Зүүн Европт болж байгаа геополитикийн асуудалтай холбоотой эдийн засгийн хямрал үргэлжилж байна. Дэлхийн олон орны 2022 оны эхний улирлын тайланд маш олон улс “муу” авчээ. ОХУ, Украины нөхцөл байдал эргэн хурцадмал байдалд шилжиж болзошгүй энэ эгзэгтэй үед тал талд л эдийн засгаа сэргээж, өсгөх бодол “өвөрлөж” яваа бололтой.
Энэ долоо хоногийн эхэнд урд хөршийн эдийн засагчид БНХАУ-ын 2022 оны ДНБ-ий өсөлтийн төсөөллөө 4.1 хувь болгон бууруулжээ. ДНБ-ийн өсөлтийн төсөөллийг бууруулсантай холбоотойгоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин “БНХАУ макро бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, “Ковид-19” нөлөөллийг багасгах, 2022 онд нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтоо биелүүлэхийн тулд илүү үр дүнтэй арга хэмжээ авна” гэсэн байна.

Дээрх тайлбарыг өгөх үедээ буюу БНХАУ-ын дарга Ши Жиньпин “БРИКС”-ийн орнуудын виртуал бизнес форумын үндэсний илтгэлдээ “Эдийн засгийн өсөлтийн зорилтоо биелүүлж чадахгүй болсон” талаар баталсан гэнэ. БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо болон “Bloomberg”-ийн судалгаагаар эдийн засагчид урд хөршийн ДНБ-ий хэтийн төлөвийг бууруулсан нь энэ улиралд ДНБ-ийг бага ч болов бууруулна гэсэн итгэл төрүүлж байгаа аж.
![]()
Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украин руу цэргүүдээ оруулж, дэлхийн орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авснаар эдийн засаг нь уналтад орсон. Тавдугаар сард жижиглэнгийн худалдаа 10.1 хувиар буурч, олон салбар уналтад орсноос жилийн дүнгээр автомашины үйлдвэрлэл 96.7 хувиар буурсан байна. Дайн, тулаантай холбоотой асуудлаар эдийн засаг нь уналтад орж, инфляц нь сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрэхэд ойрхон байгаа ОХУ-д цалингийн хэмжээ эрс буурчээ.

ОХУ Украины руу цэргүүдээ оруулсны дараах үеийг бодвол, өнгөрсөн сард ОХУ-ын ажилгүйдлийн түвшин нэг хувиар буурч, 3.9 хувьд хүрсэн. Барууны олон брэнд, бүтээгдэхүүн, дэлгүүр ОХУ-аас гарсны “шок” нэг өдөр дахин ирж, ажилгүйдэл нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж. Дайн, хориг арга хэмжээ гэх зэрэг шалтгаанаас үүдэн ОХУ-ын эдийн засаг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 4.3 хувиар буурчээ.

Цар тахал, омикрон хувилбарын давлагаанаас үүдэлтэй үр нөлөөг байж болох хамгийн үр дүнтэй аргаар зохицуулж, 2021 оны төгсгөлд эдийн засгаа сэргээгээд байсан АНУ-ын эдийн засаг энэ оны эхний улирал 1.6 хувиар буурчээ.
АНУ-ын Эдийн засгийн шинжилгээний товчооноос саяхан гаргасан судалгаагаар энэ улиралд дахин 1.5 хувиар буурах урьдчилсан тооцоо гаргасан байна. ОХУ, Украины геополитикийн асуудлаар үүссэн дэлхийн хэмжээний нийлүүлэлт, санхүү, эрчим хүчний зах зээлийн уналтаас “сэргэг” гарч ирэхийн тулд АНУ-ын холбогдох яам, байгууллага “няхуур” үзэж, эдийн засгийн уналтаас болгоомжилж байгааг албаны эх сурвалж мэдэгджээ.

Хямралын үед нэг унасан эдийн засаг дор хаяж, хоёр улирал дараалан буурна гэдэг. Тэгвэл дахин уналтад орохгүйн тулд өрхийн санхүү, хэрэглэгч болон бизнесийн хатуу тэнцлийг хадгалах ёстойг санхүүгийн үйлчилгээний “Wells Fargo” компани онцолжээ.

ОХУ, Украины асуудал дэлхийн дахины валютын ханшид хамгийн их нөлөөлсөн байж болзошгүйг зарим шинжээч дурдаж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард ам.доллартой харьцах иений ханш 120 давсан. Дэлхийн дахинд өрнөж байгаа геополитикийн асуудалтай холбоотойгоор АНУ-аас хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлого нь эсрэгээрээ бусад валютаа “залгиж” байгаа явдал болжээ.

Олон улсын шинжээчид ОХУ, Украины асуудал болон Японы эрчим хүчний импортод тулгуурласан эдийн засаг ам.доллартой харьцах иений ханшийг илүү сулруулна гэж үзэж байна. Харин зарим нь Японы төв банкны бодлогоор иений ханш суларсан ч, инфляцид бага зэрэг, эдийн засгийн өсөлтөд дунд зэрэг нөлөө үзүүлнэ гэв.

| ТОЙМ: Дэлхийн даяар эдийн засгийн уналт үргэлжилж, инфляц “тэнгэрт” гарлаа |
|
2026-06-25 07:27:51
НУУЦЫН ЭРЭЛД
2026-06-25 07:00:27
БРАВО, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамааралтай компани 100 хүрч, лиценз нь 10 давжээ
2026-06-25 07:00:04
УВС АЙМАГТ БООМ ӨВЧНӨӨР ӨВДСӨН ЭЭЖ, ХҮҮ ХОЁРЫН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА
2026-06-25 07:00:00
Г.ХИШИГБАЯР: Барилддаг байхдаа бэлтгэлийн дараа гар дээр суниадаг байсан минь амжилтын үндэс болсон
2026-06-25 07:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |