Ардчилсан нам шинэ гишүүдээр цус сэлбэсэн ч улс төрд манлайлах, лидер залуусаар хүрээгээ тэлж чадсангүй. Харин ч эсрэгээрээ ах нартаа гомдсон, дураараа нь дэндсэн, туйлбаргүй, ах нараасаа урваж шарвасан, өөрсдийн гэсэн үзэл санаанаасаа илүү мөнгө, эрх мэдлийн төлөө хошуурсан залуусаар намаа дүүргэсэн нь сүүлийн үеийн сонгуулийн үйл явдлаас илт харагдах боллоо.
Угтаа бол Ардчилсан намын залуу үеийнхэн тойргоо голж, жагсаалтаа чамлаад, нэр дэвшилтээс нэрээ татаж байгаагаа мэдэгдэж, хэдэн өдөр л намынхаа нэр хүндийг шороотой хутгав. Хууччуултайгаа ан мана, ач тач үзэж, бүүр заамдалцаж, зодолдож эрх мэдлийн төлөө улайрцгааж байх.
Хэдийгээр Ардчилсан нам хуучин улстөрчдөөсөө салах цаг болсон ч, хуучнаа үгүйсгэж, хүндэтгэлгүй хандах нь ёс зүйн хувьд ч арай л хэтэрчихсэн харагдаж байна. Нэр дэвшигчдийн нэрс тодорсноос хойш лав зургаан залуу улстөрч тойргоо голж, нэр дэвших хүсэлтээ буцаахаар шийдсэн гэдгээ мэдэгдээд байна.
Түүн дээр нэмээд Либирал ардчилсан намын дарга Д.Амартүвшин хүртэл нэр дэвшилтээс нэрээ татахаар мэдэгдсэн. Хэдийгээр Ардчилсан нам дотооддоо ардчилалтай, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хэмээн ийн намын гишүүд нь дураараа дургиж байгаа ч бодит байдал дээрээ АН-ыг муухай харагдуулаад зогсохгүй, Ардын намд бэлэн хоол бэлдэж өгч байгаагаас ялгаагүй харагдаж байна үнэн хэрэг дээрээ.
Тэгвэл Ардчилсан намыг арчаагүй харагдуулж байгаа залуу үеийн төлөөлүүлдийн хэн нь хэн болохыг энд эргэн сануулъя.
ТОЙРОГ СЭЛГЭСЭН ЦАГААН ӨВГӨНИЙ ЖАДАМБАА

Ардчилсан намын нэрс зарлагдмагц нэр дэвшилтээс нэрээ татснаа мэдэгдсэн улстөрч бол Ц.Жадамбаа. Тэрбээр 2020 оны сонгуульд Дорноговь аймагт нэр дэвшээд өвдөг шороодож байлаа. АН-ын дэд дарга Цагаан-Өвгөний Жадамбаа нь Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж, Хэнтий аймгийн Бор-Өндөрт өссөн. “Их Засаг” их сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. “Глобал удирдагч” сангийн тэргүүн, “Глобал удирдагч” дээд сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2008 онд АН-ын Нарийн бичгийн даргаар томилогдсон. Улмаар 2012 оны УИХ-ын сонгуулиар АН ялж, засаглаж эхэлмэгц Ц.Жадамбаа Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар томилогдож дөрвөн жил ажилласан.
Ц.Жадамбаа “Агро хаан” ХХК, “Ай Ло Инновэйтив” ХХК, “Женерал эко партнерс” ХХК, “Замтын далан” ХХК, “Говь хүнс мах трейд” ХХК, “Шинэ сэгэ фүүд” ХХК, “Шинэ сэгэ буйлд” ХХК, “Шинэ сэгэ мед” ХХК-уудыг эзэмшдэг. Түүний “Шинэ сэгэ буйлд” ХХК нь Богдхан уулын Зайсангийн аманд “F.I one” гэх 400 айлын орон сууцны хотхон барьж байгаа. Харин “Шинэ сэгэ мед” ХХК нь төрийн өмчит эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл “шахдаг”. Тэр тусмаа, Ковид-19” халдварт тахлын үед “Шинэ сэгэ мед” ХХК нь Эрүүл мэндийн яаманд 14 тэрбум төгрөгийн түргэвчилсэн оношлуур нийлүүлсэн баримт бий.
УЛС ТӨР АХДСАН “ЭЛИЙРЭГЧ” Ц.УЯНГА

Цахим сүлжээнд “Элийрэгч” нэрээрээ танигдсан Ц.Уянга Ардчилсан намд элсээд удаагүй хэр нь нэр дэвших эрхээ авсан ч голж шилж, намынхаа удирдлагуудыг шүүмжилж цахим сүлжээнд чамгүй дуулиан дэгдээв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүргийг усалсан ч Сонгинохайрханд хуваарилагдсандаа шаралхаж, намынхаа нөхдийг цахим сүлжээгээр хангалттай булли хийлээ. Цахим сүлжээнд “од”, улс төрийн шүүмжлэгч хэдий ч түүнд улс төрд ажилласан туршлага байхгүй. Тэр байтугай улс төрд тэнцэх эсэх нь ч эргэлзээтэй нэгэн. Өөрөөр хэлбэл, Банкокт хувийн бизнесээ бойжуулсан хэмээн томордог тэрбээр ядуучууд дүүрэгт хоол зардаг, жирийн нэг “тогооч” гэдгийг нь хуульч Д.Үүрцайх хувийн видео бичлэгээрээ зарласан байдаг.
Тэрбээр Улаанбаатар хотод төрж өссөн. Орос гуравдугаар сургуульд суралцаж, хувиараа бизнес эрхэлсэн гэх намтартай. 2008 оны долдугаар сарын 1-нд жагсаалын эхүүлсэн 40-өөд хүний нэг гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрбээр 2016 онд НИТХ-д Иргэний хөдөлгөөн намаас нэр дэвшиж байлаа. "M.A.D MONGOLIA" компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг гэх нэмгэн намтартай. Хэдийгээр сонгох сонгогдох эрх хүн бүхэнд байгаа ч улс төрд бэлтгэгдсэн ард түмнийг төлөөлж чадах хүн байх эсэх нь эргэлзээтэй. Түүний нэг жишээ нь жилийн өмнө одонтой ээжүүдийг ёс бусаар хэлсэн жиргээ нь олны шүүмжлэлд өртөж байлаа.
С.ЭРДЭНЭД “АД ҮЗЭГДЭЖ” СОНГИНОХАЙРХАНД ХУВААРИЛАГДСАН П.ГАЛИНДЭВ

Ардчилсан намаас урдаа барьдаг боловсон хүчнүүдийн нэг гэгдэх П.Галиндэв Баянголоос жийгдэж, Сонгинохайрханд дэвшихээр нэр нь зарлагдсан. Гэвч тэрбээр тойргоо голж, нэрээ татахаа мэдэгдлээ. Тэр байтугай цахим сүлжээгээр П.Галиндэвийг Баянголд зүтгүүлсэн бол гэх өмөөрөлт сүүлийн хэд хоног хөврөх болов. Гэвч начир дээрээ уулын бугыг хараад унасан морио голов гэгч болов. П.Галиндэвийн хувьд Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдож байсан удаатай. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын фракцын хүн учир АН-ын дарга асан С.Эрдэнийг шалгуулах хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд гаргаж байсан гэдэг. Тэрбээр Намтар судлалын хүрээлэнд гүйцэтгэх захирал, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албаны дарга, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын дэд захирал, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга, Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний Тэргүүнээр ажиллаж байсан нэгэн.
ЖАГСААЛТАА ЧАМАЛЖ, ДЭЭГҮҮР ЖАГСАХ ХҮСЭЛТНҮҮД
Ардчилсан намын жагсаалтад дэвших нэр дэвшигчидийн маргаан их адаггүй үргэлжилж байна. Жагсаалтын дээгүүрт бичигдснийгээ нам дотроосоо булли хийж, доогуурт жагсагчид нь эсэргүүцлээ илэрхийлж, намаа муулж эхлэх нь тэр.
Нэг ёсондоо эрх мэдлээ булаацалдаж, намын хамтран зүтгэгчдээ хүртэл буруутгаж эхэллээ тэд. Тэр дундаа жагсаалтын нэрсийн дараалалд үүр цүүрээр өөрчлөлт орсон гэж годогчид олон боллоо. Ардчилсан намын УЗ-ын гишүүн М.Чимэддоржоос эхлээд гишүүн Х.Номингэрэлээс эхлээд П.Нүрзэд, Л.Отгонцэцэг нар нэрсээ татаж байгаа мэдэгдээд байгаа юм. М.Чимэддоржийг жагсаалтын 33 дугаарт, П.Нүрзэдийг 23 дугаарт. Б.Ган-Очир 27 дугаарт, Л.Отгонцэцэг 38 дугаарт эрэмбэлэгдсэн тул нэрээ татах хүсэлт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэд жагсаалтаа чамалж, эрх мэдэлд хүрэхээр намынхаа нэр хүндийг ч анзаарах сөхөөгүй, улайрч эхэлсэн нь энэ. Ингээд харахаар АН-д малайлал ч үгүй, мандах дуртай гишүүд л байна даа.
| АН-ЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛАГСАД |
|
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |