Улстөрчдөд оролцохгүй сэдэв, хүрэхгүй салбар, мэдэхгүй яриа гэж байхаа болиод удаж байна. Сүүлдээ бүүр хэдэн спортын хороододдоо ээлж дараалан эзэн сууж, дарга болох гэж улайрдаг болчихлоо. Угтаа бол улстөрчид спортын томоохон тэмцээнд төлөөлөл болж, хойморт суух хүслээ барьж чадахгүй, спортын хороод руу хошуу дүрэх болов.
Үүний горыг амжилтад хүрэх гэж өдөр, шөнөгүй бэлтгэл хийсэн, хөлсөө дуслуулж, хүчээ шавхаж яваа хэдэн бор тамирчид л хүртэж байна, үнэндээ. Уг нь улстөрчид, төрийн томчуудад спортын хороодыг даргалаад, зиндаархаж суух зав байхгүй л байлтай. Тэр тусмаа УИХ, Засгийн газар, намын бүлгийг ахалдаг төрийн томчуудын ажил нь овоорчихсон толгой өндийх завгүй баймаар. Гэтэл дарга гэх давхар сэтэр зүүчихээд, спортын салбарт байгуулсан гавъяагүй салбараар нь самарч сууна аа. Хүн төрлөхтний олимпын наадамд алтан медаль хүртэж, дэлхийн бөхчүүдийг айлгаж явсан, тулааны рейнг дээр хурд хүчээрээ илүүрхэж асан ширэн бээлийтнүүдийн сүр хүч улам бүр алсарч байгаа гэдэгтэй санал нийлэх хүн олон биз.
Уг нь энэ хэдэн спортын холбоодыг салбарынхаа жаргал зовлонг мэддэг, мэргэжлийн, шинэ залуу хүмүүсээр нь удирдуулаад, улс төр бизнесийнхэн нь тамирчдаа дэмжих, ивээн тэтгэх байдлаар спортын салбараа ашиг сонирхлоос ангид байлгавал тамирчдын амжилтад мөн ч дэмтэй баймаар.
ЖҮДО БӨХИЙН ХОЛБООГ 17 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ УДИРДСАН Х.БАТТУЛГЫН ХАЛААГАА ӨГӨХ ЦАГ БОЛСОН
Тэр тусмаа спортын хороонд олон жил бугшсан хууччуулыг шинэ залуу үеэр сольж, залгамж халаагаа бэлдэх цаг болсон гэдгийг энэ зуны олимпын наадам батлан харууллаа.
Хамгийн наад захын жишээг дурдахад л Жүдо бөхийн холбоог УИХ-ын гишүүн Х.Баттулга 17 жил удирдсан байна. Хэдийгээр Монгол Улсын жүдо бөхийн түүхэн дэх тамирчдын олон олон амжилт, түүх, хөгжил түүнтэй салшгүй холбоотой нь үнэн. Гэвч өрөм дотроо өтдөг гэгчээр бүтэн 17 жилийн турш ганцхан хүний гараар удирдуулсан жүдо бөхийн холбоо амжилтаасаа ухарч, тогтоол ус шиг байрандаа үлдэж мэдэхээр болсон гэдгийг олимпын наадмаас бэлэхнээ харж болохоор байна. Тиймээс жүдо бөхийн холбоонй удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж, шинэ салхи сэвэлзүүлэх болсон гэдгийг энд дахин сануулах нь зүйн хэрэг биз.
Нэг ёсондоо жүдо бөхийн тамирчдын амжилт, алдаа оноотой хамт 17 жил тасралтгүй зүтгэсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга дараагийн залуу үедээ зайгаа тавьж өгөх цаг нэгэнт болсон бололтой. Тэр тусмаа түүний хувьд улс төрд олон жил зүтгэсний хувьд жүдо бөхийн холбоог улс төрийн ашиг сонирхлоос ангид байлгах нь нэн тэргүүний асуудал болоод байна.
БАЛАГ НЬ ДУУСДАГГҮЙ БОКСЫН ХОЛБОО
Монголын боксын холбоонд сүүлийн жилүүдэд улстөрчид үүрлэсэн нь мөн ч их гай дагууллаа даа. Олимпын наадмаас медалийн хүлээлттэй суудаг боксын тамирчид бүтэн дөрвөн жилийнхээ хүч хөдөлмөрийг үнэлүүлж ч чадалгүй боксын рейнгэн дээрээсээ “буухаар” болов.
Угтаа бол улстөрчдийн уваагүй үйлдлүүд дэлхийд данстай монгол тамирчдын амжилтаас нь чангааж, алдах ёсгүй боломжийг нь хулгайлчихсан бололтой. Монголын боксын холбоо өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мөн ч их хэл ам дагуулсандаа. Тухайлбал, хотын дарга Х.Нямбаатар боксын холбоог даргалж, улстөрчид хуруу дүрсэн нь олны хэл ам дагуулсан гэж шүүмжлэх хүн олон бий.
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ЧАДДАГ ХҮНЭЭР НЬ УДИРДУУЛВАЛ ЯАСАН ЮМ БЭ, Я.СОДБААТАР ДАРГА АА
Монголын чөлөөт бөхийн холбоог мөн л улстөрчид самарч байгаа гэдгийг мэргэжлийн тамирчид нь мөн ч их шүүмжилсэн дээ. Харамсалтай нь тамирчид, дасгалжуулагч, мэргэжлийн хүмүүсийн үг үг биш болоод удаж байгаагийн жишээг Монголын чөлөөт бөхийн холбооныхон яруу тодоор харуулж байна. Чөлөөт бөхийн холбоо 1962 онд байгуулагдсан Монголын чөлөөт бөхийн холбоо нь Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо FILA-гийн гишүүн бөгөөд Монголын нэрийн өмнөөс бөхийн чөлөөт барилдааны олон улс, тив, дэлхийн, олимпын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа оролцуулдаг байв. 2013 оны тавдугаар сарын 1-нд болсон тус холбооны хурлаар их аварга Д.Дагвадоржийг Ерөнхийлөгчөөр сонгож, 2013-2016 оны хооронд тус холбоог удирдах эрх олгосон байдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Аса аварга ажлаа төрсөн ах Д.Сумъяабазартаа өгсөн.
Түүний араас “Эрдэнэт” ТӨҮГ-ын дарга асан Х.Бадамсүрэн тус холбоог шилжүүлж авсан нь олны шүүмжлэл дагуулж байлаа. Өдгөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Чөлөөт бөхийн холбоог даргалж буй. Спортын салбарт А-ч гүй гэх түүний Чөлөөт бөхийн холбоонд дэд даргын үүрэг гүйцэтгэж байхдаа ч мөн ч олон хариуцлаггүй үйлдэл гаргасан гэдгийг мэргэжлийн тамирчид нь хүртэл шүүмжилж байлаа. Тодруулбал, өнгөрсөн жил ДАШТ-нд шалгарсан тамирчдын дунд сорилго барилдаан явуулна гэх шийдвэр гаргаж, тэмцээний үеэр амжилттай барилдаж явсан тамирчид бэртэл авсан гэдгээ зарлаж байлаа. Энэ мэт алдаагаа эргэж хараад Чөлөөт бөхийн холбоог чаддаг хүнээр нь удирдуулвал яасан юм бэ, Я.Содбаатар дарга аа.
Цаашдаа Жүдогийн холбоог Х.Баттулгаас, Чөлөөтийн холбоог Я.Содбаатараас спортын холбоодыг урагшгүй улстөрчдөөс салгах цаг нь болжээ. Тэгэхгүй бол дараа дараагийн тив дэлхийн тэмцээнд хүн төрлөхтний олимпод оролцох монгол тамирчид амжилт ч гаргахгүй, ёстой л “бай”-нд ч үгүй, банзанд ч үгүй болж дууслаа.
| ЖҮДОГИЙН ХОЛБООГ Х.БАТТУЛГААС, ЧӨЛӨӨТИЙН ХОЛБООГ Я.СОДБААТАРААС СПОРТЫН ХОЛБООДЫГ УРАГШГҮЙ УЛСТӨРЧДӨӨС САЛГАЯ |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |