Эргэлт.мн мэдээллийн сайт “Орон нутгийн сонгууль-2024”-ийг угтан аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн талаарх баримтыг цувралаар хүргэж буй. Тэгвэл энэ удаагийн дугаарт Баянхонгор аймгийг дөрвөн жил удирдсан Засаг дарга болон ИТХ-ын дарга нарын төвсийн мөнгө тонож, тендер түүдэг баримтыг хүргэж байна.
Баянхонгор аймагт Долгорсүрэнгийн Мөнхсайхан дөрвөн жил засагласан. Тэрбээр Баянхонгор аймгийн уугуул, ШУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлагаар дүүргэж, Удирдлагын академид суралцсан. Улмаар Аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцөөр ажиллаж, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагад салбарын зохицуулагч, “Монгол шуудан” ХХК-ний салбарын захирал, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, “Эрдэнэс Монгол” ХХК-нд санхүү хариуцсан захирлаар томилогдсон. МАН-ын намын гишүүнээр 1998 онд бүртгүүлж, намыэн бага хурлын гишүүн, Аймгийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга аймгийн Зүүний хүчний холбооны тэргүүн гэх сонгуульт ажлыг хашсан гэх намтартай.
ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАНЫ ТЕНДЕРИЙН ТҮҮХҮҮД

Д.Мөнхсайхан дөрвөн жил Засаг даргаар ажиллахдаа АТГ-т Авилгын эсрэг хууль зөрчсөн гэх асуудлаар шалгуулж байлаа. Түүнийг УИХ-ын дарга асан Г.Занданшатарын ойрын хүн гэх нь бий. Харин бизнесээрээ АН-ынхантай халаас нэгтэй гэж хэлж болно. Тодруулбал, Д.Мөнхсайхан “Хөвших” ХХК, “Хөвших-Од” ХХК, “Их богд зам” ХХК, “Унат” ХХК-д хувьцаа эзэмшдэг хэмээн хөрөнгө орлоготоо мэдүүлсэн байдаг. Ингэхдээ “Ихбогд зам” компанийг эхнэр Дамдинсүрэнгийн Одсүрэн нарын таван хүнтэй хамт үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан гэх намтартай. Өдгөө тус компани Ганхуягийн Цогтбаатарын нэр дээр бүртгэлтэй.
Түүний эхнэр Д.Одсүрэн нь Ардчилсан намаас УИХ-ын I тойрогт нэр дэвшиж, ялал байгуулсан Д.Жаргалсайханы эгч юм. Д.Жаргалсайханы хувьд 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болмогц ЕТГ-ын Зохион байгуулалтын хэлтсийн даргаар томилогдож, 2019 онд ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар дэвшиж байв. Улмаар Д.Жаргалсайхан ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын дарга болмогцоо Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг Х.Баттулгын шууд удирддага доор удирдаж эхэлсэн. 2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 228.3 метр урттай гурван ширхэг бетон гүүрний гүйцэтгэгчээр Д.Жаргалсайханы төрсөн эгч, Д.Одсүрэн, Засаг дарга Д.Мөнхсайхан нарын “Их богд зам” ХХК нь тендергүйгээр шалгарч, 14.4 тэрбум төгрөг халаасалсан байгаа юм. Цаашлаад тэд “Их богд зам” компаниараа төсвийн тендерийг төвөггүй түүсэн зарим баримтыг хүргэж байна.
Тухайлбал,
ИТХ-ЫН ДАРГА Э.ЭНХБАТЫН ТЕНДЕРИЙН ТҮҮХҮҮД

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Эрдэнээгийн Энхбат гэгч сонгогдон дөрвөн жил ажилласан. 2012, 2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2020 оны аймгийн ИТХ-ын сонгуулиар дахин сонгогдож байсан. Тэрбээр жилийн орлого нь 49 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 27 сая, 120 сая төгрөгөө үнэлэгдэх хоёр орон сууцтай, 257 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй, Бэст хонгор ХХК, Хашгоёо компанид хувьцаа эзэмшдэг гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдаг. Тэгвэл түүний хувьцаа эзэмшдэг Хашгоёо ХХК мөн л төсвийн мөнгө “хүүлж” төрийн тендер түүдэг юм байна.
Тодруулбал,
Өөрөөр хэлбэл, Баянхонгор аймгийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд мэдээлэлд ойр байдлаа ашиглан хувийн компаниараа төсвийн тендерийг түүдэг баримтыг хүргэлээ.
| БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ, ИТХ-ЫН ДАРГА НАРЫН ТӨСВИЙН МӨНГӨ ТОНОЖ БУЙ ТЕНДЕРИЙН ТҮҮХҮҮД |
|
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |