• Өнөөдөр 2026-07-04

АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД

2026-04-20,   7631

             Авлига, албан тушаалын хэргээр 13 жилийн ял сонссон анхны тохиолдол нь эмэгтэй хүн байлаа. Араас нь УИХ-ын гишүүн, салбар толгойлж байгаа дарга, сум удирдсан Засаг ноён, төрийн өмчит компанийг төлөөлж байгаа эмэгтэйчүүд авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, АТГ-ын хаалгыг сахиж байна. Бид эргэн сануулах зорилгоор АГТ-т шалгагдаж байгаа эмэгтэйчүүдийн хэргийг хүргэж байна.


УИХ-ЫН ГИШҮҮН Э.БОЛОРМААГИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭРЭГ

          Улс төрд тооноор орсон ч сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хэрэг сунжирч байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн III тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан хэрэгт холбогдсон. Ингээд зогсохгүй хууль зөрчиж авсан хандиваа буцааж шилжүүлээгүй, Аудитын байгууллага хянаж, хуулийн зөрчлийг нь арилгуулаагүй гэгдэж, хууль хяналтын байгууллагад ээрэгдэж байгаа юм. УИХ-ын гишүүн Э.Болормаа холбогдсон хэргээрээ яллагдагчаар татагдаж, шүүхээс албадан ирүүлэх шаардлага хүртэл хүлээж авсан. Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилийн хориг тавиад байгаа. Хоржоонтой нь, Э.Болормаа УИХ-д залраад хоёр жил боллоо. Өөрөөр хэлбэл, сонгогдсон цагаасаа л Сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт холбогдсон ч хууль хяналтын байгууллага хэргийг нь шийдэж чадалгүй өнөөдөрт хүрлээ.  

Э.БОЛОРМАА: НАДАД ТАВЬСАН ХИЛИЙН ХОРИГ ХЭВЭЭР БАЙГАА

          Энэ хэргийнхээ тухай тэрбээр “Энэ асуудлыг дэгдээх сонирхолтой манай намын ах нар байх шиг байна. Гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан бол хуулийн дагуу нэгдүгээрт хандив өгсөн компани нь хариуцлага хүлээнэ. Хоёрдугаарт, нэр дэвшигч болон сонгуулийн штаб нь хариуцлага хүлээх ёстой. Үүнийг би санаатай үйлдэл гэж хардаг. Өөрөөр хэлбэл, энэ компани  сонгуулийн хандив өгснийхөө дараа нэрээ өөрчилсөн. Энэ нь бусдыг төөрөгдүүлэх арга. Хэрвээ тийм бол тухайн сонгуулийг хариуцаж байсан ажилтнуудад торгууль ногдуулдаг зохицуулалтай. Аливаа гишүүний эгүүлэн татах хуулийн зохицуулалтгүй. Тухайн компанийг би мэдэхгүй, танихгүй. Шүүхээс надад ногдуулсан хилийн хориг хэвээр байгаа. Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш. Анзаарч харвал энэ асуудал хилийн хорих тавих хэмжээнийх огт биш. Энэ бол улс төрийн хэлмэгдүүлэлт. Би ямар нэгэн байдлаар хуулиас зайлсхийсэн зүйл огт байхгүй. Буруугүй гэдгээ нотлох материалаа өгсөн” гэсэн юм.

ХЯТАДУУДАД ХУУЛЬ БУСААР ГАЗАР ОЛГОСОН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГУРВАНТЭС СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.ГАНГАМАА

       Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамааг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий этгээддээ хууль бусаар газар олгосон хэргээр шалгаж байгаа юм. Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамааг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэнэ.   Г.Гангамаа Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраагийн “захиалга”-аар БНХАУ-ын иргэдэд их хэмжээний газар олгох шийдвэр гаргаж, гарын үсэг зурсан байж болзошүй гэх. Ингэхдээ тэрбээр хятадуудаас их хэмжээний авлига авч, бусадтай хуваалцаж, тохиролцсон ч байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа гэх.

Г.ГАНГАМАА: НАМАЙГ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДДЭЭ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ГЭЖ БУРУУТГАЖ БАЙГАА

        Энэ хэргийн тухай бид Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаатай холбогдож тодрууллаа. Тэрбээр “Намайг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. Шалгаж дуусаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Надад хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл  байхгүй. Би зөвхөн хуулийн дагуу л ажлаа хийсэн. Намайг буруутгаж байгаа гол зүйл нь хамаарал бүхий этгээддээ давуу олгосон гэж үзээд байгаа. Тухайн компани нь цахилгаан станц барих зориулалтаар газар авах хүсэлт өгсөн. Гэхдээ ковидын нөхцөл байдлаас болж цахилгаан станцаа барьж чадаагүй. Цар тахлын дараа ажлын төлөвлөгөө өгөөд, газрынхаа зөвшөөрлийг тав, зургаан хэсэгт хуваасан байсан. Цахилгаан станц барих, ажилчдын орон сууц, зам талбай гэх мэтээр ашиглахаар төлөвлөж, хуваасан байснаа бидэнд танилцуулсан. Манай суманд цахилгаан станц дутагдалтай учраас Гурвантэс сумын үе үеийн удирдлагууд энэ ажлыг дэмжиж ирсэн. Гэхдээ анх газар авсан компани нь газрынхаа эрхийг өөр компанид шилжүүлчихсэн байсан. Тэгээд шинээр эзэмшигч нь болсон компанийн хүмүүс хүсэлт тавихаар нь “Цахилгаан станцаа түргэн бариарай. Газрыг зориулалтаар нь ашиглаарай” гэж хэлээд зөвшөөрлийг нь өгсөн. Анх авсан газраа хэсэгчилж хуваагаад, өөр хүмүүст шилжүүлсэн асуудал гарсан. Үүнийг нь хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Би хүмүүсийг газраа бусдад шилжүүлэх эсэхийг мэдэхгүй шүү дээ. Тухайн компанид миний хамаарал бүхий этгээд ажилладаггүй” гэлээ.

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ТӨСВИЙГ УЛАЙЛГАСАН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Д.СҮРЭНЧИМЭГ

         Удирдлагын академийн захирал асан Д.Сүрэнчимэгийг сүр дуулиантайгаар шалгаж байлаа. Төсвийн хөрөнгөөр түмэн ажил зохион байгуулж, тендер зарласан нь ил болсон. Ингээд ч зогсохгүй өөрийгөө хэдэн саяар нь шагнаж, тендер завшиж байна гэх баримт нь хэвлэлийн хуудсанд хөвөрсөн.  

           Д.Сүрэнчимэг 2020 оны долдугаар сарын 1-нд буюу сонгуулийн дараа Удирдлагын академийн захирлаар томилогдсон. Ингээд дөрвөн жилийн дараа АТГ-т шалгагдаж эхэлсэн байдаг. Тодруулбал, Д.Сүрэнчимэгтэй холбоотой өргөдөл, гомдол хууль хяналтын байгууллагад хүргэгдсэн. Ингэхдээ, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер будилаантуулсан, өөрийгөө академийн хөрөнгөөр шагнасан, хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон байж болзошгүй гомдол АТГ-ын мөрдөгчид очсон юм. Үүний дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлж, шаардлагатай хэд хэдэн бичиг баримтыг нотлох баримтаар хураан аваад байгаа талаар бид өмнө нь мэдээлж байлаа. Үндсэндээ, Д.Сүрэнчимэгийг хууль хяналтын байгууллагаас шалгаад хоёр жил орчим болж байгаа. Үүнээс хойш түүнийг ажлаас нь чөлөөлжээ.

Д.СҮРЭНЧИМЭГ: НАДАД ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ХУЛГАЙ ХИЙСЭН НЭГ Ч ҮЙЛДЭЛ БАЙХГҮЙ УЧРААС ХЭД ХЭДЭН ГАЗАРТ ШАЛГУУЛСАН

         Бид түүнтэй холбогдож, шалгагдаж байсан хэргийнх нь тухай тодруулахад, “Удирдлагын академи ЗГХЭГ-ын харьяанд ажилладаг байгууллага. Энэ байгууллагын захирлын цалинг ЗГХЭГ-ын дарга тогтоодог. Түүнээс биш, би өөрөө өөртөө ийм их цалин өгөөд явах боломжгүй. Надад худал хэлж, хууль зөрчиж, хулгай хийсэн нэг ч үйлдэл байхгүй. Намайг АТГ, Аудит, ЗГХЭГ, Нийгмийн даатгалаас шалгаж байгаа. АТГ-аас миний томилогдсоноос хойших бүх хугацааны архивын материалыг үзэж, шалгасан” гэсэн юм.

АХДАА ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЖ, АТГ-Т ДУУДАГДСАН ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.МӨНХМААГИЙН ХЭРЭГ

       Өмнөговь аймгийнхны тендерийн хулгай ил болж, АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, Өмнөговь аймгийн Бүсийн Дата төвийн дарга Б.Чинбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн түр орлон гүйцэтгэгч М.Мөнхмаа болон Э.Ганхуягийн дүү Э.Очирхуяг, аав Т.Энхээтэй холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм.

Өмнөговийн “Тендерийн мафи”-ийн гол гишүүн нь ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн түр орлон гүйцэтгэгч М.Мөнхмаа гэгдээд буй. Тэрбээр саяхныг хүртэл Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн Эдийн засаг, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Харин хэдхэн сарын өмнө Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын дэмжлэгээр ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. М.Мөнхмаагийн АТГ-т ээрэгдэх болсон шалтгаан нь төрсөн ах М.Мөнх-Оргилын “Эрхэст баян говь” ХХК Өмнөговь аймгийн тендерийг баруун солгойгүй тоншиж, хүртэж байгаатай холбоотой. Тодруулбал, М.Мөнхмаагийн ах М.Мөнх-Оргилын “Эрхэст баян говь” ХХК нь Өмнөговь аймгийн 37 тендерт оролцож, 12-т нь шалгарсан байдаг.

АТГ-ЫНХАНД БАРИВЧЛАГДСАН Ч АЖЛАА ӨГӨӨГҮЙ БАЙГАА “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ

        АТГ-ынхан “Оюу толгой” ХХК-ийн Монгол талын 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг өнгөрсөн оны сүүлчээр баривчилсан. Түүнийг “Оюу толгой” ХХК-аас авсан 20 сая ам.долларын асуудал, мөн 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Э.Ганхүү Хотын дарга Су.Батболд, С.Амарсайханы үед хотын бүх санхүүг хариуцаж байсан. 2020 оны сонгуулийн дараа БХБ-ын сайд Б.Мөнхбаатарын удирдлага доор Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар нь томилогдож очсон. Тэндээсээ 2023 оны долдугаар сард ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн дэргэд ТНБД-аар нь томилогдсон. Ингээд өнгөрсөн 2024 оны хавар “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар дэвшсэн юм.

Тэрбээр АТГ-т шалгагдсан даруйдаа ажлаа өгөх хүсэлт, өргөдлөө “Эрдэнэс Монгол” компанид гаргасан байна. Одоогийн байдлаар түүнийг өргөдлийг хүлээж аваагүй бөгөөд ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ.

Э.ГАНХҮҮ: ХЭРЭГ ШАЛГАГДАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА

           Бид энэ талаар “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүтэй холбогдож тодруулахад "Хэрэг шалгагдаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Би одоогоор ажлаа хүлээлгэн өгөөгүй байгаа. Утасны цаанаас мэдээлэл өгмөөргүй байна" гэлээ. 


АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-23 00:38:40
    Монгол: Ардчилсан улсад хулгай хийж л амьдрахгүй бол болохгүй ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-22 10:04:30
    DR.UROLOGIST: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-21 12:17:17
    М: Болормаа гадаадуудаас их хэмжээний мөнгө авсан. ЭХ ОРОНООСОО УРВАСАН ХУЛГАЙЧ НОХОЙ дайны цагт бол шууд буудан алах ял
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-21 08:43:09
    Би : Улангассан хүүхнүүд ертөнцийн хамгийн аймшиг гэж би хэлэх байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-21 08:32:48
    Иргэн: Эмэгтэйчүүдийн авлига шар будааны чинээ ч гсн авилга болно. Харин их наядаар нь идэж уучхаад их хуралд суусаар байгаа Эх орноо зарсан, тоносон, дээрэмдсэн Иргэдийнхээ боломжийг хулгайлсан зааны чинээ авилгачдыг яагаад шалгахгүй хянахггүй тоохгүй байна вээээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-21 04:32:04
    Зочин: Хүн төрөлхтөн үеийн үед хулгай луйварыг үзэн ядаж хамгийн муухай гэмт хэргийн нэг гэж үзэж шоронд хорьж шонд өлгөж гар хурууг нь тасдаж хатуу шийтгэж ирсэн. Гэтэл одоогийн 21-р зууны монгол улсад хулгай бол аз жаргалтай баян байхын гол үндэс болон монгол хүн болгоны цус маханд шингэж байгаа нь юутай их эмгэнэл бузар шившиг вэ. Дэлхийн хүн төрөлхтөний хараанд орвол бузар тамд унаж зовохын муугаар зовж шаналахаас өөр зам байхгүйдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-21 02:21:12
    ТӨМӨРСҮХ: МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭНИЙ АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛАХ ҮЙЛСЭД ОЮУН УХААНАА ЗАРЦУУЛАХ ЁСТОЙ ХҮМҮҮС АЛВАН ТУШААЛ ЭРХ ЯМБЫН ТӨЛӨӨ УЛАЙРАН ХӨӨЦӨЛДӨЖ ГАЗАР ШОРООГОО ӨМХИЙ ХУЖААД ЗАРЖ ХУЛГАЙ ДУЙВАР ХИЙЖ ХУУЛЫН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ЗАМХАРААД ДУУСЛАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-21 00:47:36
    Батмөнх : СҮРЭНЧИМЭГ БОЛ ЯАХ АРГАГҮЙ НОТОЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-20 22:38:17
    Бүсгүй: Эмэгтэйчүүд нь эх хүн байж ийм сэтгэл сэтгэлгээтэй байхаар эрчүүдтэй бүр юу ч ярих вэ дээ. Бузарууд өнөөдөр та бүгд болох ч ирээдүйд үр хүүхэд чинь эх орон чинь яах вэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-20 20:28:43
    Зочин: Эмэгтэйчүүдээрээ туг тахиад ард нь үлдэж буй Монгол эрчүүд ямар өрөвдөлтэй өчүүхэн арчаагүй вэ? Монголд эр хүн байхгүй болсон юм шиг байна. Байгаа нь хэн нэгний өмд банзалны ард нуугдаж үлдэх гэж өөр хоорондоо алалцаж хөлөө жийлцэж байгаа байх даа. Хөөрхий дөө. Өвөг дээдэс маань булшиндаа хэдэн зуун удаа хөлбөрч цухалдаж байгаа байх даа. Монгол орон минь Монгол үндэстэн минь ямар хэцүү зам мөрөөр уруудаад байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-20 15:26:23
    Зочин: Ганхүү гэж авгай шоронгоос гарчихсан юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-20 15:26:08
    Зочин: Ганхүү гэж авгай шоронгоос гарчихсан юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-20 14:39:02
    ХУУЛГҮЙ: ХууЛГҮЙ УЛС БОЛЖЭЭ...МАН 2016 ОНД ГАРЧ ИРЭЭД БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙ ХИЙЦГЭЭ УРИАТАЙ ОРОЛЦСОН ЮМ ШИГЭЭ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-20 11:46:08
    эээ: Аймшигтай их наяд, тэрбумыг хулгайлагч эрчүүдийнхээ тухай бичээч, ялгаварлан гадуурхагч аа?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188