УИХ-ын сонгуулийн II тойрог Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгаас гишүүнээр сонгогдсон Очирбатын Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат. Хөдөө аж ахуйн их сургуулийг дүүргэсэн, 2006 оноос хойш Бургастайн гааль, Эрдэнэтийн гааль, Гашуун сухайтын гаальд гаалийн байцаагчаар ажилласан намтартай ч 2014 онд Говь-Алтай аймгийн Засаг даргаар гэнэт томилогдсон нь дуулиан болж байлаа. 2016 онд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, 2017 оноос Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтайгаас нэр дэвшээд унасан ч ахиад л ядах юмгүй Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдсон шийртэй эр. Байцаагчийн албан тушаалаас аймгийн Засаг даргаар дуртай үедээ томилогдож чаддаг нь үе тэнгийнхэн хийгээд намынхаа төлөө насаараа зүтгэсэн хүмүүсийн эгдүүцлийг хүргэсээр ирсэн. Гол нь О.Амгаланбаатар хувийн бизнесгүй хэрнээ улс төрд орсноосоо хойш орлого нь огцом нэмэгдсэн түүхтэй. Тэрбээр 2014 онд 17 сая төгрөгийн орлоготой хэмээн АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлж байсан бол 2023 онд дээрх орлого нь 20 дахин өсөж, 394 сая төгрөг хэмээн бүртгүүлсэн байдаг ч энэ нь хэт дарсан тоо гэдгийг эргэн тойрныхон нь ярьдаг. Өөрөөр хэлбэл, Засаг даргын сэнтийгээс задартлаа баяжсан хүний нэг бол О.Амгаланбаатар гэдгийг Говь-Алтайнхан төдийгүй Улаанбаатар дахь Саарал ордныхон анддаггүй гэх.
.jpg)
Улс төрд том артай, албан тушаалд суга татдаг ах нартай ч түүнд “Гаалийн” гэх хар түүх бий. Тэрбээр Говь-Алтай аймаг дахь Бургастайн боомтоор найман “Камаз” машинаар бохир ноолуур хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт нэр нь холбогдож, дуулиан тарьж байлаа. Гэхдээ О.Амгаланбаяр уг хэргийг нэг их удаалгүй “хаалгасан” гэгддэг. Үүнээс гадна 2020 оны сонгуульд нэр дэвшихдээ цэвэр усны саван дээр өөрийнхөө зургийг хэвлүүлэн тараасан нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн явдал болж, хууль, хяналтын байгууллагад шалгуулж байлаа. Гэхдээ энэ асуудал ч мөн тэгсхийгээд намжсан. Гол нь, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг нутгийнхан нь хууль бус алт олборлолтоор хагартлаа баяжсан гэх нь бий. Түүнийг нь нутгийн “ах”, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь баталж, “Нарансэвстэйг нээх гээд яваад байдаг, хууль бусаар алт олборлуулагч, Говь-Алтай аймгийн Засаг дарга байсан хүн УИХ-д орчихсон сууж байна” хэмээн нэгэнтээ хэлж байлаа.
Энэ тухайд, Нарансэвстэйн боомтыг нээх ажилд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар үнэхээр хамгийн идэвх санаачлагатай оролцож, “Мазаалай байх нь битгий хэл амьд амьтан тэр хавьд байхгүй” гэж хэлтлээ улайрч яваа. Түүний ийн улайрахыг харсан нутгийнхан нь “О.Амгаланбаатар алтайчуудын хөгжил дэвшлийн төлөө биш, Нарансэвстэйн боомтыг нээлгэх “даалгавартай” Их хуралд гишүүн болсон юм байна” хэмээн гомдоллож, шүүмжилж байгаа гэсэн. Тэрбээр “Нарансэвтэйн боомтыг нээх нь баруун бүсийн хөгжилд өндөр ач холбогдолтой төдийгүй, Ази, Европыг холбосон эдийн засгийн гол коридор болно” гэж байгаа ч бодит байдал дээрээ түүнийг “Цөөнгүй жилийн өмнөөс тус боомттой хамгийн ойр орших Талын мэлтэсийн алтны орд газарт санаархагчдын гар хөл болсон” гэх хүн олон аж. Тодруулбал, манай урд хилээс 20-хон километрийн зайд Говь-Алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ сумын нутаг, Говийн их дархан цаазат газрын урд хилд 300 тонн алтны нөөцтэй Талын Мэлтэс орд гэж бий. “Ширхэг чулуу нь ч алт байдаг” гэж шагшигдаж ирсэн энэ орд өнгөрсөн гучин жил төрийнхөн төдийгүй тонуулчдын шуналыг хөдөлгөж ирсэн. Тэдэнд тулгардаг хамгийн том саад тотгор нь Говийн их Дархан цаазат газар гэх төрийн хамгаалалт. Мөн Нарансэвстэйн боомтыг өнөөдрийг хүртэл нээлгүй, хилийн зурвас, тусгай хамгаалалттай бүс гэж хамгаалж ирсэн учраас хэн нь ч гар хүрч чадаагүй гэсэн үг. Тиймээс л Нарансэвтэйн боомтыг нээж, Талын Мэлтэс орд газрыг хилийн зурвасаас гаргах сонирхолтой хүмүүс үе үеийн парламетад орж ирдэг. Энэ удаагийн парламентад О.Амгаланбаатар тэдний нэг болж орж ирсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, баруун бүсийг хөгжүүлэх нэрийн дор О.Амгаланбаатар Талын Мэлтэс алтны орд газрыг төрийн тусгай хамгаалалтын бүсээс гаргуулахаар санаархагчдын эрх ашгийг гүйцээхээр ийн улайраад байгаа гэж түүнийг хардаж буй.

Үнэхээр л баруун бүсийг хөгжүүлье гэвэл Нарансэвстэйн боомтыг нээхээс өөр олон боломж бий. Адаглаад Бургастайн боомтын хилийн нэвтрэх чадлыг нэмэгдүүлэхэд баруун бүсийнхэнд эдийн засгийн асар том боломж нээгдэнэ. Нарансэвстэйн боомтыг нээж байсан түүх манайд бий. Тодруулбал, С.Баяр, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хоёр ч удаа нээгээд, удалгүй хааж байлаа. Учир нь, эдийн засгийн үр ашгаас илүү үндэсний аюулгүй байдал алдагдах, орд газарт олон жил санаархаж, шунагсад Алтайн Өвөр говийн газар, нутгийг сүйтгэх, Монголд төдийгүй дэлхийд ховордсон мазаалай, хавтгай, бөхөн тэргүүтэй амьтан, ховор ургамал устгаж, үгүй болох ноцтой асуудал тулгарч, газар нутгаа хамгаалах гэсэн нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулснаар хааж байсан түүхтэй.
Өөр нэг анхаарал татаж буй баримт нь, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа БНХАУ-ын Ганьсу мужтай Бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах санамж бичиг байгуулсан байдаг. Гэхдээ учир мэдэх албаныхан, нутгийнхан нь “Санамж бичиг байгуулах нэрийн дор Нарансэвстэйн боомтыг нээх албан бус “даалгавар” авсан байж болзошгүй. Учир нь, УИХ-ын сонгууль болохоос өмнө Ганьсу муж руу удаа дараа явсан. Тэгж явахдаа сонгуулийн санхүүжилтээ босгосон байх магадлал маш өндөр” хэмээсэн байдаг. Энэ мэт баримтуудаас дүгнэхэд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Нарансэвстэйн боомтыг нээж, Талын Мэлтэс ордод санаархагчдын хүслийг гүйцээхээс гадна нутгийнхаа улстөрч ах нар, бөхийн дэвжээнийхэнд “өр”-өө төлөхөөр яарч байгаа нь илт бололтой.
| ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР |
|
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |