• Өнөөдөр 2025-12-17

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ

2025-10-31,   5738

“Саарал ордон, сайдын суудалд санаархахдаа хөл нүцгэн гүйж, хүүхдүүдийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглалаа” гэж олон нийтэд шүүмжлүүлэхээс эхлээд хөгөө чирж байлаа, П.Наранбаяр гишүүн. Тэр өнгөрсөн хавар өөрийгөө танилцуулах 20 гаруй хоногт хөлийнхөө улыг эргэтэл гүйж, “Жирийн нэг багшийг сонгоод өгөөч” гэж хүүхэд, хөгшидгүй гуйсныхаа хариуд Төрийн ордонд төвхнөж, Боловсролын салбарын сайд нь болсон.

Гэхдээ П.Наранбаяр сайд жирийн нэг багш биш. Ядарсан имижтэй ч задарсан тендерчин, толгойлж байгаа салбартаа ашиг сонирхлын зөрчилтэй, сугадаж хүн “болгосон” “Суруга Монгол”-ынхоо япон эзнийг хар тамхины хэрэгт “түлхэлцэж”, газрыг нь булаасан гэх хэрэгт хэрхэн холбогддогийг танилцуулъя.

ЭРХ АШГИЙН ЗӨРЧИЛТЭЙ САЙД

П.Наранбаяр “АНТ”, “Оюуны хүрээ” “Фаро текнологи солюшн”, “Дижитал солюшнс” “Фэликс нэтворк”, “Даян шийдэл” гэх ХХК-уудад хувь эзэмшдэг. Тодруулбал, “Фэликс нэтворк”-ийн 65 хувь, “АНТ” ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг гэж хөрөнгө орлоготоо мэдүүлжээ. Гэхдээ үүнээс урьтаж, П.Наранбаярыг “Шинэ Монгол” сургуулийн захирал байсан НАМТАР нь “шошго” шиг юу юунаас илүү дагаж байгааг дурдах ёстой. Тийм ч учраас түүнийг МАН-ын жагсаалтаар сонгогдсон Ж.Галбадрахаас салгаж ойлгох аргагүй. Гэхдээ П.Наранбаяр төрд томилогдохын тулд “Би “Шинэ монгол” сургуулийн захирлаар ажиллаж байсан ч хувь эзэмшдэггүй, надад хамааралгүй” гэж байсан удаатай. Гэхдээ хамааралгүй болгох гэж яаж ч үзсэн хамаардаг баримтуудаас хэдхэнийг нь хүргэе. П.Наранбаярын эхнэр Д.Туул саяхныг хүртэл Ж.Галбадрахын эзэмшлийн Япон хэлний сургалтын төвийг “Шинэ монгол” сургуулийн байранд ажиллуулдаг байлаа. Өөрөөр хэлбэл, Ж.Галбадрахын шууд удирдлага дор эхнэр нь ажиллаж байгаад 2021 оноос “Дэкирү” ХХК, “Гүүд скүүл” гэх сургалтын төвөө хариуцаж эхэлсэн байдаг. Ийм тохиолдолд П.Наранбаяр гишүүний дээрх тайлбар түүнийг эрх мэдлийн төлөө юу ч гэж ярьж мэдэхээр нэгэн гэдгийн баталгаа хангалттай болох биз ээ.

Боловсролын сайд П.Наранбаярын хувь эзэмшдэг “Фэликс нэтворк”, “Дижитал солюшнс”, “Ант” ХХК-ууд нь боловсролын салбарт сургалт, судалгаа, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл эдгээр компаниараа тэр төрөөс боловсролын салбарт зарласан тендерүүдийг өмнө нь хэрхэн “түүж” ирсэн баримттай танилц. Тухайлбал, “Дижитал солюшнс” ХХК нь

2023 онд

-“Мэдлэ” цахим сургалтын платформын мета-хийсвэр хувилбар хөгжүүлэх үйлчилгээ-310 сая төгрөг

2024 онд

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн ХЭМАБ-ын сургалт, зааварчилгааг цахимжуулах- 30 сая төгрөг

-Ойн газрын VR технологи ашиглан ойн ангиудын боловсон хүчнийг чадавхжуулах сургалт зохион байгуулах, ойн ангийн үйл ажиллагааг сурталчлан таниулах- 96 сая төгрөгийн тендерт шалгарсан байдаг. 

Гэхдээ П.Наранбаяр уг компанийн хувь эзэмшигчээс 2024 оны тавдугаар сарын 19-нд буюу УИХ-ын сонгуулиас 38 хоногийн өмнө нэрээ хасуулсан байгаа юм. Хэдийгээр хувь эзэмшигчээс нэрээ хасуулсан гэж байгаа ч энэ нь зөвхөн цаасан дээрээс хасагдсан гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй. Учир нь, П.Наранбаяр нэрээ хасуулснаасаа хойш ч хувь эзэмшдэг байсан компанийнхаа “Мэдлэ” цахим сургалтын платформыг зуун хувь дэмжиж, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын системд нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь эрх ашгаа цааснаас хасуулсан ч цаад “эзэн” нь хэвээрээ байгааг илтгэж байгааг уншигчид гадарлах биз ээ.

Мөн П.Наранбаяр “Фэликс нэтворк” ХХК-ийн хувь эзэмшлээс 2021 онд нэрээ хасуулсан. Гэхдээ уг компанийн хувь эзэмшигчээр төрсөн дүү П.Отгонбаяр нь бүртгүүлж, П.Наранбаярын эхнэр Д.Туул гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа. Уг компани нь 2022 онд Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн ЭЕШ-д бэлтгэх төслийг 117 сая төгрөгөөр бэлтгэх тендерт шалгарч байжээ.  хэдийгээр салбарын сайд болохоосоо өмнө дээрх тендерүүдийг “авч” байсан ч эдгээр баримт нь түүнийг энэ албан тушаалаа хашихад эрх ашгийн зөрчилтэйд тооцуулах бүрэн үндэслэл мөн билээ.

П.НАРАНБАЯР “СУРУГА МОНГОЛ”-ЫН ГАЗРЫН ДЭЭРМИЙН ДУУЛИАНТ ХЭРЭГТЭЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ

Хотын дарга Х.Нямбаатар нэгэнтээ “ХҮН-ын П.Наранбаярын дүү Т.Гочоосүрэн нь “Суруга Монгол”-ын захирлынх нь орны матрасны доор хар тамхи нууж, хууль хяналтынхантай хуйвалдан хөөж явуулах ажиллагааг зохион байгуулсан. Тэр “Суруга Монгол”-ын газрын дээрэмтэй шууд холбоотой, хууль хяналтын байгууллагаар шалгуулж шударга ёс нэхнэ” гэж “айлгасан” удаатай. Тэгвэл УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр болон түүний эргэн тойрныхон “Суруга Монгол” ХХК-тай хэрхэн холбогддог вэ.

                Өдийгөөс 21 жилийн өмнө Хотын дарга М.Энхболд А/70 тоот захирамж гаргаж, “Суруга Монгол” ХХК-д Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн хоёрын дунд 88 га газрыг бүхэлд нь 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Гэвч “Суруга Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулагчдын нэг, Монгол дахь захирал Цүнэяки Хара УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын улс төр, хууль хяналтын томчуудын “найруулсан” хар тамхины зохиомол хэрэгт холбогдож, аргагүйн эрхэнд нутаг буцсан гэгддэг.

Т.Гочоосүрэн тэргүүтэй хүмүүсийн “дэглэсэн” хар тамхины хэргийн дуулиан намжсаны дараа, 2016 онд “Суруга монгол” ХХК-ийн эцсийн өмчлөгч, захирлаар нь Цэрэнбатын Чинбаяр гэх залуу бүртгэгдсэн байдаг. Улмаар 2016-2018 онд Хотын дарга Су.Батболдын угсраа захирамжаар “Суруга Монгол” ХХК-ийн өнөөх 88 га газар гурав хуваагдаж, нэг хэсэг нь Ц.Чинбаярт, нөгөө хэсэг нь Б.Наранхүүгийн хувийн хуульч Б.Билэгсайханд, үлдсэн нь ҮАБЗ-ийн дарга асан, “Буурал” хочит А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболдод очсон. Эндээсээ цаашаа “Хурд”-ын Б.Чойжилсүрэнд, “Таванбогд”-ын Ц.Баатарсайханд, “Номин”-гийн Ш.Баярсайханд гэх мэтээр задаргаанд орж зарагдсан түүхтэй.

Тэгвэл “Суруга Монгол” ХХК-ийн эцсийн өмчлөгч Цэрэнбатын Чинбаяр нь 2016-2018 онд “Суруга инвестмент” ХХК, “Суруга партнерс” ХХК, “Суруга рөүд” ХХК, “Суруга бюлдинг” ХХК, “Суруга таун” ХХК, “Суруга жапан” ХХК, “Суруга девелопмент” ХХК-уудыг үүсгэн байгуулж, “Суруга Монгол” ХХК-ийн газраас хувьдаа тасалж авсан. Жишээ нь, Суруга бюлдинг” ХХК-ийнхаа нэр дээр авсан 4.0 га газар дээрээ “Tokyo Town” гэх тансаг зэрэглэлийн хотхон барьж худалдаж буй. Ноцтой нь, “Суруга Монгол” ХХК-ийн эцсийн өмчлөгч Цэрэнбатын Чинбаяр нь УИХ-ын гишүүн П.Наранбаяртай дараах байдлаар холбогддог. Тухайлбал,

1. П.Наранбаярын эхнэр Д.Туул нь “Суруга Монгол” ХХК-ийн эцсийн өмчлөгч Цэрэнбатын Чинбаяртай “Дэкирү” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Илүү ноцтой нь, “Дэкирү” ХХК нь Япон хэлний сургууль ажиллуулдаг бөгөөд “Суруга Монгол” ХХК-ийн эзэмшлийн “Суруга центр” оффисын III давхарт таван ангитайгаар үйл ажиллагаа явуулдаг. П.Наранбаярын хувийн оффис ч “Суруга центр” оффист байрладаг.

2. УИХ-ын гишүүн П.Наранбаяр “Суруга Монгол” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ц.Чинбаярын ээж Т.Мөнхцэцэгтэй “Монголын Япон судлалын нийгэмлэг”-ийг 2015 оноос хойш хамтран эзэмшиж байгаа. Илүү ноцтой нь, Т.Мөнхцэцэг нь П.Наранбаярыг МУИС-ийг төгсгөсөн япон хэлнийх нь багш, эхнэр Д.Туулынх нь эгч. Т.Мөнхцэцэг 1991 оноос хойш МУИС-ийн Японд судлалын тэнхимд багш, зөвлөх профессороор ажиллаж байгаа нэгэн. МУИС-ийн Япон хэлний багш, орчуулагчаар хүргэн П.Наранбаяр нь 2000 онд, хүү Ц.Чинбаяр нь 2003 онд төгссөн намтартай.

3. “Суруга Монгол” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ц.Чинбаяр нь 2016 онд Б.Наранхүүгийн хувийн хуульч Б.Билэгсайхан, П.Наранбаярын бизнес хамтрагч, хөрөнгө оруулагч Таками Юүичитэй хоёртой “Асем эко гарден” ХХК-ийг хамтран байгуулж байжээ. Улмаар “Асем эко гарден” ХХК-ийнхаа нэр дээр Богдхан уулын Жаргалантын аманд 1.5 га газар авч, хаус хотхон барихаар “А” даалгавраа батлуулж байсан байна. Эндээс Таками Юүичи нь “Суруга Монгол” ХХК-ийн нууц эзэн, хөрөнгө оруулагчдынх нь нэг байсан нь илүү тодорхой харагдаж байгаа биз.  

4. П.Наранбаярын хамтрагч, хөрөнгө оруулагч Таками Юүичи намтартаа 2003-2008 онд МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуульд зочин профессоор багшилсан гэж дурджээ. МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарт Ази судлалын тэнхим гэж бий. Ази судлалын тэнхимд Япон хэлний тэнхим бий. Харин Япон хэлний тэнхимд П.Наранбаярын багш, эхнэр Д.Туулынх нь эгч, “Суруга Монгол” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ц.Чинбаярын ээж Т.Мөнхцэцэг зөвлөх профессороор насаараа ажиллаж ирсэн. Ингэж харвал, Таками Юүичи, П.Наранбаяр, Ц.Чинбаяр гурав 20 гаруй жил нөхөрлөсөн нь ойлгомжтой харагдана. Нөгөөтээгүүр, 2000 оноос хойш МУИС-ийн ТУЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн асан С.Төмөр-Очир ажилласан. С.Төмөр-Очир нь М.Энхболдтой 2004 оноос хойш Технологийн дээд сургуулийг хамтран эзэмшиж буй бизнесийн хамтрагчид. Эндээс Таками Юүичигийн У.Барсболдын зөвлөх байсан хугацаа, Таками Юүичиг С.Төмөр-Очир МУИС-д зочин профессороор багшлуулж байсан хугацаа, М.Энхболд “Суруга Монгол” ХХК-д 88 га газар олгосон хугацаа яв цав давхцаж буй нь тодорхой харагдана.

Түүнчлэн П.Наранбаяр Байгаль орчны сайд асан У.Барсболдоор дамжуулан “Суруга Монгол” ХХК-ийн анхны хөрөнгө оруулагч, Японы тэрбумтан Таками Юүичитэй танилцаж байсан гэдэг. Улмаар У.Барсболд, Таками Юүичи, П.Наранбаяр гурав 2000 оны эхээр Тужийн нарсанд мод тарих төсөл хэрэгжүүлж байв. Энэ цагаас Японы тэрбумтан Таками Юүичи П.Наранбаярын бизнесийн хамтрагч, хөрөнгө оруулагч нь болсон. Жишээ нь, 2017 онд П.Наранбаяр, түүний дүү П.Отгонбаяр, Ч.Анар нар “Анд глобал” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, олны сайн мэдэх гар утасны аппликейшнаар дамжуулан зээл олгодог “Лэнд.мн” ББСБ-ыг ажиллуулж эхлэхэд хөрөнгө оруулагч нь Таками Юүичи байв. Дараа нь 2018 онд П.Наранбаяр Таками Күичи нар “комедиан” гэдгээрээ танигдсан Б.Идэр-Одын “Колл про” ХХК-ийг хамтран эзэмшигчид болсон. Мөн л үндсэн хөрөнгө оруулагч нь Таками Күичи байсан. Ингэж явсаарТаками Күичи дуулиант “Суруга Монгол”-ын анхны хөрөнгө оруулагч болж байжээ.  

Эцэст нь, баримтуудаа нэгтгэж харья. Нэгдүгээрт, П.Наранбаярын 2002 оноос хойш нөхөрлөсөн бизнес хамтрагч Таками Юрүичи нь “Суруга Монгол” ХХК-ийн анхны хөрөнгө оруулагчдын нэг байсан. Хоёрдугаарт, Х.Нямбаатарын хэлснээр 2012 онд “Суруга Монгол” ХХК-ийн бас нэг хөрөнгө оруулагч, Монгол дахь захирал Цүнэяки Харагийн өрөөнд хар тамхи нууж, хууль хяналтынхантай хуйвалдаж хөөж явуулсан Т.Гочоосүрэн гэгч нь П.Наранбаярын хамаарал бүхий этгээд буюу хамаатан нь байсан. Гуравдугаарт, хар тамхины хэрэг намжсаны дараа 2016 онд “Суруга Монгол” ХХК-ийн газрыг Б.Наранхүү, А.Гансүх нартай хувааж авсан Ц.Чинбаяр гэгч нь П.Наранбаярын багш, эхнэрийнх нь эгчийн хүү байсан. Ингэж харвал, П.Наранбаярын хамтрагч Таками Юүичи гэгч нь “Суруга Монгол” ХХК-ийн хамтран хөрөнгө оруулагч нартайгаа муудаж, улмаар 2012 онд П.Наранбаяр, Б.Наранхүү, А.Гансүх, Б.Хурц нараар дамжуулан хар тамхины хэргийн хуйвалдаан зохиож, 2016 онд Ц.Чинбаяраар дамжуулан “Суруга Монгол” ХХК-ийн газарт “эзэн суусан” байж болзошгүй схем гарч ирж байгаа юм. Өндөг шидүүлж, оёдол тавиултлаа цохиулж, “зовлон” үзэж яваа Боловсролын сайд маань цаг нь ирэхэд улс төрөөс бүрэн “арчигдах” хэмжээний дээрх баримтуудаа “яаж ч чадахгүй” л харж суугаа биз ээ.

 

 


БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 22
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-04 18:17:51
    Ахмад настан: Наранбаяр сайд боловсрол өндөр чадварлаг сайд Энх-Амгалан сайдыг бас л ингээд муулдаг байсан хүнийг ингэж гэр бүлээр нь судалж элдвээр бичдэг хөлсний мөнгөний сэтгүүлчид болимоор сайтын сэтгүүлч нарт боловсрол өндөр хүн байдаг юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-04 18:17:26
    Ахмад настан: Наранбаяр сайд боловсрол өндөр чадварлаг сайд Энх-Амгалан сайдыг бас л ингээд муулдаг байсан хүнийг ингэж гэр бүлээр нь судалж элдвээр бичдэг хөлсний мөнгөний сэтгүүлчид болимоор сайтын сэтгүүлч нарт боловсрол өндөр хүн байдаг юмуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-03 09:02:35
    Иргэн: Хүний нэр төрийг харлуулах гэж хэн ч ойлгох янзгүй юм бичжээ. Наранбаяр наад зах нь Тужийн гарсанд мод тарьсан байна. Сайхан ажил. Үүнийг бичигч Та ганц мод суулгаж үзсэн үү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-03 00:45:27
    Зочин: Яагаад шалгадаггүй хэрэг вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-02 18:04:37
    Enkhee: Ugaasaa ene ******** NO sh dee ! ******** ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-02 18:04:35
    Enkhee: Ugaasaa ene ******** NO sh dee ! ******** ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-02 14:35:45
    Сэнгээ: Гадны хөрөнгө оруулагч нарыг шүүсийг нь шахаж, хор найруулж, гүтгэж гүжирдэж хөрөнгө булааж суудаг, төрийн түшээд ордноор нэг хөглөрч суух юм. Сонгогчид харалгандаа ч биш, сонгуулийн будлиантай болдогийг харуулж байна даа. Өмнө байсан, одоо болсоныг дэнслэх ёстой ч, хийх ажлаа хийж, хэдэн багш нараа өмгөөлж чадахгүй юмнуудыг зайлуулаач ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-01 10:28:01
    Хөндлөнгийн хүн: За даа, нэг их сүртэй ч юм биш л бна. Цөөхөн монголчууд цөмөөрөө л хоор ондоо хэлхээтэй холбоотой, сүлбээтэй сүлжээтэй шүү дээ !Ийм юмаар хүн дарамтлах гээд бүтэхгүй, энэ чинь олигтой дарамт болж чадахааргүй л юм бна доо ! Эргэлт.мн ер нь ийм балай хов л базаж байдаг уу ? Эртээр бас Тэмүүжинг өөрийнхөө эгчээр сурталчилгаа хийлгэдэг гээд нэг л их юм илрүүлж бгаа юм шиг бичсэн бсан, ах дүү улс чинь тэхгүй өөр яахым бэ, шал мангар юм бичих юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-01 10:18:16
    Шал хөндлөнгийн хүг: За даа, нэг их сүртэй ч юм биш л бна. Цөөхөн монголчууд цөмөөрөө л хоор ондоо хэлхээтэй холбоотой, сүлбээтэй сүлжээтэй шүү дээ ! Ийм юмаар хүн дарамтлах гээд бүтэхгүй, энэ чинь олигтой дарамт болж чадахааргүй л юм бна доо !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 23:04:09
    Зочин: Энх-амгалан боловсролыг естой самарсандаа!!!МУБИС, МУИС гаралтай этгээдуудийг яаманд ойртуулж ул болно!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 21:32:01
    Зочин: Хэ энэ мэт хог шаарууд монголын төрд хог шиг их байгаа доо энд тэнд очиж салбар салбарт очиж самарч хаяаад яваад байдаг тойрог тойрог солиод самарч явдаг хорчингууд хог шиг байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 21:10:24
    Монгол: Чоно нийлсэн нохой чононоосоо илүү хомхой байдаг шиг энэ Наранбаяр гэгч хулгайчийг боловсролын яамнаас үтэр түргэн зайлуулах болжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 20:50:33
    Иргэн: Бөөсний үлгэр шиг юм бичжээ. Хамааруулах гээд бүүр ядчихсан. Балай юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 20:41:42
    123: Нямбаатар хурал дээр наранбаяр та Японы хөрөнгө оруулагчдыг монгол руу зүглэхгүй болтол хашраасан хүн шүү гэж нүүрэн дээр нь хэлсэн биздээ хариу юуч дуугараагүй дээ наранбаяр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 19:25:45
    Иргэн: Орсгой п.и.зд.аг шалгаач.Тэр Гочоосүрэн гэдэг нь хаана байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 19:24:41
    Олон: Олны үг ортой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 18:49:42
    ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ: ЭНЭ ХУДЛАХ БИЧДЭГ НОХОД. .АРХИА БАГА УУЖ БАЙ Л ДАА..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 18:39:05
    Иргэн: За даа, баахан зохиомол хамаарал нялзаасан юм шиг....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 14:40:04
    Иргэн: За бас зах хязгаартай юм бичмээрсэн. Хэний захиалга юм болдоо хөөрхий ямар ч утгагүй найруулга авцалдаагүй 0000000 бичвэр юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 13:33:04
    Зочин: Энэ ч ёстой захиалгаар харлуулах бичсэн эд шиг бна. Сүүлдээ уншихад ч утгагүй санагдлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 10:41:54
    Хэмжэ: Гүтгэнэ гэхэд арай дэндүү гүтгэхийм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-31 10:26:49
    Zochin: Гочоосүрэн чинь тэр Шинэ Монголын захирал Галбадрахын эгч Түвшинжаргалынх нь хүү штэ. Наранбаярын дүү биш.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188