• Өнөөдөр 2024-04-25

Монгол Австралиас илүү нүүрс нийлүүлжээ

2020-10-28,   769

Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар Монгол Улс БНХАУ руу 3.89 сая тонн коксжих нүүрс экспортолсон бол Бээжингийн томоохон хамтрагч, нүүрсний зах зээлийн нийлүүлэгч Австрали 1.98 сая тонныг нийлүүлсэн тухай “Fast Markets” цахим хуудас онцолжээ. Харин наймдугаар сард Австрали 3.02 сая тонн нүүрс Хятадад нийлүүлсэн аж. БНХАУ өнгөрсөн есдүгээр сард нийт 6.72 сая тонн буюу 4.2 тэрбум юанийн  (631 сая ам.доллар) коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.6 хувиар их үзүүлэлт юм. Хятадын төрийн өмчит гангийн үйлдвэрүүд Австралиас авах нүүрсний хэмжээгээ багасгах чиглэл авсан тул цаашид Монголоос нийлүүлэх нүүрсний хэмжээ өсөх магадлалтай байгааг ажиглагчид онцолж байна. 
 

Монгол Австралиас илүү нүүрс нийлүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188