06-26 15:15:37
2025-06-26 15:11:40
2025-06-26 15:02:53
2025-06-26 14:43:33
2025-06-26 10:13:40
2025-06-26 10:09:58
2025-06-26 10:04:51
2025-06-26 10:00:39
2025-06-26 09:38:31
2025-06-26 09:17:10
2025-06-26 08:48:15
2025-06-26 07:02:51
2025-06-26 07:00:00
2025-06-26 07:00:00
2025-06-26 07:00:00
2025-06-26 07:00:00
2025-06-26 07:00:00
2025-06-26 07:00:00
2025-06-26 07:00:00
2025-06-26 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |