Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Монгол Францтай дипломат харилцаа тогтоосноос 50 гаруй жилийн дараа Францын төрийн тэргүүн манай оронд айлчилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, шат ахиулах эхлэлийг нь тавьсан. Тэгвэл энэ жимээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Францад айлчилж, Ерөнхийлөгч Эммануэль Макрон дээд хэмжээний уулзалт хийж, хоёр орон ураны салбарт хамтран ажиллах протоколд гарын үсэг зурах гэж байгаа нь ирээдүйд хоёр орны харилцаа, хамтын бүтээн байгуулалтын эхлэл болж, Монголд гацаанд ороод байсан ураны төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөх хүч болохоороо онцлог болж байгаа гэнэ.
Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улстай 1965 онд дипломат харилца тогтоосон. Дипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн 58 жилийн түүхэнд Францын төрийн тэргүүн анх удаа Монголд зочилсон нь өнгөрсөн тавдугаар сард болсон Ерөнхийлөгч Эммануэль Макрон айлчлал. Японд болсон "Их долоо"-гийн бүлгийн уулзалтаас шууд Монголыг зорьсон Францын Ерөнхийлөгчийн айлчлал эхэндээ "Хоёр орны хамтын ажиллагаа, харилцааг бэхжүүлэх" тухай болно хэмээн мэдээлж байсан ч айлчлалын үр дүн Монгол, Франц хоёуланд нь ашигтай, үр шимтэй байж болохоор өндөрлөсөн.
.png)
Ерөнхийлөгчийн урилгаар Монголд зочилсон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хамтарсан санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Тодруулбал, 18 зүйл бүхий санамж бичигт,
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Харилцан ашигтай төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ
Сансар судлалын салбарт хамтран ажиллана
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран тэмцэнэ
.png)
Францын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудаас онцлох нь ураны салбар. Сүүлийн хэдэн жилийн турш нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг эрчим хүчнээс татгалзаж, цөмийн эрчим хүчний салбарт хүч үзэх болсон Францад их хэмжээний ураны түүхий эд, эх үүсвэрийн шаардлага гарч буй. Яг энэ үед олон улсад байгалийн баялаг тэр дундаа газрын ховор элемент, ураны баялгаараа дээгүүрт жагсдаг манай улс сонирхлыг нь татаж, Монголоос ураны олборлох, авах хүсэлтэй байгаагаа Францын Ерөнхийлөгч "Монгол бол Францын онцгой түнш" хэмээн мэдэгдсэнээрээ илэрхийлсэн юм.
Монгол Улсад 2009-2013 оны үед ураны хайгуул, шинжлэлийн төсөл, хөтөлбөр ид “цэцэглэж”, “Камеко”, “Арева”, “Денисен майнз” зэрэг дэлхийн ураны гол тоглогчдын хөрөнгө оруулсан төсөл идэвхтэй хэрэгжиж байв. Гаднын хөрөнгө оруулалттайгаар Дулаан-Уул ордыг нээн илрүүлж, нөөцийг нь 6000 орчим тонн, Зөөвч-Овоо ордыг мөн илрүүлж, нөөцийг нь 57 мянган тонн гэж Эрдэс баялгийн зөвлөлөөс баталсан байдаг. Тухайн үед жилд 20-30 сая ам.долларын ураны төсөл, хөтөлбөр хэрэгжиж байсан гэдэг. Үүнээс Францын "Орано групп" гэхэд л ураны хайгуул, нөөц тогтоох төсөлд 250 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Одоо ч Монголд идэвхтэй хэрэгжиж байгаа цор ганц ураны төсөл байгаа нь Зөөвч-Овоо ордын Францын “Орано групп (хуучнаар Арева)” болон Монголын Мон-Атом компанийн хамтарсан "Бадрах Энержи" компанийн ураны төсөл. Харин одоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад айлчилж, Ерөнхийлөгч Эммануэль Макронтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орон ураны салбарт хамтран ажиллах протоколд гарын үсэг зурснаар Зөөвч-Овоо ордын төслийг идэвхжүүлж, дараа дараагийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн эхлэл болно гэж ойлгож болохоор байна.
.png)
Франц Улсын хувьд хэдэн жилийн өмнөөс нүүрстөрөгч ялгаруулдаг эрчим хүчээс татгалзаж, цөмийн эрчим хүч рүү орсон. Одоогоор тус улсад нийт 56 реактор бүхий 18 атомын цахилгаан станц байдаг гэнэ. Улмаар Франц зөвхөн цөмийн эрчим хүчээр улсынхаа нийт эрчим хүчний бараг тал хувийг нь бүрдүүлж байгаа юм байна. Харин “Connaissance des Energies” сайтын мэдээллээр 18 атомын цахилгаан станцаа ажиллуулж, цөмийн түлшний хэрэгцээгээ хангахын тулд тус улсад жилд 8000-9000 тонн уран шаардлагатай болсон аж. Тиймээс өөрийн гэсэн ураны ордгүй Франц импортод түшиглэж, уран гаднаас татаж байгаа бөгөөд Монгол Улс цөмийн эрчим хүчийг сонгосон Францын гол нийлүүлэгч болох боломжтой байгаа юм.
.png)
Уран нь байгальд оршиж байгаа цацраг идэвхт, хүнд элемент. Цацраг идэвхт задрал байнга явагдаж, цаашаагаа олон төрлийн бүтээгдэхүүн цөм цувран үүсэж байдаг. Тэр бүтээгдэхүүний дийлэнх нь цацраг идэвхгүй, зарим цөөн нь цацраг идэвхтэй. Жишээ нь, ради хэмээх гамма цацраг идэвхтэй цөмийн задралаар радон хэмээх альфа цацраг идэвхитэй хий үүсдэг. Энэ хоёр элементийн цацраг идэвхийн ачаар ураны ордыг илрүүлэх радиометрийн арга үндэслэнэ. Дээр нь үүссэн богино настай буюу цацраг идэхгүй хүнд металлууд үүсдэг. Уран задарч явсаар байгаад хамгийн сүүлд хар тугалга болоод дуусдаг. Байгаль дээр хар тугалга элбэг тохиолддог нь ийм учиртай. Уран гэдэг элемент их хөгшин, ховордож байгаа бодис юм. Байгаль дээр ураны гурван төрөл зүйл нь оршдог. Уран-238 дийлэнх нь байдаг бол уран-234 маш бага, одоо цөмийн түлшээр ашиглаж буй уран-235 нь 0.72 процентын агууламжтай.
.png)
Ураныг түлш, эрчим хүчинд ашиглахаар гадна цацраг идэвхт хэсгийг нь ялгаж, цацраг идэвхгүй изотопоор нь цөмийн төхөөрөмжүүдийн цацрагийг хамгаалах контейнер, сансрын хөлөг, цэргийн машины хуяг, их бууны сумны зэв зэргийг үйлдвэрлэдэг. Мөн хар тугалган хамгаалалтаас ураны хамгаалалт хамаагүй овор хэмжээ багатай, бат бөх болдог. Металл уранаар хийсэн радиографийн 100 Ки идэвхжилтэй ириди-192 гамма цацрагийн үүсгүүрийн контейнер 17кг бол хартугалгаар хийсэн ийм контейнер нь 50 гаран кг болдог. Металлын шинж чанараар нь бүх төрлийн инженерийн хэрэгцээнд ашиглаж болох аж. Хүн төрөлхтөн ураныг энхийн зорилгоор ашиглах нь зүйтэй гэж судлаачид үздэг. Дэлхийд эрчим хүчинд хэрэглэж байгаа нүүрс, нефтийн нөөц хэдэн зуун жилээс хэтрэхгүй шавхагдах тул цөмийн эрчим хүчнийг ашиглах технологийг сайжруулан хэрэглэх нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын дулаарлаас хамгаалах, сэргийлэх цор ганц арга болж байгаа аж.
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ФРАНЦАД ХИЙХ АЙЛЧЛАЛ МОНГОЛЫН ГАЦААНД ОРООД БАЙСАН УРАНЫ ТӨСЛҮҮДИЙГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛНЭ ГЭВ ҮҮ |
|
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |