Эрүүл мэндийн салбарт байгаа цөөн хэдэн боловсон хүчнээ улс төрөөс салгахгүй бол тангараг өргөсөн эмч нараа улс төрийн махны машинд оруулж, үнэгүйдүүлж дуусах юм байна. Эзэмшсэн мэргэжлээрээ иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас биш сайд, эсвэл гишүүн болоод эрүүл мэндийн салбарыг хамгаална гэж байхгүй юм байна гэдгийг сүүлийн хэдэн жил хангалттай харлаа.
Сүүлийн хоёр Засгийн газарт Эрүүл мэндийн салбарыг салбартаа тэргүүлэгч мэдлэг туршлагатай гэгдэх эмч нараар удирдуулсан ч бодлого шийдвэр гаргах түвшинд төдийлөн үр дүнтэй байж чадсангүй гэдгийг салбарын учир мэдэх хүмүүс шүүмжлэх болсон. Түүнчлэн хууль тогтоох дээд байгууллагад ч салбартаа тэргүүлэгч эмч нарын төлөөлөл багтаж ажилласан хэдий ч эрүүл мэндийн салбарт дуу хоолой болж, төлөөлөл болж ажилласан гэхэд тун эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, улс төрд эрүүл мэндийн салбарынхны тоо нэмэгдэх тусам ганц эрүүлээр хөгжих ёстой салбарт эрх ашгийн зөрчил үүсэж мэдэхээр байна.
Тэр тусмаа энэ сонгууьд нэр дэвших эрхээ авсан Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханг гэмтлийн эмчээр нь, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг хавдрын эмчээр нь ажиллуулмаар байна. Тэдэнд хослол, очиртой тэмдэгээс илүү цагаан халаад, чагнуур нь зохих юм байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хавдрын эмчээр ажиллах хугацаандаа монголын эрүүл мэндийн салбарт чамлахааргүй сайн ажилласан гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Олон хүний амийг авран хамгаалж, өвдсөн зовсон олонд алтан гараа сунгасан гэдгийг монголчууд тэр чигтэй хүлээн зөвшөөрдөг. Гэвч тэр сайн улстөрч байгаагүй гэдгийг захын хүн шүүмжилж байна.
Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы хувьд гэмтлийн чиглэлээр тэр тусмаа өвдөгний үе солих мэс заслаар олон хүнийг хөлтэй болгосон гэдгээрээ олны хүндлэл хүлээсэн нэгэн. Харамсалтай нь, тэд өргөсөн тангарагаасаа “урваж” улс төрд улайрах болсон. Цаашлаад хувийн эрх ашгаа дээгүүрт тавьж, салбараа хүртэл “самарч” мэдэхээр байна.
.jpg)
УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн нь Улаанбаатар хотын уугуул. 1997 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Улмаар 1998 оноос хойш ХСҮТ-д мэс заслын эмчээр ажиллаж байгаад 2016 онд ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон. Улмаар ХСҮТ-ийг дөрвөн жил удирдаад, 2020 онд Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Харамсалтай нь, Ж.Чинбүрэнг УИХ-ын гишүүн болсноос хойш түүнийг цагаан халад шигээ цэвэр ариун намтартай нэгэн биш гэдгийг илчилсэн олон мэдээллүүд гарсан. Зах зухаас нь дурдвал, “Медпортал” гэх хувийн эмнэлэг ХСҮТ-ийн зүүн жигүүрт байрлаж, хавдартай өвчтөнүүдэд томографи, хэт авиан оношилгоо хийдэг. Ж.Чинбүрэн ХСҮТ-ийн Ерөнхий захирал байхаасаа л ХСҮТ-ийг зорьж ирсэн өвчтөнүүдийг яаж ийгээд “Медпортал” эмнэлэг рүү оруулаад гаргадаг, ард нь ашгаа хувааж ирсэн гэлцдэг. Түүгээр зогсохгүй, Ж.Чинбүрэн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 2019 оны арванхоёрдугаар сард ХСҮТ-ийн Ерөнхий захирлын ажлаа өгөхдөө өөрийнхөө оронд найз Н.Эрдэнэхүүгээ томилсон. Улмаар УИХ-ын гишүүн болсноосоо хойш ч “Медпортал” эмнэлгээс хувиар хүртсээр ирсэн гэдэг.
Цаашилбал, Ж.Чинбүрэн 2014 онд “Каб Мед” ХХК-аараа УИХ-ын гишүүн М.Билэгтийн ХСҮТ-тэй хаяа залгуулан барьсан “Дөрөвдүгээрт эмнэлэг”-т сарын 10 мянган ам.доллароор менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, төрсөн дүү Ж.Чинтулгынхаа “Некст натур”-ХХК-аар “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийн дотор тохижилтыг хийж өгөх 1.7 тэрбум гэрээ байгуулаад алга болсон гэх асуудал 2020 онд дэглэж байв. УИХ-ын гишүүн асан М.Билэгт Ж.Чинбүрэнгийн эл асуудлыг хэвлэлүүдээр хангалттай ярьчихсан тул дэлгэрэнгүй нурших илүүц биз.
Ямартай ч, Ж.Чинбүрэн сонин, сайт, сошиалд сайнаар гэхээсээ саараар илүүтэй заларсан. Улмаар УИХ-д дахин нэр дэвших “эрх”-ээ олж авахын тулд эмийн нээлттэй сонсголыг ахалж, эрүүл мэндийн салбарынхантайгаа муудаж хүртэл эрх мэдэлд шунаж байна. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа салбартаа Донорын тухай хууль, Эд эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж, Их хурлаар баталсан байдаг.

2008 оноос хойш ГССҮТ-ийн их эмч, Мэс заслын тасгийн эрхлэгч, Ерөнхий захирал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал, “Ковид-19” халдварт тахлын эхний жил буюу 2020-2021 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж төрд орж ирсэн. 2021 оноос хойш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эрүүл мэнд хариуцсан зөвлөхөөр ажиллаж буй. Төр сууснаасаа хойш эрүүл мэндийн салбараас илүү хувийн бизнестээ анхаарч улс төр рүү зүтгэх болсон гэх хардлага ч олны дунд бий. Түүний хувьд барилгын салбарт хөлөө олчихсон бизнестэй нэгэн.
Тодруулбал, Т.Мөнхсайханы аав Б.Тогтмол нь Засгийн газрын 38-р баазыг зах зээлийн дараа хувьчилж авч, улмаар “Хүчит шонхор” хүнс, махны зах болгосон. Одоо Т.Мөнхсайхан “Хүчит шонхор” зах буюу “Хүчит шонхор” ХХК-ийг эгч Т.Сайнхүүтэйгээ хамтран эзэмшдэг.
Цаашилбал, Т.Мөнхсайхан аав Б.Тогтмолтойгоо “Тэнгэрийн шонхор” ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд гүйтгэх захирлаар нь Т.Мөнхсайханы эхнэр Ц.Уянга ажилладаг. Тэгвэл “Тэнгэрийн шонхор” ХХК нь Хан-Уул дүүргийн IV хороо, Яармагийн “Хүннү молл”-ын зүүн талд залгаа байрлах 2800 айлын “Ханбогд” хороолол, “Хүннү мол”-ын замын эсрэг талд байрлах 16 давхар “Dream plaza” апартмент зэргийг барьж худалдсан.
Харин Т.Мөнхсайханы ах Т.Батмөнх нь 2022 он хүртэл НДЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, 2023 оноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж буй. Тэгвэл Т.Батмөнх нь “Батмөнх констракшн” ХХК-аараа Хан-Уул дүүргийн IV хороо, Яармагт “Happy apartment” хотхон, “Арцат апартмет” хотхон, “Арцат вилла” хаус хотхон, 16 давхар “Төгөлдөр” хотхоныг тус тус барьж худалдсан. Мөн Яармагт “Happy village” хаус хорооллыг барьж байгаа. Товчхондоо, гэр бүл, ах дүүгээрээ махнаас барилга руу орчихоод буй.
Хэдийгээр тэд салбартаа тэргүүлэх эзэмшсэн мэргэжлээрээ олны хүндлэл хүлээсэн эмч нарын нэг боловч улс төрд орсноосоо хойш салбарынхаа төлөө хийсэн ажилгүй элэх үгүй болтлоо эрх мэдлийн төлөө улайрах боллоо. Үнэндээ тэдэнд тансаг
| ХАВДРЫН ЭМНЭЛЭГТ Ж.ЧИНБҮРЭН, ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГТ Т.МӨНХСАЙХАН ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХАРИН ТЭД УЛС ТӨРД ХЭРЭГГҮЙ |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |