Цагтаа Н.Энхбаяр. Ц.Элбэгдорж хоёр Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр шиг нөхөрлөж, улс төрийн тавцанд ханцуйдаа гараа барилцан, хамтарч байлаа. Улс орны элдэв хэрэг, хууль, шүүх, цааз, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үндэсний том үйлдвэрүүд, орлого зарлага, бодлого, унах, босох гээд бүх л цагт ил биш ч бие биедээ чухам найртай хамтрагчид байж, багагүй зүйлийн ард гарч байв.
Гол нь ямар ч сайхан үерхэл, нөхөрлөл, андлалыг улс төрийн эрх мэдэл, албан тушаал хөсөрт унагадагийн жишээ давтагдах бололтой. Тодруулбал, сайхан хоршил үзүүлж асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр ард түмний нүдэн дээр эрх мэдлийн төлөө хоёр тийш харж, сүүлдээ намхан нь өндрийнхөө “оймсыг гозолзуулж”, аавын хаалга татуулсан. Түүнээс хойш Н.Энхбаяр МАХН-ыг байгуулж, улс төрийн гуравдагч том хүчин болгож, намынхан нь УИХ-ын гишүүн, сайд, дарга нар болж байлаа. Харамсалтай нь, тэр хэчнээн хичээж, ард түмэнд дахин нэр хүндтэй болж чадсан ч УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадалгүй өдийг хүрсэн билээ. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж түүний улс төрд дахин орох бүх боломж, гарц болгоныг хаасан гэсэн үг. Өдгөө ч тэд бие бие рүүгээ хяраастай, боломж гарвал л улс төрөөс “нухчих” бодолтой явдгийг тэдний олон үйл явдал, яриа, мэдэгдлүүд нь гэрчилнэ.

Яг үүн шиг өнгөрсөн дөрвөн жилд олны нүднээс далдхан мөртлөө зорилго санаа нэгтэй гэмгүй нөхөрлөж, Монгол төрийн ажлыг цалгардуулалгүй урагшлуулж ирсэн Х.Баттулга, У.Хүрэлсүх нар хоёр тийш боллоо. Тэдний эрх мэдлийн төлөөх зодоон хэрхэн үргэлжлэхийг хэлэх боломжгүй ч, намхан нь өндрийгөө яаж ийж байгаад улс төрөөс нэг мөсөн "явуулчихдаг"-ийг мартаж болохгүй. Учир нь, У.Хүрэлсүхийн өнөөгийн хүч, ааш аяг тэр цагийн Н.Энхбаярын эрх мэдэлтэй, аархуу, бяртай, бүгд түүнийг тойрон хүрээлж байсан цагийг эрхгүй санагдуулаад байгаа. Өөр нэг зүйл нь, өндөр нь намхандаа "дийлдээд" ирэхээр тойрон хүрээлэгчид нь улс төрийн дараагийн нүүдлээ хийхээр эргэж ч харахгүй алга болдог юм билээ.
Албан тушаалын амтанд ороогүй байхдаа нөхөрлөөд, амтшаад, шунаад ирэхээрээ хамгийн ойрын хүнээ түлхдэг жишээ дэлхийн улс төрийн түүхэнд манай энэ дөрвөөр тогтохгүй өч төчнөөнөөрөө л бий.
Тэдний эрх мэдлийн төлөөх зодоон хэрхэн үргэлжлэхийг хэлэх боломжгүй ч намхан нь өндрийгөө яаж ийж байгаад аавынх руу “явуулчихдаг”-ийг мартаж болохгүй
| НАМХАН НЬ ӨНДРИЙГӨӨ “ЯВУУЛЧИХДАГ” ЖИШИГ ДАВТАГДАХ ВИЙ |
|
2026-11-18 20:19:08
Сэтгүүлч Б.Даваахүүг 30 хоног цагдан хорьсон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ
2026-11-18 16:33:16
Ц.ИДЭРБАТ: 1990 оноос хойших хамгийн өндөр ургацыг энэ жил авлаа
2026-11-18 15:30:33
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-11-18 15:21:25
Г.ДАМДИННЯМ: Шатахууны үнийг бууруулна
2026-11-18 14:58:21
Таеквондо-гийн улсын аваргын “Мастерс” ангиллын шилдгүүд тодорлоо
2026-11-18 12:09:34
Н.УЧРАЛ: Ард түмний шаардлагыг үл хүндэтгэсэн хэнийг ч Монголын хууль дуудна
2026-11-18 11:46:41
Н.УЧРАЛ: Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлнө
2026-11-18 11:26:45
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ “МОНГОЛ БИЧИГ-МОНГОЛ БАХАРХАЛ” БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
2026-11-18 10:34:39
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭНД АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
2026-11-18 10:27:34
Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын нийслэл Рига хотноо ажиллажээ
2026-11-18 09:11:35
2026-11-18 09:01:08
ГЭМТ ХЭРЭГ, ХҮЧИРХИЙЛЛИЙГ ГОЁЧЛОН ХАРУУЛСАН КИНО ХИЙХЭЭ ЗОГСООЁ УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-18 08:38:01
ЖИНДҮҮ ХОРВООД ЖАРГААГҮЙ НАР
2026-11-18 08:00:00
СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 312 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ
2026-11-18 07:41:57
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДОД ТАРААСАН 156 ТЭРБУМ МАН-Д ХАНДИВ БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-11-18 07:00:00
ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УЛС ТӨРИЙН “ЦЭВЭРЛЭГЭЭ”
2026-11-18 07:00:00
Ч.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЦОЛНЫ “БОСГО” ӨНДӨР ГЭДГИЙГ МЭДЭРСЭН
2026-11-18 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-18 07:00:00
ЧИЛИ, ЗАМБИГИЙН БАЯЖСАН ХИЙГЭЭД, БУРУУДСАН ТҮҮХ
2026-11-18 07:00:00
УДАМ ДАМЖСАН ЖАЛАМ ХАР
2026-11-18 00:07:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |