Өнөө жилийн болор цом бас л дуулиан шуугиан, хэрүүл тэмцэл, хэдэн хүний дундах атаархалтайгаар эхлэх гэж байна. Хэдэн жил ч ийм хэрүүлтэй болж байгаа юм бүү мэд. Тайзан дээр шүлгээ унших яруу найрагчид тодрох үеэс эхлээд хэн нэгэн яруу найрагч Болор цомд түрүүлэх хүртэл хэл ам болдог болчихсон. Олон жил “Болор цом”-д орсон найрагчид амбицаа барьж дийлэхгүй, “Энэ нусаа гоожуулсан бацааны олиггүй шүлэг тэнцчихсэн байхад миний хаана ч хэн ч олж чадаагүй гайхалтай санаагаар урласан шүлэг яахаараа тэнцээгүй байдаг билээ. Энэ хэд намайг сайн шүлэг бичсэнд хорсоод ингэж байгаа юм” гээд л хэрүүл, тэмцлээ эхлүүлчихдэг. Харин өөр нэг нь “Нээх хогийн шүлгээр болор цом авчихлаа. Тэр шүүгч нарыг өнгөрсөн өвлөөс эхлээд л архидуулаад байсан юм. Бас мөнгө өгсөн гэсэн. Гарцаагүй мөнгөний найрагч тодорчихлоо. Түүнээс миний бэлдсэн тэр шавийн минь шүлэг түрүүлэхээр сайн шүлэг байсан юм” гээд л дур зоргоороо аашилна. Уг нь Болор цом гэдэг шүлэг уншиж уралдахаас илүүтэй уншигч, зохиолчдын уулзах цэг юм шүү дээ.
Тайзан дээр шүлгээ унших яруу найрагчид тодрох үеэс эхлээд хэн нэгэн яруу найрагч Болор цомд түрүүлэх хүртэл хэл ам болдог болчихсон
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 42 дахь жилийнхээ босгийг алхах гэж байна. Үгийн урлагт шимтэгч, түүгээр сэтгэлээ хөглөн ариусгадаг хүн бүхний сонорыг мялаасаар хагас жаран өнгөрсөн ч “Болор цом”-ын үнэнч үзэгчид энэ наадмын тухай сураг тавьсаар суудаг билээ. Хамгийн анхны жил зохиогдоход Дэндэвийн Пүрэвдорж найрагч “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан бол удаах жил нь Дөнгөдийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ эл наадмын тэргүүн эзэд болж тэр цагаас хойш ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван найрагч эл наадмаас төрөн гарсан түүхтэй. Түүнээс хойш уг наадам жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж, улам өнгө орон гялалзаж, Монголын өнөө үеийн яруу найргийн дархлааг олон түмэнд хүртээж чадсан гэж болно. Тухайн үеийн шүлгүүд уран яруу, монгол хэлний баялаг сайхныг харуулдаг байлаа. Тухайлбал, Д.Пүрэвдорж, Ц.Чимэддорж П.Бадарч, Т.Галсан, Д.Цоодол, Б .Лхагвасүрэн нар ардын уран зохиолч хэмээх өндөр цолд хүрч Монголын яруу найргийн хаан суудлыг эзэгнэж явлаа. Энэ хүмүүс бол “Болор цом”-ын тухай яриа өрнөхөд бахархал нь болдог хүмүүс. Үүний араас Хамгийн дуулиантай наадмууд 1990-ээд оны эхэн болон дунд үед өрнөж байжээ. Дөнгөтийн Цоодол, Бавуугийн Лхагвасүрэн хоёр зүүн жигүүрийг магнайлчихсан, Пунцагийн Бадарч, Шагдарын Дулмаа, Тоомойн Очирхүү нар дагавар магнайд нь босоод, араас нь Очирбатын Дашбалбар, Барнангийн Доржпалам, Цэндийн Чимэддорж, Шагдарсүрэнгийн Гүрбазар, Дамбын Төрбат тэргүүт наяад оныхон ирлэсэн тонгорог шиг л хяргаж байсан гэдэг. Энэ нь яруу найрагт шинэ үе ирж байгаагийн эхний дохио байв. Араас нь Арлааны Эрдэнэ-Очир, Цогдоржийн Бавуудорж, Цоодолын Хулан, Баярхүүгийн Ичинхорлоо, Гомпилдоогийн Мөнхцэцэг нарын шүлэг найраг, ахмадуудынхаа дэргэдүүр хүчийг авсан жигүүртэн мэт нисээд сандаргаж байсан гэдэг юм билээ. Үүнээс гадна, Эрээнцавын эвдрээгүй найрагч Д.Нямсүрэн гуай хүртэл “Болор цом” наадамд оролцож, “Би цас болно”, “Амитаба” шүлгүүдээ уншаад хасагдаж байсан байдаг. Харин “Болор цом” хэнд хэрэггүй, яруу найргийн уралдаанд дургүй, уралцаад дуусдаг” гэдэг Д.Галсүх “Болор цом” аваад зогсохгүй, сүүлийн хэдэн жил найргийн наадмын тайз алгасаагүй гэхэд буруудахгүй. Тэгэхээр “Болор цом” наадам найрагч бүхний авахыг хүсдэг наадам мөнөөс мөн. Энэхүү найргийн наадамд үе үеэрээ уралдаж, цомын эзэд болж байсныг дээрх нэрээс харж болно.
Дэндэвийн Пүрэвдорж найрагч “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан бол удаах жил нь Дөнгөдийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ эл наадмын тэргүүн эзэд болж тэр цагаас хойш ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван найрагч эл наадмаас төрөн гарсан түүхтэй.
“БОЛОР ЦОМ” НААДАМД ШИНЭ ҮЕ ИРЛЭЭ
Үзэгчдтэй ч бай, үзэгчгүй ч бай “Болор цом” наадам болдгоороо л болно. Хүн таньдаг ч бай, таньдаггүй ч шинэ үеийн залуус шүлгээ унших л болно. Энэ л чухал шинэ үеийн залуус шүлэг бичиж, “Болор цом”-д оролцоно гэдэг энэ наадам цаашид хөгжихийн нэр. Ёс зүйгүй нэг бөхөөс болж үндэсний бөхийн нэр хүнд унадаг шиг зүйл “Болор цом”-д болж байна. Олон жил үргэлжилсэн “Яруу найргийн наадмын нэр хүндийг унагаж буй хүмүүс нь яруу найрагчид юм байна. Шинэ үеийн залуустайгаа арсалдаж, “Болор цом”-д тэнцээгүй шүлэг” хэмээн цахим орчинд нийтэлж байгаа нь яг үнэндээ ичгүүртэй хэрэг шүү дээ. Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадмын хоёрдугаар шатанд тэнцсэн яруу найрагчдын олонх нь залуус байна. Энэ бол “Болор цом” наадам үе үеийн өрсөлдөөн байсан дээрх жишээг баталж буй. Тиймээс шинэ үеийн залуустаа атаархаж суухын оронд алаг ташин баяр хүргэх хэрэгтэй. Монголын яруу найрагт шинэ үе далайн давлагаа хүч түрэн ирж байна.

| “БОЛОР ЦОМ” -ООС БОЛЖ БООЖ ҮХЭХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ ЭЭ, ЦААНА ЧИНЬ ЯРУУ НАЙРГИЙН ШИНЭ ҮЕИЙНХЭН ИРЖ БАЙНА |
|
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |