Эхний хэсгийг ЭНД дарж уншина уу.
Уншигч та бүхэнд “ЭРГЭЛТ.МН” мэдээллийн сайтын сурвалжлах баг одоогоос дөрвөн жилийн өмнө Отгонтэнгэр хайрханд 17 уулчин харамсалтайгаар амиа алдсан ослын талаарх бодит үнэнийг цувралаар хүргэж байгаа билээ. Бид Отгонтэнгэр хайрхны ослоос эсэн мэнд гарсан 10 уулчны нэг болох Ж.Насанбаттай уулзаж, яагаад ууланд авирах болсон, ямар учраас Отгонтэнгэр уулыг сонгосон, осол юунаас болж гарсан, 17 халуун амь тэнд яагаад үрэгдэх болсон бэ гэх зэрэг гунигт түүхийн хоёр дахь цувралыг таны өмнө дэлгэж байна.

Үүрийн гэгээ хаяарч байхад эхэлсэн дөрвөн багийнхан нар баруун тийш хэвийж байхад зорьсон газраа хүрсэн байдаг. Зорьсон газар нь Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэр буюу монголчуудын буян заяаг дааж явдаг догшин савдагт цаст цагаан оройт Отгонтэнгэр. Нутгийнхан цагаан уул хэмээн нэрлэж, нэрийг нь дуудахаас хүртэл цээрлэж ирсэн. Мөн авьяаслаг хүмүүсийн тархи, зүрхнээс урган гарсан дуу шүлэгт мөнхөрсөн уул билээ. Хөл доор нь хайлмагтаж, хатуураагүй зөөлөн цас өвдөг татна. Нэг олсонд орсон уулчид үүлсийн дунд дүнхийн харагдах уулын орой чигтээ алхаад л байжээ. Цагаан цас, нарны гэрэлд нүд гялбуулж, уулын оргил дөхөх тусам агаар сэрүү татуулж, Хангайн нурууны гайхамшигт уулс алган дээр тавьчихсан юм шиг л үзэгдэнэ. Шовх үзүүртэй уулс, энд тэндгүй мөнгөн аяганд ус хийчихсэн юм шиг мэлтэлзэн харагдах нуурыг дээрээс нь харах үгээр илэрхийлэмгүй сайхан ажээ. Уулчид дунд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг ёс жаягаа алдсан хүмүүс нэгээхэн ч байгаагүй гэнэ. Өглөө сүүнийхээ дээжийг өргөж, сүрлэг хайрханд тэргүүн дээр нь өөрсдийгөө гарах гэж байгааг чин сэтгэлээсээ залбиран даатгаж, гуйсан байдаг ажээ. Гэвч осол тэнд болсон. Холоос харахад намхан, дүнхийсэн хайрхан шиг л харагдаж байжээ. Харин өгсөх тусам, цавчим өндөр, хэн дуртай нь гүйгээд гарчих боломжгүй цаст уул гэдэг нь мэдэгдэж байлаа. Уулчдын бие хөлөрч, халууцуулна. Ийнхүү явсаар Отгон тэнгэр хайрхны буурал тэргүүн дээр уулчид хөл тавьсан байдаг. Уулын оргил хавтгай, хүмүүс зураг авахуулах боломжтой. Мөн түр амсхийж, ядарсан биеийнхээ чилээг ч гаргах боломж бүрджээ. Тэдний зогсож байгаа хадан байцын тэрүүхэн хөл доогуур нь том том шувууд далавчаа сүртэй гэгч нь дэвэн нисэлдэнэ. Ёстой л жигүүртэн шувуудын нисэх өндөр халилаас ч өндөрт гарцгаалаа, бид.


“Хэдүүлээ гарч, чадлаа. Ямар сайхан хангай вэ. Хүүе, тэрийг хар даа. Эндээс Бадархундага нуур ингэж харагддаг юм байна. Цүнхнээсээ далбаагаа гаргаарай. Ийм гоё газар гэж мэдээгүй шүү дээ. Би ямар азтай юм бэ. За багийн гишүүдээ баяр хүргэе. Миний зургийг ийм байрлалтай аваад өг. Нөгөө байгууллагын туг хаана байна вэ. Бүгд зогсоорой. Хурдан буухгүй бол нар жаргана шүү” хэмээн энд тэндгүй баяр хөөр болсон хүмүүс бие биенээ тэвэрч байлаа. Бүр зарим нь “Биднийг хайрхан минь сайхан хүлээж авлаа” гээд л баярлаж байв. Бас өөрийгөө, хамгийн хайртай хүмүүсээ уулын оргил дээр суугаад сэтгэл дотроо даатган залбирч байжээ. Хаашаа л харна хараа гүйцэмгүй тэнүүн талыг цасан дунд зогсчихоод ширтэх, жавартай салхинд хацраа илбүүлэн зогсох нь тийм гэхийн аргагүй эрч өгч байгаа ч юм шиг мэдрэмжинд умбуулж байсан.
Уулчид, сонирхогч болгон л ийм мэдрэмж, аз жаргалыг мэдрэх гэж өндөр, өндөр уулын оройг зорин гардаг биз ээ. Нар баруун тийш хэвийжээ. Яагаад ч юм жаргах гэж буй нарны улаан шаргал туяан доор цав цагаан цастай уулын оргил дээр тэд сүүлчийн удаа жаргалтайгаар инээж байгаа нь ярилцагчийн маань хийсэн бичлэгээс тодорхой харагдаж байлаа. Тэдний хэн хэн нь осол, тэр ч бүү хэл энэ орчлонгоос үүрд явах үхлийн цаг хугацаа, хором тийм ойрхон ирчихсэн гэдгийг мэдээгүй. Яг л ингэж жаргасаар зуун жил амьдрах юм шиг ахуйгаас тасарч, жаргалын дээд жаргалд хүрч байсан юм болов уу гэж яагаад ч юм бодогдож, гол зурдаг. Өөрөөр хэлбэл, осол болсон хэсэг рүү уншигч таныг дагуулан очих гэж байна.

Тэд хайрхны оройд 40-50 минут орчим болоод буухдаа хэн нэгний гэнэтийн санаачилгаар ангалын ирмэгээр 100 метр яваад авирч ирсэн үндсэн замдаа орохоор шийджээ. Ингээд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 17 хүн эхлээд хөдөлж, түүний араас хоёр олстой 10 уулчин дагаж явжээ. Тэд хөдлөөд 50 орчим метр явж байтал өмнө нь явсан уулчдын зүгээс тэнгэр ниргэж буй мэт түс, тас хийх аймшигтай чимээ гарч, бөөн цасан манан болсон байна. Яг тэр агшинд Н.Сүрэнжавын зүгээс “Бэхэлгээгээ хийгээрэй, авраарай” хэмээн чангаар орилох дуу сонсогдоод ганцхан хормын дотор тэдний сураг тасарч, би, бид 17 найзаасаа үүрд хагацсан...

Дөнгөж ард нь явж байсан миний хөлийн өмнүүр цас нурж, нэлэнхүйдээ цэнхэр мөс харагдахад цаана нь харанхуй ангал үзэгдэж байлаа. Би тэр үед мөснийхөө сүхийг нэг далайгаад л хоосон хоцорсон. Хавтангийн гулсалтыг үнэхээр юу ч зогсоодоггүй юм билээ. Би итгэж ядахдаа тэднийгээ доор “Амьд байгаа болов уу” хэмээн горьдож, нэрийг нь уул, ус, хад, асга цуурайтуулан дуудаж, орилж, бархирч, бачуурч, айж, сандарч, юу хийхээ мэдэхгүй зогсож, галзуурахаас наагуур болсон юм. Яг тэр мөчид миний охины “Аав аа, та доошоо унаж болохгүй шүү. Та үхчихвэл миний хүүхдийг хэн харах юм бэ” гэж хэлэх нь сонсогдох шиг болсон. Тэр үед өөрийгөө “Хий юм сонсож байна, галзуурч байна” гэж бодсон. Тэгээд миний ард явж байсан уулчид ирж, би өөрийгөө “Үхэж болохгүй” гэдгийг ойлгож байгаа ч сэтгэл зүйн хямралаас гарч чадахгүй, тэндээ “гацсан”. Ингээд л нар уулын цаагуур орж, амьд үлдсэн бидний амьд гарахын төлөөх тэмцэл эхэлсэн.


Ослын дараа бид үндсэн зам руугаа дөхсөн. Эхний хүн алхаа мөсөндөө зоогоод нэг метр орчим ахихад дараагийн хүн нь залгуулан алхаа зоож газар хороож хэсэг мөлхсөний эцэст бид хоёр хэсэг хуваагдан хонохоор болсон. Отгонтэнгэрийн оргилд удалгүй цасаар шуурч, хүйтний эрч чангарч, хөдөлгөөнгүй түр зогсоход цас биднийг нэвсийтэл дарж байлаа. Энэ дүр зураг ядарсан бидний сэтгэлийг улам бүр сэдрээж, бараг л “Амьгүй сүг” болгож байсан юм. Тэр үед бид цасанд дарагдаж үхэхгүйн тулд нэгнийгээ зүүрмэглүүлж болохгүй үүргийг өөрсдөдөө өгсөн. Хэрвээ дугхийх л юм бол үхэл биднийг отож байв. Яг тэр аймшигт харанхуй, тэсгим хүйтэн оргилд байж л байдаг асан мянга, мянган од харагддаггүй юм билээ. Тэр үед тэнгэрт ганцхан зүйл гялтайж байсан. Түүнийг би бодохдоо “Биднийг аврахаар онгоц ирлээ” гэж хачин их горьдож, баярлаж байсан юм шүү. Гэвч тэр үүрийн цолмон гэх од байсан. Хэдий онгоц биш ч гэлээ надад, бид бүхэнд ямар сайхан бодол төрүүлж, сэтгэлийг минь дулаацуулсан. Уйлах ч энүүхэнд байв. Гэхдээ үүрийн цолмонг хараад л баймаар. Харах бүрд таатай байсан. Яагаад ч юм түүнээс өөр гэрэл, гэгээтэй зүйл энэ орчлонд байхгүй мэт. Бид 2017 оны аравдугаар сарын 21-ний шөнийг ийнхүү 3400 метрийн өндөрт цас, мөсөн дунд амь тэмцэн, дүүжигнэж өнгөрүүлсэн. Энэ бол амьд гарахын төлөөх хүнээс гарч болох хамгийн дээд тэсвэр, тэвчээр гэж боддог. Бидний заримынх нь гар, хөл хөлдөж, хавдсан ч тэр бол амьд гарахын төлөөх жижигхэн золиос байлаа.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншаарай.
| ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ ШИМШРҮҮЛСЭН ОТГОНТЭНГЭРИЙН ОСОЛ БУЮУ 17 ЗҮРХ ЗОГССОН НЬ-II |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |