-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын 19 төлөөлөгч 5-10 сая төгрөгөөр нутагаа худалдсан гэв үү-
Эргэлт.мн мэдээллийн сайт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд хүн, малынхаа ундаа болсон таван голоо уул уурхайн компанид булуулж, ундны усгүй болсон талаар өмнө нь мэдээлсэн. Мөн Монголын хуулийн дээр "суусан" “Монгол Ураниум Ресурс”ХХК-ны хууль бус үйл ажиллагааны талаар таван цуврал сурвалжилга, нийтлэл бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Зотол хан уулын бэл хэсгийг худалдсан гэх тус сумын ИТХ-ын төлөөлөгчдийг онцолж байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг MV-021459 зөвшөөрлийн бичигтэй “Монгол Ураниум Ресурс” ХХК зам тавих нэрийдлээр тус сумын газар нутагт дэвсгэрээс газар авчээ. Угтаа бол тухайн хэсэг газар зам тавих төслийг хэдий нь Төхөмийн уурхай санаачлан, батлуулаад байсан аж. Гэтэл өчигдөр буюу наймдугаар сарын 11-ний 10:00 цагийн үед “Монгол Ураниум Ресурс” ХХК-нд газар олгох эсэх тухай Эрдэнэцагаан сумын ИТХ хуралджээ. Хуралд оролцох ёстой 27 төлөөлөгчөөс 21 нь оролцсон байна. Тэдний найм нь цахимаар бусад нь өөрийн биеэр хуралд оролцжээ. Хурал ширүүхэн болж, “худалдагдсан” төлөөлөгч нар үг хэл, үзэл санаа хоршиж, газар нутгаа гэж дугарсан нэгнийхээ амыг тагласаар 10:00-18:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Энэ үеэр сумын тусгай хамгаалалттай байсан Бунхан тал орчмын тусгай зөвшөөрлийг цуцалж, тус компанид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байна. Өөрөөр хэлбэл, хуралд оролцсон 21 төлөөлөгчийн хоёр нь газар нутгаа худалдахыг эсэргүүцсэн бол үлдсэн 19 төлөөлөгч нь зөвшөөрсөн байна. Тус бүс нутагт 110 километр автозам байгуулна хэмээсэн ч уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байгаа хэмээн нутгийн иргэд эрс эсэргүүцсэн байна. Түүх домгийн өлгий болсон Таван булшны хөндий, шүтлэг тайлгын сүмбэр Зотол хан уулын бэл зэрэг олон газрыг хамарсан учир "Өв соёл, түүх дурсгалыг минь авраач" хэмээн нутгийн иргэд уриалга гарган, жагссан ч үр дүнд хүрээгүй аж. “Монгол Ураниум Ресурс” ХХК-ны үйл ажиллагаа анхнаасаа хууль бусаар эхэлсэн гэдэг. Тодруулбал, Байгаль орчны улсын байцаагч М.Амарсүрэн орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлт хийж, сумын Засаг дарга асан Ө.Батсайхан АМГТГ-т хууль бус тодорхойлолт хийж өгснөөр тус компанийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Уншигч та санаж буй бол бид энэ тухай өмнө нь баримттайгаар нийтэлсэн билээ. Ард түмэн нь эсэргүүцээд байхад, үйл ажиллагаа явуулах эсэх нь шүүх, прокурорын байгууллагад шалгагдаж байгаа компанид газар олгосон ИТХ-ын төлөөлөгч болон нутгийн иргэдийн хооронд томоохон маргаан үүсээд байгаа аж.
Өөрөөр хэлбэл, хуралд оролцсон 21 төлөөлөгчийн хоёр нь газар нутгаа худалдахыг эсэргүүцсэн бол үлдсэн 19 төлөөлөгч нь зөвшөөрсөн байна.
Өчигдөр болж өнгөрсөн хурал, хурлын шийдвэрийн талаар нутгийн иргэн “Сумын засаг дарга Г.Эрдэнэчулуун морины хөшөөн дээр очиж уурхайн хүмүүстэй замын асуудлаар уулзалт хийсэн байдаг. Гэтэл Усны тухай хуулийн 13.1.3-т заасан үндэслэлээр “Монгол Ураниум Ресурс” ХХК –ийн үйл ажиллагаа хаагдах ёстой байгаа. Мэргэжлийн хяналт, Прокурорын байгууллагыг хяналт шалгалт хийхээр ирэхэд Эрдэнэцагааны малчид элс, шавар малтаж, малын хөлийн орсон шавартай ус хүнсэндээ хэрэглэж байсан. Нэг малчин өрхийн худаг ширгэж 20 орчим километрийн зайнаас ус зөөж байгааг тэд нүдээрээ харсан. Гэвч хууль хяналтын байгууллагынхан ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Тэдний цаана ард иргэд л хохирч байгаа. Манай сумын ИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх нь мөнгөний өмнө бөхөлзсөн. Тэдэнд газар нутгаа аварч хайрла, авч үлд гэж мянга хэлээд нэмэргүй. Уул, уурхайн компаниас хүссэн газраа батлуулахын тулд 5-10 сая төгрөгөөр ИТХ-ын төлөөлөгчдийг худалдаж авдаг тухай сонсож байсан. Ийм ханш тогтсон гэдгийг манай нутгийнхан цөм мэднэ. Үнэхээр яах аа мэдэхгүй, хэнд хандах аа ойлгохгүй хэцүү байна. Төр засаг анхаарахгүй, төрийн байгууллагууд нь тоохгүй байна” гэв.
Манай сумын ИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх нь мөнгөний өмнө бөхөлзсөн.


Эрдэнэцагаан сумын ИТХ нь зургаан байнгын хороотой аж. Гэвч Хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны дарга, ИТХ-ын тэргүүлэгч гишүүн Ч.Адъяасүрэнгийн эсэргүүцлийг үл тоон тус шийдвэрийг гаргасан аж. Тэрбээр энэ талаар "Юун тулд энэ суманд зургаан байнгын хороо тогтмол үйл ажиллагаа явуулдаг юм гэдгийг ИТХ нь өөрөө ойлгохоо больчихсон байна. Хөдөө аж ахуй, байгаль орчин хариуцсан байнгын хороогоо сонсохгүй бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж байгаад яадаг юм. бүгдээрээ мөнгөнөөс болж нутгаа худалдсан" гэв. Сумын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтаас нь гаргаж уул уурхайн компанид олгоход ИТХ-ын 19 төлөөлөгч дуу нэгтэй дэмжиж, хоёрхон төлөөлөгч уг хүсэлтийг түдгэлзүүлсэн байна.
ЗӨВШӨӨРСӨН ТҮДГЭЛЗҮҮЛСЭН
| Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчид Зотол хан уулаа "Мон-Ураниум Ресурс” ХХК-д худалдсан гэв үү |
|
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
ХЭҮК-ын хараат бус байдлыг хамгаалахаар нэгдэв
2026-11-06 15:28:51
Криптовалютын зах зээлийн үнэлгээ 2.56 их наяд ам.доллар болов
2026-11-06 14:59:35
"Галзуу лам”-ын намтрыг шүтээн зургаар анх удаа дэлгэнэ
2026-11-06 14:46:22
“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэгдлээ
2026-11-06 13:09:28
ГССҮТ-ИЙН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙНХАН ЯПОН УЛСЫН ШАГАЙ, ТАВХАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТАРСАН ҮЗЛЭГ, МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ
2026-11-06 13:00:51
Дэлхийн цомын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2026-11-06 12:00:48
Жүжигчин Ц.Цэлмэг БНСУ-ын киноны гол дүрд тогложээ
2026-11-06 11:58:40
Шиньжяны дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх төсөл ашиглалтад орлоо
2026-11-06 11:52:17
2026-11-06 10:18:10
О.Гэгээ 100 буудалт даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:50:01
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-06 09:40:57
Б.Алтан-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2026-11-06 09:34:45
Б.Маргад-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга болов
2026-11-06 09:28:28
Б.Сансармаа даамын дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо
2026-11-06 09:22:38
Ц.Шинэбаян даамын дэлхийн аваргаас алт, Т.Энхсүлд хүрэл медаль хүртлээ
2026-11-06 09:15:30
Монгол Улс даамын баг, дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:05:12
Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
2026-11-06 08:42:59
Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэвийн үргэлжилнэ
2026-11-06 07:30:00
“Дакар-2026”-д сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр хэсэгтэй хоёр тоглолт хийнэ
2026-11-06 07:20:00
2026-11-06 07:10:00
Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
2026-11-06 07:08:10
2026-11-06 07:07:53
МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
2026-11-06 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ, Г.ДАМДИННЯМ ДАХИАД ХУУРНА
2026-11-06 07:00:00
ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ
2026-11-06 07:00:00
Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна
2026-11-06 07:00:00
2026-11-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |