Хэнтий, Дорнод, Сүхбаатар буюу зүүн бүсээс сонгогдсон МАН-ын тав, АН-ын нэг гишүүн орон нутгийн иргэдтэй уулзалт, хэлэлцүүлэг хийхдээ хоолныхоо мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр буюу улсын мөнгөөр даалгасан гэх мэдээлэл гарсан. Өөрөөр хэлбэл, зүүн бүсээс сонгогдсон гишүүдэд Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь УИХ-ын гишүүд болон Засаг дарга нарын хамтарсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах гэсэн утгатай захирамж гаргаж, хоолонд даажээ. Тухайлбал, өнгөрсөн өвөл буюу арванхоёрдугаар сарын 17-нд Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь А/663 тоот “Уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахад хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар өдөр, оройн хоолны 4.284.000.000 төгрөг гаргуулсан байдаг. Уг нь, УИХ-аас Төсвийн хэмнэлтийн тухай хууль батлан Засгийн газар Төрийн хэмнэлтийн 43 дугаар тогтоол зэргийг хэрэгжүүлж, сайд дарга нарт хоол бэлдэх, бэлэг өгөх, найр наадам хийх зэрэгт төсвийн мөнгө зарцуулахыг хориглосон байдаг. Бүр унах унааных нь загвар, тоог хүртэл цөөлж, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Улсаас жаахан л дэм өгчихвөл болчихоор ажилд хүртэл Хэмнэлтийн хууль гэх үгээр амыг нь тагладаг байлаа. Гэтэл дээрх хуулийг зөрчиж, тойргийн гишүүдээ төсвийн мөнгөөр дайлсан Хэнтийн аймгийн Засаг дарга Д.Аюурбуньд хариуцлага тооцох хэрэгтэй байна. Ялангуяа улсын төсвөөр цалинжиж, унаа, утас, зөвлөх, туслахынхаа цалинг гаргуулдаг УИХ-ын гишүүдийг дайлсан нь хууль давсан хэрэг болоод байгаа юм биш үү, хууль хяналтынхаан. Олон нийтэд ил болсон нь Хэнтий аймгийн Засаг дарга боловч өөр хэчнээн аймгийн хэн гэгч улсын мөнгөөр сайд, дарга нарыг дайлаад эсвэл өөртөө урамшуулал олгоод сууж байгааг таашгүй. Дарга дайлж саймширч байхынхаа оронд ядарсан иргэд, малчдынхаа амьдралд жаахан ч болтугай дэм болох ганц удаагийн тусламж, урамшуулал олгосон бол эсвэл орон нутагт шаардлагатай бүтээн байгуулалтын ажилд хэдэн төгрөгөө нэмэрлэсэн бол хэн хэндээ хэрэгтэй байлаа.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ ГЭЖ ХЭН БЭ
Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь социологич мэргэжилтэй. 2023 онд аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдож, 2024 оны орон нутгийн сонгуульд багаа удирдаж, ялалт байгуулсан аж. Түүний хувьд 2012-2013 онд Хэнтий аймгийн Засаг даргын Зөвлөх, 2013-2016 онд Радио Телевизийн Сүлжээ УТҮГ-ын дэд захирал, тэргүүн дэд захирал, 2017-2018 онд “Жи Мобайл” ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Орон нутгийн гэрээт хариуцсан захирал, Хүний нөөц хариуцсан захирал, 2018-2023 онд “Магнай Трейд” ХХК-ны Хүний нөөц эрхэлсэн захирал, Борлуулалт хариуцсан дэд захирал, Тос гэрээт борлуулалт хариуцсан дэд захирал, 2020 оноос одоог хүртэл “Хаан Ойл Групп” ХХК-ын үүсгэн байгуулагч, захиралаар ажиллаж байна.
| ТОЙРГИЙН ГИШҮҮДЭЭ ТӨСВИЙН МӨНГӨӨР ДАЙЛСАН ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬД ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ |
|
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |