...Харийн нутгийн шоронд амьдралынхаа долоон жилийг өнгөрүүлж, яс, арьс болтлоо турж, хүний нүднээс гарсан амьтан эх орондоо ирж байсан гэхээр өрөвдөлтэй байгаа биз. Миний хань ийм л хатуу тавиланг туулж, Хятадын шоронгоос суллагдаж байлаа. Нөхрийг маань Лхайсүрэнгийн Нямдаваа гэдэг. Ховд аймгийн Мөст суманд төрж өссөн. Эхээс зургуулаа ч гэлээ хөгшин аав, ээждээ өргөгдөж, тэднийхээ гар дээр хүн болсон нэгэн. Харин намайг Сэрээтэрийн Нооноо гэнэ. Бид 1980 онд гэр бүл болж, зургаан хүүхдийн аав, ээж болсон. Саяхныг хүртэл хүний дайтай, сэтгэл тогтуун, элэг бүтэн, энх амьдарч байлаа. Хорвоогийн жамаар хань минь бурхны орныг зорьж, би хүүгийнхээ хаяанд, хэдэн малтайгаа хаваржиж байна. Ханийн минь харийн шоронгийн харанхуй өрөөнд хоригдох, халгайны шүүснээс өөр идэх юмгүй тарчилсан долоон жилийн эмгэнэлт түүх ингэж эхэлсэн юм.
Тэр жил Ховдын цэнхэр хязгаараас эх орны зүүн хил рүү цэргийн албанд олон ч аавын хүү мордсон юм билээ. Манай хүн Дорнод аймгийн Матад сумын цэргийн ангийн дугаар хороонд хуваарилагдсан гэсэн. Гэрээсээ гарахдаа “Гурван жилийн цэргийн албаа нэр төртэй хаагаад ирнэ ээ” гэсэн ч хөгшин ижий, аав хоёр нь хүлээж чадалгүй бурхан болсон. Төрүүлсэн аав, ээж нь Мөст сумандаа хүлээж байгаа ч гэсэн ойр дотно биш. Одоогийнх шиг эргэлт, цахилгаан, захиа гэж байгаагүй байх. Тийм учраас бараг л холбоо байхгүй. Нямдаваа маань 1949 онд төрсөн, харин би 1960 оных. Цэргийн албанд мордоход нь 10 гаруйхан настай жаахан охин байлаа. Тэгэхээр ямар ч харилцаа холбоо, сэтгэл алдрах зүйл байгаагүй. Хамар хашааны айлын ах хүү цэрэгт явж байна даа л гэж бодож байсан байх. Хань минь олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцүүлж, хүний адил албаа нэр төртэй хааж байсан гэдэг...
Гэр рүүгээ хэл дуулгасан юм байна лээ. “Цэргийн албаа сайн хааж, хэд хоногийн чөлөөгөөр шагнууллаа. Удахгүй очно” гэж хүнээр хэлүүлсэн байгаа юм. Аав, ээж хоёр нь “Чөлөөгөөр суллагдаад, удахгүй ирнэ” гээд ойр зуур бэлтгэл хангаад, хүлээсэн. Хэлсэн хугацаа нь ч, чөлөөнийх нь өдөр ч өнгөрсөн. Тэгээд тэр жил ирээгүй, дараа намрын суллагдах өдрийг гэрийнхэн нь хүлээсэн. Гэвч ирсэнгүй. Нямдавааг чөлөөний хуудсаар шагнуулсан тэр үед Батлан хамгаалах яамнаас зээрийн бригад гарч, ангид нь очсон юм байна лээ. 100 гаруй машинтай, хэд хэдэн бригад цагаан зээр агнаж, хүнсээ базаахаар болсон нь тэр. Газар, газрын аавын хөвгүүд цэрэг армийн хүнсэнд дайчлагдсан гэсэн үг. Цаг үе тийм байлаа шүү дээ. Тэгээд манай хүн анд явах хорхойтой учраас чөлөөнийхөө хуудсыг урж хаяад, зээр агнах бригадынхантай нийлчихсэн гэсэн. Хорооныхоо захирагчаас “Би чөлөөгөөр явахаа болилоо. Харин ангийн бригадад оруулж өгөөч” гээд гуйсан байгаа юм. Нөгөөдүүл нь ч зөвшөөрсөн. Сар орчмын хугацаанд зүүн хилээр зах замбараагүй зээр агнасан учир норм, тушаал нь ч дуусах дөхсөн. Гэтэл нэг шөнө дэд хурандаа Л.Бат-Очир гэдэг хүнээр ахлуулсан зээрийн бригад Матад сумын урд хэсгээр давхилдсан юм байна л даа. Тэдэнтэй хамт дахиад нэг машин цэрэг явж байсан гэсэн. Л.Бат-Очир дэд хурандаагийн суусан машинд Сүхбаатар, Говь-Алтайн хоёр цэрэг, жолооч С.Пэрэнлэй, Л.Нямдаваа нар явсан. Хоёр цэрэг нь машиныхаа тэвшин дээр, нөгүүдүүл нь дотроос агнах маягтай явсан юм уу даа.
Тэр шөнө цөөн тооны зээр агнасан гэж байна лээ. Шөнөжин явсаар байтал тэнгэр муухайрч, цасан шуурга болж, төөрчихсөн гэсэн, тэдний машин. Хамт явсан машиных нь гэрэл ч харагдахаа больж, зүг чиг заагч нь ч ажиллахгүй байсан гэсэн. Нэгэндээ дохио өгдөг эд байдаг юм байна л даа. Тэрийг хэд буудуулаад дуусчихсан юм байна лээ. Тэгээд тэр шөнөдөө хээр хоноод, үүрээр хятадын хилийг давчихсан байсан гэсэн. Цасан шуурган дундаас гэнэтхэн л цагаан хувцастай хятадын баахан цэрэг гараад ирсэн гэсэн. Жолооч нь машинаа ухасхийгээд хөдөлгөх гэсэн боловч яаж чадаагүй. Тэгээд ахалж явсан даргынхаа, өөрсдийнхөө нэр, мөрдсийг хуулж аваад, тэвшин дээрх зээрийхээ дундуур шидэхээс өөрийг хийж чадаагүй. Тэр хооронд дарга нь “Хил зөрчсөн байна, хэдүүлээ. Баригдах нь тодорхой боллоо. Авч яваа бичиг баримтаа устгаж, ам нээхгүй, амь нэгтэй байгаарай” гэх утга бүхий зүйлийг хэлсэн гэсэн. Ингээд л цэргийн албанаас хил зөрчигч болж, Хятадын шорон руу ачигдсан юм байна лээ. Анх тэднийг нэг байшинд оруулж, дөрвөн буланд суулгасан гэсэн. Тэгээд удалгүй машинаар хол замд авч яваад, ахиж уулзуулаагүй гэсэн. Нүдийг нь боож, толгойг нь хэд хэд эргүүлээд машинд суулгасан. Ингээд л хаашаа явж байгаагаа мэдэх боломжгүй болж, долоон жил амьдын тамд унасан байдаг юм.
Зах замбараагүй байцаалт, залхаалт, яргалал, харгис өдрүүд ингэж эхэлжээ. Өдрийн тал давхисаар хөлдүү, цементэн шалтай байшинд хүргэсэн байгаа юм. Тэгээд “Яагаад хил зөрчсөн бэ. Танай улс хэдэн цэрэгтэй вэ” гэх хариултгүй асуултаа зогсоо зайгүй асуух болж. Яаж ч хариулсан, хариулахгүй байсан ч зодуулна. Харийн цэргүүдийн харгислал, хэрцгий байдал хэрээс хэтэрч байсан ч шүд зуугаад тэвчсэн. Тэвчихээс өөр ямар ч сонголт байхгүй. Өдөр, шөнийн алинд ч бараг унтаж байгаагүй гэдэг юм билээ. Өглөө, өдөр, оройдоо хаалганы завсраар халгайны балга шүүс өгдөг байсан гэсэн. Тэрийг нь уухаар хоолой түлэгдэж байгаа юм шиг болдог ч өлсөхгүй. Заримдаа наранд гаргаж, салхилуулна. Гэнэтхэн агаар салхи мэдрэхээрээ ухаан алдаад уначихдаг байсан. Нэг удаа ухаан алдаж унахад нь цэргүүд чирж, байшин руу оруулах гэж байхдаа хаалганд гарыг нь хавчуулаад хугалчихсан гэсэн. Хүний яс чинь хугарч, хэмхэрч байгаа нь аймшигтай мэдрэгддэг. Хоёр, гурван хэсэг лав хугарч, тэвчихийн аргагүй болтол өвдөж, орилж байхад нь цэргүүд оруулаад л хаячихсан. Хэд хоног байцааж, нар салхи үзүүлээгүй. Хаалганы завсраар өнөөх халгайгаа бол өгсөөр л байсан. Тэгж байгаад л өөрөөрөө эдгэсэн гэдэг юм. Хамт явсан хүмүүсийнх нь бараа сураг байхгүй, гав ганцаараа үлдчихсэн юм шиг санагдаж байсан гэдэг. Хятад цэргүүд нус, цэрээ өмнө нь хаях, нүүр рүү нь нулимах энүүхэнд. Тэрийг нь идэхээс өөр арга байгаагүй л гэж ярьдаг байсан даа.
Нэг газартаа байлгаад байхгүй. Байсхийгээд л хааш нь ч хамаагүй аваад явчихдаг. Ингэхдээ өнөөх нүдийг нь боож, гарыг нь гавлаж, толгойг нь эргүүлдэг хэвээрээ. Нэг удаа нүдний боолтныхоо завсраар хартал баахан хөгшид, хүүхдүүд уйлалдсан гудамжаар явж байсан гэсэн. Араас нь дөрвөн УАЗ-469 машин дагаад явж байсныг харсан байгаа юм. Үнэндээ, Монголын цэргүүдийг нэг нэгээр нь ачаад, ойрхон л авч яваад байсан юм билээ.
Гэрийнхэн нь шар махтайгаа хатсан. Үхсэн, амьд нь мэдэгдэхгүй, ямар ч сураггүй болохоор аргагүй биз дээ. Харин ижий нь дандаа “Миний хүү амьд яваа. Удахгүй хүрээд ирнэ ээ” гээд хүмүүст яриад явж байдаг байж билээ. Тэгж тэгж 1979 онд суллагдах болсон. Манай улсын албаныхан цэргүүдийнхээ араас зогсолтгүй арга хэмжээ авсан юм билээ. Тэгээд хоёр улсын хэлэлцээрийн дагуу тэднийг эх оронд нь буцаахаар болжээ. Нэг өдөр түүнийг шоронгийн даргын өрөөнд дуудаад яваад ороход хамт баригдсан хүмүүс нь сууж байсан гэдэг. Гэхдээ нэгийгээ таних аргагүй болтол турж, нүднээс гарсан байсан гэсэн. Хоорондоо ямар ч хэл ус, мэнд ч байгаагүй гэж байна лээ. Тэр долоон жилийн хугацаанд тэгж туйлдаа унацгаасан байдаг.
Тэд эх орон руугаа явахаар болсноо тэгж сонссон ч бүгд л "Амьд очиж чадах болов уу" хэмээн эргэлзэж байсан гэдэг. Тэндээсээ шууд гарч, эх орныхоо хилээр давж, долоон жилийн дараа нутгийнхаа шороог атгаад уйлж байснаа байнга ярьдаг байлаа даа. Суллагдсан даруйд нь гэр рүү нь явуулаагүй. Эхний хэд хоног хорьсон юм шиг байна лээ. Бас асрах зорилгоор амралт, сувиллын газар хоёр сар орчим байлгасан гэдэг. Ингэж есөн жилийн дараа Ховдын цэнхэр хязгаартаа ирсэн дээ, миний хань.
Бид гэр бүл болцгоосон. Хань маань тэр жилээс хойш нутгаасаа гараагүй. Малаа маллаж, хэдэн хүүхдээ өсгөх гэж чимээгүй хөдөлмөрлөсөн. Анхандаа манай хүний Хятадын шоронд хоригдож байсан тухай нь яриулах гээд сум, нутгийнхан хонон өнжин манайд ирдэг байлаа шүү дээ. Мөн ч олон хүнд харийн нутгийн хорих байгууллагын харгислал, тамлалыг ярьж өгч, нүдэндээ нулимстай байсан сан. Хорь гаруйхан настай цэргийн албанд мордсон хүү 30 нас хүртлээ харийн шоронд хоригдсон гэхээр мөн ч хэцүү байгаа биз. Хамт явсан хүмүүстэйгээ олигтой ч үг сольж чадалгүй салцгаасан юм байна лээ. Дараа нь уулзаж чадаагүй. Сүхбаатарын С.Пэрэнлэй гэдэг залуу ханийг минь хайгаад, Мөст суманд ирсэн гэдэг. Тэр үед нь манай хүн олон хоног малын эрэлд явж таараад, тэд уулзаж чадаагүй. Миний хань хэнд ч гомдож, харамсаж байгаагүй. Эр хүн шиг эр хүн байсан. Бас "Эх орныхоо нууцыг хадгалаад ирсэн юм шүү" гэж бидэнд ярьж, өөрөөрөө битүүхэн бахархсаар энэ хорвоогоос буцсан даа.
2026 он.
| ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ... |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |