Нэгдүгээр хэсгийг ЭНД дарж уншина уу.
Хоёрдугаар хэсгийг ЭНД дарж уншина уу.
Гуравдугаар хэсгийг ЭНД дарж уншина уу.
17 нөхөд минь өдөр бүр, шөнө бүр над дээр ирдэг. Өөрөөр хэлбэл, миний амьдралын хором бүр 2017 оны аравдугаар сарын 21 шиг байдаг гэсэн үг. Тэд миний нүдэнд цуварч, бөөгнөрч, инээж, дуулж, хажууд наалдаж, жаргаж, долгилсон их хүсэл мөрөөдөл нь тодорч, алсарч, хашхирч нэг үзэгдээд, уул болон дүнхийх тэр ганцхан агшны мэдрэмж сэтгэлийг минь сэмлэсээр өнөөдрийг хүрлээ. Би өнөөдрийг хүргэлээ. Тэдний үлдээсэн гуниг, харуусал амьдын там гэж байдаг уу гэх хачин бодол төрүүлнэ. Үнэхээр байдаг болоод, байсан болоод би, бид үүнийг туулсаар яваа гэж үү хэмээн итгэнэ. Тэдний тухай, ослын тухай, хачин их уйтгар гунигийн тухай итгэж чадахгүй, итгэмээргүй үедээ би галзуурна, шанална, шархирна, хоосорно. Тэгээд л ууна. Хүмүүс надаас “Та галзуурсан гэж үнэн үү” гэж асуудаг. Тиймээ, би галзуурсан бас галзуураагүй. Үүний цаана олон шалтгаан бий. 17 нөхдөө зүүдэлж сэрдэг байсан тухай, бодоод, бодогдоод унтаж чаддаггүй байсан тухай ярьмаар, бас ярьмааргүй. Сэтгэлийн шаналан, өөртөө ногдсон зовлонг би хангалттай эдэлж яваа. Би ганцаараа зовоогүй, ганцаараа шаналаагүй гэдгээ мэднэ. Энэ тухай ярихдаа би хэн нэгнээс айж, бусдаас нууцалмааргүй байна. Би дөрвөн жил дотроо шатаж, үнс боллоо. Тийм болохоор бид хэн нэгнийгээ доромжилж, басамжилж, айлган сүрдүүлж, дайрч, бархирч, тонгорч, хазалж болмооргүй санагддаг юм шүү. Уулс сонсчих вий хэмээн бусдын өмнөөс зүрхшээх юм.

-САХАРТАЙ БОЛТЛОО АРХИ УУСАН. УУХГҮЙ БОЛ ҮХЭХ ШАХНА-
Осол болсон 2017 онд Отгонтэнгэрээс Улаанбаатар руу харуусал дагуулж ирсэн цагаас хойш би өөрийгөө архиар угжсан юм. Тэндээс Улаанбаатар хүртэлх зам дагуу цайны газар, дэлгүүрүүд надад архиар үйлчилж, байрныхан намайг амьд үлдсэнд баярлаж, дороо дэвхцэх нь халгүй архи бариад л ороод ирдэг байлаа. Тэр үед би аймшигт ослын тухай хором бодохгүй, санахгүй байхыг хичээхдээ архинаас татгалзаж байсангүй. Хундага, хундагаар, сав, саваар нь ууж байлаа. Бүр хоол, цайнаас илүү хоолой давж, нүдэнд бүрхсэн нулимсыг минь “арчиж” байсан юм. Яг л өвдөлт намдаах эм шиг. Уухгүй л бол үхчих шахна. Тэр он жилүүдэд архи надад үнэхээр ус, цас шиг олдож байлаа. Бүр сахартай болтлоо уусан. Гэхдээ би өвчтэй болтлоо архи уусандаа яагаад ч юм харамсахгүй байна. Харин одоо уухгүй байгаа гэхэд болно. Надад амьдрах, аж төрөх олон шалтгаан бий. Ядаж л би уулаа орхиогүй.
Би бол уулсын хүү. Бүр амиа өгөхөд ч харамсахгүй уулсын хүү. Би уулаа хэзээ ч орхихгүй гэдгээ мэдсэн. Энэ бодлыг надад уулын спортын гавьяат тамирчин Б.Гангаамаа мэдрүүлсэн юм. Учир нь, 2017-2018 онд би уул харахаас ч дургүй хүрч, үхтлээ айдаг байлаа. Уул надад энэ хорвоогийн хамгийн аймшигтай зүйл санагдсан. 2017 оны ослоос хойш сэтгэл санаа таагүй байсан болохоор ууланд гаралгүй жил болсон. Бүр дахиж явмааргүй санагдаж байсан шүү. Гавьяат тамирчин Б.Гангаамаатай бид хоёр найз болохоор 2018 онд би “Чамтай ууланд гарч үзмээр байна. Би чадах эсэхээ мэдмээр байна. Яах вэ” гэж асууж байсан юм. Гэтэл найз минь “Чи өөрөө шийдэх хэрэгтэй. Хэрвээ гарна гэх юм бол эхлээд 4051 метр өндөр Малчин хайрханд гараад үз. Би чамайг чадна гэж итгэж байна” гэсэн. Тэгээд би уулчидтай хамт Малчин хайрхныг зорьсон юм. Сэтгэл түгшүүртэй айдастай хэвээрээ л байсан. Гэхдээ би зориглосон, явсан. Уул руу мацахад хэцүү байсан. Бүр төсөөлж байснаас ч хүнд байлаа. Баруун гар талд цас нурж, зүүн гар талд хад асга нураад л ямар эвгүй байсан гэж санана. Гэхдээ би давж чадсан. Уулын оргилд хүрсэн, баярласан, сэтгэл сэргэсэн. Уулын оргилд хүрээд л Б.Гангаамаа “Насаа, чи чадлаа, чи чадлаа гэж” баяр хүргэсэн. Би ч баярлаж, эрч хүч, урам зоригтой болсон болоод ч тэр үү маргааш нь 4374 метр өндөр Хүйтний оргилд гарахаар шийдсэн. Би дахиад л хүрсэн. Дахин уултай учирч чадсан. Гэхдээ намайг дахин уулсын оргилд хүргэх ганцхан л ид шид, тарни байсан. Тэр цагаас хойш би оргилд хүрэх замдаа дандаа зээ охинтойгоо ярьдаг болсон. “Миний охин өвөөдөө хүч хайрлаарай” гэж амандаа, сэтгэлдээ шивнэдэг болсон. Би тийм хүчтэй болсон юм. Гайхамшиг биш гэж үү.

-МОНГОЛЫН ДЭЭВЭР БОЛОХ ХҮЙТНИЙ ОРГИЛООС 50 АЛТАЙН УУЛЫГ ДЭЭРЭЭС НЬ ХАРЖ БОЛДОГ НЬ ГАЙХАМШИГ-
Уулын оройд гарах, уулын бэлд буух мэдрэмжийг гарсан, буусан хүмүүс өөрсдийнхөөрөө мэдэрдэг. Яагаад гэвэл оргилд гарсан мэдрэмжийг тайлбарлаж чаддаггүй юм. Зүгээр л “Монголын дээвэр болох Хүйтний оргилоос 50 Алтай таван богдыг дээрээс нь харж болно” гэдгийг л хэлж чадна. Харин мэдрэмж болоод байгаль, хүний нандин харилцааг дураараа ярьж чадахгүй байна, би.
Би ослоос хойш 2019 онд Отгонтэнгэр хайрханд гороолохоор очсон. Тэгээд уулын бэлээс оргил өөд харж суухад 17 нөхөд нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож, яг л осол гарсан өдөр шиг санагдаж сэтгэл шимширч, уйлмаар болсон доо. Хоёр жилийн дараа бэлд нь ирчихээд санан дурсахгүй гээд ч яах билээ дээ. Хамт явсан уулчидтайгаа бидний хаана, яаж явсан, эрлийн ажиллагааг хэрхэн хийсэн талаар хэсэг хүүрнэж, сэтгэлдээ залбирсан. Хүнд зүгээр алхаад буучихдаг уул гэж байдаггүй юм. Бид толгодоос ч унаж, амиа алддаг юм шүү дээ. Уул уулын орой уулздаггүй гэдэг шиг бор толгод хүртэл хайрхан юм. 10-ыг нь үлдээгээд 17-г нь аваад явчихаж байна шүү дээ. Тэр осол, уулчдын үхэл миний өмнүүр таслагдсан. Гэхдээ би амиа аврах, амьдрахын талаар бодоогүй, тэдний хойноос гүйж, “Авраарай” гээд чарлаж буй найзынхаа биед мөсний сүхээ зоогоод ч болтугай аваад үлдэхийг, аврахыг бодсон тухайгаа өмнө нь ярьсан. Тэднийг аврахын төлөө би өөрт байсан ганцхан боломжоо ашигласан ч үүрд хожимдсон байсан. Үүрд гээд бодоод үз л дээ. Дэндүү харамсалтай.

Бид 1980 оноос найзалсан. Бид анх танилцахдаа ямар хүмүүс байсан яг тэр хэвээрээ биесээ түшилцсэн. Би Сэнгүүгийнхээ хүнлэг энэрэнгүй, нинжин сэтгэлийг хойд насандаа ч мартаж чадахгүй байх. Бид 1994 оноос Богд ууланд, 1995 онд Асралт хайрханд хамт гарч, уулын спортод илүү дурлаж, баясаж байлаа. Бид бие биеэсээ их зүйл сурсан юм. Тэр миний зүрхний анд, чин үнэнч нөхөрлөл минь байсан. Тэр намайг ууланд дурлуулсан. Гэхдээ намайг ууланд үлдээгээд тэнгэр болсон. Түүнээс хойш би тэнгэрт залбирч, зүрхэндээ нандигнаж, ихэнхдээ шаналж, гуниглаж явна даа. 17 нөхөд минь тэнгэрээс намайг, биднийг харж, ирэх аялалд минь аз хайрласаар байгаа гэдэгт итгэдэг” гэсээр сэтгэлдээ гүн харуусалтай, нүдэндээ дүүрэн нулимстайгаар уулчин Ж.Насанбат бидний яриа өндөрлөлөө.

Тэр ярьмаар, ярьмааргүй, нуумаар, нууцалмааргүй сэтгэл доторх бүхнээ дэлгэсэн юм. Гэхдээ түүний хүсэлтээр зарим зүйлийг дэлгэрэнгүй бичилгүй үлдээлээ. Тэр осол болсон өдрийн тухай ярихдаа хачин их багтарсан, уйлсан, санааширсан, зориглосон. Тэр миний, таны аавтай ижил сайхан хүн, сайн хүн болох нь нөхдийнхөө тухай дурсах бүрд нь мэдрэгдэж байлаа. Гэхдээ түүнд бидний ааваас ялгарах ганцхан шинж бий. Түүнийг нууц хэвээр үлдээе. Харин намрын энэ өдрүүдээр Отгонтэнгэр хайрхныг зорьсон уулчин залуусаар бахархах хэрэгтэй. Тэд эрсдэл туулна гэдгээ мэдэж байсан хэрнээ шантарч, ухарч, буцаагүй жаргалтайгаар хайрхны оргилд гарсан. Тэд хүсэл мөрөөдөлдөө хүрч чадсан. Харин 17 уулчин илүү өндөр оргилд хүрэхээр бүр дээшээ тэмүүлсэн. Тэд шантраагүй, хэзээ ч шантрахгүй. Уулыг уулчидтай нь хамт дээрээс нь харж байгаа гэж итгэнэм. Эрэмгий уулчдын зүрх, зоригт талархъя. Уулчдын ертөнц үүрд гэрэлтэй, эрсдэлгүй, өндрөөс өндөр байг...
| ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ ШИМШРҮҮЛСЭН ОТГОНТЭНГЭРИЙН ОСОЛ БУЮУ 17 ЗҮРХ ЗОГССОН НЬ-IV |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |