• Өнөөдөр 2025-10-31

ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АНХБАЯР ЭМНЭЛЭГТЭЭ 33 САЯЫН PRUIS АВЧ ӨГЧИХӨӨД, ӨӨРТӨӨ 600 САЯАР ХОЁР LC300 АВЧЭЭ

2025-10-31,   744

      Багш нарын араас эмч нар ажил хаяхаар боллоо. Сургууль, цэцэрлэгүүд цоожтой ядаж байтал, нэмээд эмнэлгүүд хаалгаа барих нь. Хүүхдүүд сурах сургуульгүй, хөгшид хэвтэх эмнэлэггүй хэр удахыг хэлж чадах хүн одоогоор алга. Засгийн газар “Цалин нэмэх төсөв байхгүй” гэж гүрийсээр. 
 
Тэгвэл эмч нарт олддоггүй төсвөөр эрх мэдэлтнүүд хэрхэн туйлж, тансаглаж байгааг бодит жишээгээр тайлбарлая.
      Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргаар 2020 оноос хойш Б.Анхбаяр гэх 40 хүрч яваа залуу ажиллаж ирсэн. Эргэн санавал, 2021 оны долдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын мөрдөгчдөөс бүрдсэн тусгай баг дагуулан Замын-Үүдэд очиж, Засаг дарга Б.Анхбаяр нарын зургаан албан тушаалтныг баривчилж байв. Тухайн үедээ “Засаг даргаараа толгойлуулсан Замын-Үүдийн авлигын мафи баригдлаа” гэж нийгэм даяар л шуугиж байлаа. Гэвч Б.Анхбаяр тагнуул, цагдаа, авлигатайн мөрдөгчдөөс яаж мултарсан нь тодорхойгүй, ямартай ч Засаг даргын зөөлөн сэнтийдээ тухалсаар өдий хүрсэн. 
 
Гол асуудалдаа оръё. Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр өнгөрөгч зургадугаар сард “Төрийн байгууллагын автомашины парк шинэчлэлт” гэх сүртэй нэртэй тендер зарлаж, 633 сая төгрөгөөр гурван автомашин худалдаж авчээ. Хоржоонтой нь, Б.Анхбаяр 600 сая төгрөгөөр нь өөртөө болон ИТХ-ын даргаа “Таванбогд” ХХК-аас 2025 оны, хар өнгөтэй, 0 гүйлттэй хоёр ширхэг Land Cruiser 300 худалдаж авчээ. Харин үлдсэн 33 сая төгрөгөөр нь “Энч конкүэст” ХХК-аас Замын-Үүд сумынхаа Нэгдсэн эмнэлэгт Pruis-41 худалдаж авч өгсөн байгаа юм. 
 
        Замын-Үүд сумын 18 мянган иргэнд өдөр, шөнөгүй үйлчилдэг, 180 гаруй эмч, сувилагчтай Нэгдсэн эмнэлэгтээ 33 сая төгрөгөөр Pruis 41 авч өгчихөөд, өрөөсөө гардаггүй шахуу Засаг дарга, ИТХ-ын дарга хоёр өөрсдөдөө “Таван богд”-оос 600 сая төгрөгөөр 0 гүйлттэй Land Cruiser 300 хоёр ширхэгийг авч байгаа нь төсвийн тансаглал, тэр тусмаа ялгаварлал мөн биз дээ. Халуун паарны хажуунаас холддоггүй, зөөлөн сэнтийгээсээ босдоггүй, тавхан минут алхаад бүтэн тойрчихож болох буйдхан сумын Засаг дарга, ИТХ-ын дарга хоёрт 600 сая төгрөгийн Land Cruiser 300 яг ямар хэрэгтэй вэ. Үнэхээр л төсөв нь багтаж ядаад, ядаж автомашин авч дундлах гээд байгаа бол Засаг даргад жийп биш, эмнэлэгт түргэний тэрэг хэрэгтэй баймаар. Улсын төсөв эмч нарт хүрэлцдэггүй мөртөө эрх мэдэлтний өмнө хөглөрч байдгийн тод жишээ бол энэ. 
 
Нэг тоо бодож үзье. Өчигдөр бид Сүхбаатар аймгийн Засаг дарга төсвийн 900 сая төгрөгөөр жийп худалдаж авсан жишээг танилцуулсан. Өнөөдөр Замын-Үүд сумын Засаг дарга төсвийн 600 сая төгрөгөөр жийп авсан жишээг танилцууллаа. Аймаг, дүүргийн Засаг дарга нар тус бүр 900 сая төгрөгөөр, сумын Засаг дарга нар тус бүр 600 сая төгрөгөөр жийп авна гэж төсөөлье. Тэгэхээр 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын Засаг дарга нар жийпэнд 225 тэрбум төгрөг зарцуулна. 
 
        Тэгвэл улсын хэмжээнд 30 мянган эмч, сувилагч ажиллаж байгаа. Нэг эмч, сувилагч сард 1.5 сая төгрөгийн үндсэн цалинтай гэхээр улсын хэмжээнд ажиллаж байгаа 30 мянган эмч, сувилагчийн яг таван сарын нь нийлээд 225 тэрбум төгрөг болно. Өөрөөр хэлбэл, манай улсын 30 мянган эмч, сувилагчийн бүхэл бүтэн таван сарын цалин нь нийлээд Засаг дарга сэтэртэй 360-хан хүний жийп авч тансаглах мөнгөтэй тэнцэнэ гэсэн үг.  
 
Эцэст нь, гайхмаар байгаа биз. Эмч, багш нар нь цалингаа нэмүүлье гэхээр төсөв улайчихдаг. Тэгсэн мөртөө Засаг дарга нар жийп авч уная гэхээр төсөв ундраад л байдаг. 
 
ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АНХБАЯР ЭМНЭЛЭГТЭЭ 33 САЯЫН PRUIS АВЧ ӨГЧИХӨӨД, ӨӨРТӨӨ 600 САЯАР ХОЁР LC300 АВЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 11:52:12
    ЗАМЫН ҮҮД: За мэдээлэлээ үнэн зөвөөр бичнэ шүү эх сурвалж болон баримтаа гаргаж тавиарай арай шаах юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 09:57:05
    Зочин: Улс орныг санаатайгаар эдийн засгийн хүчин чадлыг сулдаахь доройтуулах, эдийн засгийн аюулгүй байдалд шууд хохирол сагаатайгаар учруулах гэмт хэрэн үйлдчихээд байхад яахаараа цагдаа прокурор хэрэг үүсгэж шорон орнд явуулдаггүй юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 09:28:20
    zochin : er n darga geheer jaaval jeep unadag ******** asuudalaa bolivol yasiin bol hogjil tsetseglelteeree terguulj bga ulsiin said dugui unaad bolood bh shig bhiim

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 09:28:19

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 09:28:18
    zochin : er n darga geheer jaaval jeep unadag ******** asuudalaa bolivol yasiin bol hogjil tsetseglelteeree terguulj bga ulsiin said dugui unaad bolood bh shig bhiim
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 09:28:17

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 09:28:15
    zochin : er n darga geheer jaaval jeep unadag ******** asuudalaa bolivol yasiin bol hogjil tsetseglelteeree terguulj bga ulsiin said dugui unaad bolood bh shig bhiim
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188